A

A

A

Бүлэг: 1979

/аймгийн ЗД-ын 2018 оны А/40 дүгээр захирамжаар хүчингүй болгосон/

ЗАВХАН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2007 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Дугаар 94 Улиастай

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭС ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ БАТЛАХ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Автозамын тухай хуулийн 21.1 дэх заалт, Дэд бүтцийн сайдын 2003 оны 87 дугаар тушаалыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авах журмыг 1-р хавсралт, орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж буй тээврийн хэрэгслээс авах нэг удаагийн төлбөрийн хэмжээг 2-р хавсралт ёсоор тус тус баталсугай.

Хоёр.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж ашигласны төлбөрийг зохих журмын дагуу хураан авч орон нутгийн замын санд төвлөрүүлж ажиллахыг аймгийн тээврийн алба Д.Өнөрбуян-д даалгасугай.

Гурав.Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс хураасан төлбөрийг, төлбөр авах үйл ажиллагааны зардалд болон орон нутгийн чанартай авто зам барих, засварлах, арчлан хамгаалах, олон салаа замыг журамлан тэмдэгжүүлэх зэрэг ажилд зарцуулахыг Санхүү, эдийн засаг бодлого зохицуулалтын хэлтэс Л,Уламбаяр, Үйлдвэрлэл дэд бүтэц, байгаль орчны бодлого зохицуулалтын хэлтэс Ж.Ганбат нарт зөвшөөрсүгэй.

Дөрөв. Энэхүү захирамж гарсантай холбогдуулан Аймгийн Засаг даргын 2006 оны 06-р сарын 05-ны өдрийн 114 тоот захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА П.ГАНСҮХ