A

A

A

Бүлэг: 1979

/СБ аймгийн ЗД-ын 2017 оны А/18 дугаар захирамжаар хүчингүй болгосон/

СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2008 оны 2 дугаар

сарын 27-ны өдөр Дугаар 85 Баруун-Урт

АЙМГИЙН ШИГШЭЭ БАГ БАЙГУУЛАХ ТУХАЙ

Нэг. Жу-до бөх, сагсан бөмбөг, волейбол, дугуйн спортын төрлөөр аймгийн өсвөр үеийн шигшээ баг байгуулсугай.

Хоёр:Аймгийн шигшээ багийн ажиллах журмыг нэгдүгээр хавсралтаар, шаардагдах хөрөнгийг хоёрдугаар хавсралтаар баталсугай.

Гурав.Шигшээ багийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж, тайланг жил бүрийн 12 дугаар сарын 25-нд Биеийн тамир спортын хороо, аймгийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого зохицуулалтын хэлтэст хүргүүлж байхыг Биеийн тамир спортын хорооны дарга /Ш.Энх-Амар/-д үүрэг болгосугай.

Дөрөв.Шигшээ багийн үйл ажиллагаанд зарцуулагдах 5440000 /Таван сая дөрвөн зуун дөчин мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц сангаас гаргахыг Санхүү, эдийн засгийн бодлого зохицуулалтын хэлтэс / Д.Ариунжаргал / -т зөвшөөрсүгэй.

ЗАСАГ ДАРГА Р.ЭРДЭНЭЦОГТ