A

A

A

Бүлэг: 1979

/НЗД-ын 2018 оны А/227 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 2 дугаар

сарын 10-ны өдөр Дугаар 49 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 2, "Авто замын тухай" хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2002 оны 177 дугаар тогтоолын 2 дугаар заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэр дэх аж ахуйн дотоодын замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журмыг 1 дүгээр хавсралт, төлбөрийн хэмжээг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тээврийн хэрэгслээс тасалбар авах цэгийн байршил, тасалбар хураагчийн тусгай таних тэмдэг, зориулалтын хувцасны загварыг тогтоож хэрэгжүүлэхийг Нийслэлийн Зам тээврийн газар /Т.Пүрэвдорж/-т даалгасугай.

3.Нийслэлийн нутаг дэвсгэрийн төв хэсгийн хүн ам, тээврийн хэрэгслийн төвлөрөл ихтэй худалдаа, соёл, үйлчилгээний төвүүд, аж ахуйн нэгж байгууллагуудын орчимд 2004 оны 1 дүгээр улиралд багтаан 5-аас доошгүй авто машины зогсоолын талбайн газрын асуудлыг судалж шийдвэрлүүлэхийг Нийслэлийн Газрын алба /Б.Төмөрхуяг/-д даалгасугай.

4.Аж ахуйн нэгж байгууллагууд нийслэлийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл эзэмшигчдээс зам, зогсоол, талбай ашигласны төлбөр авч байгааг хүчингүй болгож энэхүү захирамжийн дагуу зохицуулахыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасугай.

5.Аж ахуйн нэгж, байгууллагын дотоодын авто замаар зорчиж байгаа авто тээврийн хэрэгслээс төлбөр авах ажлыг зохион байгуулах ажилтнуудын зардлыг төлбөрийн орлогоос гаргахаар тооцож бүтэц зохион байгуулалтыг баталж хэрэгжүүлэхийг Хотын ерөнхий менежер /Т.Бадамжунай/-т даалгасугай.

6.Энэхүү захирамжийг зөрчсөн иргэн, албан тушаалтанд Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж байхыг эрх бүхий албан тушаалтнуудад даалгасугай.

7. Энэ захирамжийн хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газар /Г.Галсанпунцаг/, Татварын газар /С.Энхбаатар/, Зам тээврийн газар /Т.Пүрэвдорж/-т тус тус үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

Дугаар А/227

2018 оны 03 сарын 29-ний өдөр

Улаанбаатар хот

Захирамж хүчингүй болгох тухай

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлд заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Үндэслэл болгосон хууль хүчингүй болсон, тухайн харилцааг өөр эрх зүйн хэм хэмжээний актаар зохицуулсны улмаас хэрэгцээ шаардлага, ач холбогдолгүй болсон, хууль тогтоомжид нийцэхгүй зэрэг үндэслэлээр дараахь захирамжуудыг хүчингүй болгосугай.

1.1. "Журам батлах тухай" Нийслэлийн Засаг даргын 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 523 дугаар захирамж;

1.2. "Журам батлан төлбөрийн хэмжээ тогтоох тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 49 дүгээр захирамж;

1.3. "Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн хүн амын хэрэгцээнд нөөцөлсөн махыг борлуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 123 дугаар захирамж;

1.4. "Иргэдээс санал хүсэлт, гомдол, мэдээллийг утсаар хүлээж авах үйлчилгээ ажиллуулах тухай" Нийслэлийн Засаг даргын 2004 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 287 дугаар захирамж.

2.Энэ захирамжийн 1 дүгээр зүйлд заасны дагуу хүчингүй болсон эрх зүйн актуудыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн сангаас хасуулах арга хэмжээ авахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар /М.Отгонбаяр/-т үүрэг болгосугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ С.БАТБОЛД