A

A

A

Бүлэг: 1979

/Нийслэлийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2003 оны 11 дүгээр

сарын 13 -ны өдөр Дугаар 487 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. "Нийслэлийн тэргүүний хоршоо шалгаруулах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр.Энэхүү журмыг нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хоршоодод хүргэж сурталчлан, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Захирагчийн ажлын алба /Т.Бадамжунай/-нд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД

УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧ М.ЭНХБОЛД