A

A

A

Бүлэг: 1979

/Нийслэлийн засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/693 дугаар захирамжаар хүчингүй болсон/

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2004 оны 12 дугаар

сарын 29-ны өдөр Дугаар 563 Улаанбаатар хот

ЖУРАМД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын "Төрийн болон орон нутгийн өмчийн тухай" хуулийн 78, 80 дугаар зүйл, "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай" хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дугаар заалт, Засгийн Газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг үндзслэн ЗАХИРАМЖЛАХ НЬ:

Нэг."Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам"-ыг 1 дүгээр хавсралтаар, Нийслэлийн өмчийн үл хөдлөх эд хөрөнгийн түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг 2 дугаар хавсралтаар, Нийслэлийн емчит хуулийн этгээдийн илүүдэлтэй ажлын байр, тоног төхөөрөмжийг түрээслэх түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг З дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр."Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журам"-ыг мөрдүүлж, хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газар /М.Цэрэндорж/-т даалгасугай.

Гурав. Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2004 оны 21 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА БӨГӨӨД