Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2002 оны 89 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралт

СУМЫН ЭМНЭЛГИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР
Нэг. Сумын эмнэлгийн өнөөгийн байдал, тулгамдсан  асуудал,   хөтөлбөр  боловсруулах үндэслэл
Сумдын эмнэлгээс хөдөөгийн хүн амд үзүүлж байгаа нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах асуудал нь эрүүл мэндийн салбарын тулгуур зорилтуудын нэг юм.
Манай улсын нийт эмнэлгийн орны 27,7 хувь, хэвтэн эмчлүүлэгчдийн 32,1 хувь нь тус тус сумын эмнэлэгт ногдож, нийт эхчүүдийн 39,4 хувь нь сумын эмнэлэгт хүүхдээ төрүүлж байна.
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх таван шалтгаант өвчин хөдөөгийн хүн амын дунд жил бүр нэмэгдэж /хүснэгт 1/, сүүлийн 3 жилд нас барсан эхчүүдийн 40,5 хувь нь сум, багт энджээ. Энэ нь сум, багийн түвшинд эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж хангалтгүй байгааг харуулж байна.                                            
                                                        Хүснэгт 1
Хүн амын өвчлөлийн байдал
 
 
Үзүүлэлт /дундаж/
Улс
Хот
Аймаг, сум
1996
2000
1996
2000
1996
2000
Хүн амын өвчлөлийн тэргүүлэх 5 шалтгаан /10000 хүн амд/
Амьсгалын
тогтолцооны өвчин
827.21
791.12
547.73
593.06
929.25
886.53
Хоол шингээх эрхтний өвчин
399.28
553.61
296.52
530.96
436.80
 
564.52
Шээс, бэлгийн тогтолцооны өвчин
284.90
516.23
184.13
387.40
321.69
578.29
Цусны эргэлтийн тогтолцооны өвчин
240.34
358.11
108.59
336.46
288.43
368.53
Бэртэл, хордлого ба бусад гадны
шалтгааны үр дагавар
 
274.55
 
632.47
 
102.12
Эх үүсвэр:  Эрүүл мэндийн хөгжлийн төв. Эрүүл мэндийн үзүүлэлт,  1996, 2000 он
Энэ байдалд дараахь шалтгаан, хүчин зүйлүүд нөлөөлж байна:
Сумын эмнэлгийн барилга, дулаан, цахилгаан,усан хангамж  эрүүл ахуйн наад захын шаардлага хангахгүй байна
Сумын эмнэлгийн 370 орчим барилга байгууламжийн ашиглалтын байдалд холбогдох төрийн захиргааны төв байгууллагаас хийсэн үзлэгийн /2001 он/ дүнгээс үзэхэд  ихэнх эмнэлгүүд чанар муутай баригдсан, засвар хийлгүй удсанаас эвдэрч, хуучирсан байранд, 109 эмнэлэг зориулалтын бус байранд тус тус үйл ажиллагаа явуулж байна.
Сумдын эмнэлгийн 83,6 хувь нь гар хийцийн нам даралтат зуухаар эмнэлгийн барилгаа халааж, 80 хувь нь сумын дизель цахилгаан станцаас хязгаартай гэрэлтүүлэг авч,  нийт эмнэлэг үйлчилгээндээ зөөврийн ус хэрэглэж, цэвэр, бохир усны системгүй ажиллаж байна.
2. Сумын эмнэлэг зайлшгүй шаардлагатай тоног  төхөөрөмж, эм хэрэгслээр дутмаг байна
Сүүлийн 10 жилд сумдын эмнэлгийг шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангах ажил үндсэндээ орхигдож, өмнө нь хэрэглэгдэж байсан  тоног төхөөрөмжүүд хуучирч ашиглагдах боломжгүй болсноос нийт сумдын эмнэлгийн 92,5 хувь нь эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх шаардлагатай багаж, тоног, төхөөрөмжөөр дутагдаж байна. Харин энэ хугацаанд зарим гадаад орон, олон улсын байгууллагуудын тусламжтайгаар эх барихын иж  бүрдэл, хүйтэн хэлхээний тоног төхөөрөмжөөр ихэнх сумдын эмнэлгүүдийг хангах арга хэмжээ авсан юм.
Сумын эмнэлгийн түвшний эмчилгээнд 174 нэр төрлийн нэн шаардлагатай эм хэрэглэгддэг бөгөөд эдгээрийн хангамж дунджаар 30-70 хувьтай байгаа, эмийн сангийн үйлчилгээг хөдөөгийн иргэдэд хүргэх тогтолцоо алдагдсан зэргээс шалтгаалан хөдөөгийн иргэдийг чанарын баталгаатай, боломжийн үнэтэй  эмээр хүртээмжтэй хангах явдал тогтворжиж  чадаагүй байна.
Мөн шаардлагатай эм, тарианы үнийг орон нутгийн иргэд хувиасаа гаргах, эрүүл мэндийн даатгалд хамрагдсан ч    хөнгөлөлттэй эмээр үйлчлүүлж чадахгүй байх явдал гарсаар байна.
3. Сумын эмнэлгийн  боловсон  хүчний хангамж хүрэлцээгүй, тэдний чадавхи нь сул байна
Сумын эмнэлэгт эмч, эмнэлгийн дунд мэргэжилтний хангамж дутагдалтай хэвээр байна /Хүснэгт 2/. Хөдөөгийн эмч, мэргэжилтнүүд  төгсөлтийн дараахь сургалтад хамрагдах, шинэ мэдээлэл авах боломж хязгаарлагдмал, амьдралд нь хүрэлцэхүйц цалин хөлс, нийгмийн баталгаагаар  хангагдаагүй байгаа нь тэдний тогтвор суурьшилтай ажиллах, хүн амын дунд нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн анхан шатны чанартай, хүртээмжтэй тусламж үзүүлэх үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлж  байна. 
 
Хүснэгт 2
Хот, хөдөөгийн эмч, эмнэлгийн
мэргэжилтний хангалтын байдал
 
         Эмч, эмнэлгийн мэргэжилтний тоо /10000 хүн амд/
 
 
 
 
 
Мэргэжилтэн
Улс
Хот
Хөдөө
 
 
 
 
 
-Их эмч
27.3
47.6
17.5
 
 
 
 
-Бага эмч
10.4
5.9
12.5
 
 
 
 
-Сувилагч
31.1
42.3
25.6
 
 
 
 
 
Эх үүсвэр:  Эрүүл мэндийн хөгжлийн төв.
 Эрүүл мэндийн үзүүлэлт,  2000 он
4. Сумын эмнэлгийн санхүүжилт хугацаандаа хийгдэхгүй,төсөв хүрэлцэхгүй байх явдал гарсаар байна
Сумын эмнэлгийн санхүүжилт хугацаандаа хийгдэхгүй, төсөв нь хүрэлцэхгүйн улмаас нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр сургалт, сурталчилгаа зохион байгуулах, өвчтөнийг стандартын дагуу эмчлэх, эмч, ажиллагсдын цалинг хугацаанд нь олгоход байнга бэрхшээл учирч байгаа нь  зарим тохиолдолд  өвчтөний ар гэрээс эм авчруулах, түргэн тусламжийн дуудлагын машины бензинийг ард иргэдээс гаргуулах зэрэг зохисгүй байдал даамжрах, эмнэлэг, эм хангамжийн байгууллагын хоорондын  эмийн өр төлбөр нэмэгдэхэд хүргэж байна.
Сумын нэг иргэнд ногдох нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний нормативт зардлаар тооцсон санхүүжилт хугацаандаа бүрэн хийгдэхгүй байгаагаас сумын эмнэлгийн санхүүжилтэд улсын хэмжээгээр 2001 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 10,0 тэрбум төгрөг зарцуулсан нь эрүүл мэндийн салбарын нийт зардлын 21 хувийг эзэлж  байна.
Орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгож, мэргэжлийн удирдлагыг чадавхижуулах,орон нутгийн удирдах байгууллагын зохицуулалт, дэмжлэгийг нэмэгдүүлэх чиглэлээр ч анхаарах асуудлууд байсаар байна.
Энэ бүхнийг харгалзан, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт "Сумын  эмнэлгийн  хөгжлийн хөтөлбөр" боловсруулж, тэдгээрийг зориулалтын байр, тоног төхөөрөмжөөр ханган, эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг мэргэжлээ дээшлүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл хөшүүргийг бий болгох замаар хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулна гэж заасныг хэрэгжүүлэх, 2000 онд батлагдсан "Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа"-ны МNS 5082 стандартын түвшинд хүрч ажиллах нөхцөлийг сумдад бий болгох, хот, хөдөөгийн эмнэлгийн байгууллагын эмч, мэргэжилтний хангамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмж, чанарын ялгааг арилгах боломж бүрдүүлэхэд тус дөхөм үзүүлэх зорилгоор Засгийн газраас энэхүү хөтөлбөрийг батлан гаргаж байна. 
Хоёр: Хөтөлбөрийн зорилго,зорилт, хүлээгдэж байгаа үр дүн, хэрэгжүүлэх гол арга хэмжээ, хугацаа
2.1. ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО:
Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын шаардлагыг хангах нөхцөлийг бүрдүүлэх замаар хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн суурь тусламж, үйлчилгээний тэгш байдал, хүртээмж,  чанарыг сайжруулахад хөтөлбөрийн зорилго оршино.
2.2. НЭГДҮГЭЭР ЗОРИЛТ:
Сумын эмнэлгийн дэд бүтцийг сайжруулж, санхүүжилтийг оновчтой болгосноор сумын эмнэлгүүд  хэвийн  үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангах.
2.3. ХҮРЭХ ҮР ДҮН
2.3.1. Сумын эмнэлгийн 82 барилгыг стандартын шаардлагын дагуу шинээр барьж, 346 барилгад  их засвар хийж, 285 сумын эмнэлгийн халаалтын төхөөрөмжийг шинэчлэн, шинээр баригдах барилгыг бохир, цэвэр усны системтэй болгосон байна.
2.3.2. Сумын эмнэлгийн 70 хувийг нэн шаардлагатай багаж, тоног төхөөрөмж, техник хэрэгслээр хангаснаар сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартад хүргэсэн байна.
2.3.3. Эмнэлгийн түргэн тусламжийн машины парк шинэчлэлтийг жил бүр 33.3 хувьд хүргэж хийснээр хөдөөгийн хүн амд эмнэлгийн яаралтай тусламжийг хүртээмжтэй, хугацаа алдахгүй үзүүлэх боломж бүрдүүлсэн  байна.
2.3.4. Сумын эмнэлгийн санхүүжилтийг нэг хүнд тооцсон нормативт зардлаар тогтоосон хэмжээгээр, хугацаанд нь олгосноор чанартай, хүртээмжтэй эмчилгээ, үйлчилгээг  хэвийн, тасралтгүй явуулах нөхцөл бүрдсэн байна.
2.3.5. Сум бүр "Эмийн эргэлтийн сан"-тай  болсон байна.
2.4. ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ АРГА ХЭМЖЭЭ:
2.4.1. Хөтөлбөрийн хүрээнд сумын эмнэлгийн 82 барилгыг шинээр барих, бохир, цэвэр усны системтэй болгох, 346 барилгад их засвар хийх, 285 эмнэлгийн халаалтын төхөөрөмжийг шинэчлэхэд шаардагдах хөрөнгийг  улсын төвлөрсөн болон орон нутгийн төсөвт тусгаж хэрэгжүүлэх арга хэмжээ авах.
 
2.4.2. Багаж,  тоног  төхөөрөмжийн  шинэчлэлтийг сумын эмнэлгийн 70 хувьд хийх. 
2.4.3. Хөтөлбөрт заасны дагуу  сумын эмнэлгийн түргэн тусламжийн машины парк шинэчлэлтийг 2002-2008 онд зохион байгуулах.
2.4.4. Багийн бага эмчийг уналгаар хангах.
2.4.5. "Эмийн эргэлтийн сан"-г 2002 онд 3 аймагт, 2003 онд 3 аймагт тус тус байгуулах арга хэмжээ авах.
2.4.6. Сумын эмнэлгийн санхүүжилтийг нэг хүнд ногдох нормативт зардлаар тооцож хугацаанд нь олгох асуудлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх.
2.5ХОЁРДУГААР ЗОРИЛТ:
Сумын эмнэлгийг эмч, мэргэжилтнээр бүрэн хангах, тэдний тогтвор суурьшилтай ажиллах, мэдлэг чадвараа  дээшлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх замаар боловсон хүчний хангамжийг сайжруулж, эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх
2.6. ХҮРЭХ ҮР ДҮН:
2.6.1. Их эмчгүй болон эмч дутагдалтай сумын эмнэлгийг эмч, дунд мэргэжилтнээр үе шаттайгаар хангасан байна.
2.6.2. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд эмч, мэргэжилтний мэдлэг чадавхийг тасралтгүй  дээшлүүлж, алслагдсан хөдөө орон нутаг, говийн бүс, хүнд нөхцөлд ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийн давтан сургалтын тогтолцоог боловсронгуй болгож шийдвэрлэсэн байна.
2.6.3. Эрүүл мэндийн суурь тусламжийн багц тодорхойлогдож, түүний дагуу тусламж үзүүлэх, санхүүжүүлэх стандарт  мөрдөгдөж эхэлнэ.
2.6.4. Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын болон суурь тусламжийн сургалтад нийт сумын эмч, дунд мэргэжилтнийг үе шаттайгаар хамруулсан байна.
2.6.5. Бүх сумын эмнэлгийг шаардлагатай мэдээлэл  хүргэх тогтолцоог сайжруулах арга хэмжээ авсан байна.
2.6.6. Аймаг,сумын удирдлагууд болон сумын эмнэлгийн эрхлэгч эмч нарын  80 хувийг эрүүл мэндийн менежментийн сургалтад хамруулсан байна.
2.6.7. Хөдөөгийн хүн амд үзүүлэх эрүүл мэндийн суурь тусламжийн чанар сайжирч, эх, нялхсын өвчлөл, эндэгдэл буурч,эрүүл мэндийн үндсэн үзүүлэлт хөдөөд сайжирсан байна.
2.7. ХЭРЭГЖҮҮЛЭХ ГОЛ АРГА ХЭМЖЭЭ:
2.7.1. Бүх сумын эмнэлгийг их эмчээр бүрэн хангах.
2.7.2. Сумын эмнэлгийн хүний нөөцийн хангамж, байршил, хуваарилалтыг сайжруулах арга хэмжээ авах.
2.7.3. Сумын эмнэлгийн эмч, ажиллагсдын цалинг нэмэгдүүлэх, урамшууллын  тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар холбогдох яамтай хамтран  санал боловсруулж,  Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх.
2.7.4. Сумын эмнэлгийн эмч, дунд мэргэжилтний төгсөлтийн дараахь болон ажлын байран дахь сургалтыг Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд түшиглэн зохион байгуулах.
2.7.5. Сумын эмнэлгийг сар тутам шаардлагатай мэдээллээр хангах арга хэмжээ  авч хэрэгжүүлэх.
2.8. ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ ХУГАЦАА:  
Сумын эмнэлгийн хөгжлийн  хөтөлбөрийг   2002- 2008 онд  үе шаттайгаар хэрэгжүүлнэ.
Гурав. Хөтөлбөрийн  хэрэгжилтэд  төрийн  болон төрийн бус байгууллагын  оролцоо,хамтын ажиллагаа
3.1. Төрийн  захиргааны  төв  байгууллага:
3.1.1.Эрүүл  мэндийн  яам
3.1.1.1. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйн  удирдлага, зохицуулалтаар хангаж, хэрэгжилтийг Засгийн газарт тайлагнах.
3.1.1.2. Хөтөлбөрийн  хэрэгжилтэд олон  улсын  байгууллага, хандивлагч орон, хөгжлийн банк, төрийн ба төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо, тусламж, дэмжлэгийг чиглүүлэх үйл ажиллагааг зохицуулах.
3.1.1.3. Хөтөлбөрийн  хэрэгжилтийг "Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах", "Өрхийн амьжиргааны чадавхийг дэмжих", "Хүний аюулгүй байдлыг хангах сайн засаглал" зэрэг бусад Үндэсний хөтөлбөрүүдийн үйл ажиллагаатай  уялдуулан зохицуулах арга хэмжээ авах.
3.1.1.4. Төсөвт зардал, бусад санхүүгийн эх үүсвэр, зээлийн хөрөнгийг үр ашигтай хуваарилах, зарцуулалтад хяналт тавих, хэрэгжилтийн үр дүнг тайлагнах.
3.1.2.  Санхүү, эдийн  засгийн  яам
3.1.2.1. Эрүүл  мэндийн  яамнаас боловсруулсан хөтөлбөрийг  хэрэгжүүлэх  үйл  ажиллагаанд шаардагдах хөрөнгийн захиалга, тооцоо үндэслэлийг хянаж, жил  бүрийн эдийн  засаг,  нийгмийг  хөгжүүлэх  үндсэн  чиглэл,   улсын төвлөрсөн  төсөвт  тусгаж  санхүүжүүлэх арга хэмжээ авах.
3.1.2.2. Хөтөлбөрийн санхүүгийн нөөцийг бий болгох олон улсын байгууллагын болон гадаад, дотоодын  хөрөнгийн эх үүсвэрийг олох талаар Эрүүл мэндийн яаманд дэмжлэг үзүүлэх.
3.1.3. Боловсрол,  соёл,  шинжлэх  ухааны  яам
3.1.3.1. Эмч, мэргэжилтний төгсөлтийн дараахь  сургалтыг зохион байгуулахад Эрүүл мэндийн яаманд мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх.
3.1.3.2. Эрүүл мэндийн салбарт Зайны  сургалтын  үндэсний  хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх.
3.1.4. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам
3.1.4.1. Сумын эмнэлгийн эмч, ажиллагсдын мэргэжлийн онцлог, ахуйн болон ажлын нөхцөлд нийцүүлэн тэдний   нийгмийн асуудлыг шийдвэрлэх,  цалин, хөлсний тогтолцоог боловсронгуй болгох асуудлаар холбогдох яамдтай хамтран санал боловсруулж, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх арга хэмжээ авах.
3.2. Аймаг, сумдын Иргэдийн Төлөөлөгчдийн  Хурал, бүх шатны Засаг  дарга:
3.2.1. Орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлэх үйл ажиллагааг удирдлага, зохицуулалтаар хангах, биелэлтэд хяналт тавих, үр дүнг жил бүр тайлагнах, хэрэгжилтийн явцыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж байх.
3.2.2. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсвөөс хуваарилах, бусад хөрөнгийн эх үүсвэрийг олох талаар санаачилга гаргаж ажиллах.
3.2.3. Хөтөлбөрийг  хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардлыг орон нутгийн төсөвт тусгах.
3.2.4. Орон нутгийн төсөвт сумын эмнэлгийн санхүүжилтийн тооцоо, үндэслэлийг бодитой тусгаж, хугацаанд нь бүрэн олгох, сумын эмнэлэгт  эмийн болон бусад өр төлбөр үүсгэхгүй байхуйцаар санхүүгийн үйл ажиллагаа нь хэвийн явагдах нөхцөл бүрдүүлэх арга хэмжээ авах.
3.2.5. Хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд орон нутгийн холбогдох байгууллагууд, нутгийн зөвлөл, иргэд, хамт олны оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэсэн удирдлага, зохицуулалтаар хангах.
3.2.6. Хөтөлбөрийг сурталчилах, олон нийтийн оролцоог дэмжин урамшуулах, туршлага солилцох арга хэмжээг зохион байгуулах.
3.2.7. Сумын эмч, эмнэлгийн мэргэжилтэнг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл бүрдүүлэх, орон сууцаар хангах арга хэмжээ авах.
3.2.8. Багийн бага эмчийг уналгаар хангах.
3.2.9. Эмийн эргэлтийн сан байгуулах хөрөнгийн тодорхой хэсгийг орон нутгаас гаргах зохион байгуулалтын арга хэмжээ авах.
3.3. Төрийн бус байгууллага, олон нийтийн оролцоо:
Сумын эмнэлэгт тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд туслалцаа, дэмжлэг үзүүлэх, эхчүүдийн төрөхийн өмнөх амрах байрыг засч тохижуулах, багийн бага эмчийг уналгаар хангах, эмийн эргэлтийн сан ажиллуулахад хөрөнгө оруулах зэрэгт бодитойгоор оролцож, санаачилга, хөдөлгөөн өрнүүлж ажиллах.
Дөрөв.Удирдлага, зохион  байгуулалт, санхүүжилт
4.1.Хөтөлбөрийн удирдлага,зохион байгуулалт:
4.1.1. Хөтөлбөрийн хэрэгжилтийг улсын хэмжээнд  мэргэжлийн  удирдлага,  зохицуулалтаар  хангах,  эрүүл мэндийн салбарын бусад хөтөлбөр, төслүүдийн хэрэгжилттэй уялдуулах, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог зохицуулах, явц, үр дүнд нь хяналт тавих, үнэлгээ өгөх үйл ажиллагааг эрүүл  мэндийн  асуудал  эрхэлсэн  төрийн  захиргааны  төв  байгууллага эрхэлнэ.
4.1.2. Орон  нутагт  хөтөлбөрийн  хэрэгжилтийг удирдан  зохион байгуулах, зохицуулах, хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт  тавих  ажлыг  бүх  шатны Засаг  дарга, мэргэжлийн  бусад  байгууллагатай  хамтран  гүйцэтгэнэ.
4.2.Хөтөлбөрийн санхүүжилт:
Хөтөлбөрийн санхүүжилт нь улсын төвлөрсөн болон орон  нутгийн  төсөв, олон  улсын  байгууллага, гадаадын хандивлагчдын зээл, тусламж, төрийн  бус  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн хандив, тусламжийн  хөрөнгөөс бүрдэнэ.
Тав. Хөтөлбөрийн үр дүн, хяналт-шинжилгээ, үнэлгээ
5.1.Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт тавих, дүн шинжилгээ хийх, үнэлгээ өгөх ажлыг сум, аймгийн Засаг даргын Тамгын газар эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран гүйцэтгэж Засгийн газарт жил бүр тайлагнаж байна.
5.2.Аймгийн Засаг дарга хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг жил бүрийн 1 дүгээр сард багтаан Эрүүл мэндийн яаманд ирүүлнэ.
5.3. Хөтөлбөрийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлж  дүгнэнэ: 
 
 
¹
 
 
Үзүүлэлт
2001 оны түвшин
Хүрэх түвшин
2004
2008
 
1.
 
Сумын эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандартын шаардлагыг бүрэн хангасан эмнэлгийн эзлэх хувь
 
 
 
4,3%
 
 
40%
 
 
80%
2.
Зориулалтын байртай сумын  эмнэлгийн эзлэх хувь
 
 
11%
 
40%
 
70%
 
3.
Зайлшгүй шаардлагатай багаж, тоног төхөөрөмжөөр хангагдсан сумын эмнэлгийн эзлэх хувь
 
 
7,5%
 
40%
 
 
70%
4.
Түргэн тусламжийн автомашины парк шинэчлэлтийн хувь
 
13.3%
40%-иас доошгүй
50%-иас доошгүй
5.
Эмийн эргэлтийн сантай сумын тооны өсөлт /хувь/
 
 
31%
 
70%
 
97%
6.
Их эмчтэй сумын эзлэх хувь
 
98%
100%
100%
7.
Их эмчээр бүрэн хангагдсан сумын эзлэх хувь
 
 
75%
 
85%
 
95%
 
8.
Сумын эмнэлгийн бүтэц, үйл
ажиллагааны стандартын сургалтад хамрагдсан сумын  эмч нарын эзлэх хувь
 
 
 
**
 
75%
 
90%
 
9.
Эрүүл мэндийн суурь туслам-жийн стандартын сургалтад хамрагдсан сумын эмч, дунд мэргэжилтний эзлэх хувь
 
 
**
 
70%
 
90%
 
10.
Мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдсан сумын их эмчийн эзлэх хувь
 
 
43,2%
 
60%
 
95%
 
11.
100.000 амьд төрөлтөд ногдох эхийн эндэгдэл /сумын дундаж/
 
 
147
 
135
 
130
12.
Гэрийн төрөлтийн хувь
 
 
1.1%
 
0.8%
 
0.5%
 
13.
1000 амьд төрөлтөд ногдох нялхсын эндэгдэл
/сумын дундаж/
 
 
30,8%
 
29%
 
27.5%
 
 
14.
 
1000 амьд төрөлтөд ногдох
1-5 насны хүүхдийн эндэгдэл /сумын дундаж /
 
42,4%
 
37%
 
35%
 
 
    ** нэрлэсэн сургалт 2002 оноос эхлэн явагдана.
 
 
----оОо----