A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ Засаг даргын 2008 оны 213 дугаар захирамжаар хүчингүй

2007 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хот

ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

ЗАХИРАМЖИЙН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Дугаар 355

Аймгийн Засаг даргын дэргэдэх Өсвөр үе, залуучуудын аймгийн шигшээ багийн тамирчдын орон тоонд өөрчлөлт гарсан тул Засаг даргын 2006 оны 382 дугаар захирамжийн хавсралтад өөрчлөлт оруулахаар ЗАХИРАМЖЛАХ нь:

Нэг. Аймгийн Засаг даргын 2006 оны 382 дугаар захирамжаар батлагдсан “Аймгийн Засаг даргын дэргэдэх өсвөр үе, залуучуудын шигшээ баг байгуулж ажиллах, спортын амжилт гаргасан тамирчдыг шагнаж урамшуулах журам”-ын 3, 4 дэх хэсэгт орсон нэмэлт өөрчлөлтийг хавсралтаар баталсугай.

Хоёр. Шигшээ багийн тамирчидтай гэрээг шинэчлэн байгуулж, урамшууллыг журмын дагуу олгож, улирал тутамд үнэн зөв тайлагнаж, үр дүнтэй ажиллуулахыг Биеийн тамир, спортын хороо /С.Түвшинбаяр/-нд үүрэг болгосугай.

Хавсралт: 1 хуудастай

ЗАСАГ ДАРГА С.ЭРДЭНЭБАТ

2008 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 2900 дугаарт бүртгэсэн