Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2002  оны 120 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
 
НУТГИЙН УДИРДЛАГЫН ХУВЬСАХ ЗАРДЛЫН ХЭМЖЭЭГ ТООЦОХ АРГАЧЛАЛ
 
1. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан хувьсах зардлын нормативыг үндэслэн нутгийн удирдлагын байгууллагын дунд хугацааны болон тухайн жилийн хувьсах зардлыг төлөвлөхдөө энэхүү аргачлалыг мөрдөнө.
2. Нутгийн удирдлагын байгууллагуудад аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын Тамгын газар, аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын байгууллага, аймаг, нийслэлийн Төрийн хянан шалгах хороо, орон нутгийн Статистикийн хэлтэс, Стандартчилал, хэмжил зүйн төв, Мэргэжлийн хяналтын алба, Нийтлэг үйлчилгээний газар зэрэг байгууллагуудыг хамруулна. Нийслэлийн хувьд дээрх байгууллагуудаас гадна Цэрэг иргэний хамгаалалтын газар, Хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Архивын алба, Хот байгуулалт,газрын харилцааны газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Соёлын газар, Биеийн тамир, спортын хороо, Байгаль орчин, экологийн хяналтын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын алба зэргийг оруулан тооцно.
3. Хувьсах зардалд орон байрны ашиглалттай холбоотой дулаан, цахилгааны эрчим хүч, хэрэгцээний халуун болон цэвэр, бохир усны зардал, байрны түрээсийн хөлс, хөрөнгө оруулалтын чанартай арга хэмжээний зардал болон орон нутгийн төсвийн ангилагдаагүй зардлаас гарах зориулалт бүхий зардлаас бусад урсгал зардал орно. Үүнд:
Хувьсах зардлын нийт хэмжээг тооцохдоо тухайн зардлын  онцлог, шууд нөлөөлөх үзүүлэлтийг харгалзан 2 ангилж тооцно.
А. Тээвэр, дотоод албан томилолт;
Б. Бусад хувьсах зардал.
Хувьсах зардлын нийт хэмжээг тооцохдоо дараахь томъёог ашиглана:
А = [ На.т /тухайлбал 1100,0 мян.¥/ * K алс * S  х.а *   (1 + K и + K у.з)]+[ Нб /тухайлбал 6500,0 мян.¥/ * S  х.а * (1 + K и + K у.з)]
Үүнээс:
      А – Тухайн нутгийн удирдлагын байгууллагын хувьсах зардлын нийт хэмжээ;
    На.т – 1000 хүн амд ногдох албан томилолт, тээвэр, шатахууны зардлын жилийн батлагдсан норматив;
 
 
   K алс -нийслэлээс аймгийн төв, аймгийн төвөөс сумдын алслагдлын итгэлцүүр;
 х.а – тухайн аймгийн хүн амын тоо /мянган хүнээр/;
    K и -тухайн жилд болон дунд хугацааны төсвийн хугацаанд төр, засгаас төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхтэй
        холбогдон хувьсах зардалд орох өөрчлөлтийн итгэлцүүр;
    K у.з –тухайн жилд болон дунд хугацааны төсвийн хугацаанд төр, засгаас удирдлагын зардлыг нэмэгдүүлэх болон бууруулах талаар авсан
            бодлогын чанартай арга хэмжээтэй холбогдуулан удирдлагын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах итгэлцүүр;
      Нб  -1000 хүн амд ногдох бусад хувьсах зардлын жилийн батлагдсан норматив;
 
Аргачлалын тайлбар:        
     Алслагдлын итгэлцүүрийг дараахь байдлаар тооцно:
 K алс =  {[(З н + З с):3040.7 буюу 321, 251] –1}:10+1;
                      
  З н -нийслэлэээс аймгийн төв хүртэлх зай /километрээр/;
  З с -аймгийн төвөөс сумд хүртэлх зайны нийлбэр дүн  /километрээр/;
 100 -Улаанбаатар хотын алслагдлын хэмжээ;
  321 -Дархан-Уул,Орхон аймгийн алслагдлын дундаж хэмжээ;
          
  3040,7 –Бусад аймгуудын алслагдлын дундаж хэмжээ.
4. Төр, засгаас төсвийн зардлыг хэмнэх чиглэлээр тавьсан зорилтыг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах хувьсах зардлын өөрчлөлтийн итгэлцүүрийг макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн харьцаа, эдгээр зардлын үнэ, тариф, ханшийн өөрчлөлт, төсвийн боломжийг харгалзаж, харин удирдлагын зардлыг нэмэгдүүлэх, бууруулах итгэлцүүрийг Засгийн газар болон төрийн дээд байгууллагаас тавьж байгаа зорилтуудыг харгалзан тухайн жилийн болон дунд хугацааны төсвийн төслийг боловсруулахдаа  Санхүү, эдийн засгийн яам тооцно.
5. Дээрх аргачлалыг баримтлан Баянхонгор аймгийн удирдлагын байгууллагын дүнгээр хувьсах зардлын хэмжээг тооцох  жишээг авч үзье:
З н = 630 км
З с = 3039 км
S  х.а  – 84,8 мянга
K и – 0
K у.з – 0 гэж үзвэл,
K алс = {[(З н + З с):3040.7] –1}:10+1= {[(630+3039): 3040.7] –1}:10 +1 = 1,02
А = [ Н а.т * K алс * S  х.а * (1 + K и + K у.з)]+ [Нб * S  х.а * (1 + И + K у.з)] = [1100000 ¥ * 1,02 * 84,8 *(1+0+0)] +[6500000¥*84,8* (1+0+0)] = 96,5 + 551,6 = 648,1 сая төг.
 
 
-----оОо-----