A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ХАМГААЛАЛТЫН БҮС ТОГТООХ ТУХАЙ

2006 оны 5 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 123

Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 17 дугаар бүлгийн 6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын бүсийг 121967 га газар байхаар тогтоож, хамгаалалтын бүсийн хилийн цэгүүдийн солбицлыг хавсралт ёсоор баталсугай.

2. Түүх, соёлын дурсгалт цогцолбор газрын хадгалалт, хамгаалалтад хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин, Өвөрхангай аймгийн Засаг дарга Б.Эрдэнэбилэгт, Архангай аймгийн Засаг дарга Ж.Хүрэлсүх нарт тус тус даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН