A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЖАГСААЛТ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /“Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгө
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2006 оны 6 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 149

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ, ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6.3, 7.2, 13.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг импортлох, экспортлоход улсын хилээр нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх хилийн боомтын жагсаалт"-ыг 1 дүгээр, "Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм"-ийг 2 дугаар, "Пиротехникийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, ашиглах дүрэм"-ийг 3 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

(Энэ тогтоолын 1 дүгээр хавсралтад Засгийн газрын 2010 оны 80 дугаар тогтоолоор нэмэлт орсон бөгөөд Засгийн газрын 2022 оны 215 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон. Засгийн газрын 2019 оны 313 дүгээр тогтоолоор 2 дугаар хавсралтыг хүчингүй болсонд тооцсон)

2. Энэ тогтоолоор батлагдсан дүрмүүдийг нийтээр дагаж мөрдүүлэх ажил зохион байгуулахыг Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайхан, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын сайд У.Хүрэлсүхэд үүрэг болгосугай.

3. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт, ашиглалтын талаар мэдээллийн цахим сүлжээг Үйлдвэр, худалдааны яаманд бий болгож шаардагдах зардлыг батлагдсан төсвийн багцаасаа гаргахыг Үйлдвэр, худалдааны сайд Б.Жаргалсайханд зөвшөөрсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД

Үйлдвэр, худалдааны сайд Б.ЖАРГАЛСАЙХАН