Хэвлэх DOC Татаж авах
  Засгийн газрын 2006 оны 176 дугаар
  тогтоолын 2 дугаар хавсралт    
 
 

ГАМШГИЙН ЭМЗЭГ БАЙДАЛ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ

/ЗГ-ын 2018 оны 67-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

   Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1. Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн үнэлгээ хийх аргачлал нь (цаашид "аргачлал" гэнэ) үнэлгээний ажлын явцад заавал мөрдөх ерөнхий зарчимтай байна.
 
1.2. Аргачлал нь дараахь шаардлагыг хангасан байна:
 
     -тухайн гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг бодитой үнэлэн,  учирч  болох  хохирлыг таамаглах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах боломж олгох;
 
      -гамшгийн эмзэг байдал, эрсдэлийн хувьсамтгай шинжийг тусгаж, болзошгүй гамшгаас хамгаалах арга хэмжээ авахад шаардлагатай бодит үнэлгээ хийх нөхцөл бүрдүүлэх;
 
     -шинжлэх ухааны үндэслэлтэй, гамшгийн өнгөрсөн сургамжид тулгуурлан боловсронгуй болж байх.
 
 
                         Хоёр. Үнэлгээ хийх ерөнхий аргачлал
 
2.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт:        
 
-ган, зуд;
 
-хүчтэй цасан  болон шороон шуурга;
 
-ой, хээрийн болон объектын гал түймэр;
 
-хүний болон малын гоц халдварт өвчин;
 
-үйлдвэр-зам тээврийн осол;
 
-газар хөдлөлт;
 
-үер усны аюул;
 
-гол, нуурын усанд  осолдох, мөс цөмрөх тохиолдол;
 
-хот, суурин дахь хөлдөлт;
 
-болзошгүй террорист үйлдэл
 
зэрэг гамшгаас үүсэх магадлалыг тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд үнэлэн, аюулын зэрэглэл тогтооно. Аж ахуйн нэгж, байгууллагын гамшигт өртөх магадлалыг энэхүү хавсралтаар баталсан аргачлалын дагуу тогтооно.
 
2.2. Энэхүү аргачлалын дагуу 2.1-д дурдсан гамшгийн төрөл тус бүрээр гамшгийн өмнөх, гамшгийн дараахь гэсэн үнэлгээг ялгавартайгаар хийнэ.
 
2.3. Гамшгийн эмзэг байдал, эрсдэлийг үнэл‎эхдээ:
 
      -статистик арга;
 
      -ажиглалт хийх арга;
 
-ярилцлага хийх арга;
 
-таамаглал дэвшүүлэх арга;
 
-хагас зохион байгуулалтын арга;
 
     -зэрэглэл тогтоох арга;
 
-загварчлалын арга;
 
-ижил төсөөлөл харьцуулалтын арга;
 
-системийн анализын арга гэх мэт судалгаа, шинжилгээний олон аргыг хэрэглэнэ.

                                                                                                                                                                       Гурав. Гамшгийн өмнөх үнэлгээний аргачлал

 
3.1.                  Үнэлгээг хийхдээ дараахь ерөнхий зарчмыг баримтална:
 
                   -эрсдэл бий болгох аюулт үзэгдлийг тогтоож, аюулыг үнэлэн,  аюулын зэрэглэл тогтоож, болзошгүй хор хөнөөлийн дүн шинжилгээ хийнэ;
 
-тухайн эрсдэлтэй холбоотой эмзэг байдлын үнэлгээ хийнэ;
 
   -эрсдэлийг бууруулахад чиглэсэн гамшигтай т‎э‎мцэх чадавхийн үнэлгээ хийнэ;
 
        -аюулын үнэлгээ, эмзэг байдлын үнэлгээ, гамшигтай т‎э‎мцэх чадавхийн үнэлгээнд үндэслэн эрсдэлийн үнэлгээ хийнэ.
 
3.2.                  Аюулын үнэлгээ:
 
     Тухайн нутагт дэвсгэрт тохиолдож болзошгүй аюулт үзэгдлийг тогтооно. Аюулт үзэгдэл тус бүрээр аюулыг үн‎элнэ. Ингэснээр аюулт үзэгдлийг эрсдэлийн түвшингээр нь зэрэглэн ангилж, эрсдэлийг бууруулах хувилбаруудыг гаргах боломж олгоно. Аюулт үзэгдэл тус бүрт:
 
-шинж чанар;
 
-хэр ноцтой;
 
-тохиолдох давтамж;
 
-учруулж болзошгүй хохирол;
 
          -тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн а‏юулыг  г‎этлэн давах чадвар;
 
          -тухайн аюулт үзэгдлийн талаар урьд нь хийсэн судалгаа, бүртгэл байгаа з‎эргийг тогтооно.
 
3.3.                  Эмзэг байдлын үнэлгээ:
 
     Дараахь үзүүлэлтээр гамшгийн төрөл тус бүрээр эмзэг байдлын үн‎элгээ хийнэ:
 
     -гамшигт өртөх магадлал ихтэй хүн ам;
 
     -хүн амын бүтэц, тархалт, суурьшил;
 
     -дэд бүтэц, түүний сул тал;
 
     -барилгын стандарт, ашиглалтын хугацаа;
 
     -эдийн засгийн чадавхи;
 
     -шашин шүтлэг, уламжлалт ёс заншил;
 
          -байгаль орчин, түүний өртөмтгий чанар зэргийг тогтооно. Бусад шаардлагатай нэмэлт мэдээллийг цуглуулан нэгтгэж, дүн шинжилгээ хийх замаар эмзэг байдлын ерөнхий мэдээлэл болон газрын зураг боловсруулна.
 
 3.4. Гамшигтай тэмцэх чадавхийн үнэлгээ:
 
 Гамшигтай тэмцэх чадавхийн үн‎элгээг гамшгийн төрөл бүрээр хийнэ. Үнэлгээгээр:
 
   -удирдлагын тогтолцоо;
 
   -гамшгийн талаархи хууль тогтоомж;
 
   -гамшгийн бэлэн байдал;
 
   -гамшгаас хамгаалах төлөвлөлт;
 
   -гамшгийн а‏юулыг бууруулах цогц арга хэмжээ;
 
   -зарлан мэдээлэл, прогнозчиллын систем;
 
   -сурталчилгаа, мэдээллийн систем, түүний үйл ажиллагаа;
 
   -нөөц хөрөнгө;
 
   -хүн амын идэвхи оролцоо;
 
   -хүн амын дунд хийгдсэн сургалт, түүний түвшин з‎эргийг үнэлнэ.
 
3.5. Эрсдэлийн үнэлгээ
 
Аюулт үзэгдлийн төрөл бүрээр хийсэн аюулын,  эмзэг байдлын, чадавхийн үнэлгээг ашиглан тухайн аюулт үзэгдлийн эрсдэлийг үнэлнэ. Эрсдэлийн үнэлгээгээр болзошгүй аюулаас үүсч болох хохирлын магадлалыг тогтооно.
 
Эрсдэлийн үнэлгээгээр дараахь магадлалыг тогтооно:
 
            -эрсдэлийг үүсгэж болох хөнөөлт хүчин зүйл тухайн нутаг дэвсгэрт үүсэх магадлал;
 
        -хүн ам, байгаль орчинд эрсдэл учруулах тодорхой нөхцөл бүрэлдэх магадлал;
 
        -үүссэн эрсдэлээс хүн ам, байгаль орчинд хохирол учрах магадлал;
 
        -учирч болох эрсдэлийн түвшин буюу хүн ам, хүрээлэн байгаа орчинд эрсдэл учрах магадлал зэрэг болно.  
 
3.6. Эрсдлийн тоон утгыг
 
                         
 
гэсэн ерөнхий томъёогоор ил‎эрхийлж болно. Үүнд:
 
үнэлж байгаа эрсдэлийн хэмжээ,  туршлагын үндсэн дээр  тогтоогдсон гамшгийн коэффициент,  аюулын хэмжээ, эмзэг байдлын хэмжээ, –гамшигтай т‎эмцэх чадавхи.
 
 
Дөрөв. Гамшгийн дараахь үнэлгээний аргачлал
 
            4.1. Гамшгийн дараахь үнэлгээний аргачлал нь гамшгийн хор уршиг, гамшиг дахин үүсч болох магадлалыг үнэлнэ.
 
4.2. Гамшгийн улмаас үүссэн шууд хохирлыг үнэлэхдээ: 
 
 -амь үрэгдсэн, шархдаж гэмтсэн хүний тоо;
 
 -эвдэрч сүйдсэн эд хөрөнгө;
 
 -байгаль орчинд учирсан хохирол;
 
 -нийгэм, эдийн засагт учирсан хохирол
зэргийг шинжилж үнэлнэ. 
 
4.3. Нийт хохирлын хэмжээг тодорхойлохдоо
        
                     
 
гэсэн томъёо ашиглаж болно. Үүнд:
 
L-хүн болон ‎э‎д хөрөнгөд учирсан нийт хохирол, n-а‏юулд өртсөн ‎‎элементийн тоо (хүн, ‎‎эд хөрөнгө), -тухайн гамшигт харгалзсан эмзэг байдал, -тухайн ‎элементийн өртөг (хүн үрэгдсэн бу‏юу объект бүрэн нурсан үед).
 
            4.4. Гамшгийн дараахь анхан шатны үнэлгээгээр нөхцөл байдлыг үнэлж, хор уршгийг нэн даруй арилгах үйл ажиллагаанд шаардагдах хэрэгцээ, тусламжийн түвшинг тодорхойлно. Үнэлгээгээр доорхи зүйлийг тогтооно:
 
-тухайн гамшгийн төрөл, онцлог шинж чанарыг тогтоох;
 
-гамшгийн хор хохирлыг тогтоох;
 
-хүн амын нэрвэгдэлтийн байдлыг үнэлэх;
 
        -хор уршгийг арилгах тухайн нутаг дэвсгэрийн нэгжийн чадавхийг тогтоож, тусламжийн үйл ажиллагааг хэрхэн явуулах талаархи мэдээллээр шийдвэр гаргагчдыг хангах;
 
        -гадаад орон, олон улсын байгууллагаас тусламж авах эсэхийг тогтоож, шаардлагатай тусламжийн хэмжээг тодорхойлох;
 
-тусламжийг хүргэх арга зам, хэрэгслийг тогтоох;
 
        -хэрэгжүүлж болох аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны чиглэл зэрэг болно.
 
            4.5. Гамшгийн дараахь сэргээн засварлах, сэргээн босгох үеийн үнэлгээ нь:
 
 -нэрвэгдсэн хүмүүст нэн тэргүүнд тулгамдсан асуудал;
 
        -гамшгийн дараахь тусламжийн асуудлаар шийдвэр гаргагчдад хүргэх мэдээлэл; 
 
            -яаралтай тусламж болон сэргээн босгох үйл ажиллагаанд үндэсний болон олон улсын байгууллагаас авах шаардлагатай   хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ;
 
        -авч байгаа яаралтай тусламж, сэргээн засварлах арга   хэмжээний явц, үр өгөөж зэргийг тус тус тогтооно.
 
---------оОо------