Хэвлэх DOC Татаж авах
                                 Засгийн газрын 2007 оны 84 дүгээр
                                 тогтоолын хавсралт
 
ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРИХ, ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
             1. Тамхины хяналтын тухай хуулийн 7.1 дэх хэсэг, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналт тогтоох тухай суурь конвенцид заасны дагуу тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх төсөл сонгон шалгаруулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.
           
Хоёр. Төсөл сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах
 
2. Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох төсөл сонгон шалгаруулах зарыг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гаргана.
 
3. Тусгай зөвшөөрөл хүсэгч нь сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлтээ Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11 дүгээр зүйл болон Тамхины хяналтын тухай хууль, Тамхины хяналт тогтоох тухай суурь конвенц, стандартад заасан бичиг баримтын хамт хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.
           
4. Сонгон шалгаруулалтад оролцох тусгай зөвшөөрөл хүсэгчээс ирүүлсэн бичиг баримтад үнэлгээ өгөх ажлын хэсгийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилно.
 
5. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон эрүүл мэнд, хууль, мэргэжлийн хяналт, хүнсний салбарын эрдэм шинжилгээ, сургалт эрхэлсэн байгууллагын холбогдох хүмүүсийг оролцуулж болно.
 
6. Ажлын хэсэг тусгай зөвшөөрөл хүсэгчийн ирүүлсэн бичиг баримтад үндэслэн үнэлгээ өгч, дүгнэлт гаргана.
 
Гурав. Төсөлд үнэлгээ хийх
 
7. Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад ирүүлсэн саналыг Тамхины хяналтын тухай хууль, Тамхины хяналт тогтоох тухай суурь конвенц, заавал мөрдөх стандартын шаардлагын дагуу дараахь үзүүлэлт, оноогоор үнэлнэ:
 
7.1. Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх төслийн техник, эдийн засгийн үнэлгээ- 0-15 хүртэл оноо;
 
7.2. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт техник- 0-10 хүртэл оноо;
 
7.3. Үйлдвэрлэлийн технологи, үүнээс нэвтрүүлэхээр төлөвлөсөн дэвшилтэт технологи- 0-15 хүртэл оноо;
 
            7.4. Эрүүл ахуйн нөхцөл- 0-5 хүртэл оноо;
 
7.5. Мэргэжлийн боловсон хүчний байдал- 0-4 хүртэл оноо;
 
7.6. Лаборатори болон технологийн хяналт- 0-10 хүртэл оноо;
 
7.7. Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангах нөхцөл (Хөдөлмөрийн дотоод дүрэм оролцон)- 0-8 хүртэл оноо;
 
7.8. Галын аюулгүй байдлыг хангах нөхцөл- 0-4 хүртэл оноо;
 
7.9. Үйлдвэрлэлийн зураг төслийн иж бүрдэл- 0-9 хүртэл оноо;
 
7.10. Хайрцаг, сав, баглаа боодлын загвар (стандартын шаардлага, эрүүл ахуйн анхааруулга оролцон)- 0-6 хүртэл оноо;
 
7.11. Бичиг баримтын бүрдэлт (өргөдөл, Засаг даргын санал, улсын бүртгэлийн гэрчилгээ буюу нотариатаар баталгаажуулсан иргэний үнэмлэхийн хуулбар, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, хуульд заасан бусад бичиг баримт)-0-14 хүртэл оноо.
 
8. Сонгон шалгаруулах төсөл бүрийн үзүүлэлтийг ажлын хэсгийн гишүүн бүр үнэлж, оноог гишүүдийн дундаж үнэлгээгээр гаргана.
 
9. Ажлын хэсэг нь шаардлагатай бол өргөдөл гаргагчийн бичиг баримтыг холбогдох байгууллагаар нягтлан шалгуулах, магадлан шинжилгээ хийлгэх эрхтэй.
 
10. Ажлын хэсэг нь сонгон шалгаруулалтад оролцсон төсөл бүрийг үнэлж, дүгнэлт гарган хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулна.
 
11. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь сонгон шалгаруулалтын дүгнэлтийг үндэслэн шаардлага хангасан хүсэлт гаргагчид тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох саналаа зохих журмын дагуу Засгийн газарт оруулна.
 
Дөрөв. Тусгай зөвшөөрөл олгох
 
12. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар олгоно.
 
13. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай Засгийн газрын шийдвэрийг үндэслэн хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хуулийн этгээд, иргэнд тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгоно.
           
14. Хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгох, сунгахдаа энэхүү журмын хавсралтад заасан загварын дагуу гаргасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэнэ.   
 
 
-----оОо-----
 
 
 
 
 
 
 
 
                  "Тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх үйл
                     ажиллагаа эрхлэх  тусгай зөвшөөрөл олгох
                 сонгон шалгаруулалтын журам"-ын хавсралт
 
ТАМХИ ҮЙЛДВЭРЛЭХ, ТАМХИНЫ УРГАМАЛ ТАРИХ ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ ОЛГОХ, ТҮҮНИЙГ
СУНГАХ ҮЕД ШАЛГАЛТ ХИЙЖ ДҮГНЭЛТ ГАРГАХ ЗАГВАР
 
200  оны   дугаар                                       ______________
сарын  -ны   өдөр            Дугаар         (аймаг, нийслэл)
 
  
1. Аж ахуйн нэгжийн  нэр ________________
     Байршил, хаяг (факсын дугаар, e-mail хаяг)
___________________________________________________________
___________________________________________________________
 
2. Тамхи үйлдвэрлэх, тамхины ургамал тарих үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох талаар гарсан Засгийн газрын шийдвэрийн дугаар, огноо, гэрчилгээний хүчинтэй байх хугацаа
___________________________________________________________
___________________________________________________________
___________________________________________________________
 
3. Үйлдвэрлэл явуулж эхлэх (эхэлсэн) огноо, төслийн болон одоогийн хүчин чадал, талбайн хэмжээ, байршил, хураасан ургацын хэмжээ (бүтээгдэхүүний нэр төрлөөр, жилд тонноор)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
 
4. Тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжийн мэргэжилтэн, ажиллагсдын бүрэлдэхүүн, мэргэшлийн байдал (хавсаргаж болно)
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
 
5. Үйлдвэрийн барилга, тоног төхөөрөмж, инженерийн барилга байгууламжийн бүтэц, үйлдвэрлэлийн зураг төслийг баталгаажуулсан байдал
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
 
6. Лаборатори нь стандартын шаардлага хангасан байдал
____________________________________________________________
____________________________________________________________
____________________________________________________________
 
 
7. Үйлдвэрлэлийн техник, технологийн онцлог, шинэчлэл хийсэн эсэх (хөрсний үржил шим, нөхөн сэргээх, ургамал хамгааллын холбоотой үйл ажиллагааг явуулсан байдал, түүхий эдийн агуулахын нөхцөл зэргийг оролцуулан)
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
8. Шалгалтад тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжээс хамрагдсан хүмүүсийн нэр, албан тушаал
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
            9. Тамхины хяналтын тухай хуульд заасан тамхи сурталчлахыг хориглох хэлбэрийг зөрчсөн эсэх (гэрчилгээ сунгах үед)
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
10. Ажлын хэсгийн тусгай тэмдэглэл, цаашид үйлдвэрлэлийг үргэлжлүүлэх эсэх талаархи санал, дүгнэлт
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
 
Акт нь доорхи хавсралтуудтайгаар хүчинтэй:
 
а/мэргэжлийн хяналтын байгууллагын улсын байцаагчийн дүгнэлт, ажлын байрны талаархи дүгнэлт, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүн;
 
б/харьяалагдах татварын албаны тодорхойлолт, санал;
 
в/ажлын байрны галын аюулгүй байдлын талаар мэргэжлийн байгууллагаас гаргасан дүгнэлт, эсхүл олгосон зөвшөөрөл;
 
г/байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээний дүгнэлт;
 
д/аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн, тохирлын болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
 
е/түүхий эдийн татан авалт, зарцуулалт, экспорт, онцгой албан татвар төлөлтийн тайлан (сүүлийн 3 жилээр);
 
ж/тухайн жилд тариалсан, уриншилсан, өнжөөсөн газар, хураасан ургацын талаархи мэдээ;
 
з/барааны тэмдгийн баталгаажилт, шошгоны загвар;
 
и/аймаг, нийслэлийн Засаг даргын санал.
 
 
 
Тамга
 
Ажлын хэсгийн ахлагч:          ( __________________________)
                                                                              нэр, албан тушаал, байгууллага
 
Гишүүд:                                                             (___________________________)
                                                                              нэр, албан тушаал, байгууллага
 
                                                                (___________________________)
                                                                              нэр, албан тушаал, байгууллага
 
                                                                            (___________________________)
                                                                              нэр, албан тушаал, байгууллага
 
                                                                              (___________________________)
                                                                              нэр, албан тушаал, байгууллага
 
 
 
 
 
 
-----оОо-----