A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙГ 2007-2020 ОНД ХӨГЖҮҮЛЭХ МАСТЕР ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТУХАЙ

2007 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 2

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө"-г дэмжсүгэй.

2. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, жил бүрийн улсын төсөвт тусгуулж хөрөнгө оруулалтыг татан оролцуулах талаар холбогдох арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Н.Баяртсайхан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшин нарт даалгасугай.

3. Мастер төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийн явцыг 2 жил тутам нэгтгэн гаргаж, хяналт-шинжилгээ, үнэлгээний дүнгийн хамт Засгийн газарт танилцуулж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.Энхтүвшинд даалгасугай.

4. Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг 2007-2020 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд өөрийн эрхлэх асуудлын хүрээнд туссан арга хэмжээ болон мастер төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөлд тусгагдсан үйл ажиллагааны биелэлтийг салбарынхаа хэмжээнд зохион байгуулж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд М.ЭНХБОЛД Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ө.ЭНХТҮВШИН