Хэвлэх DOC Татаж авах
Засгийн газрын 2007 оны 218 дугаар тогтоолын  хавсралт
 
АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛАХ ТАЛААР АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨ
 
 
 
¹
 
 
Хэрэгжүүлэх арга хэмжээ
 
Гүйцэтгэгч байгууллага
 
Оролцогч байгууллага
 
Гүйцэтгэх хугацаа
Урьдчилсан байдлаар тооцсон төсөв (тэрбум
төг.)
1
"Агаарын төлбөрийн тухай хууль"-ийг шинээр боловсруулах, холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, хөтөлбөрийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх 
БОЯ,
ХЗДХЯ
Нийслэлийн ЗДТГ,ТЭХЯ,
БХБЯ,ЭМЯ,
ЗТАЖЯ
2007 оны
III улиралд
 
2
Улаанбаатар хотод түлшний зориулалттай түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлах арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэх
Нийслэлийн ЗДТГ,
БОЯ
ТЭХЯ,
УМХГ,
ХЗДХЯ
2007 оны IU улиралд
 
3
Дэд бүтэц, үйлдвэрлэлийн техник, технологийн чадавхи, ажиллах хүчний нөөц боломжид түшиглэн хүний эрүүл мэнд, байгаль орчинд халгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй, дулааны аргаар боловсруулсан утаагүй шахмал түлш болон хийн түлшний үйлдвэрлэлийг дэмжин хэрэглэгчдийг хангах
ТЭХЯ,
Нийслэлийн ЗДТГ,
БОЯ
ЭМЯ,
ҮХЯ
2007 оны IU улирлаас 2010 оны IU улиралд
 
 
    
      2.0
 
4
Улаанбаатар хотын дэд бүтцийн хангамж, хамрах хүрээг өргөжүүлэх, орон сууцаар хангах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, гэр хорооллыг барилгажуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд туслах зорилгоор түр суух 1000 айлын орон сууц барих
БХБЯ,
Нийслэлийн ЗДТГ
ТЭХЯ,
СЯ
 
 
2008-2009 онд
 
 
117423.6
5
Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, эхний ээлжинд 10 байрлалд орон сууц барих
БХБЯ,
Нийслэлийн ЗДТГ
ТЭХЯ
2007-2009 онд
 
6
Дулаан, цахилгааны шинэ эх үүсвэрийг барих техник-эдийн засгийн үндэслэл, зураг төсөл боловсруулах, байршлыг оновчтой тогтоох
ТЭХЯ,
Нийслэлийн ЗДТГ
БХБЯ
2008 оноос
 
7
Орчны бохирдлоос хүн амын эрүүл мэндэд үзүүлэх эрсдэлийг үнэлэх
БОЯ,
ЭМЯ
 
2007-2008 онд
 
8
Орчны бохирдол хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тандан судлах чиглэлээр лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, боловсон хүчний чадавхийг нэмэгдүүлэх 
ЭМЯ,
БОЯ
ОБЕГ,
ҮХЯ
 
2008 оноос
 
9
Агаарын бохирдлыг бууруулах төсөл, хөтөлбөрт бүх аймгийн төвийг хамруулах
БОЯ,
ТЭХЯ
СЯ
2009-2010 онд
 
10
Дулааны цахилгаан станц болон томоохон эх үүсвэрүүдийг дотоодын хяналт-шинжилгээний тоног төхөөрөмжтэй болгох, станцуудаас агаарт гаргах хаягдлын зөвшөөрөгдөх хэмжээний стандартыг тогтоох 
ТЭХЯ,
БОЯ,
УМХГ
СХЗТ,
ЭМЯ
 
 
2008-2009 онд
 
11
Улсын болон хувийн хэвшлийн халаалтын нам даралтын зуухуудыг улсын төсвийн хөрөнгөөр, хувийн халаалтын нам даралтын зуухуудыг урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн цахилгаан болон хийн халаагуурт шилжүүлэх ажлыг зохион байгуулах
БОЯ,
ТЭХЯ
СЯ,
НЗДТГ
 
 
2007-2008 онд
 
12
Сэргээгдэх эрчим хүч, хийн түлшинд шилжүүлэх замаар түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, түүхий нүүрсээр ажилладаг халаалтын нам даралтын зуухны хэрэглээг 2008 оноос эхлэн зогсоох
Нийслэлийн ЗДТГ,
УМХГ
 
БОЯ,
ТЭХЯ
 
2007-2008 онд
 
13
Авто тээврийн хэрэгслээс ялгарах утааны бохирдлыг бууруулах талаар үе шаттай арга хэмжээ авах, эхний ээлжинд нийтийн тээврийн хэрэгслийг хийн түлшинд шилжүүлэх
ЗТАЖЯ,
Нийслэлийн ЗДТГ
ТЭХЯ
 
2007-2008 онд
 
14
Нийслэл хотын хэмжээнд автомашинд хий цэнэглэх зориулалттай 8 станцын газрын асуудлыг шийдвэрлэх 
Нийслэлийн ЗДТГ
ТЭХЯ,
ҮХЯ
 
2008 оноос
 
 
15
Шатахуун бага зарцуулдаг болон эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй түлш хэрэглэдэг автомашины хэрэглээг дэмжих, стандартын шаардлага хангаагүй автомашин эзэмшигчдэд хүлээлгэх хариуцлагыг чангатгах
ХЗДХЯ,
ЗТАЖЯ
БОЯ,
Нийслэлийн ЗДТГ,
УМХГ
2008-2009 онд
 
16
Шатахууны чанарыг сайжруулах чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгох
 
ТЭХЯ,ҮХЯ,
ХЗДХЯ
ЗТАЖЯ,
ҮХЯ
2008 оноос
 
17
Автомашины ашиглагдсан хуучин дугуйг импортоор оруулахыг хориглох шийдвэр гаргаж, хэрэгжүүлэх
ҮХЯ,
СЯ
ЗТАЖЯ,
УГЕГ,
УМХГ
2008 оноос
 
18
"Автомашингүй өдөр"-ийг хот, дүүргийн хэмжээнд зохион байгуулж хэвшүүлэх, шаардлага хангахгүй автомашины утаанаас болж агаарын бохирдол үүсэж байгаа талаар иргэдийн дунд сурталчилгааг эрчимжүүлэх
Нийслэлийн ЗДТГ, ЗТАЖЯ,
Замын цагдаагийн газар
ЭМЯ,
БОЯ
2007 оноос
 
19
Газрын тосны бүтээгдэхүүний сорилтын лабораториудын үйл ажиллагаанд үнэлгээ өгөх, Улаанбаатар хот, эдийн засгийн тулгуур төвүүд, хилийн боомтуудад түлшний чанарын хяналт-шинжилгээний лабораторийн сүлжээг шинээр байгуулахад шаардагдах санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх
УГЕГ,
УМХГ
 
ҮХЯ,
ЗТАЖЯ
 
2008 оноос
 
20
Гэр хорооллоос хотын авто замд холбогдсон замуудыг хатуу хучилттай болгох талаар шаардагдах арга хэмжээ авах
Нийслэлийн ЗДТГ,
СЯ
ЗТАЖЯ
2008-2010 онд
 
21
Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албаны чадавхийг бэхжүүлэх, хяналт-шинжилгээ, судалгааны нэгдсэн сүлжээг өргөжүүлэх, агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийх болон лабораторийн багаж, тоног төхөөрөмжийг шинэчлэх хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэх
БОЯ,
СЯ
Нийслэлийн ЗДТГ
2007-2010 онд
 
22
Агаарын чанарын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийг иргэний нийгмийн болон судалгаа шинжилгээний байгууллага, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын төлөөлөлтэйгээр шинэчлэн байгуулах
БОЯ,
БСШУЯ
Бусад яамд
 
2007 оноос
 
 
 
23
Дулааны зориулалтаар шөнийн цагаар хямдруулсан үнэтэй цахилгаанаар гэр хорооллыг хангах
ТЭХЯ,
БОЯ
Нийслэлийн ЗДТГ
2008  оноос
 
24
Гэр, сууцны дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэхэд нийцүүлэн гэрийн бүтэц, хийцийг оновчтой болгон өөрчлөхөд чиглэгдсэн арга хэмжээг шинжлэх ухааны байгууллага, иргэдийн оролцоотойгоор авч хэрэгжүүлэх
 
БХБЯ,
Нийслэлийн ЗДТГ
ҮХЯ,
ШУА
2008-2010 онд
 
25
Гэр хорооллын бага орлоготой иргэдийн орон сууцны үнийг удаан жилийн хугацаанд төлөгдөх  санхүүжилтийн оновчтой тогтолцоо бий болгох   
Нийслэлийн ЗДТГ, СЯ
 
БХБЯ
2007 оноос
 
26
Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын санал санаачилга, дэвшилтэт технологи боловсруулах, үйлдвэрлэл, хэрэглээнд нэвтрүүлэх үйл ажиллагаанд татварын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх
Нийслэлийн ЗДТГ,
ТЭХЯ,
ҮХЯ,СЯ
Засгийн газрын ХЭГ
2008-2010 онд
 
27
Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг 2 дахин нэмэгдүүлж, цэцэрлэгжүүлэх ажилд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэх
Нийслэлийн ЗДТГ,
БОЯ
 
СЯ
2008-2010 онд
 
28
Хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдлаас үүсэх бохирдлыг бууруулах чиглэлээр арга хэмжээ авах
Нийслэлийн ЗДТГ,
БОЯ,ЭМЯ
УМХГ,
ЭМЯ
2008-2010 онд
 
29
Агаарын бохирдлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн санал, мэдээллийг хүлээн авах, бохирдлын хор уршиг, сөрөг нөлөөг арилгах, шинэ дэвшилтэт технологийн ач холбогдлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөнөөр сурталчилах, энэ чиглэлээр явуулах сургалт, судалгааны ажлыг эрчимжүүлэх
Нийслэлийн ЗДТГ,
ТЭХЯ,
БОЯ
МҮОНРТ,
БСШУЯ
2007-2010 онд
 
30
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Нийслэлийн болон Засгийн газрын бонд гаргах
Нийслэлийн ЗДТГ,
СЯ
Засгийн газрын ХЭГ
2008 оноос
 
31
Эдийн засгийн чөлөөт бүс, аймгийн төвүүдэд шинээр ажлын байр бий болгох, хөдөө орон нутгийн зах зээлийн нөхцөлийг сайжруулах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх
ҮХЯ,
ХХААЯ
Засгийн газрын ХЭГ
2008-2010 онд
 
32
Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилгоор дагуул хотуудыг бий болгож хөгжүүлэх, тэдгээрийг холбосон хурдны зам, метро байгуулах урьдчилсан судалгаа хийх
ҮХЯ,
ЗТАЖЯ,
СЯ
 
     БХБЯ
2008-2010 онд