A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ



/Засгийн газрын 2012-08-29-ний 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 65



Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:


1. Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт ёсоор, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт ёсоор, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт ёсоор, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт ёсоор, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 8 дугаар хавсралт ёсоор, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус зөвшөөрсүгэй.


2. Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:


а) Гадаад харилцааны яам:


-Стратегийн төлөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (эдийн засгийн бодлогын хэлтэстэй);


-Төрийн захиргааны удирдлагын газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс,гадаад харилцааны төв архивтай);


-Хөрш орнуудын газар;


-Азийн газар;


-Европын газар;


-Америк, Ойрхи дорнод, Африкийн газар;


-Олон улсын байгууллагын газар;


-Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газар;


-Гэрээ, эрх зүйн газар (хилийн боомтын бодлого хариуцсан тасагтай);


-Консулын газар;


-Төрийн дипломат ёслолын газар;


-Олон нийттэй харилцах газар (Энэ хэсгийг 2010-05-26-ны 126-р тогтоолоор өөрчилсөн).


б) Хууль зүй, дотоод хэргийн яам:


-Хууль зүйн бодлогын газар;


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;


-Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;


-Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс;


-Гадаад хамтын ажиллагааны хэлтэс;


-Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийн хорооны ажлын алба.


в) Байгаль орчин, аялал жуулчлалын яам:


-Тогтвортой хөгжил, стратегийн төлөвлөлтийн газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс, гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар (экологийн цэвэр технологи, шинжлэх ухааны хэлтэстэй);


-Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар;


-Аялал жуулчлалын газар;


-Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар.


г) Батлан хамгаалах яам:


-Стратегийн удирдлага, төлөвлөлтийн газар (орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтэстэй);


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (зэвсэглэл, техникийн хэлтэстэй);


-Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;


-Гадаад хамтын ажиллагааны газар;


-Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэс.


д) Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам:


-Ерөнхий боловсролын газар;


-Мэргэжлийн боловсролын газар;


-Соёл, урлагийн бодлогын газар;


-Шинжлэх ухаан, технологийн газар;


-Санхүү, хөрөнгө оруулалтын газар;


-Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Гадаад хамтын ажиллагааны хэлтэс.


е) Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам:


-Зам, тээврийн бодлогын газар;


-Барилга, орон сууц, нийтийн аж ахуйн бодлогын газар;


-Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар;


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Санхүү, хөрөнгө оруулалтын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);


-Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар.


ж) Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам:


-Стратегийн төлөвлөлтийн газар (хөдөлмөрийн бодлогын хэлтэс, хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын хэлтэстэй);


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (санхүү, хөрөнгө оруулалтын хэлтэстэй);


-Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;


-Эрх зүй, гадаад хамтын ажиллагааны хэлтэс.


з) Эрдэс баялаг, эрчим хүчний яам:


-Геологийн бодлогын газар;


-Уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлогын газар;


-Түлшний бодлогын газар;


-Эрчим хүчний бодлогын газар;


-Төрийн захиргааны удирдлагын газар (хуулийн хэлтэстэй);


-Санхүү, хөрөнгө оруулалтын газар (гадаад хамтын ажиллагааны хэлтэстэй);


-Хяналт-шинжилгээ, үнэлгээний газар.


и) Эрүүл мэндийн яам:


-Стратегийн бодлого, төлөвлөлтийн газар;


-Төрийн захиргааны удирдлагын газар;


-Нийгмийн эрүүл мэндийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;


-Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар;


-Санхүү, хөрөнгө оруулалтын газар;


-Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар;


-Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс;


-Гадаад хамтын ажиллагааны хэлтэс.


3. Яамдын орон тооны хязгаарыг дор дурдсанаар тогтоосугай:


Яам Орон тооны хязгаар
Гадаад харилцааны яам 148
Хууль зүй, дотоод хэргийн яам 74
Байгаль орчин, аялал жуулчлалын яам 58
Батлан хамгаалах яам 54
Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам 74
Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам 70
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам 65
Эрдэс баялаг, эрчим хүчний яам 79
Эрүүл мэндийн яам 64

(3-р зүйлийн НХХЯ-ны орон тоонд 2010-12-29-ний 347-р тогтоолоор 65 гэж, ГХЯ-ны орон тоонд 2012-05-02-ны 143-р тогтоолоор 148 гэж тус тус  өөрчлөлт орсон)

4. Яамдын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан “Яам, тусгай газрын нийтлэг дүрэм, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тухай” Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 111 дүгээр тогтоол, “Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрч, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар тогтоол, “Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 27 дугаар тогтоол, “Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар тогтоол, “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, бүтэц батлах тухай” Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоол, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар тогтоол, “Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай” Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


Монгол Улсын Ерөнхий сайд С.БАЯР


Монгол Улсын сайд,


Засгийн газрын Хэрэг


эрхлэх газрын дарга Б.ДОЛГОР