- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ,ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2012-08-29-ний 14-р тог
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨРИЙГ ЗӨВШӨӨРӨХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЭЦ БАТЛАХ ТУХАЙ
/Засгийн газрын 2012-08-29-ний 14-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
2008 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 65
Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт ёсоор, Хууль зүй, дотоод хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт ёсоор, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт ёсоор, Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт ёсоор, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт ёсоор, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт ёсоор, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт ёсоор, Эрдэс баялаг, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 8 дугаар хавсралт ёсоор, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус зөвшөөрсүгэй.
2. Яамдын зохион байгуулалтын бүтцийг дор дурдсанаар баталсугай:
а) Гадаад харилцааны яам:
-Олон нийттэй харилцах газар (Энэ хэсгийг 2010-05-26-ны 126-р тогтоолоор өөрчилсөн).
3. Яамдын орон тооны хязгаарыг дор дурдсанаар тогтоосугай:
4. Яамдын бүтцийг шинэчлэн баталсантай холбогдуулан "Яам, тусгай газрын нийтлэг дүрэм, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийн тухай" Засгийн газрын 1994 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 111 дүгээр тогтоол, "Гадаад хэргийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрч, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай" Засгийн газрын 2004 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 248 дугаар тогтоол, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 27 дугаар тогтоол, "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 36 дугаар тогтоол, "Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг зөвшөөрөх, бүтэц батлах тухай" Засгийн газрын 2006 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 43 дугаар тогтоол, "Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 256 дугаар тогтоол, "Түлш, эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр зөвшөөрөх, зохион байгуулалтын бүтэц батлах тухай" Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 338 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
Текст томруулах
A
A
A