Хэвлэх DOC Татаж авах


                                                                                    Засгийн газрын 2009 оны 74 дүгээр
тогтоолын хавсралт



БАРИЛГА БАЙГУУЛАМЖИЙН НОРМ, НОРМАТИВЫН
БАРИМТ БИЧГИЙН ЕРӨНХИЙ ТОГТОЛЦОО

(Засгийн газрын 2019 оны 106 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)


Нэг. Нийтлэг үндэслэл



1.1. Зам, тээвэр, барилга, эрчим хүч, харилцаа холбооны барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо цаашид баримт бичгийн тогтолцоо гэх-ны зорилго, зарчим, бүтцийг тогтоож, норматив баримт бичигт тавигдах шаардлага, тэдгээрийн агуулга, боловсруулах, баталгаажуулах, хэрэглэх үйл ажиллагааг тодорхойлоход энэхүү журмын зорилго оршино.

1.2. Байгууллага, аж ахуйн нэгж нь өмчийн хэлбэрээс үл хамааран зам, тээвэр, барилга, эрчим хүч, харилцаа холбооны цаашид салбар гэх барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг боловсруулахдаа энэхүү тогтолцоог мөрдөнө.

1.3. Баримт бичгийн тогтолцооны зорилго нь иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, ашиглалтын болон барилга угсралтын зардал багатай бат бэх барилга байгууламжийг барьж байгуулахад шаардагдах норм, нормативын баримт бичгийн стандартчилал, нормчлолын үндсэн чиглэл, бүрдлийг тогтооход оршино.


Хоёр. Баримт бичгийн тогтолцооны зарчим


2.1. Баримт бичгийн тогтолцоо нь дараахь зарчимд үндэслэнэ:

2.1.1. шинжлэх ухаан, техникийн үндэслэл, сорилт туршилтын арга зүйд тулгуурлан боловсруулж, цаашид хөгжүүлэх асуудлыг нээлттэй байлгах;

2.1.2. Монгол Улсын хууль тогтоомжид бүрэн нийцсэн байх;

2.1.3. заавал биелүүлэх шаардлагын тоог багасгаж зөвлөмжийн шинжтэй норматив баримт бичгийн эзлэх хувийн жинг ихэсгэх замаар аж ахуйн нэгж, мэргэжилтний санаачилгыг хөгжүүлэх, бие даасан байдлыг дээшлүүлэх;

2.1.4. олон улсын стандарттай нийцүүлэх, Монгол Улсын стардартчиллын болон Олон улсын стандартчиллын байгууллагаас ISO гаргасан зарчмыг баримтлах;


Гурав. Баримт бичгийн тогтолцооны бүтэц


3.1. Баримт бичгийн тогтолцоо нь дараахь бүтэцтэй байна:

3.1.1. Зохион байгуулалт, арга зүйн норматив баримт бичиг;

3.1.2. ерөнхий техникийн норматив баримт бичиг;

3.1.3. хот байгуулалт, барилга байгууламжийн норматив баримт бичиг;

3.1.4. барилга байгууламжийн инженерийн тоног төхөөрөмж ба гадна сүлжээний норматив баримт бичиг;

3.1.5. барилгын бүтээц ба эдлэхүүний норматив баримт бичиг;

3.1.6. барилгын материал ба эдлэхүүний норматив баримт бичиг;

3.1.7. зөөврийн барилга байгууламж, барилгын тоноглол эд хэрэгсэл ба багажийн норматив баримт бичиг;

3.1.8. эдийн засгийн норматив баримт бичиг.

3.2. Норматив баримт бичиг нь энэхүү тогтолцооны 1 дүгээр хавсралтаар баталсан бүрдэлтэй байна.


Дөрөв. Норматив баримт бичигт тавигдах шаардлага


4.1. Барилгын бүтээгдэхүүн нь иргэдийн ажиллаж, амьдрах таатай нөхцөлийг бий болгоход нийцсэн байх;

4.2. Барилгын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, барилгын ажил гүйцэтгэх болон барилга байгууламжийн ашиглалтын ажиллагаа нь хүний амь нас, эрүүл мэндэд аюулгүй байх;

4.3. Онцгой болон гамшгийн нөхцөл байдал гэнэт үүсэх шалтгааныг урьдчилан тооцох замаар барилгын бүтээгдэхүүн болон хүн амыг эрсдэлээс хамгаалах;

4.4. Барилга байгууламжийн инженерийн тоног төхөөрөмж, барилгын бүтээц, буурь хөрсний чанар, найдвартай байдлыг хангах;

4.5. Байгалийн нөөц, баялаг, материал, түүхий эд, түлш эрчим хүч, хөдөлмөрийн нөөцийг зүй зохистой ашиглахын хамт хүрээлэн буй орчныг хамгаалах шаардлагыг хангах;

4.6. Салбарын барилга байгууламжийн норм, нормативын баримт бичиг (цаашид норматив баримт бичиг гэх)-ийг шинжлэх ухаан техник, технологийн орчин үеийн ололт, зураг төсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэлийн талаархи гадаад, дотоодын туршлагад тулгуурлан, олон улсын болон техникийн талаар өндөр хөгжилтэй орнуудын үндэсний стандартыг мөрдлөг болгож боловсруулсан байх;

4.7. Нормативын баримт бичигт барилгын зураг төсөл боловсруулах, барилгын ажил гүйцэтгэх, барилгын бүтээгдэхүүнд тавигдах шаардлагыг тусгасан байх.

Тав. Норматив баримт бичгийн агуулга


5.1. Нийтээр дагаж мөрдөх норматив баримт бичгийг улсын чанартай баримт бичиг, үйлдвэр-салбарын баримт бичиг гэж хоёр ангилна.

5.1.1. Улсын чанартай баримт бичигт дараахь баримт бичиг хамаарна:

-Монгол Улсын барилгын норм ба дүрэм БНбД;
-Монгол Улсын барилгын үндэсний стандарт MNS;
-Зураг төсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэлийн барилгын дүрэм БД;
-Тогтолцооны удирдлагын чанартай баримт бичиг УББ.

5.1.2. Үйлдвэр-салбарын норматив баримт бичигт байгууллага, аж ахуйн нэгжийн стандарт хамаарна. БСТ

5.2. Монгол Улсын барилгын норм ба дүрэм нь хот суурин газар, барилга байгууламж, инженерийн тоног төхөөрөмжийн зураг төсөл зохиох, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, барьж байгуулахад хүрэх түвшин, зорилтыг тодорхойлсон заавал биелүүлэх шаардлагыг тогтооно.

5.3. Монгол Улсын барилгын үндэсний стандарт нь барилга байгууламжийн хэсгийн үзүүлэлт, шинж чанар, барилгын материал, эдлэлийг боловсруулах, үйлдвэрлэх болон ашиглалтын үеийн техникийн бодлогын нэгдлийг хангахын тулд заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй журмыг тогтооно.

5.4. Зураг төсөл, барилгын ажил, барилгын материалын үйлдвэрлэлийн барилгын дүрэм нь барилгын норм, дүрэм болон стандартын заавал мөрдөх шаардлагыг хангах, хөгжүүлэхэд чиглэгдсэн зөвлөмжийн шинж чанартай байна.

5.5. Тогтолцооны удирдлагын чанартай баримт бичиг нь салбарын барилга байгууламжийн норматив баримт бичгийг хэрэглэх, боловсруулах үйл ажиллагааны зохион байгуулалт-арга зүйг тогтоосон заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй байна.

5.6. Норматив баримт бичиг нь салбарт тавигдаж байгаа зорилтыг биелүүлэхэд чиглэгдсэн, техник, эдийн засгийн үндэслэлтэй заалтыг агуулсан байна.

5.7. Норматив баримт бичигт Иргэний хууль, Хөдөлмөрийн хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулах асуудлыг тусгаж болохгүй.

5.8. Норматив баримт бичиг нь заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй заалтыг агуулна.

5.9. Заавал биелүүлэх заалт нь шаардлагын хамгийн доод буюу зөвшөөрөгдөх хамгийн дээд түвшинг тогтооно.

5.10. Зөвлөмжийн шинжтэй заалтад хэрэглэгчийн тодорхой хэрэглээ, боломж, үйлдвэрлэлийн нөхцөлөөс хамааран өөрчлөгдөж болох норм, дүрмийн илэрхийллүүд хамаарна.

5.11. Норматив баримт бичгийн оршил хэсэгт заавал биелүүлэх болон зөвлөмжийн шинжтэй заалтыг тодорхойлсон байна.

5.12. Барилгын норм ба дүрэмд Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд цаг уур, инженер геологийн болон бусад онцлог шинж чанарыг харгалзан нийтлэг мөрдөх, заавал биелүүлэх заалтыг тогтоох бөгөөд дараахь шаардлагыг агуулсан байна:

5.12.1. барилга байгууламж, түүний системийн ашиглалтын найдвартай байдал, барилга бүтээц ба суурийн бат бэх тогтвортой чанар;

5.12.2. газар хөдлөлт, хөрсний нуралт, гулсалт болон байгалийн бусад аюул ослын үед барилга, байгууламжийн тогтворжилт, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чанар;

5.12.3. гал түймрийн болон аюул ослын үед барилга байгууламжийн тогтворжилт, хүмүүсийн аюулгүй байдлыг хангах чанар;

5.12.4. барилга байгууламжийн ашиглалтын үеийн өрөө тасалгааны дулаан, агаарын чийгшилт, дуу чимээ, гэрэлтүүлгийн хэмжээ;

5.12.5. барилга байгууламжийн ашиглалтын үзүүлэлт, параметрийг эрүүл ахуй, байгаль орчны нормтой уялдуулсан байдал;

5.12.6. барилга байгууламжийн дулааны алдагдлыг бууруулах, түлш, эрчим хүчний зарцуулалтыг багасгасан байдал;

5.12.7. зайлшгүй шаардлагатай тохиолдолд эрүүл ахуй, байгаль орчны болон бусад норматив шаардлагаас иш татан заасан байдал;

5.13. Үндэсний стандартад тэдгээрийн төрлөөс хамааруулан заавал биелүүлэх болон зөвлөмжийн чанартай заалтыг тогтоох бөгөөд дараахь шаардлагыг агуулсан байна:

5.13.1. зураг төсөл, технологийн болон бусад төрлийн норматив баримт бичигт тавигдах шаардлага;

5.13.2. барилгын зориулалт ба хэмжээний хувьд харилцан уялдах болон ижилтгэх, төрөлжих чадварт тавих шаардлага;

5.13.3. барилга байгууламжийн өрөө, тасалгаа, бүтээц, хэсгүүдийн болон инженерийн системийн элементүүдийг хянах шалгуур үзүүлэлт, гол шинж;

5.13.4. барилга, барилгын материалын үйлдвэрээс гаргаж байгаа нэгэн төрлийн бүтээгдэхүүн, тодорхой нэр төрлийн олон тоогоор үйлдвэрлэдэг барилгын материал эдлэл, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага;

5.13.5. барилгын ажил, барилгын эдлэхүүн, материал, тоног төхөөрөмжид тавигдах шаардлага;

5.13.6. барилгын ажил, барилгын эдлэхүүн, материал, тоног төхөөрөмжийг хүлээн авах дүрэм, шалгах турших аргууд;

5.14. Барилгын дүрэм нь барилгын норм ба дүрэм, үндэсний стандартын заавал биелүүлэх нөхцөл, шаардлагыг хангах, боловсронгуй болгоход чиглэгдсэн зөвлөмжийн шинжтэй журмыг тогтоох бөгөөд дараахь төрөлтэй байна:

5.14.1. барилгын инженер-хайгуул хийх, зураг төсөл боловсруулах, барилга барих болон барилга байгууламжийн ашиглалтын үе дэх зохион байгуулалт, технологи, үйлдвэрлэлийн дүрэм, журам;

5.14.2. хот байгуулалт, барилгын төрөлжилт, хэв шинжийг агуулсан норматив баримт бичиг;

5.14.3. барилга байгууламж, тэдгээрийн бүрдэл хэсгүүдийн эзэлхүүн төлөвлөлтийн болон бүтээцийн шийдэл;

5.14.4. барилгын бүтээц, суурийг тооцоолох, зураг төслийг боловсруулах арга;

5.15. барилгын бүтээгдэхүүнийг бэлтгэх, шалгах, хүлээн авах ба нийлүүлэхэд тавих нөхцөлийг техникийн шаардлагаар тогтоож өгнө. Техникийн шаардлагын бүрдэл, агуулга, бүтэц, боловсруулах, баталгаажуулах ажиллагааг Монгол Улсын стандартчиллын тогтолцооны дагуу гүйцэтгэнэ.

5.16. Норматив баримт бичгийн агуулга, бүтэц, найруулга зүй, боловсруулах, баталгаажуулах ажиллагааг MNS1-1:2006, MNS1-2:2006-гаар тогтоогдсон дараахь шаардлагын дагуу гүйцэтгэнэ:

5.16.1. Барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм, удирдлагын чанартай баримт бичгийн нүүр хуудсыг энэхүү тогтолцооны 2 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу, эхний хуудсыг 3 дугаар хавсралтаар баталсан загварын дагуу боловсруулна;

5.16.2. нормативын ишлэл, хэрэглэсэн нэр томъёоны тайлбарын хэмжээ хэт их байвал тэдгээрийг баримт бичигт хавсралтаар оруулж болно;

5.16.3. норматив баримт бичгийг А4-ийн цаасан дээр хэвлэнэ.

5.17. Барилгын норм ба дүрэм, барилгын дүрэм, удирдлагын чанартай баримт бичигт "БНбД", "БД", "УББ" гэсэн индекс тэмдэглэгээ хийж БНбД-ийн дэс дугаарыг 01 дугаараас, БД-ийн дэс дугаарыг 101 дугаараас, УББ-ийн дэс дугаарыг 201 дугаараас тус тус эхэлнэ.

 

Зургаа. Норматив баримт бичгийг боловсруулах


6.1. Норматив баримт бичгийг зураг төсөл, эрдэм шинжилгээний ажлын дадлага, туршлагатай хүн боловсруулна.

6.2. Норматив баримт бичгийн тогтолцоонд хамаарагдах барилгын норм, дүрэм, заавар, зөвлөмжийн төслийг төрийн захиргааны төв байгууллагын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн байна.

6.3. Гүйцэтгэгч байгууллага нь норматив баримт бичгийн төсөлд холбогдох байгууллагаас ирүүлсэн санал дүгнэлтийг тусган эцэслэн боловсруулна. Төсөлд ирүүлсэн саналыг хүлээж авах боломжгүй тохиолдолд хоёр тал хамтран судалж, шийдвэрлэнэ. 

                                               Долоо. Норматив баримт бичгийг баталгаажуулах

7.1. Ерөнхий гүйцэтгэгч нь норматив баримт бичгийн төслийн эх хувийг батлуулахаар дор дурьдсан баримт бичгийн хамт холбогдох төрийн захиргааны төв байгууллагад албан ёсоор хүргүүлнэ:

7.1.1. Норматив баримт бичгийг боловсруулсан үндэслэл, өгөгдлүүд, түүнд ашигласан бусад материал, өөр бусад орны ижил төрлийн байгууллагаас баталсан баримт бичигтэй харьцуулсан танилцуулга, тайлбар бичиг;

7.1.2. Санал авахаар хүргүүлсэн норматив баримт бичгийн эхний төсөл, санал авахаар хүргүүлсэн байгууллагын жагсаалт;

7.1.3. Ирүүлсэн санал дүгнэлтийн эх хувиуд ба санал дүгнэлтийн товчоо;

7.1.4. Батлуулахаар оруулж байгаа норматив баримт бичгийн төслийн эхний нүүр хуудсанд ерөнхий гүйцэтгэгч, редактор, туслан гүйцэтгэгч байгууллагын удирдлага болон уг төслийг хянасан байгууллагын удирдах албан хаагч гарын үсэг зурсан байна;

7.1.5. Зохих шатны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн болон мэргэжлийн зөвлөлийн хурлаар тухайн баримт бичгийн төслийг хэлэлцсэн тухай хурлын тэмдэглэл;

7.1.6. Мөрдөж байгаа баримт бичигт өөрчлөлт оруулах болон хүчингүй болгох тухай шийдвэрийн төсөл;

7.1.7. Техникийн даалгаварт заасан бол норматив баримт бичгийн төслийг цахим хэлбэрээр ирүүлнэ;

7.2. Норматив баримт бичгийн төслийг батлах асуудлыг шийдвэрлэхдээ уг төсөл нь холбогдох хууль тогтоомжийн заалт, нормчлол, стандартчиллын ерөнхий зарчим, аргачлал, мөрдөж буй норм ба дүрмийн шаардлага, стандарт болон техникийн даалгавартай тохирч байгаа эсэхийг хянана.

7.3. Баримт бичгийн төслийг Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцсэний дараа холбогдох өөрчлөлт, тодруулгыг ерөнхий гүйцэтгэгч хийнэ.

7.4. Норматив баримт бичгийг батлахдаа түүнийг мөрдөж эхлэх хугацааг тогтоохоос гадна урьд мөрдөж байсан түүнтэй холбоотой баримт бичгийг хүчингүй болгоно.

7.5. Барилгын норм ба дүрэм БНбД-ийг салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулж хүчин төгөлдөр болгоно.

7.6. Барилгын дүрмийг БД боловсруулсан байгууллага нь өөрөө батлах бөгөөд түүнийг хянаж батлахын өмнө холбогдох байгууллагатай зөвшилцөж, барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас албан ёсны зөвшөөрөл авсан байна;

7.7. Удирдлагын чанартай баримт бичгийг УББ барилгын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага баталгаажуулна.

7.8. Норматив баримт бичигт оруулах өөрчлөлтийг норматив баримт бичгийг шинээр боловсруулж, батлуулахтай нэгэн адил үе шатаар гүйцэтгэнэ.

7.9. Барилгын норм ба дүрэм, үндэсний стандарт, барилгын дүрэм, удирдлагын чанартай болон норматив баримт бичгийг хэвлэн нийтлэх ажиллагааг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохих журмын дагуу гүйцэтгэнэ. Байгууллага, аж ахуйн нэгжийн стандарт, түүнд оруулсан өөрчлөлтийг Монгол Улсын стандартчиллын төв байгууллага бүртгэнэ.

7.10. Барилгын материал, эдлэл, хийц, бүтээц болон бусад бүтээгдэхүүнд тавигдах техникийн шаардлагыг тухайн бүтээгдэхүүний зураг төсөл, зохион бүтээх болон технологийн баримт бичгийн үндсэн хэсэг болгон үйлдвэрлэгч байгууллага дараахь журмын дагуу өөрсдөө боловсруулна:

7.10.1. техникийн шаардлагыг холбогдох байгууллагатай зөвшилцөн, зохих журмын дагуу стандартчиллын төв байгууллагаар батлуулах.

7.10.2. барилгын бүтээгдэхүүн болон барилга байгууламжийн инженерийн төхөөрөмжийн ашиглалтын үеийн үзүүлэлтэд шууд хамааралтай техникийн нөхцөлүүдийг тухайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож өгсөн бол Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх;

7.10.3. захиалагч ерөнхий гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээнд барилгыг хүлээн авахад тавигдах техникийн нөхцөлийг боловсруулж хэрэглэхээр заасан бол эдгээр техникийн шаардлагыг зураг төслийн баримт бичгийн бүрдэлд оруулж боловсруулах;


7.11. Улсын хэмжээнд мөрдөж байгаа норматив баримт бичгийн жагсаалтыг тухайн салбарын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас жил бүр хэвлэн мэдээлж байна.

                                                                     Найм. Норматив баримт бичгийг хэрэглэх

8.1. Норматив баримт бичгийн заавал мөрдөх шаардлагыг өмчийн хэлбэр, харьяаллаас үл хамааран бүх байгууллага, аж ахуйн нэгж, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэн сахин биелүүлнэ.

8.2. Заавал биелүүлэх шаардлагыг агуулсан норматив баримт бичгийг холбогдох гэрээ хэлэлцээрт иш татаж тусгаагүй нь тэдгээрийг мөрдөхөөс гүйцэтгэгчийг чөлөөлөхгүй;

8.3. Норматив баримт бичгийн зөвлөмжийн шинжтэй заалтыг гүйцэтгэгч захиалагчийн хүсэлтээр хэрэглэж болно.

8.4. Ажил гүйцэтгэх, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээнд зөвлөмжийн шинжтэй тодорхой заалтыг ишлэн авч тусгасан бол эдгээр заалтыг заавал биелүүлэх шаардлагад хамааруулна. Хэрэв гэрээ хэлэлцээрт зөвлөмжийн шинжтэй тусгай заалт ороогүй бол магадлалын болон техник хяналтын байгууллага уг заалтыг заавал биелүүлэх шаардлагад хамааруулж хэрэглэхийг шаардахгүй.

8.5. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн төлөвлөлт, зориулалт, хийц бүтээцийг өөрчлөх, шинэчлэх тохиолдолд мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийн шаардлагыг баримтлан гүйцэтгэнэ.

8.6. Ашиглагдаж байгаа барилга байгууламжийн хийц бүтээц, чанар, аюулгүй байдлын төлөвийг тогтоохдоо мөрдөгдөж байгаа норматив баримт бичгийг баримтална.

                                                                             Ес. Хүлээх хариуцлага

9.1. Барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн ерөнхий тогтолцоо болон норматив баримт бичигт тогтоосон энэхүү журмыг зөрчсөн этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. 


                                                                                        ---оОо---

                                                                                            Барилга байгууламжийн норм, норматив баримт
                                                                                                             бичгийн ерөнхий тогтолцооны 1 дүгээр хавсралт
 
 
НОРМАТИВ БАРИМТ БИЧГИЙН БҮРДЭЛ
 
Баримт бичгийн бүрдэл (цогцолбор)
Стандартчилал ба нормчлолын үндсэн чиглэл
1. Зохион байгуулалт, арга зүйн норматив баримт бичиг
10. Стандартчилал, нормчлол, сертификатчилал (баталгаажуулалт)
Барилга байгууламжийн стандартчилал, нормчлол, баталгаажуулалт, сертификатчиллын ажлын зорилго, бодлого, арга зүй, зохион байгуулах ажил
11. Инженер хайгуул
Барилгын ажил, барилгын зураг төслийн өмнөх ба төслийн ажлын инженер-хайгуулын бүрдэл, ерөнхий шаардлага ба гүйцэтгэх зарчим
Төслийг зөвшилцөх, экспертиз хийх ба батлах журам
Хот байгуулалт ба зураг төслийн баримт бичгийн агуулга, баталгаажуулалт
12. Үйлдвэрлэл
Барилгын ажлын зохион байгуулалт, технологийн бэлтгэл, барилгын ажлын ерөнхий дүрэм, барилгын ажлын механикжуулалт, хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлыг хангах ба барилгын ажлын явцад хүрээлэн буй орчныг хамгаалах
Дууссан барилга байгууламж, объектуудыг хүлээн авах ба чанарын шалгалт хийх
Барилга байгууламжийн материал, эдлэхүүний үйлдвэрлэлийг зохион байгуулах
Технологийн ба гүйцэтгэлийн баримт бичгийн төрөл, агуулга, хэлбэрүүд, түүнийг албан ёсны болгох
13. Ашиглалт
Барилгын бүтээц болон барилга байгууламжийг шалгах ба засварлах ажлын техникийн үйлчилгээний ерөнхий дүрэм Засвар ашиглалтын баримт бичгийн хэлбэрүүд, төрөл агуулга, түүнийг албан ёсны болгох
2. Ерөнхий техникийн норматив баримт бичиг
20. Барилга, байгууламжийн найдвартай ажиллагааны үндэслэл
Барилга байгууламжийн материал, бүтээц, инженерийн систем, барилга байгууламжийн эдэлгээний ба ашиглалтын үеийн аюулгүй байдлыг хангах ерөнхий зарчим
Барилга байгууламжийн зориулалт, ачаалал, янз бүрийн үйлчлэлийн зэрэглэлийн ангилал найдварын тухай ойлголт
Барилга байгууламж, бүтээц, суурийн найдварт тавих норматив шаардлагыг тогтоох зарчим ба тооцоонд хэрэглэх хүчин зүйлүүд, үл зөвшөөрөгдөх хязгаарын ангилал
Барилгыг хүлээн авах статистик хяналтын арга барилын үндэс
21. Галын аюулгүй байдал
Хот байгуулалт, барилгын бүтээц, эдлэхүүн төлөвлөлтийн асуудлыг шийдвэрлэх барилга байгууламжийг ангилах тэдгээрийн гал тэсвэрлэх чадвар, түймрийн аюулын зэрэглэл, галын аюулаас хамгаалах багаж хэрэгсэл, эвакауци хийх зам, аюулгүй бүс зэргийг тодорхойлох галын аюулгүй байдлыг хангах ерөнхий зарчим
Барилгын бүтээц, материал эдлэлийн гал түймэр техникийн үзүүлэлт, түүнийг тооцоолох, хянах, туршилт хийх арга
22. Геофизикийн аюултай нөлөөллөөс хамгаалах
Хүн амын аюулгүй байдал, инженерийн хамгаалалтын байгууламжийн ашиглалт, барилгын инженерийн хайгуул, хот байгуулалт, эзлэхүүн төлөвлөлт, барилгын бүтээц, барилгын техникийн арга хэмжээнд тавигдах шаардлага
23. Бичил уур амьсгал, түүний хортой нөлөөллөөс хамгаалах
Өрөө тасалгааны гэрэлтүүлэг, дуу чимээ, агаарын чийглэг, дулааны дэглэмийг хангах ерөнхий зарчим
Хүрээлэн байгаа орчны (байгаль цаг уурын нөхцөл, чимээ шуугиан, чичиргээ, цацраг туяа, хорт бодисын ялгаруулалт г.м) нөлөөллийн илэрхийлэл
Хүмүүсийн эрүүл мэндийг эдгээр нөлөөллөөс хамгаалах тооцооны аргууд болон төлөвлөлтийн үндсэн зарчим хийгээд туршилт, шалгах арга
24. Хэмжүүрийн нийцлэл ба харилцан орлох чанар
Барилгын хэмжээсийн харилцан орлох чанар ба нийцлийг хангах ерөнхий зарчмууд:
-Хэмжээсийг зохицуулах дүрэм
-Геометр илэрхийллийн зөвшөөрөгдөх алдааны /хүлцлийн/
 хязгаар
-Тооцооны болон хэмжих нарийвчлалыг тооцоолох хэмжих шалгах арга
3. Хот байгуулалт, барилга байгууламжийн норматив баримт бичиг
30. Хот байгуулалт
Хүн амын суурьшилт, үйлдвэрлэх хүчний байршил, хот суурин газрын хоорондын инженерийн болон тээврийн дэд бүтцийн хөгжил, нутаг дэвсгэрийн болон хэсэгчилсэн төлөвлөлт, барилгажилтын асуудлыг шийдвэрлэх үндсэн журам
31. Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн барилга байгууламж
Орон сууц, олон нийтийн болон үйлдвэрийн ба агуулахын барилга, байгууламжууд, тэдгээрийн бүрэлдэх хэсгийн ангилалууд хийгээд тэдгээрт тавих техникийн шаардлага Барилгын ажил, үйлчилгээ явуулах үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгаж турших арга
32. Тээврийн байгууламж
Авто, төмөр зам, далан,  агаарын, үйлдвэрлэлийн болон  хотын тээврийн байгууламж түүний элементүүдэд тавих техникийн шаардлага, ачаалал ба үйлчлэл, ангилал
Ажил гүйцэтгэх ба зураг төсөл боловсруулах, тооцоолох үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгах, турших арга
33. Гидротехникийн болон усжуулалтын байгууламж
Ус хаах далан, суваг шуудуу зэргийн бэхэлгээ зэрэг барилга байгууламжид тавигдах техникийн шаардлага, ачаалал ба үйлчлэл, ангилал
34. Гол болон үйлдвэрлэлийн дамжуулах хоолой
Ажил гүйцэтгэх ба зураг төсөл боловсруулах, тооцоолох үндсэн журам, хүлээн авах дүрэм, шалгах турших аргууд
Дамжуулах хоолой, нефть, нефтийн гаралтай бүтээгдэхүүний агуулах, тэдгээрийн байршилд тавигдах техникийн шаардлага
35. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэд бүтэц
 
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ая тухтай орчинг бүрдүүлэх ерөнхий шаардлага
     
 
4. Барилга байгууламжийн инженерийн тоног төхөөрөмж ба гадна
сүлжээний норматив баримт бичиг
40. Ус хангамж, ариутгах татуурга
Гадна сүлжээ ба түүний барилга, байгууламж тэдгээрийн байршил болон дотор системд тавих техникийн шаардлага, систем ба хэрэглэгчдийн ангилал, ус хэрэглээний нормууд, ус бэлтгэх ба хаягдал усыг цэвэрлэх
Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах болон ашиглалтын горимын үндсэн журам, эрүүл ахуй, техникийн тоног төхөрөөмж, арматур, багаж хэрэгсэл ба бохир усны хоолой дамжуулга
Хүлээн авах дүрэм, шалгах, турших арга
41. Дулаан хангамж, халаалт, агаар сэлгэлт ба кондиционер (агаар сэлгэлт)
Систем ба хэрэглэгчийн ангилал, гадна сүлжээ ба барилга байгууламж тэдгээрийн байршил, төхөөрөмж дотор системд тавих техникийн шаардлага
Дулааны хэрэглээний норм, хаягдлыг цэвэрлэх, хоёрдогч дулааны нөөцийг ашиглах норм
Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам
Халаалтын хэрэгсэл, арматур, агаар дамжуулах хоолой
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
42. Хий хангамж
Системийн ангилал, хий дамжуулга, тоног төхөөрөмж ба таслан хаах төхөөрөмжид тавих техникийн шаардлага
Хий хэрэглээний норм
Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
43. Цахилгаан хангамж
Системийн ангилал, цахилгаан дамжуулах сүлжээ ба таслах төхөөрөмжид тавих техникийн шаардлага
Цахилгаан хэрэглээний норм
Ажил гүйцэтгэх, зураг төсөл боловсруулах, ашиглалтын горимын үндсэн журам
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
 
Тайлбар:
Барилгын бусад инженерийн системийн тоног төхөөрөмжид тавих шаардлагыг улсын тухайн стандартын шаардлагын дагуу авна. Цахилгаан тоноглол төхөөрөмжийг суурилуулахдаа эрчим хүчний техник хяналтын улсын болон бусад байгууллагын холбогдох норматив баримт бичгийг баримтална
5. Барилгын бүтээц ба эдлэхүүний норматив баримт бичиг
50. Барилга, байгууламжийн буурь ба суурь
Хөрсний ангилал ба тооцооны илэрхийлэл. Буурь ба гадсан суурийн зураг төсөл боловсруулах, тооцоолох
Ажил гүйцэтгэх, ашиглах горим ба оношлох үндсэн журам Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
51. Чулуун ба армочулуун бүтээц
Барилга, байгууламжийн чулуун ба армочулуун бүтээцэд тавих ерөнхий шаардлага
Зураг төсөл боловсруулах, тооцох аргууд ба бүтээцийн ажлыг гүйцэтгэх, ашиглах горим, оношлох журам
Хүлээн авах ба шалгах, турших арга
 
52. Төмөр бетон ба бетон хийц
Цутгамал, угсармал болон угсармал-цутгамал бетон ба төмөр бетон бүтээцийн шаардлага
Бүтээцийг барьж байгуулах, гүйцэтгэх, зэврэлтээс хамгаалах, ашиглах горим болон оношлох үндсэн журам, зураг төсөл боловсруулах, тооцоо хийх арга
Үйлдвэрт бэлтгэсэн төмөр бетон ба бетон бүтээц
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
53. Төмөр бүтээц
Даацын, тусгаарлах дулаалга бүхий ган ба хөнгөн цагааны хайлшин бүтээцэд тавих ерөнхий шаардлага
 Бүтээцийг бэлтгэх ба угсрах, зэврэлтээс хамгаалах, ашиглах горим, оношлох үндсэн журам ба зураг боловсруулах, тооцоолох арга
Үйлдвэрт бэлтгэсэн ган бүтээц
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
54. Модон бүтээц
Барилга, байгууламжийн модон бүтээцэд тавих ерөнхий шаардлага, бүтээцийг бэлтгэх, угсрах, ялзралт, өгөршилтөөс хамгаалах, ашиглах горим, оношлох үндсэн журам ба зураг төсөл боловсруулах, тооцоолох арга
Үйлдвэрт бэлтгэсэн модон бүтээц ба эдлэхүүн
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
55. Бусад материалаар бэлтгэсэн бүтээц
Асбестоцемент зэрэг материалаар бэлтгэсэн бүтээцэд тавих ерөнхий шаардлага
Бүтээцийг бэлтгэх, угсрах, ашиглах горим, оношлох байдлын үндсэн журам, бүтээцийн зураг төсөл зохиох, тооцоолох арга
Үйлдвэрт бэлтгэсэн бүтээц
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
56. Цонх, хаалга, дааман хаалга ба тэдгээрийн хэрэгсэл
Эдэлхүүнд тавих ерөнхий шаардлага
Эдлэхүүний ба түүний иж бүрдүүлэх эд ангийн техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
6. Барилгын материал ба эдлэхүүний норматив баримт бичиг
60. Ханын өргийн материалууд
Тоосго ба ханын янз бүрийн чулуун материалд тавих ерөнхий шаардлага
Тодорхой зүйл материал, маяг загвар, маркийн техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
61. Эрдэст барьцалдуулах бодис
Цемент ба бусад барьцалдуулах бодист тавих ерөнхий шаардлага
Тодорхой зүйл материал, маяг загвар, маркийн техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
62. Бетон ба зуурмаг
Янз бүрийн төрлийн бетон, бетон хольц, барилгын зуурмагт тавих ерөнхий шаардлага.
Тухайн төрөл зүйлийн техникийн нөхцөл.
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга.
63. Дайрга, хайрга, барилгын элс
Дайрга, хайрга, элс, зохиомол ба байгалийн сүвэрхэг дүүргэгчид тавих ерөнхий шаардлага
Эдгээр материалуудын тодорхой төрлүүдийн техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
64. Дулаан, дуу тусгаарлах болон дуу шингээх материал
Эрдэс хөвөн эдлэхүүн, сүвэрхэг бетон эдлэхүүн, хөөлт цийдмэгээр бэлтгэсэн хавтан ба бусад дулаан тусгаарлах материалд тавих ерөнхий шаардлага
Эдгээр материалын техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
65. Дээврийн, ус тусгаарлалтын ба бин битүүмжин материал ба эдлэхүүн
Дээврийн хуйлмал материал, дээврийн лавмаг, тусгаарлалтын ба бин битүүмжүүлэх материалд тавих ерөнхий шаардлага
Эдгээр материалын техникийн нөхцөлүүд
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
66. Засал, чимэглэл, өнгөлгөөний материал
Полимер, керамик, модон бусад заслал чимэглэлийн ба өнгөлгөөний материал, эдлэхүүнд тавих техникийн шаардлага
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
67. Асбесто-цементэн (шөрмөсөн) эдлэхүүн
Асбесто-цементэн хавтгай ба долгионт хуудас, яндан хоолой, шахмал эдлэхүүнд тавих техникийн шаардлага
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
68. Замын материал
Асфалть бетон, асфалть бетоны хольц зэрэг бусад замын барилгын материалд тавих техникийн шаардлага
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
69. Барилгын шил
Хуудас шил, барилгад зориулсан шилээр хийсэн эдлэхүүнүүдэд тавих техникийн шаардлага
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
7. Зөөврийн барилга  байгууламж, барилгын тоноглол эд хэрэгсэл
ба багажийн норматив баримт бичиг
70. Зөөврийн барилга байгууламж
Ангилал ба техникийн ерөнхий шаардлага Тодорхой хэв шинжийн барилга байгууламжийн техникийн нөхцөл
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
71. Барилгын байгууллагын тоноглол
Барилгын шат, дамжуурга, бетоны ажлын хэв хашмал, угсралтын тоноглол ба бэхэлгээ, гар багаж, багцлах хэрэглэгдэхүүн ба чингэлэгжүүлэлтийн техникийн ерөнхий шаардлага
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
72. Барилгын үйлдвэрлэлийн тусгай тоноглол
Тоноглол ба хэвд тавих техникийн ерөнхий шаардлага
Хүлээн авах дүрэм ба шалгах, турших арга
8. Эдийн засгийн норматив баримт бичиг
80. Барилгын эдийн засаг
Хөрөнгө оруулалтын төслийн үр ашгийн асуудал, гэрээний харьцаа ба хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг зохицуулах зохион байгуулалт арга зүйн журам
81. Үнэ бүрдэл ба төсөв
Зураг төсөл, хайгуулын ажлын өртгийг төслийн ба төслийн өмнөх үе шатны үед үнэлэх дүрэм ба арга
Барилгын оролцогч талуудын хоорондын тооцоо, барилгын бүтээгдэхүүний чөлөөт (гэрээний) үнийн бүрдүүлэлт болон хөрөнгө оруулалтын шаардагдах хэмжээг тодорхойлоход хэрэглэх төсөв үнэлгээний норматив бааз
82. Материалын болон түлш, эрчим хүчний нөөц
Барилга байгууламж барихад шаардагдах материалын болон түлш эрчим хүчний хангамжийн нөөцийн зарцуулалтын нормативыг боловсруулж хэрэглэх дүрэм ба аргачлал
83. Хөдөлмөрийн нөөц
Барилгын бүтээгдэхүүний элементүүдийн хөдөлмөр багтаамж болон түүнчлэн цалин хөлсөнд шаардагдах хөрөнгийг тодорхойлох арга ба дүрэм