A

A

A

Бүлэг: 1979

/ТЕГ-ын даргын 2005 оны 233 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2003 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дугаар 502 Улаанбаатар хот

Монгол Улсын харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 1-ийн 1 дэх заалт, Засгийн газрын 1995 оны 166 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн холбоо, тоон мэдээллийн харилцааны дүрэм”-ийн 2-ын 14 дэх заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1. Төрийн холбооны газраас нийт хэрэглэгчдэд үзүүлж байгаа үйлчилгээний тарифыг хавсралтаар баталж, энэ оны 11 дүгээр сарын 15-аас мөрдсүгэй.

2. Энэ тушаал гарсантай холбогдуулж УАБХЕГ-ын дэд даргын 1992 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн б/46 дугаар тушаалыг хүчингүй болгосугай.

3. Энэхүү тушаалын биелэлтийг хангаж, хяналт тавих ажлыг Есдүгээр газар (хурандаа Л.Батбаатар), Төрийн холбооны газар (хурандаа Г.Төмөрсүх) болон орон нутаг дахь газар, хэлтсийн дарга нарт үүрэг болгосугай.

ДАРГА, ХУРАНДАА М.БАТСАЙХАН

2003 оны 12 дугаар сарын 3-ны өдөр улсын бүртгэлийн 2341 дүгээрт бүртгэсэн