Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын   Засгийн газрын 2010 он 90 дүгээр  тогтоолын 2 дугаар хавсралт
ЦӨЛЖИЛТТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ I ҮЕ ШАТНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ (2010-2015 ОН)
Авч хэрэгжүүлэх арга хэмжээ
Хэрэгжих хугацаа
Оролцогч талууд
Хариуцах байгууллага
Хамтран ажиллах байгууллага
Тэргүүлэх чиглэл 1:  Байгууллагын чадавхийг бэхжүүлэх
1.1. Цөлжилттэй тэмцэх үндэсний хороог хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, зохицуулах чадавхитай болгон шинэчлэн зохион байгуулж ажиллуулна
1.1.1
Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн оролцогч байгууллагуудын хамтын ажилагааг сайжруулах
2010
БОАЖЯ
ЦТҮХ
1.1.2
Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны орон тооны ажлын алба болон орон нутагт хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалтыг оновчтой болгох
2010-2012
БОАЖЯ
ЦТҮХ
1.2. Яам, агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар цөлжилттэй тэмцэх талаар Засгийн газраас дэвшүүлсэн зорилт, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг салбарын болон орон нутгийн бодлого, хөтөлбөр, төсөвт тусган үр дүнтэй хэрэгжүүлж тайлагнана
1.2.1
Холбогдох яамд бодлого, хөтөлбөр, төлөвлөгөөндөө цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийн зорилт үйл ажиллагааны чиглэлийг тусган хэрэгжүүлж тайлагнах
2010-2015
ЦТҮХ
Яамд
1.2.2
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон бусад байгууллагууд өөрийн үйл ажиллагааныхаа хүрээнд цөлжилттэй тэмцэх ажлыг хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлж, тайлагнах
2010-2015
ЦТҮХ
Агентлаг, бусад байгууллагууд
1.2.3
Аймаг, нийслэл, сум, дүүрэг цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх дунд хугацааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжилтийг тайлагнах
2010-2015
ЦТҮХ
Бүх шатны Засаг дарга
1.2.4
Яам, Засгийн газрын агентлаг, аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлагын үр дүнгийн гэрээнд цөлжилттэй тэмцэх ажлыг тусган дүгнэдэг болгох
2010-2015
БОАЖЯ
Яам, агентлаг, бүх шатны Засаг дарга
1.3. Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад шаардлагатай санхүүгийн эх үүсвэр болон техник, технологийн нөөцийг бүрдүүлэх
1.3.1
Цөлжилттэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөвт тусгаж байх
2010-2015
СЯ, БОАЖЯ
 ХХААХҮЯ, БХЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ, БСШУЯ бусад холбогдох яамд
1.3.2
Цөлжилттэй тэмцэхэд шаардлагатай техник, технологийн нөөцийг бүрдүүлэх
2010-2015
БОАЖЯ, ЦТҮХ
БСШУЯ, ЭБЭХЯ, ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ШУА
1.3.3
Олон улсын байгууллага, гадаадын болон дотоодын төсөл, хөтөлбөрүүдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
2010-2015
ЦТҮХ, ГХЯ
Холбогдох яамд, төсөл, хөтөлбөрүүд
1.3.4
Төр, хувийн хэвшлийн түншлэлийг байгаль хамгаалах, цөлжилттэй тэмцэх, сааруулах чиглэлээр  хөгжүүлэх
2010-2015
ЦТҮХ
БОАЖЯ, ЦТҮХ, холбогдох бусад яам, агентлагууд

1.4. Боловсон хүчний чадавхийг сайжруулах
1.4.1
Цөлжилттэй тэмцэх үндэсний хорооны ажлын албаны боловсон хүчнийг менежмент, төлөвлөлт, үйл ажиллагааны мониторингийн сургалтад хамруулан сургах
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ
1.4.2
Аймаг, нийслэл, сум, дүүргийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтнүүдэд зориулсан цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулах
2010-2015
ЦТҮХ
БСШУЯ, бүх шатны Засаг дарга, ШУА
1.4.3
Эрдэм шинжилгээний байгууллагуудын эрдэмтэн судлаачид болон мэргэжилтнүүдийг цөлжилт, түүний чиг хандлагад мониторинг хийх, үнэлгээ болон цөлжилттэй тэмцэх арга барил, технологи боловсруулах чиглэлээр олон улсын эрдэм шинжилгээний төвүүдтэй холбоо тогтоох, хамтарсан эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлэх, олон улсын хурал болон  сургалтуудад хамруулах
2010-2015
БОАЖЯ, ЦТҮХ
БСШУЯ, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
1.4.4
Цөлжилттэй тэмцэх уламжлалт мэдлэг, дэвшилтэт технологи, арга барилыг иргэд, олон нийтэд дэлгэрүүлэх, сурталчлах
2010-2015
БОАЖЯ, ЦТҮХ
ШУА, хэвлэл, мэдээллийн байгууллагууд
Тэргүүлэх чиглэл 2. Хууль, эрх зүйн орчныг боловсронгүй болгох
2.1. Цөлжилттэй тэмцэх, сэргийлэх, цөлжилтийг сааруулах хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох
2.1.1
Байгаль ашиглагчдын эрх үүрэг, тэдгээрийг хэрэгжүүлэх хөшүүргийг бодлого, хууль, эрх зүйн түвшинд тодорхойлж, холбогдох хууль тогтоомжуудад өөрчлөлт оруулах
2010-2015
БОАЖЯ
ХХААХҮЯ, ЗТБХБЯ
2.1.2
Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх талаар хууль боловсруулж, батлуулах
2011
БОАЖЯ
ХЗДХЯ, ХХААХҮЯ, ЗТБХБЯ
2.1.3
Газрын элэгдэл, эвдрэлийн зэрэглэл, цөлжилтийн төрөл, ангиллыг тогтоох журам боловсруулж мөрдөх
2010
БОАЖЯ
ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ШУА
2.1.4
Хүчтэй элэгдэл, эвдрэлд орсон газрын нөхөн сэргээлт хийх журмыг шинэчлэн боловсруулах
2010-2015
БОАЖЯ
ХХААХҮЯ, ЗТБХБЯ, ШУА
2.1.5
Батлагдсан хууль тогтоомжуудын хэрэгжилтийг хангах зорилгоор шинээр гарсан хуулиудыг хэвлэн нийтлүүлэх, хуулийг хэрэгжүүлэгч байгууллагад сурталчлан таниулах ажлыг зохион байгуулах
2010-2015
БОАЖЯ
ХЗДХЯ, ЦТҮХ, төсөл, хөтөлбөрүүд
Тэргүүлэх чиглэл 3. Шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн хүрээг өргөжүүлэх
3.1. Цөлжилтийн үндэсний нэгдсэн мэдээллийн сантай болох
3.1.1
Цөлжилтийн цар хүрээ, чиг хандлагыг үнэлэх арга зүйг шинэчлэн тодорхойлох
2010
БОАЖЯ
ШУА, төсөл, хөтөлбөрүүд
3.1.2.
Цөлжилтөд өртсөн нутгийн биофизикийн болон нийгэм, эдийн засгийн суурь үнэлгээг хийх
2010
БОАЖЯ
БСШУЯ, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
3.1.3
Цөлжилтийн чиглэлээр хийгдэх судалгаа, шинжилгээний ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх нэгдсэн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх
2010-2015
ЦТҮХ
БСШУЯ, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
3.1.4
Цөлжилт, газрын доройтлын төлөв байдал, цаашдын хандлагын талаархи мэдээллийн сан байгуулах
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
3.2. Цөлжилт, цөлжилтийн үйл явцыг судлах хяналт-шинжилгээний нэгдсэн сүлжээ байгуулах
3.2.2
Газрын хөрс, ургамлан бүрхэвчийн доройтол, цөлжилтийн үйл явцыг судлах хяналт-шинжилгээний суурин сүлжээ байгуулж, байнгын үйл ажиллагааг хангах
2010-2015
БОАЖЯ
ЦУОШГ, ШУА
3.2.3
Цэвдгийн үргэлжилсэн тархацтай бүсэд цэвдгийн хяналт-шинжилгээний сүлжээ байгуулахад дэмжлэг үзүүлэх
2010-2015
БОАЖЯ
ЦУОШГ, ШУА
3.3. Цөлжилт, газрын доройтлыг сааруулах технологи, арга барилын мэдээллийн сан бүрдүүлнэ
3.3.1
Ган, газрын доройтол, цөлжилтийн сөрөг үр дагавар нь иргэдийн амьжиргаанд нөлөөлөх байдлын судалгаа, шинжилгээг үндэсний хэмжээнд хийх
2010-2015
БОАЖЯ
ШУА, төсөл, хөтөлбөрүүд
3.3.2
Цөлжилт, газрын доройтлын суурь хүчин зүйлс, тэдгээрийн үр дагаврын талаархи мэдлэг мэдээллийг бий болгох
2010-2015
БОАЖЯ
БСШУЯ, ЦТҮХ, ШУА, төсөл хөтөлбөрүүд
3.3.3
 Дэлхийн хөрс, ус хамгаалах (WOCAT) арга зүйн дагуу цөлжилттэй тэмцэх арга барил, технологиудыг турших, баримтжуулах мэдээллийн сан (MONCAT)-г боловсронгуй болгох
2010-2015
ЦТҮХ
ШУА, төсөл, хөтөлбөрүүд, ТББ
3.3.4
Цөлжилт, газрын доройтлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллийг нийгмийн бүх шатанд түгээх ажлыг эрчимжүүлэх
2010-2015
ЦТҮХ
ШУА, төсөл, хөтөлбөрүүд, ТББ
Тэргүүлэх чиглэл 4. Сурталчилгаа, оролцоог нэмэгдүүлэх, боловсролыг дэмжих
4.1. Байгаль, экологийг доройтуулж байгаа болон цөлжилтийг үүсгэж байгаа хүчин зүйл, хор уршгийн талаархи мэдлэгийг хүүхэд, залуучуудад эзэмшүүлэх ажлыг эрчимжүүлэх
4.1.1
НҮБ-ын боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллагын "Тогтвортой хөгжлийн боловсролын арван жил" хөтөлбөрийн үзэл санааг ерөнхий боловсролын хөтөлбөрт тусгах
2010-2015
БСШУЯ
БОАЖЯ, ШУА, их, дээд сургуулиуд
4.1.2
Байгаль хамгаалах уламжлалт зан үйл, ёс заншил, арга замын талаар сургалт, сурталчилгаа явуулах багш нарыг үе шаттайгаар бэлтгэх
2010-2015
БСШУЯ
ШУА, их, дээд сургуулиуд
4.1.3
Байгальд ээлтэй, байгаль орчны чиглэлээр сургалт явуулдаг тусгай сургалттай сургуулиудын үйл ажиллагааг дэмжих
2010-2015
БСШУЯ
БОАЖЯ
4.2. Цөлжилтийг нэмэгдүүлж байгаа шалтгаан, хүчин зүйл, үр дагаврын талаархи мэдлэгийг дээшлүүлэх, цөлжилттэй тэмцэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор мэдээллээр хангах
4.2.1
Байгаль орчныг хамгаалах, цөлжилтийн төлөв байдал, чиг хандлага, цөлжилтийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүд, учруулж буй хохирол болон цөлжилтөөс урьдчилан сэргийлэх боломжийн талаархи  мэдээллийг олон нийтэд хэвлэл, мэдээллийн бүх хэрэгсэл ашиглан хүргэх ажлыг тогтмолжуулах
2010-2015
БОАЖЯ, ЦТҮХ, БСШУЯ
Хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд, ТББ
4.2.2
Цөлжилттэй тэмцэх хандлагыг өөрчлөн  шинэчилж, цөлжилтийг сааруулахад идэвх санаачилгатай ажиллаж байгаа иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагуудыг урамшуулан дэмжих, тэдний үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, ТББ
4.2.3
Дэлхийн цөлжилттэй тэмцэх өдрийг жил бүр тодорхой сэдвийн хүрээнд иргэд, олон нийтэд зориулан мэдээлэл түгээх зорилгоор уулзалт, ярилцлага болон олон нийтийг хамарсан бусад арга хэмжээг зохион байгуулах
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, ШУА, төсөл, хөтөлбөрүүд, ТББ
4.2.4.
Албан бус боловсролын зайны сургалтын тогтолцоог ашиглан цөлжилтийн талаар мэдлэг олгох сургалтыг зохион байгуулах
2010-2015
БСШУЯ
БОАЖЯ, ЦТҮХ
4.3. Бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагчдад шинжлэх ухаанд үндэслэсэн мэдээллийг хүргэх замаар зохистой шийдвэр гаргах нөхцөлийг бүрдүүлнэ
4.3.1
Цөлжилттэй тэмцэх хөтөлбөрийг холбогдох шатны байгууллага, албан тушаалтнуудад сурталчлан ойлгуулснаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх
2010-2015
БОАЖЯ
Холбогдох яамд, ЦТҮХ, төсөл, хөтөлбөрүүд
4.3.2
Бүх түвшний удирдах ажилтнуудад зориулан цөлжилтийн төлөв байдал, чиг хандлага, цөлжилтийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлүүд, учруулж буй хохирлын талаархи мэдээллээр хангах, тэдний гаргах бодлого, шийдвэрт зөв нөлөө үзүүлэх
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
Тэргүүлэх чиглэл 5. Орон нутгийн түвшинд хэрэгжүүлэх бодит арга хэмжээг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
5.1. Орон нутгийн түвшинд байгаль хамгаалал, байгалийн нөөц ашиглалтын менежментийг боловсронгуй болгох, бодит арга хэмжээг зохион байгуулах замаар цөлжилтийг сааруулна
5.1.1
Орон нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор газрын боломжит нөөцийн зохистой ашиглалтыг хангаж чадахуйц газар зохион байгуулалтын төлөвлөлтийг шинэчлэн боловсруулах
2010-2015
ЗТБХБЯ
ГХБГЗЗГ, төсөл, хөтөлбөрүүд
5.1.2
Газрын нэгдмэл сангийн оновчтой төлөвлөлтөд үндэслэсэн газар, түүний хэвлийн  баялгийг зохистой ашиглах, хамгаалах нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх
2010-2015
ЗТБХБЯ
ГХБГЗЗГ, төсөл, хөтөлбөрүүд
5.1.3
Уламжлалт бэлчээр ашиглах аргыг сэргээх, орон нутагт бэлчээр сэлгэх, өнжөөх, хашаалах ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх
2010-2015
ХХААХҮЯ
ЗТБХБЯ, бүх шатны Засаг дарга , төсөл, хөтөлбөрүүд, ТББ
5.1.4
Хадлангийн талбайг хашиж хамгаалах, га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, хоршоо, бүлгүүдэд дэмжлэг үзүүлэх
2010-2015
ХХААХҮЯ
Бүх шатны Засаг дарга, төсөл, хөтөлбөрүүд
5.1.5
Хуурай, хуурайвтар бүс нутагт иргэд санаачилгаараа усны нөөцөө ашиглан тэжээлийн ургамал тариалах ажилд дэмжлэг үзүүлэх
2010-2015
ХХААХҮЯ
ТББ
5.1.6
"Атрын III аян"-ыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрсийг элэгдлээс хамгаалж хөрсний чанарыг бууруулахгүй байх зорилгоор тариалангийн талбайд ойн зурвас байгуулах ажлыг дэмжих
2010-2015
ХХААХҮЯ
Хувийн хэвшлийн байгууллага
5.1.7
Газар тариалангийн үйлдвэрлэлд техник, технологийн шинэчлэл хийх ажлыг эрчимжүүлж, хөрсийг элэгдэл, эвдрэлээс хамгаалах технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, иргэдэд дэмжлэг үзүүлэх
2010-2015
ХХААХҮЯ, ЗТБХБЯ
Хувийн хэвшлийн байгууллага
5.1.8
Доройтсон газрын хэмжээ, байршил, элэгдлийн зэрэглэлийг судлан тогтоосны үндсэн дээр нөхөн сэргээх арга технологийг ялгавартайгаар тогтоон, хэрэгжүүлэх менежментийг боловсронгуй болгох
2010-2015
БОАЖЯ, ЗТБХБЯ
ШУА
5.1.9
Усны нөөц болон байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах, хамгаалах цогц үйл ажиллагаатай уялдуулан менежментийн төлөвлөгөөг боловсруулан хэрэгжүүлэх
2010-2015
БОАЖЯ, ЦТҮХ
Усны газар, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
5.1.10
Орд газруудыг ашиглах болон томоохон барилга байгууламжуудыг барих үед илрэх газар доорхи усыг экологийн болон бусад зориулалтаар бүрэн ашиглах
2010-2015
БОАЖЯ, ЭБЭХЯ
Усны газар, ШУА
5.1.11
Цөлжилт хүчтэй илэрсэн сумдыг сонгож, цөлжилттэй тэмцэх загвар сум бий болгон олон нийтэд сурталчлан таниулах
2010-2016
БОАЖЯ, ЗТБХБЯ
Бүх шатны Засаг дарга, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
5.1.12
Зарим хот, суурин газруудыг элсний нүүдлээс хамгаалах, ногоон бүс байгуулах зэрэг технологийн шийдлийг олж тогтоох зорилгоор олон улсын туршлагыг судлан нэвтрүүлэх
2010-2015
БОАЖЯ, ЦТҮХ
Бүх шатны Засаг дарга, ШУА, төсөл, хөтөлбөрүүд
5.1.13
Зам, тээвэр зэрэг дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт байгальд ээлтэй арга технологи, тоног төхөөрөмж ашиглаж буй аж ахуйн нэгжүүдийг урамшуулах, дэмжих
2010-2015
БОАЖЯ, ЗТБХБЯ, ЭБЭХЯ
Хувийн хэвшлийн байгууллага
5.1.14
Говь, хээрийн болон цөлжилт ихээр явагдаж байгаа бүсүүдэд унаган ургамлыг тарималжуулах, хур тундас нэмэгдүүлэх, ус хуримтлуулах, хиймэл нуур, хөв, цөөрөм байгуулах замаар экосистемийн тэнцвэрт байдлыг хангах ажлыг дэмжих
2010-2015
БОАЖЯ
Бүх шатны Засаг дарга, ШУА, ТББ, хувийн хэвшил
5.1.15
Гол мөрний эх, сав газрыг хамгаалах, булаг шандны эхийг тохижуулах ажлыг эрчимжүүлэх
2010-2015
БОАЖЯ
Бүх шатны Засаг дарга, ШУА, ТББ, хувийн хэвшил
5.1.16
Цөлжилтөд нэрвэгдсэн бүс нутагт мод үржүүлгийн газар байгуулах, мод сөөг тарих, ургамалжуулах  үүсгэл санаачилгыг урамшуулан дэмжих
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, БХЯ, ШУА, Ой ашиглагчдын бүлгүүд, ТББ
5.1.17
Мод, сөөг тарих, цөлжилттэй тэмцэх, байгалийг нөхөн сэргээх зэрэг ажилд батлан хамгаалах салбарын цэргийн дүйцүүлэх болон жинхэнэ албаны бие бүрэлдэхүүний оролцоог нэмэгдүүлэх
2010-2015
БХЯ
БХЯ, ой ашиглагчдын бүлгүүд, ТББ
5.1.18
Заган ойг үрээр тарих, нөхөн сэргээх ажилд дэмжлэг үзүүлэх
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, ШУА, ОГ, ТББ, заг бүхий аймаг, сумдын Засаг дарга
5.1.19
Говь, цөлийн бүсэд байгалийн баянбүрдийг хамгаалах, сэргээх ажлыг төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах
2010-2015
БОАЖЯ
ШУА, төсөл, хөтөлбөрүүд, аж ахуйн нэгж, байгууллагууд
5.1.20
Эрчим хүчний бусад эх үүсвэрүүд (ахуйн хэрэглээний хийн түлшний хэрэглээг нэмэгдүүлэх, сум, суурин газрыг эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбох зэрэг)-ийг бий болгосноор гандуу бүс нутгийн мод, бут сөөг, ургамлыг түлшний зориулалтаар ашиглаж байгааг хязгаарлах
2010-2015
ЭБЭХЯ
ШУА, аж ахуйн нэгж, байгууллагууд
5.1.21
Ойн нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх тогтвортой менежментийг бий болгож, мод орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл, модны хэрэглээг импортоор хангах санаачилгыг дэмжих замаар ой модны хэрэглээг багасгах
2010-2015
БОАЖЯ,ХХААХҮЯ
ШУА, ТББ, хувийн хэвшлийн байгууллагууд
5.1.22
Заг, харгана, шаваг зэрэг мод, бут сөөгийг орлох шинэ төрлийн түлш, эрчим хvчний эх үүсвэр ашиглаж байгаа байгаль ашиглагчдын бүлгүүдийн үйл ажиллагааг дэмжих
2010-2015
БОАЖЯ, ЭБЭХЯ
Ой ашиглагчдын бүлгүүд, ТББ
5.2. Байгалийн нөөц ашиглагчдын бүлгүүд, байгаль хамгаалагчдын нөхөрлөлүүдэд байгалийн нөөцийг зохистой ашиглах эрх, үүргийн тогтолцоог бий болгох замаар байгалийн нөөцийн менежментийн төлөвлөгөө (бэлчээрийн менежментийн төлөвлөгөө, усны менежментийн төлөвлөгөө, ойн менежментийн төлөвлөгөө зэрэг)-г хэрэгжүүлнэ
5.2.1
Бэлчээрийн менежментийн төлөвлөгөөнд бэлчээр ашиглагчдын эрх үүргийг тодорхой тусгаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
2010-2015
ХХААХҮЯ
Бүх шатны Засаг дарга, ТББ, төсөл, хөтөлбөрүүд
5.2.2
Бэлчээр ашиглагч, малчдын бүлгийг нэгдсэн бүртгэлд хамруулж, тэдэнд арга зүйн зөвлөгөө өгөх ажлыг зохион байгуулах
2010-2015
ХХААХҮЯ
Бүх шатны Засаг дарга, ТББ, төсөл, хөтөлбөрүүд
5.2.3
Бэлчээрийг хамгаалах, хортон мэрэгчтэй тэмцэх, нөхөн сэргээх зэрэг ажлыг бэлчээр ашиглагч, малчдын бүлгүүд гүйцэтгэдэг механизмыг бүрдүүлэх
2010-2015
ХХААХҮЯ
Бүх шатны Засаг дарга, ТББ, малчдын бүлгүүд
5.2.4
Нөхөрлөл, бүлгүүдийн үйл ажиллагааг доройтол илэрсэн болон эрсдэл өндөртэй газар нутгийг хамгаалах, нөхөн сэргээхэд чиглүүлж, дэмжих
2010-2015
БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭБЭХЯ
Ойн газар, Усны газар, ТББ, нөхөрлөл, бүлгүүд
5.2.5
Говь, хээрийн бүсийн бэлчээрийг усжуулах зорилгоор нар, салхины эрчим хүчээр ажилладаг худаг байгуулах
2010-2015
ХХААХҮЯ, ЭБЭХЯ
Бүх шатны Засаг дарга, төсөл, хөтөлбөрүүд
5.2.6
Малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх, бүс нутгийн онцлог, бэлчээрийн даац багтаамжид тохируулан сүргийн оновчтой бүтцийг бий болгох  бодлогыг хэрэгжүүлэх, малчид болон малчдын бүлгүүдэд энэ талаархи мэдлэгийг бий болгох
2010-2015
ХХААХҮЯ
ХХААХҮЯ, ШУА
5.2.7
Сав газрын нэгдсэн менежментийг хэрэгжүүлэх зорилгоор сав газрын зөвлөлүүдийг байгуулж үйл ажиллагааг нь тогтмолжуулах
2010-2015
БОАЖЯ
ЦТҮХ, Усны үндэсний хороо, Усны газар, Сав газрын зөвлөл
5.2.8
Гол мөрний урсацад тохируулга хийх, хуримтлагдсан усны нөөцийг гандуу, хуурай бүс нутагт шилжүүлэн ашиглах дэд бүтцийг бий болгох
2010-2015
БОАЖЯ
Усны үндэсний хороо, Усны газар, Сав газрын зөвлөл
5.2.9
Малчид, малтай байсан иргэдэд орлогын нэмэлт эх үүсвэр бий болгож байгальд үзүүлэх дарамтыг багасгах
2010-2016
НХХЯ, ХХААХҮЯ
Төсөл, хөтөлбөрүүд, ТББ
5.3. Үйлдвэрлэл, дэд бүтцийн хөгжлийн нөлөөгөөр доройтолд орсон газар нутгийг нөхөн сэргээхэд байгалийн нөөц, баялаг ашиглаж байгаа иргэдийн оролцоог нэмэгдүүлж "нөөц ашиглагч төлөх" зарчмыг нэвтрүүлнэ
5.3.1
Уул уурхайн үйлдвэрлэл эрхлэгчдийн байгаль орчинд ээлтэй арга, технологийг нэвтрүүлэх ажлыг дэмжих
2010-2015
ЭБЭХЯ
ШУА, төсөл, хөтөлбөрүүд
5.3.2.
Уул уурхайн зориулалтаар ашигласан газар нутгийг нөхөн сэргээх журамд "нөөц ашиглагч төлөх" зарчмыг тусгаж, байгаль орчинд ээлтэй, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагыг урамшуулах механизмыг бий болгох
2010-2015
БОАЖЯ, ЭБЭХЯ
Хувийн хэвшлийн байгууллага, иргэд
5.3.3
Авто болон төмөр замын сүлжээг сайжруулах, цөлжилт, хуурайшилттай нутгийн замуудын орчимд элсний нүүлт, хөрсний элэгдэл, эвдрэл бий болохоос сэргийлсэн арга барил, технологийг туршиж, хэрэгжүүлэх
2010-2015
ЗТБХБЯ
ТЗГ, АЗГ, ШУА, төсөл, хувийн хэвшлийн байгууллага
5.3.4
Авто зам барих томоохон төсөл, хөтөлбөрүүдийг дэмжсэн бодлого хэрэгжүүлэх
2010-2016
ЗТБХБЯ, СЯ
АЗГ, төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн байгууллага
5.4. Цөлжилтөд өртсөн бүс нутагт хэрэгжүүлэх арга хэмжээг бусад хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй нягт уялдуулан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, амьдрах орчныг хамгаалахад чиглэсэн арга хэмжээг нэмэгдүүлэх.
5.4.1
Биологийн төрөл зүйлийг хамгаалах үндэсний хөтөлбөртэй харилцан уялдуулан биологийн төрөл зүйлийн хомсдол, цөлжилтөд хүргэж байгаа нөхцөлийг бууруулах арга хэмжээг цөлжилтөд өртөж байгаа газар нутагт зохион байгуулах
2010-2015
БОАЖЯ
ТХГН-ийн хамгаалалтын захиргаад, ШУА, төсөл, хөтөлбөрүүд, ТББ
5.4.2
Биологийн төрөл зүйлүүдийг хамгаалах ажилд төрийн ба төрийн бус байгууллага, орон нутаг, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх
2010-2015
БОАЖЯ
Бүх шатны Засаг дарга,ТББ
5.4.3
Уур амьсгалын өөрчлөлтийн хандлагыг 5-10 жилээр нарийвчлан үнэлэх чадавхийг бий болгох, уур амьсгалын өөрчлөлтийн ирээдүйн хандлагад нийцүүлэн чийг бага шаарддаг, ганд тэсвэртэй таримал ургамал сортыг судалж хэрэглэх, энэ чиглэлийн мод, модлог ургамлын шинэ төрөл зүйлийг туршин нутагшуулах
2010-2015
БОАЖЯ, ХХААХҮЯ
ШУА, судалгааны төвүүд, төсөл, хөтөлбөрүүд, хувийн хэвшлийн байгууллага
5.4.4
Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөртэй уялдуулан цөлжилт, түүнээс үүдэлтэй байгалийн гамшгийн нөлөө болон эрсдлийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх
2010-2015
БОАЖЯ
ЦУОШГ, ОБЕГ
5.4.5
Цэвэр хөгжлийн механизм, Даян дэлхийн байгаль хамгаалах сан зэрэг олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хамтарсан төсөл хэрэгжүүлэх арга хэмжээ авах
2010-2015
БОАЖЯ
ШУА, төсөл хөтөлбөрүүд
 
 
---оОо---