

Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 174 дүгээр
тогтоолын хавсралт
ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН МЕНЕЖМЕНТИЙН
ШИНЭЧЛЭЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТӨЛӨВЛӨГӨӨ
№
|
Авах арга хэмжээ
|
Үр дүнгийн үзүүлэлт
|
Хүрэх үр дүн
|
Хугацаа
|
Хариуцах байгууллага
|
Нэг. Үйл ажиллагааны уялдааг хангах
|
|
||||
1
|
Шинжлэх ухаан, технологийн салбарын удирдлагын бүх түвшинд арга барилыг шинэчилж, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох
|
Шинжлэх ухааны академийн гишүүдийг сонгох тогтолцоог шинэчлэх, залуу эрдэмтдийн квот бий болгох
|
Шинжлэх ухаан, технологийн салбарын хүний нөөцийн менежментэд шинэчлэлт гарч, удирдлага, үйл ажиллагаанд оролцох залуучуудын оролцоо нэмэгдэнэ
|
2010-2012
|
ШУА
|
Шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг нээлттэй, ил тод болгох
|
Шинжлэх ухаан, технологийн төслийг сонгон шалгаруулах үйл ажиллагаа нээлттэй, ил тод болж, бүтээлч, идэвхтэй үйл ажиллагаа бэхжинэ
|
2010-2013
|
БСШУЯ
|
||
Судалгаа, боловсруулалтын ажлын явц, үр дүнгийн үзүүлэлтийг шинэчилж, хяналт болон хариуцлагын тогтолцоог тодорхой болгох
|
Шинжлэх ухаан, технологийн салбарын үйл ажиллагааны эцсийн үр дүн сайжирч, хяналт болон хариуцлагын тогтолцоо тодорхой болно
|
2010-2013
|
БСШУЯ
|
||
2
|
Улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлого, зорилттой уялдуулан салбар дундын тулгамдсан, томоохон асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлэх
|
Салбар дундын тулгамдсан, томоохон асуудлыг шийдвэрлэх төсөл хэрэгжүүлж, үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах
|
2010 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Эрүүл мэндийн яамтай, 2011 онд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай, 2012 онд Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Эрүүл мэндийн яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамтай тус тус хамтран төсөл хэрэгжүүлнэ
|
2010-2012
|
БСШУЯ
|
Боловсруулсан технологи, бүтээгдэхүүнийг эрэлтэд нийцүүлэн бодит хэрэглээ болгох тогтолцоог боловсронгуй болгох
|
Төр, хувийн хэвшлийн хамтарсан санхүүжилт бүхий сан байгуулж, инновацийн төсөл хэрэгжүүлж, инновацийн грант олгоно.
Эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, бизнесийн байгууллагын түншлэлийг өргөжүүлнэ
|
2010-2013
|
БСШУЯ
ШУА
|
||
3
|
Техник, технологи,
хөдөө аж ахуй,
анагаах ухаан, нийгмийн ухааны эрдэм шинжилгээний байгууллагуудыг судалгаа, сургалт, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны нэгдэл болгон бүтэц, зохион
байгуулалтыг шинэчлэх
|
Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн судалгааны ажлын уялдааг сайжруулан томоохон зорилтот ажилд чиглүүлэх
|
Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн судалгааны ажлын уялдаа сайжирч, суурь болон хавсарга судалгааны ажилд бодитой ахиц гарна
|
2010-2012
|
БСШУЯ
ШУА
|
Шинжлэх ухаан, технологи- үйлдвэрлэл-бизнесийн харилцан уялдаатай үйл ажиллагааг дэмжин хэрэгжүүлэх
|
Биотехнологийн болон малын дайвар бүтээгдэхүүн гүн боловсруулах үйлдвэр байгуулж, чанараа алдахгүй, хадгалалт сайтай тэжээлээр улсын нөөцийн 30 хувийг хангана.
Эрүүл мэндийн салбарт шинэ технологи нэвтрүүлж, улсын эм бэлдмэлийн хэрэгцээний 50-иас доошгүй хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болно.
Техник, технологийн салбарт, тухайлбал дулаалгын материал, хүнсний бүтээгдэхүүний технологи, эрчим хүчний хэмнэлттэй технологийн чиглэлээр инновацийн бүтэц бий болгоно
|
2010-2012
|
БСШУЯ
ШУА
|
||
Шинжлэх ухааны салбарт хувийн хэвшил болон гадаад оронтой хамтран шинжлэх ухааны парк, инкубатор байгуулах
|
Экспортын болон импортыг орлуулах бүтээгдэхүүн, тэдгээрийн үйлдвэрлэл нэмэгдэнэ
|
2013-2015
|
БСШУЯ
ШУА
|
4
|
Салбар дундын нэгдсэн, төрөлжсөн лаборатори байгуулан, жил бүр хөрөнгө оруулалтаар инкубаторыг дэмжих
|
Судалгаа, үйлдвэрлэлийн нэгдлийн үйл ажиллагааг хөрөнгө оруулалтаар дэмжих
|
Судалгааны лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор жилд 1 тэрбумаас доошгүй төгрөг зарцуулна
|
2010-2012
|
БСШУЯ
СЯ
|
Хоёр. Санхүүжилтийг боловсронгуй болгох
|
|
||||
5
|
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийг үйл ажиллагааны үр дүнтэй нь уялдуулах, санхүүжилтийн хуваарилалтыг шинэчлэн тогтоох
|
Шинжлэх ухаан, технологийн салбарт төсвөөс олгох санхүүжилтийн 1/3-ийг суурь судалгаанд, 2/3-ыг хэрэглээний судалгаанд зарцуулах
|
Хэрэглээний судалгаанд бодит ахиц гарна
|
2010-2012
|
БСШУЯ
СЯ
|
Хүрээлэнгүүдийн үйл ажиллагааны ажлын чанарын үзүүлэлт тогтоож мөрдүүлэх
|
Хүрээлэнгүүдийн ажлын бодит үр дүнг дүгнэх боломж бүрдэнэ
|
2010-2012
|
БСШУЯ
СЯ
|
||
6
|
Шинжлэх ухаан, технологийн салбарт олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоо бий болгох
|
Эрдэм шинжилгээний байгууллагын орлого олох боломжийг нэмэгдүүлэх
|
Эрдэм шинжилгээний байгууллага бие даан үйл ажиллагаа явуулах боломж нэмэгдэж, өөрийн үйл ажиллагаанаасаа орлого олдог болно
|
2011- 2012
|
БСШУЯ
|
Засгийн газраас хэрэгжүүлж байгаа шинэчлэлийн бодлого, зорилттой уялдуулан захиалгат шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх зардлыг жил бүр улсын болон орон нутгийн төсөвт тусгах
|
Шинжлэх ухаан, технологийн төслийн үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх боломж нэмэгдэнэ
|
2011-2012
|
БСШУЯ
СЯ
|
||
7
|
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг тогтоож, шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусгаж хэрэгжүүлэх
|
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологитой холбоотой зардлыг улсын төсөвт тусгах
|
Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, цөм технологийг хэрэгжүүлэхэд зориулан жилд улсын төсвөөс 1.2 тэрбумаас доошгүй төгрөг зарцуулна
|
2011-2013
|
БСШУЯ
|
Гурав. Эрдэмтдийг дэмжих, залгамж халааг бэлтгэх
|
|
||||
8
|
Эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль хамтран шинжлэх ухааны нарийн мэргэшлийн эрдэмтэн, судлаачдыг бэлтгэх
|
Эрдмийн зэрэг хамгаалуулах шаардлагыг өндөржүүлэн, зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх
|
Эрдэмтэн бэлтгэх үйл ажиллагаанд чанарын ахиц гарна
|
2011-2012
|
БСШУЯ
ШУА
|
9
|
Шинжлэх ухааны зарим чиглэлээр шилдэг залуу судлаачдад докторын дараахь судалгааны ажлын грант олгодог болох
|
Докторын дараахь грант олгох журам боловсруулж хэрэгжүүлэх
|
Жилд 20-иос доошгүй залуу докторт судалгааны грант олгох
|
2010-2012
|
БСШУЯ
|
---оОо---
