A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИРГЭНИЙ АГААРЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ САЙЖРУУЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

1993 оны 6 дугаар сарын 4-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 98

Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1.Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН)-д даалгах нь:

а)"МИАТ" компанид шалгалт хийсэн ажлын хэсгийн санал, онгоцны сүйрэл гарсан шалтгааныг тогтоосон техникийн комиссын дүгнэлтийг үндэслэн ажлын хариуцлага алдсан хүмүүстэй зохих хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцож, шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, агаарын тээврийн салбарт ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлсүгэй;

б)тус улсын агаарын тээврийн үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн зарим актуудыг "Монгол Улсын Засгийн газрын тухай" хууль, бусад хууль тогтоомжид нийцүүлэх, иргэний агаарын тээврийн удирдлага, зохион байгуулалтын бүтцийг боловсронгуй болгох арга хэмжээг энэ оны 6 дугаар сард багтаан авсугай;

в)иргэний агаарын тээврийн салбарт удаан хугацаагаар ашиглалтгүй зогсож байгаа АН-2 маркийн онгоцыг цаашид хэрхэх тухай асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэсүгэй.

2.Нислэгийн аюулгүй байдлыг найдвартай хангах шаардлагыг үндэслэн орон нутагт онгоцны шатахууны 5 тонноос багагүй хэмжээний байнгын нөөцтэй байх нөхцөлийг хангах арга хэмжээ авч ажиллахыг Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН)-д үүрэг

болгосугай.

3.Буянт-ухаагийн олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөхтэй холбогдуулан Монголын тал Азийн хөгжлийн банктай харилцан зөвшилцсөн хөтөлбөрт заасан арга хэмжээг тохиролцсон хугацаанд нь хэрэгжүүлж ажиллахыг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Зам,тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.

4.Нислэгийн хөдөлгөөнийг удирдах тоног төхөөрөмжийг сайжруулах, түүний найдвартай ажиллагааг дээшлүүлэх зорилгоор иргэний агаарын тээврийн байгууллагаас Япон, Франц, Герман, Италийн холбогдох байгууллагатай хамтарч хийсэн төсөл болон урьдчилан тохирсон саналыг гадаад орноос Монгол улсад үзүүлж байгаа буцалтгүй тусламжаас хэрэгжүүлэх асуудлыг хянаж шийдвэрлэхийг Үндэсний хөгжлийн газар (Ч.УЛААН), Сангийн яам (Д.ДАВААСАМБУУ), Худалдаа, үйлдвэрийн яам (Ц.ЦОГТ), Зам, тээвэр, холбооны яам (Р.САНДАЛХАН)-д даалгасугай.

5.Буянт-ухаагийн олон улсын нисэх онгоцны буудлыг энэ оны 6 дугаар сарын 1-нээс эхлэн цэрэгжүүлсэн хамгаалалттай болгохыг Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газар (Ж.БААТАР)-т даалгасугай.

6.Хот хоорондын болон орон нутгийн тогтмол нислэг хийгдэхгүй байгаа аймаг, сум дахь нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоосон нөхцөлд түүний барилга байгууламж, тоног төхөөрөмж, хашаа зэргийг хамгаалалтад авах ажлыг тухай бүр хамтран зохион байгуулж байхыг Зам,тээвэр, холбооны яам, аймгийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

7.Агаарын тээврээр зорчигчдыг хэвийн зохистой үйлчилгээгээр хангах нөхцөлийг бүрдүүлэх зохион байгуулалтын тодорхой арга хэмжээ авах шаардлагатай байгааг харгалзан 1991 оны "БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай" хуулийн 1 дүгээр зүйлийн дагуу энэ оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн иргэний агаарын тээврийн байгууллагад 3 сар хүртэл хугацаатай онцгой дэглэм тогтоосугай.

8.Иргэний агаарын тээврийн байгууллагад тогтоосон онцгой дэглэмийг хэрэгжүүлэх журам, Засгийн газрын комиссын бүрэлдэхүүнийг энэ тогтоолын 1, 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

9.Иргэний агаарын тээврийн үйлчилгээг сайжруулах, нислэгийн аюулгүй байдлыг хангуулах чиглэлээр онцгой дэглэм хэрэгжүүлэх комиссоос гаргасан шийдвэрийг тухай бүр биелүүлж ажиллахыг аймаг,нийслэлийн Засаг дарга, хотуудын Ардын Хурлын гүйцэтгэх захиргааны дарга нарт даалгасугай.

10.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Зарим хүнийг ажилд батлах, ажлаас чөлөөлөх тухай" Засгийн газрын 1991 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 119 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд П.ЖАСРАЙ

Монгол Улсын шадар сайд Ч.ПҮРЭВДОРЖ

Зам, тээвэр, холбооны сайд Р.САНДАЛХАН