A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр

Дугаар 15

Улаанбаатар хот

ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ БАТЛАХ ТУХАЙ (Хүүхдийн эрхийн нийтлэг)

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 2 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн биелэлтийг хянах зорилгоор хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлтийг хавсралт ёсоор баталсугай.

2. Шалгуур үзүүлэлтийн мэдээллийг жил бүрийн I улиралд багтаан мэдээллийн нэгдсэн санд төвлөрүүлж, харьцуулсан дүн шинжилгээ хийж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Шалгуур үзүүлэлтийн тодорхойлолт, тооцох аргачлалыг баталж, уг үзүүлэлтийн мэдээллийн нэгдсэн сангийн дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Монгол Улсын Шадар сайд М.Энхболдод даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Монгол Улсын Шадар сайд М.ЭНХБОЛД