A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 51

Улаанбаатар хот

ЖИЖИГ,ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ЗӨВЛӨГӨӨНИЙ ЗӨВЛӨМЖИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 10.1-ийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөний зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэхүү тогтоолын хэрэгжилтийг улсын хэмжээнд зохион байгуулж, ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай болон Засгийн газрын холбогдох гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд С.БАТБОЛД

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн

үйлдвэрийн сайд Т.БАДАМЖУНАЙ