Хэвлэх DOC Татаж авах

                                                                                                               Монгол  Улсын Засгийн газрын 2012 оны 38 дугаар
                                                                                                               тогтоолын 2 дугаар хавсралт

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН БАЙЦААГЧИЙН ТЭМДГИЙН ЗАГВАР

 

Монгол Улсын Мэргэжлийн хяналтын ерөнхий байцаагчийн тэмдэгийн дардасны хэсгийг резинээр хийх бөгөөд тэмдэг нь 40х40 мм-ийн дөрвөлжин хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Улсын ерөнхий байцаагчийн тэмдгийн голд нь "МОНГОЛ УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН УЛСЫН ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ" гэсэн үг, дээд хэсэгт байгууллагын бэлгэдэл байрлана. Тэмдгийн дөрвөн өнцөгт загасан нүд, гадна хүрээ, төв хэсгийн хүрээ алхан хээгээр хүрээлэгдэнэ.

Салбарын улсын ерөнхий байцаагчийн тэмдэгийн дардасны хэсгийг резинээр хийх бөгөөд тэмдэг нь 35х35 мм-ийн дөрвөлжин хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Салбарын улсын ерөнхий байцаагчийн тэмдгийн голд "САЛБАРЫН УЛСЫН  ЕРӨНХИЙ БАЙЦААГЧ" гэсэн үг, дээд хэсэгт байгууллагын бэлгэдэл, доод хэсэгт хувийн дугаар байна. Тэмдгийн дөрвөн өнцөгт загасан нүд, гадна хүрээ төв хэсгийн хүрээ алхан хээгээр хүрээлэгдэнэ.

Бүсийн улсын ахлах байцаагчийн тэмдгийн дардасны хэсгийг резинээр хийх бөгөөд тэмдэг нь 35х35 мм-ийн найман талт хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Бүсийн улсын ахлах байцаагчийн тэмдгийн хүрээг дагаж "МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА", төв хэсэгт "БҮСИЙН УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ" гэсэн үг, дээд хэсэгт байгууллагын бэлгэдэл, доод талд улсын байцаагчийн хувийн дугаар, загасан нүд байна.

Улсын ахлах байцаагчийн тэмдгийн дардасны хэсгийг резинээр хийх бөгөөд тэмдэг нь 35х35 мм-ийн 16 талт хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Улсын ахлах байцаагчийн тэмдгийн хүрээг дагаж "МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА", "УЛСЫН АХЛАХ БАЙЦААГЧ" гэсэн үг, дээд хэсэгт байгууллагын бэлгэдэл, доод талд улсын байцаагчийн хувийн дугаар, загасан нүд байна.

Улсын байцаагчийн тэмдгийн дардасны хэсгийг резинээр хийх бөгөөд тэмдэг нь 35х35 мм-ийн  32 тал бүхий дугуй хэлбэртэй байна. Тэмдгийн үсэг нь кирилл үсгээр бичигдсэн байна. Улсын байцаагчийн тэмдгийн хүрээг дагаж "МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА",  төв хэсэгт  "УЛСЫН  БАЙЦААГЧ" гэсэн үг, дээд хэсэгт байгууллагын бэлгэдэл, доод талд улсын байцаагчийн хувийн дугаар, загасан нүд  байна.
 
 
-----оОо-----