A

A

A

Бүлэг: 1979

Эд хөрөнгийн эрхийн УБГ-ын дарга бөгөөд эрхийн улсын ерөнхий бүртгэгчийн 2006-11-01-ний 24-р хүчингүй болсон

ГАЗРЫН ХАРИЛЦАА , ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДЭД ДАРГА БӨГӨӨД ЭД ХӨРӨНГӨ ӨМЧЛӨХ ЭРХ, ТҮҮНТЭЙ ХОЛБООТОЙ ЭД ХӨРӨНГИЙН БУСАД ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧИЙН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэвлүүлэх, хуваарилах, олгох журам/

2004 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот

Дугаар 03

Дугаар 03

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10.5 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.“Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хэвлүүлэх, хуваарилах, олгох журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2001 оны 146 дугаар тушаалаар батлагдсан “Гэрчилгээ олгох журам”-ыг хүчингүй болгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлүүлэхийг Бүртгэлийн хэлтэс /Г.Цэцгээ /-т даалгасугай.

ЭРХИЙН УЛСЫН ЕРӨНХИЙ БҮРТГЭГЧ Д. ДОЛГОРМАА

2004 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн улсын бүртгэлийн 2432 дугаарт бүртгэсэн