A

A

A

Бүлэг: 1979

/Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2019 оны А/156 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ГАЗРЫН ХАРИЛЦАА, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ХУУЛЬ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

2008 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хот




 

Дугаар 133

“Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.9 дэх заалт, “Газрын тухай хууль”-ийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэг, “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.1.5 дахь заалт, тус Газрын даргын дэргэдэх зєвлєлийн 2008 оны 06 дугаар сарын 19-ний єдрийн хуралдааны тэмдэглэлийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
Нэг. “Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт орсонтой холбогдуулан ”Монгол Улсын иргэн гэр бүлийн хэрэгцээнд зориулан газар ємчилж авахыг хүссэн єргєдєл”-ийн загварыг 1, 2, 3, ”Монгол Улсын иргэн аж ахуйн зориулалтаар газар ємчилж авахыг хүссэн єргєдєл”-ийн загварыг 4, газар эзэмшихийг хүссэн “Иргэний өргөдөл”-ийн загварыг 5, “Хуулийн этгээдийн өргөдөл”-ийн загварыг 6, “Өргөдөл хүлээн авсан тухай тодорхойлолт”-ын загварыг 7, “Хариу өгөх мэдэгдэл”-ийн загварыг 8, “Газар өмчлөгчийн улсын бүртгэлийн дэвтэр /иргэн/”-ийн загварыг 9, “Өргөдөл бүртгэх дэвтэр”-ийн загварыг 10, “Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ний загварыг 11, “Итгэмжлэл”-ийн загварыг 12 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
Хоёр. Энэхүү тушаалыг дагаж мєрдєхийг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын газрын даамал нарт, хэрэгжилтэд нь байнгын хяналт тавьж ажиллахыг Орлогч дарга /Ж.Даваабаатар/-д, зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлэхийг Хуулийн зөвлөх /Б.Батсайхан/-д тус тус даалгасугай.
Гурав. Энэхүү тушаал батлагдсантай холбогдуулан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2003 оны 189 дүгээр тушаалын 1, 2 дугаар хавсралт, 2007 оны 241 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


                                                         ДАРГА Ш.БАТСҮХ


                              Улсын бүртгэлд 2008 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 2925 дугаарт бүртгэсэн