A

A

A

Бүлэг: 1979

УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

МОНГОЛ УЛСЫН БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ҮЗЭЛ БАРИМТЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 6 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 57

Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хавсралтын ёсоор баталсугай.

2. Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг баталсантай холбогдуулан дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газар /Н.Энхбаяр/-т даалгасугай.

1/ Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх санал, бүс бүрийн хөгжлийн дунд хугацааны стратеги, удирдлагын ерөнхий загварын төслийг боловсруулж Улсын Их Хурлын 2001 оны намрын чуулганд өргөн барих;

2/ бүсүүдийн төв, Монгол Улсын хотуудын зэрэглэлийн асуудлыг судалж, тодорхой санал боловсруулан Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хамт Улсын Их Хурлын 2001 оны намрын ээлжит чуулганд өргөн мэдүүлэх;

3/ бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлын эх үүсвэрийг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын төвлөрсөн төсөвт тусган шийдвэрлэж байх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Л.ЭНЭБИШ