Хэвлэх DOC Татаж авах
 
Монгол  Улсын Их Хурлын  2006 оны
 6-р сарын 15-ны   өдрийн  54 тоот  
тогтоолын   хавсралт
 
 
 
 
МОНГОЛ УЛСЫН 2007 ОНЫ УЛСЫН ТӨСӨВТ ТУСГАН ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЖАГСААЛТ
 
 
1.Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн криминалистикийн болон шүүх эмнэлгийн шинжилгээний техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, иргэдийн гарын хээний нэгдсэн сан бүрдүүлэхэд хэрэглэгдэх тоног төхөөрөмж авахад зориулж 2.4 тэрбум төгрөг, цагдаагийн алба хаагчдыг нийгмийн хэв журмыг сахиулах болон өндөржүүлсэн тусгай албаны зэвсэг, техник, галт зэвсэг, сум, нэг бүрийн хамгаалах хэрэгсэлээр хангахад эхний ээлжинд 1 тэрбум төгрөг, хэргийн газрын үзлэг явуулах тусгай зориулалтын иж бүрдэл авахад зориулж 100 сая төгрөгийг тус тус зарцуулах;
 
2.Хүн ам ихээр төвлөрөн үйлдвэрлэлийн болон гар аргаар алт, бусад ашигт малтмалыг олборлож байгаа газарт цагдаагийн байнгын пост /кобон/ 10-ыг нэмж барихад 300 сая төгрөг зарцуулах;
 
3.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор аймаг, нийслэлийн цагдаагийн газар, хэлтэст, сум, дүүргийн буюу сум дундын цагдаагийн хэлтэс, тасгийн орон тоо, техник хэрэгслийг нэмэгдүүлэхэд 400 сая төгрөг зарцуулах;
 
4.Завхан, Хөвсгөл, Орхон, Хэнтий аймгийн цагдаагийн газар, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын цагдаагийн хэлтсийн зардлын нэмэгдлийг 2007 оноос эхлэн улсын төсөвт нэмж тусгах;
 
5.Прокурорын төв, орон нутгийн байгууллагад компьютер, принтер, хувилагч машин авахад зориулж 131.8 сая төгрөг, прокурорын байгууллагын дэргэдэх эрүүгийн хэргийн төв болон салбар архивын  байрыг өргөтгөх, хадгалалат, хамгаалалтын тоног төхөөрөмжөөр хангахад зориулж 65.7 сая төгрөгийг зарцуулах, архив, тоо бүртгэл, дүн шинжилгээ, мэдээллийн ажлыг нэгтгэсэн мэргэшсэн албыг бий болгох, бүтэц, орон тооны асуудлыг шийдвэрлэх;
 
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа зарим хорих байрыг хуульд заасан стандарт, шаардлагад нийцүүлэн өөрчлөхөд зориулж 1.5 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлэх.
 
                                                              
 
 
__________oOo_________