A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2011 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 07

Төрийн ордон, Улаанбаатар хот

"Ардын хувьсгал-90" медаль бий болгох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 13 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1."Ардын хувьсгал-90" медаль бий болгосугай.

2."Ардын хувьсгал-90" медалийн тодорхойлолтыг 1 дүгээр хавсралтаар, уг медалийг олгох журмыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

3.Энэ тогтоолыг 2011 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ