A

A

A

Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.25-ны 1-1/493 тоот албан бичгээр бүртгэлээс хассан/

УЛСЫН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

2008 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Дугаар 163 Улаанбаатар хот

Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.2 дахь заалт, Засгийн газрын 2004 оны 6 дугаар тогтоолыг үндэслэн ТУШААХ нь:

1. “Захиргааны журмаар эд зүйл хураах, улсын орлого болгох, устгах журам”-ыг нэгдүгээр, “Захиргааны зөвлөлийн шийдвэрийн хэвлэмэл хуудас”-ыг хоёрдугаар, “Үнэлгээний комиссын дүгнэлтийн хэвлэмэл хуудас”-ыг гуравдугаар, “Устгалын комиссын актын хэвлэмэл хуудас”-ыг дөрөвдүгээр, “Худалдан борлуулах комиссын худалдах, худалдах авах гэрээний загвар”-ыг тавдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Тамгын газар /Ж.Энхбаяр/-т үүрэг болгосугай.

3. Журам шинэчлэн батлагдсантай холбогдуулан Газрын даргын 2004 оны 59, 2005 оны 140, 2006 оны 232, 2007 оны 137, 406 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Ц.ШИЙРЭВДАМБА

Улсын бүртгэлд 2008 оны 07-р сарын 07-ны өдрийн 2926 дугаарт бүртгэсэн