A

A

A

Бүлэг: 1979

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2009 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 38

Улаанбаатар хот

ДААТГУУЛАГЧИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗҮҮЛЭХ ЭРХЭЭР УРАМШУУЛАХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 8 дахь заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. “Даатгуулагчийг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй үзүүлэх эрхээр урамшуулах журам” -ыг нэгдүгээр хавсралтаар, “Даатгуулагчийн эрүүл мэндийн үзлэгийн хуудас”–ны загварыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тогтоолоор батлагдсан журмыг 2009 оны 10 дугаар сарын 1-ний дотор төв, орон нутгийн нийгмийн даатгалын байгууллагуудад хүргүүлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч. Алтанхуяг /-т даалгасугай.

Гурав.Энэхүү журмын дагуу урамшуулалд зарцуулах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн жил бүрийн төсөв, төлөвлөгөөнд тусгаж, урамшуулал олгож, хяналт тавьж ажиллахыг Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар /Ч. Алтанхуяг /-т үүрэг болгосугай.

Дөрөв. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /Х.Алимаа/, Эрүүл мэндийн даатгалын салбар зөвлөл /Н.Хүрэлбаатар /-д үүрэг болгосугай.

ДАРГА Д. НЯМХҮҮ

Улсын бүртгэлд 2011 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 3226 дугаарт бүртгэсэн.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2014 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар 17

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.8 дахь хэсэг, Засгийн газрын 2012 оны 120 дугаар тогтоолоор баталсан "Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө"-г тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг."Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах журам"-ыг нэгдүгээр, "Эрүүл мэндийн даатгалд даатгуулагчийг урамшуулах үзлэгийн оношлогоо, шинжилгээний багц, төлбөрийн хэмжээ"-г хоёрдугаар, "Даатгуулагчийг урамшуулах эрүүл мэндийн үзлэгийг зохион байгуулах эмнэлгүүдийг сонгох журам"-ыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр.Урамшуулалд зарцуулах хөрөнгийг эрүүл мэндийн даатгалын сангийн зарлагыг жил бүрийн төсөвт тусгах, эмнэлгүүдийг сонгох, батлагдсан журмыг сурталчлах, болзол, нөхцөлийг хангасан даатгуулагчдыг урамшууллын үйлчилгээнд тэгш, хүртээмжтэй хамруулах, урамшууллын тусламж, үйлчилгээний чанарт хяналт тавих ажлыг зохион байгуулахыг Нийгмийн даатгалын ерөнхий газар /Ц.Уртнасан/-т даалгасугай.

Гурав.Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажлын алба /М.Саранчимэг/-д үүрэг болгосугай.

Дөрөв.Энэ тогтоол гарсантай холбогдуулан Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2009 оны 38 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ЭРДЭНЭ