A

A

A

Бүлэг: 1979

/ХЗС-ын 2016-04-25-ны А/138,А/131 дүгээр тушаалаар хүчингүй болсонд тооцсон/

 

MОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЗААВАР, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тээврийн хэрэгслийг албадан зогсоох заавар, Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам, Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам/




 

1999 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр


Улаанбаатар хот


Дугаар 73



Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3, 6 дугаар зүйлийн 2, 16 дугаар зүйлийн 3, 5-д заасныг үндэслэн ТУШААХ нь:


1 ."Тээврийн хэрэгслийг албадан зогсоох заавар"-ыг 1, "Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам"-ыг 2, " Тээврийн хэрэгслийн тоо бүртгэлийг хөтлөх, улсын дугаар олгох журам"-ыг 3, "Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам"-ыг 4, "Жолоочийн мэргэжлийн шалгалт авах, үнэмлэх олгох журам"-ыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. /3 дугаар хавсралтыг 1999 оны 232/175 дугаар тушаалаар хүчингүй, 5 дугаар хавсралтыг 1999 оны 291 дүгээр тушаалаар  тус тус хүчингүй болсон/


2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Цагдаагийн ерөнхий газрын даргын 1991 оны 6/243, 1996 оны 189 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.


САЙД Л.ЦОГ