Хэвлэх DOC Татаж авах

 

/ХЗДХС, УЕП-ын 2017 оны А/260/А/112-р тушаалаар хүчингүй болсон/

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2002 оны 275 дугаар тушаалын хавсралт

 

 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН

АЖИЛТАН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуулийн 139.1-д заасан тохиолдолд тусгай хэрэгсэл, хорих байгууллагын алба хаагч нь мөн хуулийн 139.2, 139.3, 139.4-т заасан тохиолдолд тусгай хэрэгсэл, 140-д заасан тохиолдолд галт зэвсэг хэрэглэх ба тэдгээрийг хэрэглэхдээ энэхүү журмыг баримтална.

1.2.Тусгай хэрэгсэл, галт зэвсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас хангана.

Хоёр. Тусгай хэрэгсэл хэрэглэх нийтлэг үндэслэл

2.1.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу албадан ажиллагаа явуулах үед түүнд саад учруулсан буюу амь бие, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдсан бол резинэн ба хуванцар сумтай буу, эсхүл нулимс асгаруулагч хэрэглэнэ.

2.2.Урьдчилан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, эсхүл хоригдол тавьсан хууль ёсных нь шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн, түүнчлэн хорих ангид мөрдөх тогтоосон дэглэм журмыг зөрчсөн бол хорих байгууллагын ажилтан дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

2.2.1.гар, хөл, хурууны гав;

2.2.2.хүлэг, ороох цамц;

2.2.3.резинэн, цахилгаан бороохой;

2.2.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу /олон •хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл/;

2.2.5.резинэн ба хуванцар сумтай буу.

2.3.Энэ журмын 2.2-т заасан үйлдлийн шинж чанар, цар хүрээг харгалзан тусгай хэрэгслийн төрлийг давхардуулан хэрэглэж болно.

2.4.Тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас хүн гэмтсэн бол түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн магадлагаа гаргуулан энэ тухай удирдлагадаа нэн даруй бичгээр илтгэнэ.

2.5.Тусгай хэрэгсэл хэрэглэх, шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагч өөрөө гаргаж үр дагаврыг хариуцна.

2.6.Тусгай хэрэгсэл хэрэглэхэд хориглох нийтлэг зүйл:

2.6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139.1, 139.2-т заасан эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлэн тусгай хэрэгслийг хэрэглэх;

2.6.2.Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодлыг баривчлах, хуяглан хүргэх, саатуулах зэргээс бусад тохиолдолд үндэслэлгүйгээр цээрлүүлэх, шийтгэх зорилгоор тусгай хэрэгсэл хэрэглэх.

Гурав.Гар, хөл, хурууны гав хэрэглэх

3.1 .Гавыг дараахь байдлаар хэрэглэнэ:

3.1.1 .хоёр гарыг биеийн урд болон ард бугуйгаар нь гавлаж холбох;

3.1.2.хоёр гарын эрхий хурууны нэгдүгээр үеийн хойгуур нь гавлаж холбох;

3.1.3.хоёр ба түүнээс дээш хүний гар буюу хөлийг хооронд нь гавлаж холбох;

3.1.4.гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй, судсаар цус гүйхэд саад болохооргүйгээр /биеийн арьс, маханд шигдэхээр чангалж болохгүй/ хэрэглэх;

3.1.5.гав хэрэглэсэн тохиолдолд арван минут тутамд чангарсан эсэхийг шалгаж үзэх;

3.1.6.сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодлыг хуяглан хүргэх, тээвэрлэх үед гар буюу хөлийг авто машины суудал, тэвш бусад хөдлөхгүй, унаж ганхахгүй хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй зүйлтэй түр хугацаагаар гавлаж холбох;

3.1.7.хүйтний улиралд гав хэрэглэхдээ гар, хөлийг хайрагдах, түүнчлэн дулааны шугам сүлжээ зэрэг халуун зүйлтэй холбож гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авах;

3.2.Бүх төрлийн гавыг хэрэглэхдээ түлхүүрээр нь түгжиж хэрэглэнэ. Дөрөв.Хүлэг хэрэглэх

4.1 .Гав байхгүй бол хүлэг хэрэглэнэ.

4.2.Хүлгийг хүний гар, биед шигдэхээргүй, сунадаггүй, үрж гэмтэл учруулахгүй материалаар хийнэ.

4.З.Хүлэг хэрэглэхдээ баруун гарынх нь бугуйгаар гогцоолдон, хагас тугавчилж гарыг биеийн ард нь нугалан дээш нь татаж, хүлэгний үзүүрийг зүүн мөрөн дээгүүр давуулан мөрөвчилж, баруун суга доогуур гаргасны дараа зүүн гарыг ар талд нь нугалан шуугаар нь бүтэн тугавчилж, зүүн далны маяа ясны орчимд мөрөвчилсөн хүлэгнээс гогдон эрхийвчилж баруун гарыг давхар давуулан аль нэг хөлийг ар дээш нь сойж хөврөхий зангидна.

4.4.Хүлэгтэй хүнийг байнгын хяналтад байлгана.

Тав. Ороох цамц хэрэглэх

5.1.Тусгай хэрэгслийн бусад төрлийг хэрэглэсэн боловч үйлдэл нь таслан зогсоогдохгүй бол хорих ангийн дарга, эрэн сурвалжлах албаны ажилтан, ерөнхий жижүүрийн шийдвэрээр ороох цамцыг хэрэглэнэ.

5.2.Ороох цамцыг хэрэглэхдээ урд талаас нь хоёр ханцуйг өмсгөж, биеийн урд талд хоёр гарыг цээжийг тэврүүлэх байдлаар зөрүүлж ханцуйгаар нь цээжийг ороож арын бүчүүдийг хөвөрхий уях ба хормой талын уяагаар хоёр хөлний шилбэнээс өвдөг тал руу ороож уяна.

5.З.Ороох цамцыг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэхийг хориглох ба ялтныг эмчийн байнгын хяналтад байлгана.

5.4.Ороох цамцыг 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, насанд хүрээгүй, жирэмсэн, тахир дутуугийн 1, 2-р групптэй болон эмчийн хяналтанд байгаа сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодолд хэрэглэхийг хориглоно.

Зургаа.Резинэн болон цахилгаан бороохой хэрэглэх

6.1 Резинэн бороохойг өгзөгний маханд буюу дал хавсарч хэрэглэнэ.

6.2.Цахилгаан бороохойг нэг байрлалд арван секундээс илүү хугацаагаар хэрэглэхийг хориглоно.

б.З.Цахилгаан бороохойг хүний нүүр болон биеийн ил хэсэгт хүргэж хүчдэл өгөхийг хориглоно.

6.4.Хүний толгой, нүүр, давсаг, бүсэлхий, элэг, бөөрөнд резинэн бороохойгоор цохихыг хориглоно.

Долоо.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх

7.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхдээ дараахь арга хэмжээг авсан байна:

7.1.1.тусгай хэрэгслийн төрөл, хэмжээ, хэрэглэх хүрээ, дэс дараа, тактикийг тодорхойлох;

7.1.2.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө бие бүрэлдэхүүнд үүргийг нь тодорхой тайлбарлаж тусгай хэрэгслийн нөлөөллөөс хамгаалах;

7.1.3.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхдээ урьдчилан сануулах /чанга яригчаар зарлах, удирдагч, зохион байгуулагчдад мэдэгдэх, бичиг тараах зэрэг/ боломжтой бүх аргыг хэрэглэх;

7.1.4.боломжтой бүх тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэлийг прокурорт урьдчилан танилцуулах.

7.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа гэмтсэн, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, хордсон хүн, амьтан байгаа эсэхийг шалгана.

7.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийн үйлчлэх хугацаа дуусах хүртэл тухайн орчинд харуул хамгаалалт тавьж сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодол болон иргэдэд зөвлөлгөө, сануулга өгнө.

7.4.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсэн үндэслэл, үр дүн, учирсан хохирлын тухай акт үйлдэж хорин дөрвөн цагийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад танилцуулна.

Найм.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу хэрэглэх

8.1.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн гар буу, резинэн ба хуванцар сумтай бууг хэрэглэхэд дараахь шаардлага хангана:

8.1.1.нулимс асгаруулах, амьсгал боогдуулах цэнэгтэй буугаар нэг метрээс ойр зайд нүүр лүү чиглүүлэн буудахыг хориглоно;

8.1.2.резинэн болон хуванцар сумтай бууг хорих байгууллагын офицер хэрэглэх бөгөөд хүний толгой руу чиглүүлэн буудахыг хориглоно;

8.1.3.гар бууны сумыг сонгохдоо байлдааны болон өөр стандарт бус сум андуурагдаж хэрэглэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авна.

8.2.Нулимс асгаруулах, амьсгал боогдуулах цэнэгтэй гар бууг хэрэглэсэн тохиолдолд түүнийг хэрэглэх болсон үндэслэл, хэрэглэсэн байдал, үр дагаврын тухай акт үйлдэж хорих ангийн дарга, ерөнхий жижүүрт өгнө.

Ес.Галт зэвсэг хэрэглэх

9.1.Хорих ангид гарсан үймээн, эмх замбараагүй байдал, гэмт хэргийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох, баривчлах бололцоогүй үед хорих ангийн даргын, эсхүл тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ерөнхий жижүүр болон шууд удирдах даргын шийдвэрээр галт зэвсэг хэрэглэнэ.

9.2.Чанга, онцгой дэглэмтэй хорих анги болон гяндангийн гадна хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж буй цагийн манаачийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, хариуцсан хориотой бүсэд нууцаар нэвтэрсэн, хамгаалалтын техник хэрэгслийг эвдэн гэмтээхийг оролдсон тохиолдолд галт зэвсгийг шууд хэрэглэнэ.

9.З.Дараахь тохиолдолд галт зэвсгийг урьдчилан сануулж агаарт нэг удаа дээш хий буудсаны дараа /орон байранд амаар урьдчилан анхааруулга өгнө/ хууль бус үйлдэл үргэлжилбэл галт зэвсгийг хэрэглэнэ:

9.3.1.хорих ангийн амьдралын болон үйлдвэрлэлийн хамгаалалтын бүсэд нэвтэрч орох, гарах үед хорих ангийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

9.3.2.хорих ангийн дотор нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн гарснаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах бодит нөхцөл бүрдсэн;

9.З.З.хорих ангийн хориотой бүсийн дотор хорих байгууллагын ажилтанд болон ялтанд хүч хэрэглэн халдсан буюу довтолсон;

9.3.4.сэжигтэн, яллагдагч, ял^ан, оргодлыг хуяглан хүргэх үед, түүнчлэн хорих анги, баривчлах байр, үйлдвэрийн бүс, ажлын талбайгаас оргон зугтаахад тэдгээрийг өөр аргаар баривчлах боломжгүй бол;

9.3.5.сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодол бусдыг барьцаанд авсан.

9.4. Галт зэвсгийг дараахь тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр хэрэглэнэ:

9.4.1.сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодол халуун, хүйтэн зэвсэг бусад зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэн харуул хамгаалалтын ажилтан, алба хаагч болон иргэдийн амь бие, эрүүл мэндэд халдсан;

9.4.2.сэжигтэн, яллагдагч, ялтан болон онц аюултай гэмт хэрэгтэн, зэвсэглэсэн оргодлыг баривчлах үед галт зэвсэг, хутга мэс бусад зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэн эсэргүүцэл үзүүлсэн;

9.4.3.хуяглан хүргэгдэж байгаа сэжигтэн, яллагдагч, ялтныг суллахаар гаднаас зэвсэг хэрэглэн, эсвэл бүлэглэн довтолсон.

9.5.Дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг хориглоно:

9.5.1.орчин тойронд олон хүмүүс цугларсан бөгөөд галт зэвсэг хэрэглэх нь тэдгээрт аюул учруулах бол;

9.5.2.галын аюултай буюу тэсэрч дэлбэрэх зүйлсийн агуулах, байгууламжийн дэргэд;

9.5.3.насанд хүрээгүй болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа этгээдийн эсрэг;

9.5.4.зорчигч бүхий агаарын болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор. 9.6.Галт зэвсэг хэрэглэсэн ажилтан дараахь үүрэгтэй:

9.6.1.гэмт этгээд шархадсан буюу бусад байдлаар хохирсон тохиолдолд өөрт болон бусдад учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дараа түүнд аль болох богино хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх;

9.6.2.шархадсан буюу бусад байдлаар хохирсон этгээдийн эцэг, эх, төрөл төрөгсдөд аль болох богино хугацаанд энэ тухай мэдэгдэх;

9.6.З.гэмт этгээд нас барсан тохиолдолд прокурор, эрх бүхий албан тушаалтан ирэх хүртэл цогцос болон хэргийн газрыг хамгаалах;

9.6.4.галт зэвсэг хэрэглэсэн тухай прокурорт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад 24 цагийн дотор мэдэгдэх ба хэн, хэзээ, хаана, хэнд ямар зэвсэг, ямар үндэслэлээр хэрэглэсэн, үр дагавар, сумны тоо зэргийг бичгээр, боломжгүй тохиолдолд утсаар буюу шифрээр тодорхой илтгэх.

Арав.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох хэрэгсэл хэрэглэх

10.1.Тээврийн хэрэгсэл ашиглан зугтсан гэмт этгээдийг албадан зогсоохын тул тээврийн хэрэгслийн дугуй болон гинжний завсарт шигдэж эргэлтийг сааруулах зориулалттай хэрэгсэл болон хурдыг нь сааруулах зорилгоор саад хэрэглэж болно.

Арван нэг.Байлдааны самбо болон бусад төрлийн бие хамгаалах тулааны мэх хэрэглэх

11.1.Байлдааны самбо болон бусад төрлийн бие хамгаалах тулааны мэхийг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бий болсон боловч тэдгээрийг хэрэглэх боломжгүй аюултай нөхцөл байдлын үед хэрэглэж болно.

11.2. Байлдааны самбо болон бусад төрлийн бие хамгаалах тулааны мэхийг дараахь тохиолдолд хэрэглэхийг хориглоно.

11.1.1.жирэмсэн, тахир дутуу эсвэл гэмтэл бэртэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа үед;

11.1.2.эхний мэх хийсний дараа мэх хийх үндэслэл арилсан нөхцөлд давтан болон үргэлжлүүлэн хийх.

Арван хоёр.Бусад зүйл

12.1.Шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын алба хаагч нь энэ журмаар зөвшөөрөгдсөн галт зэвсэг, тусгай хэрэгслийг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх үедээ биедээ авч явах эрхтэй бөгөөд бусдад дамжуулах, шилжүүлэхийг хатуу хориглоно.

12.2.Галт зэвсэг, тусгай хэрэгслийг буруу хэрэглэсэн, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн алба хаагчид хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.