Хэвлэх DOC Татаж авах

 

/Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн А/86 дугаар тушаалаар хүчингүй болсон.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын

2003 оны 69 дүгээр тушаалын хавсралт

 

 

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНИЙ ӨМГӨӨЛЛИЙН ЖИШГИЙГ

ТОГТООХ, ЗАРДЛЫГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ ТАЙЛАН ГАРГАХ

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Шүүхийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, Өмгөөллийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэх, тайлан тооцоо гаргахад энэ журмыг баримтлана.

1.2.Өмгөөлүүлэгчийн төлбөрийн чадваргүй байдлыг тодорхойлохдоо Үндэсний статистикийн газраас хүн амын амьжиргааны доод түвшинг үндсэн шалгуур болгоно.

1.3.Өөрийгөө болон гэр бүлээ тэжээх сарын орлого нь хүн амын амьжиргааны доод түвшингийн хэмжээнд хүрэхгүйн улмаас байнгын хязгаарлагдмал хэрэглээтэй амьдардаг иргэнийг төлбөрийн чадваргүй өмгөөлүүлэгч гэж тооцно.

Тухайн иргэн төлбөрийн чадваргүй болохыг оршин сууж байгаа нутаг дэвсгэрийн баг, хорооны Засаг дарга тодорхойлно.

Хоёр. Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний жишгийг тогтоох

2.1.Төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлсөн өмгөөлөгч дараахь жишгээр хөлс авна.

2.1.1.хөнгөн гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөхөд 12600 хүртэл төгрөг;

2.1.2.хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөхөд 21600 хүртэл төгрөг;

2.1.3.хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөхөд 28800 хүртэл төгрөг;

2.1.4.онц хүнд гэмт хэрэгт холбогдсон хүнийг өмгөөлөхөд 43200 хүртэл төгрөг;

2.1.5.иргэний болон захиргааны хэрэгт 43200 хүртэл төгрөг.

2.2.Эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатуудад өөр өөр өмгөөлөгч оролцсон бол хөлсийг дараахь хувь хэмжээгээр авна:

2.2.1.хэрэг бүртгэх, мөрдөн байцаах шатанд оролцсон өмгөөлөгчид төлбөл зохих хөлсний 25 хувь;

2.2.2.анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчид төлбөл зохих хөлсний 30 хувь;

2.2.3.давах шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчид төлбөл зохих хөлсний 25 хувь

2.2.4.хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчид төлбөл зохих хөлсний 20 хувь.

2.3.Талууд тохиролцож, өмгөөллийн хөлсийг жишигт заасан хэмжээнээс ихэсгэн тогтоож болохгүй.

Гурав.Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг төсөвлөх, санхүүжүүлэх

3.1.Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлын жилийн төсвийн төслийг орон нутгийн өмгөөлөгчийн салбар зөвлөлийн санал, урьд оны гүйцэтгэл, гэмт хэргийн өсөлт, бууралтыг үндэслэл болгон Монголын Өмгөөлөгчдийн Холбоо /цаашид "Холбоо" гэх/ боловсруулж, хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад өмнөх оны 6 дугаар сарын 25-ны дотор ирүүлнэ.

3.2.Холбооны төслийг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага жилийн төсвийн нэгтгэн төсөвлөж, өмнөх оны 8 дугаар сарын 15-ны дотор санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

3.3.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлын батлагдсан жилийн төсвийг хэсэгчлэн тухайн оны 5 болон 11 дүгээр сард Холбоонд шилжүүлнэ. Холбоо нь уг зардлыг төлбөрийн чадваргүй иргэнийг өмгөөлсөн өмгөөлөгчид олгох ажлыг зохион байгуулна.

3.4.Иргэн өөрийн төлбөрийн чадваргүй болох тухайн оршин суугаа нутаг дэвсгэрийн баг хорооны Засаг даргын тодорхойлолтыг журмын 1 дүгээр хавсралтад заасан маягтын дагуу гаргуулж өөрийн өмгөөлөгчид өгнө.

3.5.Өмгөөлөгч нь төлбөрийн чадваргүй иргэний тухай тодорхойлолтыг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчээр журмын 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу гаргуулж, Засаг даргын тодорхойлолтыг хавсарган харьяалагдах аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн салбар зөвлөлд өгнө.

3.6.Эрх бүхий албан тушаалтны гарын үсэг зурагдаж, тамга, тэмдгээр баталгаажсан журмын 1, 2 дугаар хавсралтад заасан маягтын дагуу гаргасан тодорхойлолт нь төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг төсвөөс төлөх баримт болно.

3.7.Аймаг, нийслэлийн өмгөөлөгчийн салбар зөвлөл нь холбогдох тодорхойлолтуудыг хавсарган журмын 3 дугаар хавсралтад заасан нэгдсэн жагсаалт гаргаж сар бүрийн эцэст Холбоонд ирүүлсний дагуу тухайн өмгөөлөгчид өмгөөллийн хөлсийг Холбоо тогтоосон жишгийг үндэслэн бэлнээр болон бэлэн бусаар олгоно.

3.8.Иргэний баримт бичиггүй буюу оршин суух тодорхой хаяггүй иргэнийг өмгөөлсөн тохиолдолд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шүүгчээс уг иргэний тодорхой хаяггүй, төлбөрийн чадваргүй болохыг нь тогтоосон тодорхойлолтыг үндэслэн өмгөөллийн зардлыг олгоно.

3.9.Өмгөөлүүлэгч өөрөө төлбөрийн чадваргүй боловч түүний төрөл садан бусад байгууллага, иргэн өмгөөлүүлэгчид тусалж, өмгөөллийн хөлсийг төлсөн бол зардлыг төсвөөс давхардуулан олгохгүй.

Дөрөв. Тайлан гаргах

4.1.Төлбөрийн чадваргүй өмгөөлүүлэгчийн өмгөөллийн зардлыг өмгөөлөх байгууллагын зардлыг бусад ангид шилжүүлэн зарцуулахыг хориглоно.

4.2.Төлбөрийн чадваргүй өмгөөлөгчийн өмгөөллийн зардлыг үлдэгдлийг дараа онд зориулалтаар нь шилжүүлэн зарцуулна.

4.3.Холбоо төлбөрийн чадваргүй өмгөөлүүлэгчийн өмгөөллийн хөлсийг төсвөөс санхүүжүүлэхэд гарсан зардлыг тайланг журмын 4 дүгээр хавсралтын дагуу улирлаар гаргаж дараа сарын 20-ны дотор хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ.

4.4.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын санхүүгийн алба төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн зардлыг энэ журмын дагуу хуваарилан олгож буй байдал, санхүүгийн үр дүнд хяналт тавина.

4.5.Өмгөөлүүлэгч нь төлбөрийн чадваргүй хэмээн өөрийн орлогыг нуун дарагдуулсан буюу баг, хорооны Засаг дарга хуурамч тодорхойлолт гарган өмгөөллийн зардлыг төсвөөс үндэслэлгүй санхүүжүүлсэн байвал уг зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээс гадна түүнд Захиргааны хариуцлагын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ. Нөхөн төлбөр болон торгуулийн орлого хариуцагч орон нутгийн төсөвт орно.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний

жишгийг тогтоох, зардлыг төсвөөс санхүүжүүлэх,

тайлан гаргах журмын нэгдүгээр хавсралт

 

 

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНИЙ ТОДОРХОЙЛОЛТ

 

Төлбөрийн

чадваргүй иргэний овог, нэр

Нас хүйс

Оршин суугаа хаяг

Иргэний үнэмлэхний дугаар болон регистрийн дугаар

Өрхийн орлогын дүн

/төгрөгөөр/

Ам бүлийн тоо

Нэг хүнд ноогдох орлого /төг/

Тайлбар

             

 

 

 

 

....................аймаг, нийслэлийн...........……....сум, дүүргийн.......….....баг, хорооны иргэн..............................овогтой .……….................нь төлбөрийн чадваргүй болохыг тодорхойлов.

 

Тамга ............…………...сум, дүүргийн ...…………............... баг, хорооны Засаг дарга ......................……...... овогтой ...........…………………....

 

Гарын үсэг

 

 

200.….. оны ...….. сарын .....-ны өдөр

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний

жишгийг тогтоох, зардлыг төсвөөс санхүүжүүлэх,

тайлан гаргах журмын хоёрдугаар хавсралт

 

 

ТӨЛБӨРИЙН ЧАДВАРГҮЙ ИРГЭНИЙГ

ӨМГӨӨЛСӨН ТУХАЙ ТОДОРХОЙЛОЛТ

 

Өмгөөлөгчийн овог, нэр

Төлбөрийн чадваргүй иргэний овог, нэр

Ямар хэрэгт холбогдсон, хэргийн зүйл /хэргийн холбогдох бусад мэдээлэл/

Хэргийн аль шатны ажиллагаанд өмгөөлөгч оролцсон /хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, шүүх г.м/

Тайлбар

       

 

 

 

Өмгөөлөгч ....................овогтой ........….........нь иргэн..........…......овогтой ......………………………...-ыг өмгөөлсөн болохыг тодорхойлов.

 

Тамга Мөрдөн байцаагч ............…………..... овогтой ....……………............

 

Гарын үсэг

 

 

Тамга Шүүгч .............……………... овогтой .......................………..

 

Гарын үсэг

 

 

200…. оны …... сарын ....... –ны өдө

 

Төлбөрийн чадваргүй иргэний өмгөөллийн хөлсний

жишгийг тогтоох, зардлыг төсвөөс санхүүжүүлэх,

тайлан гаргах журмын гуравдугаар хавсралт

 

 

АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМГӨӨЛӨГЧИЙН

ӨМГӨӨЛЛИЙН ЗАРДЛЫГ ТӨСВӨӨС САНХҮҮЖҮҮЛЭХ

ЗАРДЛЫН ЖАГСААЛТ

 

¹

Өмгөөлүүлэгчийн

овог, нэр

Өмгөөлөгчийн овог, нэр

Өмгөөллийн

хөлс төлөх баримтын жишиг

Өмгөөллийн зардлыг батлагдсан жишиг

Нэхэмжилсэн

хөлсний хэмжээ

           
           
           
           
           
           
           

 

Хянасан: Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга:

 

Тамга /гарын үсэг/

 

200..... оны ........ сарын ......-ны өдөр