A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗС-ын 2014-12-05-ны өдрийн А/218-р тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/ХЗС-ын 2014-12-05-ны өдрийн А/218-р тушаалаар хүчингүй болгосон/

MОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН

САЙДЫН ТУШААЛ

2005 оны 6 дугаар Улаанбаатар

сарын 10-ны өдөр Дугаар 94 хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 6 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1."Зориулалтын чирэгч автомашин ашиглан тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх журам"-ыг 1 дүгээр хавсралтын, "Мэдээллийн бүртгэл"-ийг 2 дугаар хавсралтын, "Тээврийн хэрэгслийн техникийн байдалд үзлэг хийсэн тэмдэглэл"-ийн маягтыг 3 дугаар хавсралтын, "Мэдэгдэх хуудас"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагааг эрхлэх аж ахуйн нэгжийн техник, санхүүгийн боломжоос гадна, зөөж шилжүүлсний төлбөрийг аль болох бага, бодитоор тогтоосон байдлыг харгалзан гэрээ байгуулахад анхаарч, энэ журмыг хэрэгжүүлж, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /Д.Сандаг-Очир/-т даалгасугай.

3.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайд /хуучин нэрээр/-ын 1999 оны 73 дугаар тушаалаар баталсан "Тээврийн хэрэгслийг түр саатуулах журам"-ын 7 дахь заалтад "ё. замын хөдөлгөөний дүрэмд түр буюу удаан зогсохыг хориглосон газарт зайлшгүй зогсолтоос бусад хэлбэрээр зогсож, эсхүл хориглолт тогтоосон буюу мэдээлэх тэмдэг бүхий замын зорчих хэсэг дээр зогсож хөдөлгөөнд саад учруулсан, жолооч нь эзгүй байгаа тээврийн хэрэгсэл" гэж нэмсүгэй.