A

A

A

Бүлэг: 1979

УС ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ХУВААРЬ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь , УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам/

1998 оны 04 дугаар сарын 03-ний өдөр

Дугаар 14

Улаанбаатар хот

"Иргэний агаарын тээврийн нислэгийг цаг агаарын мэдээгээр хангах дүрэм"-ийн 2 дугаар зүйлийн "г" заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь" -ийг 1 дүгээр хавсралтаар, "УЦУОШТ-үүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам"-ыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг УЦУОШГ-ын мэдээлэл үйлчилгээний ажил хариуцсан мэргэжилтэн Э.Найдан, өдөр бүр шуурхай хяналт тавьж байхыг НЦУТ-ийн дарга Б.Жамбаагарав, УЦУХ-ийн захирал Л.Нацагдорж нарт даалгасугай.

3 Энэхүү журмыг чанд мөрдөн ажиллахыг аймгийн УЦУОШТ-ийн захирал нарт даалгасугай.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан УЦУОМУА-ны 1995 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн 4 дүгээр протоколоор / баталсан "УЦУОШТ-үүд нислэгийн болон нийтийн хэрэгцээний урьдчилсан мэдээ зохиох ажлыг өөр хоорондоо орлон ажиллах журам" -ыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА З.БАТЖАРГАЛ

1998 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр улсын бүртгэлийн 1177 дугаарт бүртгэсэн

ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

Тушаалыг хүчингүй болсонд тооцох тухай

2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр

Дугаар А/98

Улаанбаатар хот

Монгол улсын "Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай" хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, Захиргааны Ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Цаг уур, орчны шинжилгээний газрын даргын 1998 оны 14 дүгээр тушаалаар баталсан "Ус цаг уур, орчны шинжилгээний төвүүд цаг агаарын мэдээний хангалтын ажлыг өөр хоорондоо орлон ажиллах хуваарь, батлах тухай" журам нь нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоогоогүй, Монгол улсын Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1.3 дахь заалтын шаардлагыг хангахгүй болсон тул Газрын даргын 1998 оны 14 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА С.ЭНХТҮВШИН