A

A

A

Бүлэг: 1979

Энэ тушаал 2016 оны 9 дүгээр сарын 28-ны А/198 дугаар тушаалаар хүчингүй болсон.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ


2009 оны 5 дугаар сарын 20-ны өдөр                                                                                                                                                                                                      Улаанбаатар хот

Журам батлах тухай /Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам/

 

Дугаар А/48

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3 дахь заалт, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын зөвлөлийн гишүүдийн 2009 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. ”Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам”-ыг нэгдүгээр, баривчлах ялыг бүсчилсэн эдлүүлэх хуваарийг хоёрдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. ”Баривчлах ял эдлүүлэх байрны дотоод журам”-ыг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдөн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Тогтоол гүйцэтгэх газар /хурандаа Д.Даваа-Очир/т даалгасугай.
3. Журам шинэчлэн батлагдсан холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Түр журам батлах тухай” А/158 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.


                                   ДАРГА, БРИГАДЫН ГЕНЕРАЛ               Д.БАТЖАРГАЛ


              Улсын бүртгэлийн 2009 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 3034 дугаарт бүртгэсэн