A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/.“Үйлдвэрлэлийн осол. Мэргэжилээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн,
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН НИЙГМИЙН ХАМГААЛАЛ, ХӨДӨЛМӨРИЙН САЙД, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

НХХЯ,ЭМЯ-ны 168/457 дугаар тушаалаар хүчингүйд тооцсон.

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/."Үйлдвэрлэлийн осол. Мэргэжилээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний төлбөр олгох журам /

2003 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 74/116

Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:

1."Үйлдвэрлэлийн осол. Мэргэжилээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний төлбөр олгох журам"-ыг нэгдүгээр хавсралтаар, "Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид олгох хиймэл эрхтэн, засал эмчилгээ (протез, ортопед)-ний жишиг үнийн жагсаалт"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Журмуудын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (Н.Нарангэрэл), Эрүүл мэндийн яамны Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнлгээний газар (Б.Баярт), Улсын нийгмийн даатгалын ерөнхий газар (Ц.Сүхбаатар)-т тус тус даалгасугай.

НИЙГМИЙН ХАМГААЛАЛ ХӨДӨЛМӨРИЙН САЙД ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД

2003 оны 07 дугаар сарын 14-ний өдөр улсын бүртгэлийн 2173 дугаарт бүртгэсэн