A

A

A

Бүлэг: 1979

ҮНДЭСНИЙ АРХИВЫН ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2007 оны 12 дугаар сарын 29-ний өдөр                                                                                                                                                                                                   Улаанбаатар хот

Дугаар 160

 

БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ҮҮССЭН УДИРДЛАГЫН НИЙТЛЭГ БАРИМТ БИЧГИЙН ХАДГАЛАХ ХУГАЦААНЫ ҮЛГЭРЧИЛСЭН ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

 

 

Архивын тухай хуулийн 11.1.1, 21.3 дахь заалт, Үндэсний архивын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн төв комисс /ББНШАЗТК/-ын 2007 оны 12 сарын 11-ний 01 дүгээр хурлын шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

/Архивын ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн Тушаалын тэмдэглэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай А/84 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт оруулсан/

Нэг. “Байгууллагын үйл ажиллагаанд үүссэн удирдлагын нийтлэг баримт бичгийн хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”-ыг хавсралт ёсоор баталсугай.

Хоёр. Энэхүү үлгэрчилсэн жагсаалтын үндсэн дээр 2008 онд багтаан өөрийн үйл ажиллагааны тодорхой төрөл, онцлог чиг үүргийг тусгасан “Байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны жагсаалт” боловсруулахыг хөмрөг үүсгэгч бүх байгууллагын архивын эрхлэгч нарт, тэдгээр жагсаалтыг нөхөн бүрдүүлэлтийн үйл ажиллагаанд мөрдөж ажиллахыг төрийн архивын дарга, захирал, эрхлэгч нарт үүрэг болгосугай.

Гурав. Үлгэрчилсэн жагсаалтыг байгууллагын архивын үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зорилгоор хэвлэж тараах, мэргэжил, арга зүйн чиглэлээр зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулахыг Захиргааны удирдлагын хэлтэс /Д.Батхуяг/, Мэргэжил, арга зүйн хэлтэс /Л.Мэндсайхан/-т тус тус даалгасугай.

Дөрөв. Энэхүү үлгэрчилсэн жагсаалтын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хяналт, дүн шинжилгээний хэлтэс /А.Болд/, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагч нарт даалгасугай.

Тав. Үлгэрчилсэн жагсаалт хэвлэх үйл ажиллагаатай холбогдон гарах зардлыг төсвөөс гаргахыг Ерөнхий ня-бо /Ц.Чинбат/-д зөвшөөрсүгэй.

Зургаа. Энэхүү үлгэрчилсэн жагсаалт батлагдсантай холбогдуулан Улсын архивын хэрэг эрхлэх газрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн А-17 дугаар тушаалаар батлагдсан “БНМАУ-ын улс, олон нийт, хоршооллын байгууллагын баримт бичиг хадгалах хугацааны үлгэрчилсэн жагсаалт”, Үндэсний архивын газрын даргын 2003 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 67 дугаар тушаалаар батлагдсан “Байгууллагын үйл ажиллагааны явцад үүссэн удирдлагын байнга хадгалах баримт бичгийн үлгэрчилсэн жагсаалт”-ыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

ДАРГА                                          Д.ӨЛЗИЙБААТАР

 

Улсын бүртгэлд 2008 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 2889 дугаарт бүртгэв.