A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/
Бүлэг: 1979

/БСШУСС-ын 2018 оны А/750 дугаар тушаалаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ/ Их сургууль, дээд сургуулийн харьяа сургуулийн үлгэрчилсэн дүрэм/

2003 оны 5 дугаар сарын 27-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 184

Дээд боловсролын тухай Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын зөвлөлийн 2003 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн ТУШААХ нь:

1."Их сургууль, дээд сургуулийн харьяа сургуулийн үлгэрчилсэн дүрэм"-ийг хавсралтын ёсоор баталсугай.

2. Энэ үлгэрчилсэн дүрмийг баримтлан сургуулийн дүрмээ шинэчлэн боловсруулж, мөрдөн ажиллахыг холбогдох их сургууль, дээд сургуулийн захирал нарт даалгасугай.

3. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шинжлэх ухаан, технологи, дээд боловсролын бодлого, зохицуулалтын газар /М.Баасанжав/-т үүрэг болгосугай.

2003 оны 06 дугаар сарын 10-ны өдөр улсын бүртгэлийн 2078 дугаарт бүртгэсэн