Хэвлэх DOC Татаж авах
Боловсрол, соёл, шинжлэх ухааны
сайдын 2002 оны 380 дугаар
тушаалын хоёрдугаар хавсралт 
 
 
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНЫ ИХ СУРГУУЛИЙН  ДОКТОРАНТУРТ СУРАЛЦУУЛАХ ГЭРЭЭ
                            
Нэг. Ерөнхий зүйл
1.1        Энэ гэрээ нь өндөр хөгжилтэй орны их сургуулийн докторантурт суралцуулах сонгон шалгаруулалтад тэнцсэн эрдэм шинжилгээний ажилтанд хамааарна.
1.2        Нэг талаас _________________ байгууллага /цаашид "байгууллага" гэнэ/-ыг төлөөлж __________________ ажилтай _________________ овогтой ________________, Шинжлэх ухааны академи /цаашид "ШУА" гэнэ/-ийг төлөөлж ________________ ажилтай ______________ овогтой  _____________, Шинжлэх ухаан, технологийн сан /цаашид "ШУТС" гэнэ/-г төлөөлж ____________ ажилтай _____________ овогтой, нөгөө талаас суралцагч _______________ тоот иргэний үнэмлэх, ________________ тоот регистрийн дугаартай, _____________ аймаг /хот/-ийн ___________ сум /дүүрэг/-ын ____________ оршин суугч ___________  овогтой _____________ /цаашид "суралцагч" гэнэ/ __________________ улсын сургуулийн докторантурт ___________ чиглэлээр _____ жил суралцан, төгсөж ирээд _____________ байгууллагад ____________  албан тушаал дээр 8-аас доошгүй жил ажиллах нөхцөлийг тохирч энэ гэрээг байгуулав.
1.3        Энэ гэрээг 4 хувь үйлдэж, гэрээ байгуулсан талууд тус бүр гэрээний хугацааг дуустал хадгална. Гэрээтэй холбогдсон маргаантай асуудлыг талууд харилцан тохиролцож чадахгүй бол шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.
1.4        Гэрээг жил бүр сунгана. Суралцагч ирэх боломжгүй тохиолдолд сунгалтыг түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч хийж болно.
1.5        Шинжлэх ухаан технологийн сангаас суралцагчдад олгох зээлийн хэмжээ
 
Хичээлийн жил
Сургалтын төлбөр
Амьжиргааны тэтгэлэг
Бүгд
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хоёр. Суралцагчийн хүлээх үүрэг, хариуцлага
2.1  ____________________ овогтой _____________________ би _____ оны _______ сарын _____-ны өдрөөс эхлэн ___________ улсын сургуулийн  докторантурт _______________ чиглэлээр ____ жилийн хугацаагаар амжилттай суралцан төгсөж ирээд 8-аас доошгүй жил гэрээнд заасан газар ажиллана.
2.2 Жил бүр гэрээний сунгалтын өмнө өөрийн сургалт, судалгааны ажлын талаарх сургуулийн тодорхойлолтыг гэрээ байгуулсан талуудад ирүүлнэ.
2.3 Сургалтын төлбөрийг дотоодын адилтгах чиглэлийн докторын сургалтын тухайн жилийн төлбөрийн жишгээр тооцон ШУТС-ийн дансанд шилжүүлнэ.
2.4 Суралцагч хүндэтгэх шалтгаанаар, холбогдох хууль тогтоомжийн дагуу чөлөө авсан тохиолдолд гэрээ байгуулсан талуудад албан ёсоор мэдэгдэнэ.
2.5 Суралцагч нь энэ гэрээний 2.1 дэх заалтыг зөрчсөн тохиолдолд суралцах хугацаандаа сургалтын төлбөр, амжиргааны тэтгэлэгт авсан зээлийн хөрөнгийг төлж барагдуулна. Зээлийг хугацаанд нь төлж чадаагүй нөхцөлд гэрээний заалтыг зөрчсөн өдрөөс хойш тухайн үед мөрдөгдөж байгаа арилжааны банкны хүүгийн хэмжээгээр торгууль тооцно.
2.6 Эх орондоо байхгүй байсны улмаас буюу бусад хүндэтгэх шалтгаанаар дээр дурдсан үүргийг өөрөө биелүүлж чадахгүйд хүрвэл түүнийг миний итгэмжлэгдсэн төлөөлөгч ______________ тоот иргэний үнэмлэх, ___________ регистрийн дугаартай, ___________ аймаг /хот/-ийн _________ сум /дүүрэг/-ын _________ оршин суугч __________ овогтой ___________ хариуцан гүйцэтгэнэ.
2.7 Суралцагч /итгэмжлэгдсэн төлөөлөгч/-ийн зээлийн барьцаанд тавьж буй хөрөнгийн баталгаа
 
Барьцааны хөрөнгийн нэр
Гэрчилгээ, марк, дугаарын тоо
Тоо ширхэг
Нэгжийн үнэ
Бүгд үнэ
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
ДҮН
 
 
 
 
 
Гурав. Шинжлэх ухаан, технологийн сангийн хүлээх үүрэг
3.1 Энэ гэрээнд заасан сургалтын болон тэтгэлгийн зардлыг суралцах сургуулийн харилцах дансанд бэлэн бусаар шилжүүлнэ.
3.2  Жил бүрийн гэрээний сунгалтыг цаг хугацаанд нь хийнэ.
 
Дөрөв. Байгууллага, ШУА-ийн хүлээх үүрэг
4.1 Суралцагчийг төгсөж ирэхэд нь гэрээнд тохиролцсон ажлын байрааг баталгаатай хангана.
4.2 Сургалтын 2 дахь жилээс эхлэн сургалтын болон тэтгэлгийн зээлийг үргэлжлүүлэн олгох эсэх асуудлыг суралцагчийн сургалт, судалгааны ажлын талаарх сургуулийн тодорхойлолтыг үндэслэн хамтран шийдвэрлэнэ.
4.3  Жил бүр гэрээний сунгалтыг цаг хугацаанд нь хийнэ.
4.4 Суралцагч гэрээний нөхцөл зөрчсөн тохиолдолд сургалтын төлбөр болон тэтгэлгийн зээл, түүний хүүг энэ журмын 2.5 дахь заалтын дагуу төлүүлж, ШУТС-гийн дансанд шилжүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
4.5 Суралцагч сургуулиа төгсөж гэрээнд заасан газар ажиллаж байгаа эсэх талаар мэдээллийг жил бүрийн 12 дугаар сард багтаан ШУТС-д ирүүлж байна.
4.6 Суралцагч докторын сургалтаа амжилттай дүүргээд гэрээнд заасан газар 8-аас доошгүй жил үр бүтээлтэй ажилласан тохиолдолд түүнийг сургалтын төлбөрийн болон тэтгэлгийн зээлийн төлбөрөөс чөлөөлөх талаар албан ёсоор тодорхойлолт гарган ШУТС-д хүсэлт гарган шийдвэрлүүлнэ.
 
Тав. Гэрээний сунгалт
Хичээлийн жил
Гэрээг сунгасан /он, сар, өдөр/
Гэрээ хүчинтэй байх хугацаа
Байгууллагыг төлөөлж /гарын үсэг/
ШУА-ыг төлөөлж /гарын үсэг/
ШУТС-ийг төлөөлж /гарын үсэг/
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сургалтын гэрээг байгуулсан
 
Байгууллагыг төлөөлж:                           ШУА-ийг төлөөлж:              
Албан тушаалтан ______________             Албан тушаалтан ____________
Овог нэр _____________________            Овог нэр ___________________
Гарын үсэг _________________                 Гарын үсэг ________________
 
 
ШУТС-ийг төлөөлж:
Албан тушаал ________________
Овог нэр _____________________
                                      Гарын үсэг____________________
 
Суралцагч:                                                 Итгэмжлэгдсэн төлөөлөгч:
Овог нэр ___________________            Овог нэр _________________
Гарын үсэг _________________             Гарын үсэг _______________
 
__________ оны _____ сарын ________ өдөр
                                            
 
/Нотариатын тамга/
 
 
 
…oOo…