A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АЛСЫН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИЛЖҮҮЛЭХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ /ЭМС-ын 2005 оны 25 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЭМС-ын 2005 оны 25 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ

АЛСЫН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ШИЛЖҮҮЛЭХ, ЗОХИЦУУЛАХ ЖУРАМ, ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

2004 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 81

Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1.5 дахь заалт, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2004 оны 1 дүгээр тогтоолыг үндэслэн нийслэлээс хөдөө орон нутагт дуудлагаар очиж үзүүлэх эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэшлийн түргэн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор ТУШААХ нь:

1. Нийслэлийн яаралтай тусламжийн төвийн алсын түргэн тусламжийн нэгжийн үйл ажиллагааг Эмнэлгийн тусламжийг удирдах газарт 2004 оны 4 дүгээр сард багтаан шилжүүлсүгэй.

2. Алсын түргэн тусламжийн үйлчилгээг зохицуулах журмыг 1 дүгээр, алсын дуудлага дуудах өвчний жагсаалтыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

3. Алсын түргэн тусламжийн үйлчилгээг зохицуулах журам, алсын түргэн тусламж дуудах өвчний жагсаалтыг мөрдөж ажиллах, бүсийн оношлогоо, эмчилгээний төв болон аймгийн нэгдсэн эмнэлэгт шаардагдах мэдрэлийн мэс засал, гэмтэл согогийн мэргэжлийн эмчийг 2004-2006 онд төлөвлөгөөтэйгээр бэлтгэн, тогтвор суурьшилтай ажиллуулах арга хэмжээ авахыг Эмнэлгийн тусламжийг удирдах газар (С.Дуламсүрэн), Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн захирал, аймгийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч нарт үүрэг болгосугай.

4. Уг тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Мэдээлэл, хяналт, шинжилгээ үнэлгээний газар (Б.Баяр)-т үүрэг болгосугай.

САЙД П.НЯМДАВАА

2004 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 2456 дугаарт бүртгэсэн