Хэвлэх DOC Татаж авах
Хөдөө аж ахуй, үйлдвэрийн сайдын 1999 оны
А/189 дугаар тушаалын хавсралт
 
ҮСЛЭГ АНГИЙН АЖ АХУЙД МӨРДӨХ МАЛ ЭМНЭЛЭГ-АРИУН ЦЭВЭР,ЭРҮҮЛ АХУЙН НИЙТЛЭГ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.                    Энэ журмын зорилт нь үслэг ан амьтдыг гаршуулан тэжээж өсгөн
үржүүлэх,  түүний  арчилгаа,  маллагаа,  тэжээллэгийг сайжруулах,  өвчин
эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх, мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл
ахуй, хорио цээр, ариутгал халдваргүйжүүлэлтийн арга хэмжээнд бүрэн
хамруулах,  тэдгээрийн  гаралтай  түүхий  эд,  бүтээгдэхүүнийг зах  зээлд
нийлүүлэхтэй холбогдон үүсэх нийтлэг харилцааг зохицуулахад оршино.
1.2.                    Монгол улсын нутаг дэвсгэр дээр үслэг ангийн томоохон аж ахуй
эрхэлдэг, өөрийн орны болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж,
байгууллага, иргэд энэ журмыг дагаж мөрдөнө.
 
1.3.               Үслэг ангийн томоохон аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг
байгууллага нь дэргэдээ мал эмнэлгийн салбар, ариун цэвэр, эрүүл ахуйн
үзлэг, шинжилгээний байр, ариун цэврийн нэвтрэн өнгөрүүлэх цэгтэй байна.
1.4.               Мал эмнэлгийн улсын хяналтын  алба нь үслэг томоохон ангийн
аж ахуйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллага,
иргэдийн үйлдвэрлэлийн байр, техникийн нөхцөл, үйл ажиллагаа нь зохих
журамд заасан мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн нөхцөлийг хэрхэн
хангаж байгааг магадлан шалгаж, дүгнэлт гарган шийдвэрлэнэ. Хэрвээ мал
эмнэлэг-ариун   цэвэр,   эрүүл   ахуйн   нөхцөлийг  бүрэн  хангасан   байвал
үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх эрхийн гэрчилгээг олгоно.
Хоёр. Барилга байгууламжид тавих мал эмнэлэг-ариун цэврийн
шаардлага
2.1.        Үслэг ангийн томоохон аж ахуйн барилга байгууламжийн зураг
зохиох, барих газрыг сонгон авах, барилга байгууламжийг ашиглалтанд
оруулахдаа Мал эмнэлгийн улсын хяналтын   албанаас албан ёсны санал,
дүгнэлтийг гаргуулан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх нөхцөлийг бүрдүүлсэн
байна.
2.2.        Үслэг ангийн томоохон аж ахуй нь мал, гахай, шувууны аж ахуй,
төв суурин газар, төв замаас 500 метрээс дотогш байрлахыг хориглоно.
2.3.        Аж ахуй нь ан амьтны төв байрнаас 300 метрээс дотогшгүй зайнд
ялгадас, хаягдлыг халдваргүйжүүлэх тусгай талбай,  100 метрээс холгүй
зайнд беккарын нүх, хүүр шатаах зуух байгуулна.
 
2.4.      Үслэг ангийн томоохон аж ахуйг үйлдвэрлэлийн болон аж ахуйн
гэсэн 2 бүсэд хуваах бөгөөд үйлдвэрлэлийн бүсэд мэрэгчид, муур, нохой,
зэрлэг шувуу нэвтрэхгүй торон хашаагаар хамгаалагдсан үслэг ангийн
байр.саравч, үүр багтана.
2.5.      Аж ахуйн бүсийг ан амьтны байрнаас 50 метрээс холгүй зайнд гал
зуух, хөргүүр, үслэг ангийн арьс, үсэнд анхан шатны боловсруулалт хийх
цехтэйгээр   байгуулахаас   гадна   тэжээлийн   агуулах,   бусад   аж   ахуйн
холбогдолтой барилга байгууламжууд байна.
2.6.      Үйлдвэрлэлийн бүсэд ан амьтны   байр, ус тэжээл зөөх, түгээх
цардмал зам, талбай, мал эмнэлэг-ариун цэврийн нэвтрэх цэг, ажилчдын
болон мал эмнэлгийн байр, ариун цэврийн өрөө, нядалгааны газар байна.
2.7.     Үслэг ангийн томоохон аж ахуй нь мал эмнэлгийн байр, эмч
нарын    өрөө,     мал    эмнэлгийн    магадлан     шинжилгээ,    оношилгооны
лаборатори,  эм,  урвалж,  ариутгалын  бодисын  агуулах,  эмийн  сангийн
өрөөтэй байна.
2.8.    Үслэг ангийн аж ахуй нь үйлдвэрлэлийн хүрээнд гаднаас халдвар
орох,  тархан дэлгэрэхээс сэргийлж,  мал эмнэлэг-ариун  цэврийн хорио
цээртэй горимд ажиллана. Үүнтэй уялдуулан дараахь зүйлийг хориглоно.
2.8.1.        Мал, амьтан бүхий ажиллагсдын малд халдварт өвчин гарвал
тухайн мал амьтан эрүүлжсэн тухай албан ёсны магадлагаа гартал уг
ажилчныг ажиллуулах.
2.8.2.        Үйлдвэрлэлийн бүсэд үйлчилгээнд хамрагдахгүй гаднын хүн,
тээврийн хэрэгсэл, мал, амьтан нэвтрэх.
2.8.3.        Ажлын тусгай хувцастай үйлдвэрлэлийн бүсээс гадагш гарах,
багаж хэрэгслийг бусдад дамжуулах.
2.8.4.        Мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ, урьдчилан сэргийлэх арга
хэмжээнд хамрагдаагүй үслэг ан амьтдыг аж ахуйд хүлээн авах.
2.8.5.        Үйлдвэрлэлийн орчин тойронд мал, гэрийн тэжээвэр   амьтан
байлгах.
2.8.6.        Хөгцөрч, ялзарсан, чанар муудсан тэжээл, ариутгаагүй хүнсний
хаягдал, бүтээгдэхүүнийг тэжээлд хэрэглэх.
2.9.    Үслэг ангийн байр нь халуун, хүйтэн устай, хана хаалга нь угааж
цэвэрлэх,  ариутгахад хялбар материалаар хийгдсэн,  шал нь бохир ус
зайлуулах сувагтай байна. Мөн ердийн болон зохиомол гэрэлтүүлгээр бүрэн
хангагдсан дулаацуулах болон  агаарын  солилцооны  системтэй байвал
зохино.
Гурав. Үслэг анг хүлээн авахад тавих мал эмнэлэг-ариун цэвэр,
эрүүл ахуйн шаардлага
3.1.      Үслэг ангийн үндсэн сүргийг тухайн төрлийн ан амьтны халдварт
өвчнөөр тайван улс орон, бүс нутаг дэвсгэр, үйлдвэр аж ахуйн газраас
авчирсан эсвэл тухайн аж ахуйн эрүүл өсвөр төлөөр сэлбэж үржүүлнэ.
3.2.      Үслэг анг хүлээн авахдаа тухайн улс орон, нутаг дэвсгэрийн мал
амьтны  халдварт өвчний  эпизоотологийн  байдлыг  нарийвчлан  судалж,
шаардлагатай зарим өвчний вакцин, шинжилгээг бүрэн хийсэн эсэхийг мал
эмнэлгийн хяналтын улсын байцаагч газар дээр нь очиж шалган, үслэг ан бүрт мал эмнэлгийн үзлэгийг нэг бүрчлэн хийж, эрх бүхий мал эмнэлгийн байгууллагаас олгосон хүчин төгөлдөр гэрчилгээтэйгээр хүлээн авна. Үслэг анг гадаадын улс орноос өөрийн оронд хүлээн авахдаа доорхи мал эмнэлгийн шаардлагыг сайтар хангасан байвал зохино.
3.2.1          Гударга,   энцефалит,    вирусын   энтерит,   ауескийн   өвчин,
летоспироз, сүрьеэ, цусан халдвар, сальмоннеллёз зэрэг өвчин уг аж ахуйд
сүүлийн 12 жилийн турш гараагүй.
3.2.2        Туляреми өвчин үслэг анг импортлох аж ахуйд болон уг аж
ахуйн эргэн тойрон 50 км газар нутагт сүүлийн 6 сарын турш гараагүй.
3.2.3        Шүлхий өвчин үслэг анг импортлох аж ахуйд болон уг аж ахуйн
эргэн тойрон 30 км нутаг дэвсгэрт сүүлийн 3 жилийн турш гараагүй.
 
3.3.        Хүлээн авсан үслэг анг 30 хоног тухайн нутаг дэвсгэрийн мал
эмнэлгийн   хорио   цээрийн   хяналтанд   байлган   шаардлагатай   тарилга,
шинжилгээ,   боловсруулалтыг   зохих   арга   зүйн   дагуу   бүрэн   хийж,   уг
хугацаанд өвчний шинж тэмдэг илрээгүй нөхцөлд эх сүрэгт нийлүүлнэ.
3.4.        Аж ахуй дотроо нэг байрнаас нөгөөд үслэг анг шилжүулэхдээ
эрүүл мэндийн үзлэг хийж, малын эмчийн хяналтын дор гүйцэтгэнэ.
3.5.       Шинээр   үслэг   ан   амьтдыг   хүлээн   авах   байранд   механик
цэвэрлэгээг хийж, дөлийн болон химийн аргаар ариутган халдваргүйжүүлж,
энэ тухай мал эмнэлгийн акт, тодорхойлолтыг гаргасан байна.
Дөрөв. Үслэг ангийн арчилгаа, маллагаанд тавих мал эмнэлэг-ариун
цэвэр, эрүүл ахуйн шаардлага
4.1.         Үслэг    ангийн    үндсэн    сүрэг    болон    төлийг    технологийн
зориулалтын дагуу модон саравчин дотор хийж байрлуулан таславчинд
маллана.
4.2.       Байр,   саравчийг хоорондоо  4   метрийн   зайтайгаар  зэрэгцээ
шугаманд нарны гэрэл, илч тусаж байхаар байрлуулна.
4.3.       Саравчны уртын дагуу 1,4 метрийн өргөнтэй, хатуу бүрхүүлтэй
төв зам гаргаж, 2 талаар нь үслэг ан бүхий таславчуудыг байрлуулна.
4.4.       Төлөлтийн үед саравчинд төмөр тороор торлосон модон шалтай
үүрнүүдийг байрлуулна. Үүр нь үслэг ан гарах, орох нүхтэй байна.
4.5.          Үслэг     анг    дадлага     туршлагатай     амьтан     маллагчаар
маллуулахаас   гадна   ажиллагсдын   эрүүл   ахуйн   шаардлагыг  хангуулах
зорилгоор угаагуур, саван, алчуур, хөдөлмөр хамгааллын хувцас, эмийн
сан, хувцасны шүүгээтэй байвал зохино.
Тав. Үслэг ангийн тэжээлд тавих мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл
ахуйн шаардлага
5.1. Үслэг анг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр өдрийн нарийн цагийн хуваарь, дэг, дарааллын дагуу бичил болон үлэмж язгуур махбодь агуулсан, тусгай жороор бэлтгэсэн төгс чанарын тэжээлээр тэжээнэ. Бэлтгэсэн тэжээлийг өдөрт нь өгч дуусгана.
5.2.      Ангийн хоол хүнсэнд мах комбинатаас болон хөргөгч, бусад
газраас нийлүүлж буй мах, дайвар бүтээгдэхүүн, загас, тэжээл зэрэг нь
халдварт өвчнөөр тайван аж ахуйгаас бэлтгэсэн болохыг баталгаажуулсан
эрх бүхий мал эмнэлгийн албаны гэрчилгээтэй байна.
5.3.      Хөргөгчид хадгалах мах, дайвар бүтээгдэхүүн, загасыг камерын
хананаас 30 см-ээс багагүй зайнд өрөх бөгөөд хасах 18 хэмийн хүйтэнд
загасыг 3-6 сар, дайвар бүтээгдэхүүн, махыг 6-8 сараас илүүгүй хугацаагаар
хадгалж болно.
5.4.      Малын эмч үслэг ангийн хоолны жорд орох тэжээлийг сайтар
шалгаж үзсэний  дараа хольж найруулна.  Холимог тэжээлийг үслэг ан
амьтанд өгөхдөө өвлийн улиралд 0-5 хэмийн бүлээнтэй байлгахаар бодож
бэлтгэн зөөвөрлөнө.
5.5.      Ундааны болон тэжээлд дэвтээх ус нь ариун цэврийн шаардлагыг
бүрэн хангасан цэвэр байна.
 
5.6.          Үслэг  анг  үхсэн   амьтны   махаар  тэжээж  хэрхэвч   болохгүй.
Мөөгөнцрөөр   бохирдсон   мах,   загас,   дайвар   бүтээгдэхүүн,   тэжээлийн
дээжийг   лабораторит   явуулж,   шинжилгээний   хариу   гартал   үслэг   анг
тэжээхийг хориглоно.
5.7.          Шимэгч  хорхой.түүний  авгалдай   байж  болзошгүйг  илрүүлэх
зорилгоор тэжээлд өгч буй загасанд задлан шинжилгээг заавал хийнэ.
5.8.         Зориуд нядалсан үслэг ангийн    /үнэг, булганы/ гулууз махыг
өндөр хэмд 2  цаг    чанаж,  сайтар болгосны дараа  малын  их эмчийн
зөвшөөрлөөр үслэг анг тэжээж болно.
Зургаа. Үслэг ангийн байр, саравчинд хийх ариутгал халдваргүйжүүлэлт
6.1.       Халдварт,   паразиттах   өвчнөөс   урьдчилан   сэргийлэх   болон
халдварт өвчний голомтыг устгах зорилгоор үслэг ангийн байр, саравч, үүр,
таславч, хашлага, сараалж, услуур, тор, хашаа, дэвсгэр, зөөврийн хайрцаг,
тэжээлийн агуулах зэрэгт ариутгал, халдваргүйжүүлэлт хийнэ.
6.2.      Үслэг анг нэг байр, хашлага, саравчнаас нөгөөд шилжүүлэх болон
тэдгээрийн байр, хашлага, сараалж, үүр, услуур, бусад хэрэгслийг жилд 2
удаа ариутгаж халдваргүйжүүлнэ.
6.3.      Үслэг ангийн аж ахуйд халдварт өвчин гарсан тохиолдолд хорио
цээр тогтоож, өвчний нянгаар бохирлогдсон байр саравчнаас эхлээд дэгээ,
малтуур, шилбүүр мод, шүүр, тоног төхөөрөмж, багаж хэрэгслэл, хөдөлмөр
хамгааллын   хувцас  зэрэг  бүх   зүйлийг  уг  халдварт  өвчний   үүсгэгчийг
найдвартай устгадаг бодисыг сонгон авч сайтар халдваргүйжүүлнэ.
Долоо. Үслэг ангийн аж ахуйн захиргааны хүлээх үүрэг
7.1. Үслэг ангийн барилга, байр, саравч, таславчийг зохих зураг технологийн дагуу мэргэжлийн дүгнэлт гаргуулан мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн шаардлагад тохируулсан байх.
7.2.      Тухайн аж ахуйд шаардлагатай  мал эмнэлэг, үржлийн ажил
үйлчилгээ,    оношилгоо,    ариун    цэвэр,    эрүүл    ахуйн    шинжилгээ   хийх
мэргэжлийн алба, лабораторийг зохион байгуулан ажиллуулж санхүүжүүлэх.
7.3.       Үслэг анг хүлээн авахад болон арчилгаа маллагаа, тэжээллэгийн
нөхцөлийг хангахад шаардагдах бүх зүйлийг нэг бүрчлэн бэлтгэж,  мал
эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуй, хорио цээрийн дэглэмийг чанд сахиулахад
анхаарах
7.4.       Аж ахуйн сүргийн ашиг шим, чиглэлийг өөрчлөх, үржлийн үслэг
ан, түүхий эд, бүтээгдэхүүнийг гадаадад гаргах, гадаадаас авахдаа мал
эмнэлгийн хяналтын улсын албанаас зөвшөөрөл авах
7.5.      Ариутгал,  халдваргүйжүүлэлтэд  зориулсан  эм  урвалж  бусад
бодисоор    хангах,    ажиллагсдын    эрүүл    ахуй,    хөдөлмөр    хамгааллын
нөхцөлийг сайжруулах арга хэмжээ авах
Найм. Хяналт, шалгалт, хариуцлага
8.1. Үслэг ангийн аж ахуйн үйл ажиллагааг орон нутгийн засаг захиргаа, төрийн хууль хяналтын байгууллага.тэдгээрийн албан тушаалтан, Мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар эрхийн дагуу шалгана.
8.2.       Үслэг ангийн аж ахуй нь мал эмнэлэг-ариун цэвэр.эрүүл ахуй,
хорио   цээрийн   дэглэмийг  хангаагүй   нөхцөлд  үйл   ажиллагааг   нь  түр
зогсоох.түдгэлзүүлэх асуудлыг төв.орон нутгийн хяналтын байгууллага.эрх
бүхий албан тушаалтан, мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нар
шийдвэрлэж орон нутгийн засаг захиргаа, татварын албанд мэдэгдэнэ.
8.3.       Энэ журмыг зөрчиж, гэм буруутай нь тогтоогдсон байгууллага.аж
ахуйн нэгж,  иргэдэд "Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай"
хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.
 
 
 
-------оОо--------