Хэвлэх DOC Татаж авах
Байгаль орчны сайдын 2002 оны 117 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт
 
 
ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ЯВУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл
 
1.       Тусгай хамгаалалттай газар нутаг цаашид "ТХГН" гэх -т аялал жуулчлал эрхлэх, түүнд оролцож буй байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, чиг үүрэгтэй холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
2.       ТХГН-т аялал жуулчлал явуулах журам нь "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай", "Аялал жуулчлалын тухай" Монгол улсын хууль түүнтэй нийцүүлэн гаргасан журам, ТХГН-ийн нийтлэг болон тусгай горим, дүрэмтэй нийцсэн байна. 
3.        ТХГН-т явагдах аялал жуулчлал нь тухайн ТХГН-ийн унаган төрх, экологийн даацыг алдагдуулахгүй байх нөхцөл, шаардлагыг бүрэн хангасан, байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэлбэрээр явагдана.
4.       ТХГН-т явагдах аялал жуулчлал нь байгаль орчны болон аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын зөвшөөрөл, зохицуулалт, нэгдсэн хяналтын дор явагдана.
5.       ТХГ-ын хамгаалалтын захиргаа өөрийн орлогоо нэмэгдүүлэх, орчны бүсийн иргэдийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор экогэр ажиллуулж  болно.
  Хоёр. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл
 
1. ТХГН-т байнга байрлаж, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэх тохиолдолд БОС-ын 218 тоот тушаалаар "Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах зөвшөөрөл олгох журам "-нд заасан нөхцөл болзлын дагуу БОЯ-ны холбогдох газраас  "ТХГН-т газар ашиглах гэрчилгээ"-г олгоно.
           
2. ТХГН-т батлагдсан замын дагуу жуулчдыг аялуулах тохиолдолд ТХГН-ийн хамгаалалтын захиргаа, хамгаалалтын захиргаа байхгүй тохиолдолд сум, дүүргийн  Засаг даргатай хийсэн гэрээний үндсэн дээр явагдана. 
 
Гурав: Бодлогын хэрэгжилтийг  зохицуулах газрын чиг  үүрэг,
 
1.      ТХГН-т аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж,  байгууллагын  үйл ажиллагааг ТХГН-ийн тухай Монгол улсын хууль тогтоомжид нийцүүлэн зохицуулж, нэгдсэн удирдлагаар хангах;
 
2.  дархан цаазат цаашид  "ДЦГ" гэх , байгалийн цогцолборт  цаашид "БЦГ" гэх   газрын  аялал жуулчлалын бүс, замыг  дээрх газруудын хамгаалалтын захиргаадтай, Байгалийн нөөц цаашид "БНГ" гэх , дурсгалт цаашид "ДГ" гэх газруудын  аялал жуулчлалын замыг тухайн орон нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагатай хамтран тэдний санал, дүгнэлтийг үндэслэн тогтоолгох;
 
3. аялал жуулчлалын төсөлд байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ хийх эсэх болон , байгаль орчинд нөлөөлөх  байдлын нарийвчилсан үнэлгээний тайланд шүүмж хийхэд саналаа өгөх, хэрэгжилтэнд хяналт тавих;
 
4. аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж,  байгууллагын гэрээнд заасан үйл ажиллагаанд хяналт тавих, байгаль хамгаалах хууль тогтоомжийн дагуу шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгуулах  арга хэмжээ  авах;
 
5. аялал жуулчлалын үйл ажиллагаа  эрхлэгч  аж ахуйн нэгж, байгууллагаас холбогдох хууль тогтоомж  зөрчсөн тохиолдолд ТХГН-т үйл ажиллагаа эрхлэхийг нь түр зогсоох, цаашид бүрмөсөн зогсоох талаар эрх бүхий байгууллагад санал оруулах; 
 
6. газар ашиглах талаарх тухайн ТХГН-ийн хамгаалалтын захиргаа,  сум, дүүргийн Засаг  дарга, иргэн,  аж ахуйн нэгж, байгууллагын байгуулсан гурвалсан гэрээг баталж , биелэлтэд  хяналт тавих
 
7 тухайн ТХГН-ийн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан газар ашиглалтын  чиглэлийн дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрийг үндэслэн Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах Гэрчилгээ олгох, хугацааг нь сунгах.
 
Дөрөв. Аймаг, сум, дүүргийн Засаг даргын үүрэг, эрх
 
1. аялал жуулчлалын талаар төрөөс баримталж  буй бодлогын хэрэгжилтийг хангах,  
 
2. ДЦГ, БЦГ-т аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөөг  тухайн газрын хамгаалалтын захиргаатай, БНГ, ДГ-т аялал жуулчлал хөгжүүлэх  төлөвлөгөөг холбогдох мэргэжлийн байгууллагатай хамтарч боловсруулах, биелэлтэнд хяналт тавих
 
3. аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж,  байгууллага болон тухайн хамгаалалтын захиргаатай хамтарч аялал жуулчлалын зориулалтын зам тогтоох, хоноглох, отоглох, түр буудаллах болон нэвтрэх цэг, мэдээллийн төвүүдийг батлагдсан зураг, төсвийн дагуу байгуулах, тохижуулах
 
4. аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн хамгаалалтын захиргаатай  ТХГН-т газар ашиглах гурвалсан  гэрээ  байгуулах;
 
5. БНГ, ДГ-ын аялал жуулчлал эрхлэх үйл ажиллагаанд хяналт тавих
 
6. БНГ, ДГ-т аялал жуулчлал эрхэлдэг аж ахуйн нэгж,  байгууллагаас  энэ журам болон холбогдох бусад хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд үйл ажиллагааг нь түр зогсоох
 
7. өөрийн нутаг дэвсгэрт хэрэгжих аялал, жуулчлалын үйл ажиллагааны төслийг хянаж санал өгөх 
 
Тав.  Хамгаалалтын захиргааны чиг үүрэг
 
1. хариуцсан газар нутгийнхаа аялал жуулчлалын бүсэд тухайн газрын онцлогт уялдуулан  аялал жуулчлал хөгжүүлэх төлөвлөгөөг  боловсруулж, менежментийн төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэх
 
2. аялал жуулчлалын чиглэлээр  сум, дүүргийн Засаг  дарга, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагатай газар ашиглах гурвалсан гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хангуулах арга хэмжээ авах
 
3. аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн төслийг хянан үзэх,  санал өгөх
 
4. тухайн нутаг дэвсгэрийн байгалийн онцлог, түүний баялаг, түүх соёлын дурсгалт газрын талаар сурталчилах
 
5. хариуцсан газар нутгийнхаа онцлог байдлыг тусгасан тодорхой мэдээлэл, танилцуулгаар аялагч, жуулчдыг хангах
 
6. аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран зориулалтын  зам тогтоох, өөрчлөх, хоноглох, отоглох, түр буудаллах болон нэвтрэх цэг, мэдээллийн төвийг  барьж  байгуулах, тохижуулах
 
7. хариуцсан нутаг дэвсгэр дээр явагдах аялал, жуулчлалын үйл ажиллагааг зохицуулж  хяналт тавих
 
8. аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж,  байгууллагаас холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд ТХГН-т үйл ажиллагаа эрхлэхийг нь түр зогсоох
 
9. хариуцсан газар нутагтаа аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагын туслах аж  ахуйн малын тоонд хязгаарлалт тавих
 
10. өөрийн хариуцсан ТХГ-т орж ирж буй жуулчдаас журмаар батлагдсан ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсийг тогтоосон хэмжээний  дагуу  авах
 
Зургаа.   Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллагын үүрэг, эрх                                                                                                                                                           
 
1. "Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай" , "Аялал жуулчлалын тухай" Монгол улсын хууль, түүнтэй холбогдуулан гарсан журам, дүрэм, хамгаалалтын горимын дагуу байгальд  сөрөг нөлөөгүй аялал жуулчлал хөгжүүлэх;
 
2. аялал жуулчлал эрхлэх үйл ажиллагааны төсөл боловсруулж, холбогдох хамгаалалтын захиргаа, захиргаа байхгүй бол сум, дүүргийн төр захиргааны байгууллагаас  санал  байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгэж , түүний зөвлөмжийг мөрдөж  ажиллах;
 
3. ашиглаж  байгаа  болон  хариуцан хамгаалж буй газар нутагт зөрчил гаргуулахгүй байх, гарсан тохиолдолд хамгаалалтын захиргаа буюу холбогдох сум, дүүргийн Засаг дарга, байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагчдад яаралтай мэдэгдэх;
 
4. БОС-ын 2001 оны 218 тоот тушаалаар батлагдсан ТХГН дэвсгэрт газар ашиглах гэрээг байгуулах, биелэлтийг хангах;
 
5. ТХГН дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авах ;
 
6.  аялагч жуулчдыг зөвхөн батлагдсан замын  дагуу аялуулах;
 
7.  хамгаалалтын захиргаа, захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргатай хамтарч аялал жуулчлалын замын дагуу хоноглох, отоглох болон түр буудаллах цэг, мэдээллийн төвийг  тохижуулах
 
8. байгаль, түүх соёлын дурсгалт зүйлсийг хамгаалах, шаардлагатай гэж  үзвэл нөхөн сэргээх арга хэмжээ авах
 
9. аялал жуулчлалын  үйл ажиллагаа явуулах аж ахуйн нэгж, байгууллага нь тухайн ТХГН-т үйл ажиллагаа явуулахдаа нутгийн иргэдийг аль болохоор түлхүү оролцуулж, тэдэнд ажлын байр бий болгох, хамтран ажиллах, ингэснээрээ тэдэнд орлогоо нэмэгдүүлэх  боломж  бий болгох
 
10.тухайн хамгаалалтын захиргаа, сум, дүүргийн холбогдох байгууллагаас  байгуулсан мэдээллийн төв, экогэр, түр цэгүүдээр жуулчдыг оруулж  үйлчлүүлэх
 
11.тухайн ТХГН-т журмаар батлагдсан ажил үйлчилгээний нэг удаагийн хөлсийг   батлагдсан үнэ тарифийн дагуу төлүүлэх
 
12.ТХГН-ийн талаар гарсан хууль, дүрэм, журам болон холбогдох мэдээлэл авах
 
13.тухайн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбогдсон төлөвлөгөө боловсруулахад хамгаалалтын захиргаа, захиргаа байхгүй бол сум, дүүргийн Засаг даргатай  хамтран ажиллах
 
14. тухайн ТХГ-ын хамгаалалтын захиргаа, сум дүүргийн  төр захиргааны байгууллагын үйл ажиллагаатай холбогдсон санал, шүүмжлэл, гомдол гаргах
 
Долоо.  Хориглох үйл ажиллагаа
 
1.       ТХГН дэвсгэрт газар ашиглах гурвалсан гэрээ байгуулаагүй, гэрчилгээгүй, эсвэл хугацааг  нь  сунгуулаагүй
2.       Гэрээнд заагдаагүй үйл ажиллагаа явуулах
3.       Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй, уг үнэлгээнд  ороогүй зураг, төслөөр барилга байгууламж  барих, ашиглах
4.       Аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж буй газраа өөр зориулалтаар ашиглах, бусдад хэсэгчлэн буюу бүтнээр нь шилжүүлэх, түрээслүүлэх, зарах, барьцаалах
5.       Зөвшөөрөлгүйгээр байгалийн дагалт баялаг ашиглах, хөрс, ус  болон байгалийн баялгаас дээж авах, амьтан барих, ургамал түүх, мөн тухайн нутаг дэвсгэрт унаган бус амьтан, ургамал оруулж ирэх, түүх соёлын дурсгалт зүйлсийг гэмтээх, байрнаас нь хөдөлгөх
6.       "ТХГН-ийн тухай" Монгол улсын хууль болон тухайн газрын хамгаалалтын нийтлэг бөгөөд онцлог горим, мөн байгаль хамгаалах бусад хууль тогтоомжийг зөрчсөн үйл ажиллагаа явуулах
7.       Жуулчдыг батлагдаагүй замаар аялуулах
8.       Хуурай хог хаягдал, бохир усыг ил задгай хаяж хөрс, ургамал, агаарыг бохирдуулах болон байгаль орчны тэнцвэрт байдалд сөрөг нөлөө үзүүлэх үйл ажиллагаа явуулах
е нутаг дэвсгэрээрээ дайран өнгөрч яваа жуулчдаас журмаар батлагдсан жишгээс  бусад хэлбэрээр татвар, төлбөр хураамж  авахгүй байх