A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх / /БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2013 оны А-250-р тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх /

1999 оны 3 дугаар сарын 31-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 44

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1 дүгээр заалт, Засгийн газрын 1996 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан "Байгаль орчны мэдээллийн төв санг бүрдүүлэх журмын 2 дугаар зүйлийн 5 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1.Сум, аймаг, нийслэлд байгаль орчны мэдээллийн санг бүрдүүлэх журмыг 1 дүгээр, сум, аймгаас төв санд өгөх мэдээний жагсаалтыг 2 дугаар, нийслэлийн байгаль орчны мэдээллийн сангаас төв санд өгөх мэдээний жагсаалтыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү журмыг мөрдөж ажиллахыг сум, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвшөөрсүгэй..

САЙД С.МЭНДСАЙХАН