A

A

A

Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2018 оны А/98-р тушаалаар хүчингүй болсон/

БАЙГАЛЬ ОРЧНЫ ЯАМНЫ САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1996 оны 7 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 98 Улаанбаатар хот

Монгол улсын "Агаарын тухай" хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Сайдын зөвлөлийн 10 дугаар хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1.Агаарын чанарын асуудал эрхэлсэн мэргэжлийн албаны дүрмийг нэгдүгээр хавсралтын, Агаарын чанарын мэдээлэл гаргах журмыг хоёрдугаар хавсралтын, Йргэн,аж ахуйн нэгж,байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт гаргах бохирдуулах бодисын зөвшөөрөгдөх хэмжээ тогтоох төсөл боловсруулах журмыг гуравдугаар хавсралтын, Агаарыг бохирдуулах эх үүсвэрийн улсын тоо бүртгэл явуулах. журмыг дөрөвдүгээр хавсралтын, Йргэн,аж ахуйн нэгж,байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодис гаргах зөвшөөрөл олгох журмыг 5 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2."Агаарын тухай" хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон дүрэм журмыг мөрдүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Ус цаг yyp орчны мониторингийн улсын алба/ Д.Цээсодролцоо/, .Байгаль орчны төрийн хяналтын газар /О.Гонсон/, аймаг,хотын Ус цаг уурын орчны шинжилгээний төвийн захирал нарт даалгасугай.

3.4 дүгээр хавсралтын ёсоор агаарыг бохирдуулах эх үүсвэрийн улсын тооллогыг явуулах, 5 дугаар хавсралтаар иргэн,аж ахуйн нэгж байгууллагын суурин эх үүсвэрээс агаарт бохирдуулах бодис гаргах зөвшөөрөл олгох ажлыг зохион байгуулж хэрэгжүүлэхийг аймаг, хотын Засаг дарга нарт үүрэг болгосугай.

САЙД З.БАТЖАРГАЛ

1996 оны 8 дугаар сарын 26-ны өдөр улсын бүртгэлийн 898 дугаарт бүртгэсэн.