A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Усны нөөцийг бохирдлоос хамгаалах дүрэм/ - /Ерөнхий сайдын 2021 оны 185 дугаар захирамжаар хүчингүй болсон.
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД, ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

1997 оны 10 дугаар сарын 21-ний өдөр

Дугаар 143/А/352

Улаанбаатар хот

ДҮРЭМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Усны нөөцийг бохирдлоос хамгаалах дүрэм/

Усны тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. "Усны нөөцийг бохирдлоос хамгаалах дүрэм"-ийг хавсралт 1, "Унд ахуйн зориулалттай усны объектын усны чанарын норм, шаардлага"-ыг хавсралт 2, "Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм"-ыг хавсралт 3, "Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын тодорхойлолт"-ыг хавсралт 4, "Унд ахуйн yc ашиглалтын зориулалттай усны объектод байх хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ"-г хавсралт 5-аар тус тус баталсугай.

2. Дүрмийг хавсралтын хамт 1997 оны 10 дугаар сард багтаан аймаг нийслэлийн Засаг даргын тамгын газарт хүргүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих ажлыг зохион байгуулах ажлыг Байгаль хамгаалах Алба (С.Банзрагч), Эрүүл ахуй, халдвар судлалын хяналтын Алба (Н.Сайжаа)-д даалгасугай.

3. Дүрмийг шинэчлэн баталсантай холбогдуулан БОХЯ, ЭХЯ-ны сайдын 1989 оны "Дүрэм, норм батлах тухай" хамтарсан 68/A/61 тоот тушаалыг хүчингүй болгосугай.

БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД

Ц.АДЪЯАСҮРЭН Л.ЗОРИГ

1997 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр улсын бүртгэлийн 1079 дугаарт бүртгэсэн.