- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Олон улсын байгууллагын шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрмжийг захиалах, хүлээн авах, хуваарилах
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙДЫН ТУШААЛ
Эрүүл мэндийн сайдын 2010 оны 101 дүгээр тушаалаар хүчингүй
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Олон улсын байгууллагын шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрмжийг захиалах, хүлээн авах, хуваарилах журам/
2002 оны 6 дугаар сарын 07-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 153
Олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийн шугамаар нийлүүлсэн эм, эмнэлгийн тоног төхөөрөмж, техник хэрэгслэлийн ашиглалт, зохицуулалтыг сайжруулах зорилгоор ТУШААХ НЬ:
1. "Олон улсын байгууллагын шугамаар нийлүүлэх эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг захиалах, хүлээн авах, хуваарилах журам"-ыг хавсралтын ёсоор баталсугай.
2. Энэхүү тушаалыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Т.Эрхэмбаатар/-т, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн улсын хяналтын алба /Ш.Оюунчимэг/-д, явцын үнэлгээ хийж байхыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар /Б.Баярт/-т тус тус үүрэг болгосугай.
САЙД П.НЯМДАВАА
2003 оны 7 дугаар сарын 8-ны өдөр улсын бүртгэлийн 2154 дугаарт бүртгэсэн.
Текст томруулах
A
A
A