Хэвлэх DOC Татаж авах
/УУХҮС-ын 2016.10.05-ны А/32 дугаар тушаалаар хүчингүй болсон/
 
Үйлдвэр, худалдааны сайдын 2006 оны   214 тоот тушаалын 1 дүгээр хавсралг
 
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны
Ажлыг төлөвлөх, санхүүжүүлэх, хэрэгжилтэнд,хяналт  тавих,
үр дүнг хүлээн авах журам
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1     Улсын    төсвийн    хөрөнгөөр    гүйцэтгэх    геологийн    судалгааны    ажлын
төлөвлөгөөний төсөл  зохиох,  хянах,  батлах, түүнд зориулан  улсын төсвөөс  олж
хөрөнгийг хуваарилах, санхүүжүүлэх, гүйцэтгэлийн хяналт тавих, тайлан мэдээ гаргах,
үр дүнг хүлээн авах харилцааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино.
1.2  Геологийн судалгааны ажилд    "Ашигт малтмалын тухай" Монгол Улсын
хуулийн   11.1.1-3,11.1.5   дүгээр   зүйлд   заасан   региональ   геологи,   гидрогеологийн
зураглал, геоэкологи, геофизикийн болон ашигт малтмалын тархалтын зүй тогтол,
хэлбэршилтийн судалгаа, сэдэвчилсэн судалгаа, мэдээлэл, мэдээллийн сан бүрдүүлж,
баяжуулах, эрдэс баялгийн үнэлгээ хийх зэргийг хамруулж ойлгоно.      Д
1.3        Геологийн   судалгааны   ажилд   улсын   төсвөөс   зарцуулах   хөрөнгийн
ерөнхийлбн захирагч нь Геологи, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн сайд байна.
Хоёр. Геологийн судалгааны ажлыг төлөвлвх
2.1.                          Ашигт малтмал газрын тосны хэрэг эрхлэх газар (АМГТХЭГ) нь дараа
жилд улсын төсвийн хөрӨнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын төлөвлөгөөний
төслийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, салбарын бодлогын баримт бичиг,
дараа   онд   эдийн   засаг,   нийгмийг   хӨгжүүлэх   үндсэн   чиглэлийн   саналын   хүрээнд
судалгааны обьект бүрээр зохиож, энэхүү журмын  1-р хавсралтын дагуу нэгтгэн
боловсруулж, түүнийг хэлэлцэж гаргасан Эрдэс баялгийн зөвлөл (ЭБЗ)-ийн дүгнэлтийн
хамт   жил   бүрийн   7   дугаар   сарын   01-ний   дотор   Геологи,   эрдэс   баялгийн   асуудал
хариуцсан Төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.2.           Судалгааны талбайг сонгохдоо бүсчилсэн  хөгжлийн       үзэл баримтлалын
дагуу бүс нутгийн хөгжлийг жигд хангах, геологийн тогтоцыг нарийвчлан судлан
тогтоох,    давхраажсан    хурдас    болон    гүний    чулуулгийг    нарийвчлан    ангилах,
металлогенийн муж, бүс, голлох хүдрийн дүүрэг, зангилаануудыг бүрхэх. дэлхийн болон
бүс нутаг, улс орны     зах зээл дээр стратегийн ач холбогдолтой эрдэс түүхий эдийг
богино хугацаанд, бага зардлаар судлан үр дүнд хүрэх зарчмыг баримтална.
2.3.           Бусад яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газар нь
улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх геологийн судалгааны төслийн саналыг жил
бүрийн  6  дугаар  сарын  01-ний дотор  АМГТХЭГ  -т ирүүлнэ.  АМГТХЭГ  нь төслийн
саналуудыг   судлан    үзсэний    үндсэн   дээр    төр,    засгийн    бодлогод    нийцсэн,     нэн
шаардлагатай төслүүдийг энэхүү журмын 2.1-д заасан төлөвлөгөөний төсвлд тусгана.
2.4.      Геологи, эрдэс баялгийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага нь АМГТХЭГ-ын боловсруулсан улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх

геологийн судалгааны ажлын төлөвлөгөөний төслийг хянаж 8-р сарын 20-ны дотор санхүү, төсвийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
2.5.       Монгол улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, Монгол
Улсын Их Хурлаар батлагдаж, Геологи, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн сайд-Төсвийн
ерөнхийлөн захирагчийн тухайн санхүүгийн жилийн төсвийн багц батлагдсаны дараа
төлөвлөгөөт онд Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын
төлөвлөгөө, түүнд зарцуулах хөрөнгийн хэмжээг Геологи, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн
сайд, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн сайд нарын хамтарсан тушаалаар тухайн жилийн I
дүгээр сарын 15-ны дотор баталж, АМГТХЭГ-т мэдэгдэнэ.
Шинэ төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж,   үргэлжлэх төслүүдийг тодотгол хийгдэж дууссаны дараа Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны ажлын тодотгосон төлөвлөгөөг батална.
2.6.            Геологийн зураглал, ерөнхий эрлийн судалгаанд хамрагдах талбайг 3-аас
доошгүй сарын өмнө нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлана.
2.7.            Тухайн жилийн улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх геологийн судалгааны
ажлын   төлөвлөгөө    батлагдсаны   дараа   шинээр   хэрэгжүүлэх ;; төслийн   геологийн
даалгаврыг АМГТХЭГ     3 дугаар сарын 01-ний дотор боловсруулж,        Геологи, эрдэс
баялгийн асуудал эрхэлсэн сайд батална.                                                   ;. ^
2.8.            Геологийн судалгааны үргэлжилж байгаа төслүүдийн жил бүрийн төсөл.
төсвийн  тодотголыг тухайн  жилийн  4 дүгээр  сарны   15-ны дотор  ЭБЗ-өөр хэлэлцэн
дүгнэлт   гаргуулсны   үндсэн  дээр   Геологи,   эрдэс   баялгийн   асуудал   эрхэлсэн   сайдын
шийдвэрийг гаргуулна.     Шинээр хэрэгжих төслүүдийн арга аргачлал. ажлын хэмжээ,
төсвийг ЭБЗ-өөр    хэлэлцүүлсний дараа АМГТХЭГ захиалагчийг төлөөлж төсөл
хэрэгжүүлэгчтэй "Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ"-г Иргэний хуулийн
хүрээнд байгуулна.
Шинээр эхлэх төслийн хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтыг "Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай" хуулийн хүрээнд зохион байгуулна.
2.9.      Үргэлжилж байгаа төслүүдийн тухайн жилийн төсвийн тодотголд тусгах
үнийн тохируулгын саналыг Геологийн алба боловсруулан ЭБЗ-ийн хуралдаанаар
хэлэлцүүлэн дүгнэлт гаргуулсны үндсэн дээр гүйцэтгэгчтэй байгуулсан гэрээний дагуу
төсөл бүрийн төсөвт тооцно. ЭБЗ-ийн дүгнэлтийг тухайн жилийн 3 дугаар сарын 01-ний
дотор гарган геологи, эрдэс баялгийн асуудал хариуцсан    болон санхүү. төсвийн асуудал
хариуцсан төрийн захиргааны төв байгууллагуудад хүргүүлж танилцуулна.
2.10.        Магадлашгүй    ажлын    зардлыг   тухайн    төсөлд    тусгасан    геологийн
судалгааны   талбайн   зураглал,   маршрут,   дээжлэлт,   уул,   өрөмдлөг,   топо,   геофизик,
лабораторийн шинжилгээ зэрэг үндсэн ажилд зарцуулна.
2.11.        Тухайн жилд хэрэгжих төсөл    бүрийг АМГТХЭГ -ын    бүтээгдэхүүн
нийлүүлэх гэрээнд тусган геологийн даалгаврын биелэлт, ажлын явц, үр дүнд хяналт
тавьж,  мэргэжлийн  зөвлөгөө  өгч,   байгууллагын   зүгээс   гэрээний  биелэлтийг  зохион
байгуулна.
Гурав. Геологийн судалгааны ажлыг санхуужүүлэх
3.1                             АМГТХЭГ нь тухайн жилийн төлөвлөгөө батлагдсаны дараа тухайн жилийн
геологийн судалгааны ажлын санхүүжилтийн хуваарийг хийж,   1  дүгээр сард багтаан
Геологи, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн тӨрийн захиргааны төв б.айгууллагад
хүргүүлнэ.
3.2             Геологийн судалгааны ажлыг эхлэх бэлтгэлийг хангах зорилгоор төслийн
урьдчилгаа санхүүжилтийг төслийн тухайн жилийн төсөвт өртөгийн 20 хувь  хүртэл
хэмжээгээр олгож болно. Энэхүу     урьдчилгаа санхүүжилщйг шинэ төслийн хувьд
судалгааны ажил хэрэгжүүлэх гэрээ байгуулсаны дараа, үргэлжлэх төсөлд оны эхнээс
олгоно.
 
3.3                             Төсөл хэрэгжүүлэгчид тухайн жилийн төсөв батлагдсаны дараа төсөл тус
бүрийн ажлын гүйцэтгэлийн актыг энэхүү журмын 4 дүгээр хавсралтын дагуу үнэн зөв,
алдаа, засваргүй 2  хувь үйлдэж, дараа сарын   1   - ний дотор       АМГТХЭГ-т сар  бүр
хүргүүлнэ.
3.4                             АМГТХЭГ төсөл хэрэгжүүлэгчдээс  ирүүлсэн  ажлын  гүйцэтгэлийн  актыг
хүлээн авч, хянасны дараа Геологийн албаны даргаар батлуулан, энэ журмын 3 дугаар
хавсралтын дагуу нэгтгэнэ.
Ажлын гүйцэтгэлийн нэгтгэлийг АМГТХЭГ-ын дарга зөвшөөрсний дараа 3 хувь үйлдэн дараа сарын 3 -ны дотор санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Түүнийг үндэслэн санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага геологийн судалгааны ажлын санхүүжилтийг шуурхай хийнэ.
3.5       Геологийн судалгааны ажлын санхүүжилтийг АМГТХЭГ-ьш Геологийн
судалгааны ажлын санхүүжилтийн дансаар дамжуулан гэрээнд заасан гүйцэтгэгчдийн
харилцах дансанд  шилжүүлнэ.  Төсөл  хэрэгжүүлэгч  санхүүжилтийн дансаа сольсон
тохиолдолд ажлын 3 Өдрийн дотор АМГТХЭГ -т албан бичгээр мэдэгдэж байна.
3.6       АМГТХЭГ   төсөл   тус   бүрээр   шаардлагатай   санхүүжилтийг   тооцон
тодорхойлж, энэ журмын 2 дугаар хавсралтын дагуу төсөл хэрэгжүүлэгчдэд хуваарилан
савхүүжүүлнэ.
3.7   Төсөл хэрэгжүүлэх явцад зайлшгүй шаардлагаар  тухайн төслийн төсөвт
тусгасан      биет    хэмжээнээс    илүү    гүйцэтгэсэн      ажлын      санхүүжилтийг     төсөл
хэрэгжүүлэгчдээс ирүүлсэн албан ёсны хүсэлт, шуурхай хяналтын хурлын тэмдэглэл,
хээрийн ажил хүлээн авсан тухай актыг үндэслэн жил бүрийн 12 дугаар сард Геологийн
албаны хурлаар хэлэлцэн шийдвэрлэх ба энэхүү шийдвэр    АМГТХЭГ -ын даргын
тушаалаар баталгаажина.
Шуурхай хяналтын явцад ажлын аргачлал, биет хэмжээнд өөрчлөлт оруулж болно. Энэ тухай тэмдэглэлийг Геологийн албаны даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
Дээрхи ажлын аргачлал, биет хэмжээнд өөрчлөлт оруулахдаа төслийн гэрээний дүнг хэтрүүлж болохгүй.
3.8       Төслийн   сүүлийн   жилийн   төсвийн   өөрийн   хүчээр   гүйцэтгэсэн   ажлын
дүнгийн 20 хувийг барьцаанд байлгаж , төслийн үр дүнгийн тайланг ЭБЗ-өөр хамгаалж,
Геологийн мэдээллийн тӨв (ГМТ)-д хүлээлгэн өгсөний дараа буцаан олгоно

3.9 Гүйцэтгэгч нь улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд бусдаар гүйцэтгүүлэх ажил (лабораторийн шинжилгээ, ажлын хэрэгцээний байр зүйн зураг, агаар болон сансрын зураг, түүний тоон мэдээлэл, тайлангийн зургуудыг захиалж хэвлүүлэх болон бусад шаардлагатай ажил, үйлчилгээ, бараа материал)-ыг заавал гэрээ байгуулан гүйцэтгүүлнэ. Төсөл дуусахад гэрээг дүгнэсэн байна.
3.10. Гүйцэтгэгч нь улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэж байгаа геологийн судалгааны бүх төрлийн дээж, сорьцын шинжилгээг Геологийн төв лаборатори (ГТЛ) болон зөвхөн итгэмжлэгдсэн бусад лабораториор гэрээгээр гүйцэтгүүлнэ. Төсөл гүйцэтгэгчийн хийлгэсэн лабораторийн шинжилгээний ажлын гүйцэтгэлийг АМГТХЭГ -ын геологийн алба хянан нэгтгэж, лабораторийн шинжилгээний ажлын үнийг төвлөрүүлэн санхүүжүүлнэ.
3.11. Геологийн судалгааны төслийн хэрэгжилтийн явцад хяналт тавихад шаардагдах багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж авах, ажлын гүйцэтгэлийг хэмжин шалгах, судалгааны явцад гарсан элдэв маргаантай асуудлыг шийдвэрлэхээр дээж, сорьц авч, лабораторийн шинжилгээ хийлгэх, Монголын стратиграфийн комисс (МСК)-ын ажлын зардлыг санхүүжүүлэх, геологийн судалгааны ажилтай холбогдсон арга аргачлал, зөвлөмж боловсруулах, төсвийн норм, үнэлгээг шидэчлэн тогтоох, үр дүнгийн тайланд шүүмж бичүүлэх, тайланг ЭБЗ-өөр хэлэлцэхтэй холбогдож гарах зардал, геологийн судалгааны ажлыг өндөр үр дүнтэй гүйцэтгэж, үр дүнгийн тайланг ЭБЗ-өөр амжилттай хамгаалсан гүйцэтгэгчдийг урамшуулан шагнах зэрэгт зориулан зарцуулах аргачлал, хяналтын зардлыг төсөл тус бүрийн өөрийн хүчээр гүйцэтгэсэн ажлын нийт дүнгийн 2.0 хувьтай тэнцэх хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчдээс АМГТХЭГ-т төвлөрүүлэн зарцуулна.
3.12.      Геологийн   даалгавраар    өгөгдсөн    асуудлуудыг    судалгааны    оновчтой
шинэлэг арга аргачлалаар гүйцэтгэж, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр онолын өндөр
түвшинд геологийн асуудлуудыг шийдвэрлэсэн, онолын    хувьд маргаантай байгаа
асуудлыг шийдвэрлэх ач холбогдол бүхий баримтыг олж тогтоосон    болон ашигт
малтмалын хувьд хэтийн төлөвтэй эсэхийг бүрэн эцэслэн шийдвэрлэж, тайланг
хугацаанд нь амжилттай хамгаалсан гүйцэтгэгчдийг, төсөлд зарцуулсан нийт зардлын
дүнгийн 0.5  %хүртэл хэмжээгээр урамшуулан шагнаж болно. Шагналын хувь хэмжээг
ЭБЗ-ийн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий этгээд шийдвэр гаргана.
3.13.        Төслийн    геологийн    даалгаврын    хугацааг    хэтрүүлж    хэрэгжүүлсэн
тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төсөлд зарцуулсан нийт зардлын дүнгийн
0.03 хувьтай тэнцэх хэмжээний алданги тӨсӨл хэрэгжүүлэгчид ногдуулах ба энэ тухай
АМГТХЭГ нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Улсын хяналтын байгууллагад
хандаж шийдвэрлүүлнэ.
3.14.        Төсөл хэрэгжүүлэгч нь АМХЭГ-ын даргын  1997 оны 53 дугаар тушаалд
заасан   бүтэц,      агуулгатайгаар   төсөл   нэг   бүрээр   нь   судалгааны      ажлын   үр   дүнг
дэлгэрэнгүй тусгасан улирлын тайланг тухайн улирлын сүүлийн сарын 25-ны дотор
АМГТХЭГ-ын Геологийн албанд ирүүлсэн байна.
3.15.        АМГТХЭГ геологийн судалгааны ажлын үр дүн,  санхүүжилтийн тайланг
улирал бүр нэгтгэн гаргаж, дараа сарын 5 -ны дотор геологи, эрдэс баялгийн асуудал
хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, Төсвийн асуудал хариуцсан төрийн

захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
3.16.                  Төсөл хэрэгжүүлэгч геологийн судалгааны ажлын    гүйцэтгэл,    мэдээ,
тайланг хугацаанд нь ирүүлээгүй, төслийн арга аргачлал зөрчсөн, АМГТХЭГ-тай
тохиролцолгүйгээр төсөлд заагаагүй ажил гүйцэтгэсэн, шуурхай хяналтын үед илэрсэн
зөрчил дутагдлыг арилгаагүй, зөрчил гаргасны. төлөө тавьсан актын дагуу төлбөр
торгуулийг барагдуулаагүй, төсөл хэрэгжүүлэх явцад олж авсан геологи, эрдэс
баялгийн холбогдолтой мэдээллийг нуун дарагдуулсан,    тӨсөл дээр ажиллаж байгаа
голлох мэргэжлийн хүмүүсийг олон удаа өөрчилсөн нь ажлын чанар, үр дүнд сөрөг
нөлөө үзүүлсэн, геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрзэгээр хүлээсэн үүргээ удаа
дараа    зөрчсөн,     геологийн     судалгааны     ажлын     үр     дүнгийн     тайланг     ЭБЗ-өөр
хамгаалаагүй,  ГМТ  -д  хүлээлгэн  өгөөгүй  тохиолдолд  АМГТХЭГ  санхүүжилтийг  нь
зогсоох, дараагийн төслийн сонгон шалгаруулалтанд оруулахгүй байх тухай тендерийн
хороонд хандах хүртэл арга хэмжээ авна.
3.17.       Төсөл   хэрэгжүүлэгч   геологийн   судалгааны   ажлыг   өөрийн   санаачлагаар
дур мэдэн зогсоосон, олгосон хөрөнгийг зориулалт бусаар ашигласан, арга аргачлалын
алдаа гаргасан, хангалтгүй гүйцэтгэсэн, ажлын үр дүнгийн тайланг зохиож ЭБЗ -өөр
хамгаалаагүй,  тайланг үрэгдүүлсэн тохиолдолд уг төсөлд улсьщ төсвөөс  зарцуулсан
хөрөнгийг төсөл хэрэгжүүлэгчээр улсьш төсөвт эргүүлэн төлүүлэх тухаи Геологи уул уурхайн
асуудал эрхэлсэн хяналтын байгууллагад хандана.                                  А .?
3.18. Геологийн судалгааны ажлын санхүүжилтийн дансны гүйлгээнд АМГТХЭГ ын дарга, Геологийн албаны мэргэжилтэн нар гарын үсэг зурж, судалгаанд зориулан олгосон хөрӨнгӨнд тайлан тэнцэл гарган бүртгэлийн хяналт тавина.
ДөрӨв. Геологийн судалгааны ажилд хяналт тавых              •   •
4.1                               Төсөл   хэрэгжүүлэгчдийн   ажлын   үр   дүн   болон   ажлын    гүйцэтгэлийг
баталгаажуулах зорилгоор хээрийн судалгааны болон сууурин боловсруулалтын ажлын
явцад АМГТХЭГ -ын Геологийн албанаас шуурхай хяналтыг гүйцэтгэн төсӨл зохих
арга, аргачлалын дагуу хэрэгжиж байгаа эсэх, төсвийн хөрөнгийг зориулалтын дагуу
зарцуулж   байгаа   эсэхийг   шалгаж,   аргачлалын   зөвлөгөө   өгнө.   Шуурхай   хяналтанд
салбарын тэргүүлэх эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулж болно.
4.2              Шуурхай хяналтын үед ажлын  гүйцэтгэлийг       газар дээр  нь  холбогдох
баримт материал,   мэдээ,   мэдээлэлтэй танилцах,   хэмжин   шалгалт хийх   замаар
баталгаажуулж, энэ тухай протокол, актыг үйлдэнэ. Төсөл хэрэгжүүлэгч нь төсөлтэй
холбоотой   бүх   баримт   материал,   мэдээ,   мэдээллийг   саадгүй   үзүүлж,   танилцуулах,
хүргүүлэх үүрэгтэй.
4.3                               Хээрийн судалгааны    үед               геологийн даалгаварт тусгасан    асуудлыг
шийдвэрлэхийн тул тухайн үед шинээр гарсан үр дүн, баримтыг үндэслэн ажлын арга
аргачлал,   хэмжээнд   шаардлагатай   нэмэлт,   өөрчлөлтийг   оруулах   зохицуулалтыг   газар
дээр нь      авч хэрэгжүүлнэ. Шуурхай хяналтын илтгэх хуудсанд зохицуулалт хийх
үндэслэл, хийх арга замыг тодорхой дурдаж, удирдлагад танилцуулан холбогдох
шийдвэрийг гаргуулан баталгаажуулна.
4.4      Шуурхай хяналтаар төсөл хэрэгжүүлэгчээс судалгааны ажлын аргачлалыг

зөрчсөн, хийгээгүй ажлыг гүйцэтгэлд оруулж, илүү санхүүжилт авсан нь тогтоогдвол ажлын гүйцэтгэлээс хасах, уг ажлыг дахин хийлгэх арга хэмжээ авна.
4.5 Төслийг хэрэгжүүлэгчийн гаргасан зөрчил нь ноцтой, учруулсан болон учруулж болзошгүй үр дагавар нь ач холбогдлоороо хортой үр дүнтэй тохиолдолд төслийн ажлыг зогсоох хүртэл арга хэмжээг шуурхай хяналтын хэсэг авч болно. Шуурхай хяналтын хэсэг нь авсан арга хэмжээний тухай АМГТХЭГ-ын Геологийн албаны даргад танилцуулан холбогдох шийдвэрийг гаргуулан баталгаажуулна.
4.3 Хээрийн судалгааны ажил дууссаны дараа гүйцэтгэгчийн хээрийн судалгаагаар бүрдүүлсэн анхдагч баримт, материалыг Геологийн газраас томилсон комисс хүлээн авна. Заавар, шаардлагын хэмжээнд анхдагч баримтыг бүрдүүлээгүй, бүрдүүлсэн материал нь суурин боловсруулалтын явцад геологийн даалгавараар өгӨгдсөн асуудлыг шийдвэрлэх боломжгүй болох нь хээрийн материалыг хүлээх авах явцад тогтоогдвол хугацаа заан үүрэг өгөх эрхийг комисс эдэлнэ. Заасан хугацаанд ӨгсӨн үүргийг шаардсан хэмжээнд биелүүлээгүй тохиолдолд төслийг түр зогсоон гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй гүйцэтгэгчийн асуудлыг Геологийн албаны даргад танилцуулж, шийдвэрлэнэ.
Тав. Судалгааны ажлын ур дүнг хүлээн авах, мрдээлэх
5.1                            Төсөл хэрэгжүүлэгч геологийн  судалгааны ажлын  үр дүнгийн  тайланг  2
хувь зохиож, Геологийн албанаас хүлээн зөвшөөрсөн мэргэжилтнүүдээр шүүмж хийлгэж,
МСК-ийн дүгнэлт гаргуулсны дараа ЭБЗ-ийн хуралдаанаар хэлэлцүүлж хамгаална.
5.2                            "Уг тайланг ЭБЗ-ийн хуралдаанаар хэлэлцэж, гаргасан дүгнэлт, тэмдэглэлд
тайланг .  хүлээн авах эсэх тухай гарсан дүгнэлтийг үндэслэн геологи, эрдэс баялгийн
асуудал эрхэлсэн сайд-төсвийн ерөнхийлөн захирагч тушаал гаргана.
Ерөнхийлөн захирагчийн тушаалыг үндэслэн судалгааны ажлын үр дүнгийн тайлан, анхдагч материалыг Геологийн мэдээллийн төв (ГМТ) хүлээн авна.
Тайлан, анхдагч материалыг ГМТ-д хүлээн авсны дараа АМГТХЭГ-ын Геологийн алба нь "Геологийн судалгааны ажил гүйцэтгэх гэрээ" -г дүгнэнэ.
5.3                              Төсөл хэрэгжүүлэгч геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайлангийн
хамт төсвийн хөрөнгөөр бэлтгэгдсэн хээрийн судалгааны анхдагч материал, агаар,
сансрын     зураг     тэдгээрийн     тоон     мэдээлэл,     тайланг     электрон     хэлбэрээр
Геологийн мэдээллийн төвд хүлээлгэн өгнө.
5.4              Төсөл хэрэгжүүлэгчээс геологийн судалгааны ажлын үр дүнгийн тайланг
хүлээлгэн өгсөн тухай мэдэгдлийг ГМТ      нь АМГТХЭГ - т энэ журмын 5      дугаар
хавсралтын дагуу ирүүлнэ.
5.5                              ГМТ нь тайлан, анхдагч материалыг хүлээн авах тухай холбогдох эрх
бүхий албан тушаалтны шийдвэрийг хүлээн авч, түүний дагуу гүйцэтгэгчээс энэхүү
журмын 5.3-д заасан зүйлсийг хүлээн авсанаас хойш ажлын 5  өдрийн дотор багтаан
өөрийп фопдып үйлчилгээний мөрдөх журам, зааврын дагуу бүртгэлд тусган дугаарлан
баримтжуулна.             Үүний  дараа  нийтийн   хэрэгцээнд   батлагдсан   тарифт   үнэлгээгээр
үйлчилнэ.
— оОо —

3.16                        Талбайн   хэмжээг   хамарсан   ерөнхий   эрлийн   судалгааг   байгалийн   ба
зохиомлоор үүсгэсэн гаршыг шууд ажиглан судлах, радиометрийн ажиглалт
хийх, химийн, минералогийн бусад шинжилгээнд сорьц авах замаар эрлийн
ажлыг гүйцэтгэнэ.
5.16                        ГЗЕЭА-50-ийг дагалдах геофизик, геохимийн эрлийн ажил нь тухайн талбайн
эрдэс баялгийн үнэлгээг тогтоох нэг гол тулгуур зүйл болдог. Үүний тулд
дараах судалгаануудыг хийх ёстой. Үүнд:
 
•         ашигт малтмалын шууд ба шууд бус шинж тэмдэг тархсан хэсэг, бүс,
хүдрийн    зангилаа    хэтийн    төлөв    сайтай    структуруудын    хэмжээнд
ажиглалтын тор, эрлийн сорьцлолтын торыг нягтруулах замаар тэдгээрийн
хэтийн төлөвийг үнэлэхэд шаардагдах ажлыг гүйцэтгэх,
•         судалгааны талбайн хэмжээнд ашигт малтмалын шууд ба шууд бус шинж
тэмдэгт үндэслэн ашигт малтмалын хувьд сонирхол бүхий талбайнуудыг
өмнөх болон тухайн ажлын эрэл-зураглалын маршрутын явцад ялган уг
талбайн хэмжээнд эрлийн судалгааг эхний ээлжинд геохими, шлих ба төрөл
бүрийн сорьцлолт, шаардлагатай тохиолдолд геофизикийн ажил гүйцэтгэн
тэдгээрийн үр дүнд тулгуурлан эрдэс баялгийн анхны үнэлгээг өгөх:
•         ашигт   малтмалын   илрэлүүдийг   үнэлэх,   тэдгээрийг   хэтийн   төлөвийн
зэрэглэлээр ангилах дараагийн үе шатны ажил явуулах объектуудыг сонгох,
мэдэгдэж байсан ашигт малтмалын ордын хэтийн төлөвийг тодотгох:
Эрлийн  ажлыг  явуулахдаа  орчин  үеийн  дэвшилтэт  арга,  аргачлал,  тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг сонгож ашиглах,
Хээрийн судалгааны явцад илрүүлсэн ашигт малтмалын орд, илрэл, сарнилын хүрээ, урсгалын хэмжээнүүдээс хамаарч маршрут, шугамаар авах сорьц ажиглалт хийх зай хэмжээг нягтруулах асуудлыг урьдчилан тооцолсон байх ёстой. Эрлийн ажил явуулсан талбайн хэмжээнд геологийн болон сорьцлолтын дэвсгэр зураг зэргийг ердийн ба томсгосон АСЗ ашиглан зохионо. 6.18. Шлихийн талбайн сорьцлолтыг тухайн төслийн ахлагчийн удирдлагын дор, судалгааны ажлын эхний жилд багтаан гүйцэтгэсэн байна. Тухайн талбайн хэмжээнд ашигт малтмалын шороон болон хүдрийн орд байх шууд ба шууд бус шинж тэмдэг, геологийн шалгууруудын талаар ихээхэн мэдээлэл олж авахын тулд талбайн шлихийн сорьцлолтыг гүйцэтгэнэ. Ингэхдээ шлихийн сорьцлолтыг судалж байгаа талбайг бүрэн жигд бүрхэх зарчмаар, тухайн талбайд тархсан янз бүрийн гаралтай, өөр өөр насны сэвсгэр хурдсуудыг бүхэлд нь хамааруулан гүйцэтгэнэ.
Монгол орны хангай, говь, тал нутгуудад шлихийн сорьцлолтыг тухайн газрын төрх байдлын өвөрмөц онцлогуудыг харгалзан явуулбал зохино. Хангайн бүсүүд нь уул, ус нь хосолсон газрын гадарга нь гүн хэрчигдэлд орсон, усны сүлжээ ихээр хөгжсөн байдаг. Иймээс хангайн мужид шлихийн сорьцлолтыг ихэвчлэн голын хөндий, түүний дэнж, эрэг, голуудын салаа, судаг, жалга, хуурай ганга зэрэг бүх сүлжээнүүдээс авах хэрэгтэй. Ингэхдээ шлихийн сорьц хоорондын зай 500 м-с хэтрэхгүй байх 1 х.д. км талбайд 4-6 сорьц (шлих ) байхаар авна. Сорьцийн эзэлхүүн дунджаар 0,02 м3 байна. Эрчимтэй хөгжиж байгаа голын сүлжээнүүдээс шлихийн сорьцийг голын гольдролын хурдаснаас авна. Ингэхдээ сорьцуудыг гольдролын усны хурд эрс багассан арлан хушууны дээд хэсэг, хаялган элс, татмын нуранга зэргээс авах ёстой. Сорьцийг голын хөндийн суналын дагуу боргио, харгиатай хэсэг, хөндийн өргөссөн хэсэг, голын гольдролын эрс эргэлт бүхий тохойнуудын доод хэсгээс авахад илүү үр дүнд хүрдэг. Шлихийн сорьцийг хайрга, хайрганцар, бага сортлогдсон хайрга агуулсан элс зэрэг бүрэлдүүнтэй хурдаснаас авбал зохино. Шлихийг хурдас хуримтлалын онцлогоос хамааран 0,2-04м гүнээс авах
15

ба шаардлагатай тохиодолд зохих хурдас хуримтлал  гарах хүртэл копуш малтаж авсан байна.
Говийн бүсэд хурдас чулуулгийн гарш хангайг бодвол элбэг, харин урсгал устай гол бараг байхгүй, ихэвчлэн түр зуурын үерийн усны нөлөөгөөр талбайн зөөгдөл, үерийн усны нөлөөгөөр хуурай хөндий, сайруудад пролювийн хурдас эрчимтэй хуримтлагдах үйл явц зонхилж байдаг. Үүний зэрэгцээгээр пролювийн хурдсуудаар хучигдсан эртний томоохон хөндийнүүд тохиолддог. Мөн элэгдлийн үйл явц зонхилж байгаа зузаантай элювийн хөрстэй суурь чулуунд тэгширч үүссэн тэгш тал ихээхэн талбайг эзэлж байна. Иймээс газрын гадаргын эдгээр төрх байдалд зохицсон шлихийн сорьцлолт явуулах болно. Говийн бүсийн хуурай хөндий, сайр, ганга, жалгуудад шлихийн сорьцлолтыг голын сүлжээнүүдээс сорьцлолт явуулахтай нэгэн адил гүйцэтгэнэ. Ингэхдээ сорьц авах зай өөрчлөгдөхгүй бөгөөд харин нэгж сорьцын хэмжээг 0.01 м.куб /10л/ хүртэл багасгаж болно. Бага зузаантай сэвсгэр хурдсаар хучигдсан элэгдлийн тэгш талын элювийн хурдаснаас, мөн уулын хажуугийн делювийн хурдас зэргээс авах тунацын сорьцлолтыг копуш ухаж байж авах шаардлагатай. Энэ тохиолдолд копушийг торон сүлжээгээр, эсвэл шугамын байдалтай байрлуулна. Копушийн торон ба шугам хоорондох зайг 200-500 м, шугам дахь копуш хоорондын зай 200-500 м байна. Копушт илэрсэн хурдас нь үйрмэг /дресва/, элс шавар зэргээс тогтсон бол шлихийг 40-50 см-ийн гүнээс, том хэмжээтэй мөхлөгтэй хэмхдэслэг /бул чулуу, дайрга/ зүйлээс бүрдсэн бол элс, шаварлаг хэсгүүдийг авна. Эдгээр нь хүнд эрдсүүдийг илүү агуулж байдаг.
Шлихийн сорьцлолтыг тусгайлан бэлтгэсэн сорьцлолтын журнал, холбогдох угаалгын болон бусад хяналт хийсэн байдлын зэрэгт хөтөлсөн байна.
Өмнөх судалгаагаар хэтийн төлөв нь ямар нэгэн хэмжээгээр мэдэгдэж байгаа, эсвэл тухайн ажлын үед шлихийн сорьцлолтоор ашигт малтмалын хоёрдогч сарнилын хүрээ, урсгал тогтоогдсон голын хөндий, дэнж уулын энгэр зэрэг талбайнуудад гүнд судлах зорилгоор уул, өрөмдлөгийн ажлаар тодорхой хэмжээнд судалсан байвал зохино.
6.19 ГЗЕЭА-ыг дагалдан хийгдэх геофизикийн ажил нь тухайн талбайн хэмжээнд тавигдаж байгаа геологийн зураглалын болон эрлийн зорилтуудаас хамаарч арга, аргачлал төрөл, хэмжээ нь тогтоогдох бөгөөд тухайн ажлыг талбайгаар эсвэл тодорхой тулгуур шугамаар хийж болно. Ажлын төрөл хэмжээг сонгохдоо: а/. Зэргэлдээ юм уу ижил төстэй геологийн нөхцөлд үр дүнтэй болох нь тогтоогдсон арга, аргачлалыг сонгох.
б/.   Хамгийн  сайн  судлагдсан  талбайгаас  эхлэн  туршилтын  ажлуудыг  шат дараатай явуулах замаар тухайн геологийн нөхцөлд тохирсон загварыг сонгох. в/. Хамгийн бага зардлаар, богино хугацаанд, тавигдсан геологийн зорилтуудыг цогцоор шийдвэрлэх зэрэг зарчмуудыг баримтлана.
Геофизикийн судалгааны үр дүнг геологийн ажиглалт (маршрут хийх) явуулах, зураг зохиох, ашигт малтмалын байршлын зүй тогтолын болон хэтийн төлвийн зураг зохиоход заавал ашигласан байна. Геофизикийн мэдээллийн боловсруулалт, тооцооллын ажил нь геологи-геофизикийн шинэ мэдээлэл авахын хирээр дахин боловсруулагдаж байвал зохино.
ГЗЕЭА-50-ын үед дагалдан хийгдэх геофизикийн судалгаа нь ихэвчлэн дараах асуудлуудыг шийдвэрлэх зорилготой байна. Үүнд:
•    Орчин   үеийн   сэвсгэр   хурдсаар   хучигдсан   /гадаргуугийн   доорхи/ геологийн биетүүд болон хучигдсан хурдас, чулуулгийн хил заагийг
16

зураглах, хагарал тогтоох, бутрал, сулрал, хувирлын бүсийг гүнд нь үргэлжлүүлэн мөрдөх, улмаар геологи-геофизикийн тайллын зураг зохиох.
•        Зарим    гадаргууд    ойрхон    ашигт    малтмал,    түүнтэй    холбоотой
геофизикийн гажгийг илрүүлэх, хүдэр агуулагч болон хянагч структурыг
гүнд     нь     үргэлжлүүлэн     мөрдөх,     тэдгээрийн     гүний     байршлыг
тодорхойлох, улмаар өрөмдлөгийн цэг, суваг, шурф тавих /цэг, талбайг/
газрыг товлох.
•        Олон жилийн цэвдэг /мөстлөг/ тархсан нутгуудад, тэдгээрийн газрын гүн
дэх байршилт, тархалтын хир хэмжээг тодорхойлох.
•        Региональ болон бусад өмне нь хийгдсэн бага масштабын геофизикийн
судалгааны үр дүнд илэрсэн гажгуудын геологийн тайллыг иж бүрнээр
хийх.
•        Геологийн зураглал, эрлийн бүх цооногуудад каротажийн судалгаагаар
геологи, литологийн зүсэлт зохиох зарим ашигт малтмалын байршлыг
(жонш, нүүрс, радиоидэвхит ашигт малтмал, ус, холимог металл, төмөр
гэх мэт) тодорхойлох.
•        Магмын чулуулгийн гүн дэхь тархацыг зураглан тогтоох.
•        Суурь чулуулгийн  (фундамент)  байршил,  гүн,  атираажилтын төлөв,
хагарал, блоклог тогтоц зэргийг тайлах.
•        Суурь чулуулаг дээр байгаа /зүсэлтийн давхраажилт/ структурын шат
(структурный   этаж),   /бүтэц/   бүрдэл   (комплекс),   зузаалаг,   тулгуур
/давхрааны/ үеийн хил заагийг тогтоох.
•        Газрын тос, хийн орд, гүний усны томоохон ай сав болон бусад тунамал
хурдсанд агуулагдсан ашигт малтмал агуулагдсан байж болохуйц хурдас
хуримтлалын зузаан ихтэй бүтцийг илрүүлэх, давст бүнхэр (купол),
үеллэг, давхраат структурыг илрүүлэх.
•    Геологи, литологийн ээдрээтэй (олон арван километр тархалттай, орчин
үеийн хурдсаар хучигдсан, гүний хагарлуудаар зүсэгдсэж шилжсэн гэх
мэт) тогтоцын хил заагийг тогтоох, мөрдөх.
Зураглал хийж байгаа дүүргийн геологийн онцлог, тавигдаж буй зорилтоос хамаарч геофизикийн судалгааны арга, аргачлал, шийдвэрлэх зорилт нь нарийсаж, төрөлжиж болно.
ГЗЕЭА-ын үед геофизикийн мэдээллийн боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, геологи, геофизикийн загварыг боловсруулах зорилгоор петрофизикийн судалгаа хийгдэнэ. Чулуулгийн физик чанаруудыг тодорхойлохдоо зураглал хийх явцад авсан загвар дээж, бүх цооногийн дээжийг ашиглахаас гадна шаардлагатай бол нэмэлт дээж авна. Геологийн нэг ижил төрлийн чулуулгийн физик чанарыг илэрхийлэх дээжийн тоо 40-өөс багагүй байх бөгөөд тухайн чанарыг (нягт, радиоидэвхжилт, цахилгаан эсэргүүцэл, соронзон чанар гэх мэт) тодорхойлно. Энэ дээжийг үндсэн гаршаас өгөршил, хувиралд автаагүй хэсгээс тэгш гадаргуутай, зөв хэлбэртэй, 8 см-ийн диаметрээс хэирэхгүй хэмжээтэй авна.
ГЗЕЭА-ын дагалдуулан хийх радиометрийн судалгаа нь радио идэвхтэй ашигт малтмалыг эрж хайхаас гадна бусад ашигт малтмалын эрэл, геологийн зураглалын зорилгоор хийгдэнэ: Уулын малталтын бичиглэл, цооногийн каротаж, бага масштабын судалгаагаар (аэро эсвэл авто гамма зураглал) илэрсэн радио идэвхэт гажгийг шалгах зэрэгт радиометрийн (спектрометрийн) судалгааг заавал хийсэн байна. Радиометрийн судалгааг уг ажлыг явуулах зааврын дагуу хийнэ.
17

6.20 ЗЕЭА-ын үед хийгдэх геохимийн судалгааны ажлыг литогеохимийн аргаар гүйцэтгэх ба геохимийн бусад төрлийн (атмо-, био-, гидро-г.м) судалгааг геоэкологийн судалгааны чиглэлээр гүйцэтгэнэ. Литогеохимийн судалгааны ажил нь дараах үндсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд тэдгээрийг хэрхэн хослуулах нь судалгааны түвшин, шийдвэл зохих асуудлууд, ашигт малтмалын төлөв байдал зэргээр тодорхойлогдоно. Үүнд:
•    Геологийн     биет    болон    тектоник    тогтоц,     хувирал,     өөрчлөлт,
эрдэсжилтийн      геохимийн      төрөлжилтийг      үндсэн      чулуулгийн сорьцлолтоор тогтоох.
•        Металлогений янз  бүрийн эрэмбийн нэгжүүдийг /металлогений бүс,
талбай, зангилаа, орд, илрэл / илрүүлэх зорилгоор гүйцэтгэх геохимийн
эрлийн ажил.
•        Геохимийн эрлийн аргачлалыг сонгож авахад шаардлагатай аргачлалын
асуудлыг шийдэх зорилгоор туршилт аргачлалын ажил явуулах.
•        Хүдрийн илэрц, геохимийн гажгуудад үнэлгээ өгөх зорилгоор   явуулах
нарийвчилсан геохимийн судалгаа.
•        Ажлын чанарын түвшин тогтоох зорилгоор хяналт шалгалтын ажил
зохион байгуулах зэрэг болно.
Эдгээр асуудлуудын шийдлийн түвшин нь тухайн ажил тус бүрийг ямар аргачлалаар гүйцэтгэсэн, шаардлагатай баримт материалуудыг хэрхэн бүрдүүлснээс шууд шалтгаална.
Геологийн биет болон тектоник тогтоц, хувирал, өөрчлөлт, эрдэсжилтийн геохимийн төрөлжилтийг үндсэн чулуулгийн сорьцлолтоор тогтоох судалгааны хүрээнд дараах асуудлуудыг шийдэхэд чиглэсэн судалгаа явагдана. Үүнд:
-    Петрографын   хувьд    адил   төстэй   тунамал    болон    галт   уулын   гаралт
чулуулгуудыг харьцуулан судалж, ангилах,
Интрузив болон эффузив чулуулгуудын геохимийн төрөлжилтийг тогтоох, улмаар тэдгээрийн комагмын холбоог судлах, ангилах
Метаморф тогтоцуудыг хооронд нь шүтэлцүүлэн судалж, тэдгээрийг гарал үүсэл, найрлагаар нь ангилах
-    Тектоникийн,    металлогений,    магмын   томоохон    тогтцуудыг    бүхэлд   нь
харьцуулан судалж, тэдгээрийн   онцлог болон нийтлэг шинж тэмдгүүдийг нь
тогтоох
Метасоматит болон гидротермаль хувиралын ул мөрийг судалж, тэдгээрийн хувирлын зэрэг, төрлийг тогтоох,
-    Хүдрийн эрдэсжилтийн геохимийн төрөлжилтийг судалж, металлогений талаас
ангилах зэрэг болно.
Геохимийн үнэлгээний бүхий л шалгуурууд нь химийн элементийн энгийн /дэвсгэр утгын/ болон гажгийн гэсэн 2 өвөрмөц тархалтын онцлогт тулгуурласан байдаг. Дээр дурдсан 6 асуудлын эхний дөрөв нь энгийн тархалтын шинж чанарт тулгуурладаг онцлогтой    юм.    Иймд    төрөл    бүрийн    геологийн    тогтоцуудын        геохимийн
18

төрөлжилтийг тогтоох, интрузив болон эффузив чулуулгуудын комагмын холбоог илрүүлэх, "дүлий" зузаалгуудыг харьцуулан судлах, өөрөөр хэлбэл эхний 4 асуудлыг шийдэх зорилгоор авах геохимийн сорьцыг ямар нэгэн хувирал, өөрчлөлтийн ул мөргүй, физик-химийн аливаа өгөршилд нэрвэгдээгүй чулуулгаас авна. Харин метасоматит болон гидротермаль хувирал, хүдэржилтийн геохимийн шинж чанарыг судлахдаа эдгээр процессуудын илэрсэн хэм хэмжээ, тэдгээрийн сарнилын далайц хувиралын геохимийн онцлог зэргийг харгалзан хувирал, эрдэсжилтэд ороогүйгээс аваад эдгээр процесс хамгийн хүчтэй илэрсэн чулуулгуудыг бүгдийг нь сорьцлох шаардлагатай.
Хувирсан болон хувираагүй чулуулгуудын геохимийн төрөлжилтийг судлахад чиглэсэн эдгээр судалгааг цэгэн сорьц авах аргачлалаар гүйцэтгэх бөгөөд сорьц тус бүр шлифийн /петрографын/ бичиглэлээр баталгаажиж байвал зохино.
Дээрхи 6 асуудлыг шийдэхийн тулд тухайн геологийн биет тус бүрээс статистик үнэлгээ гаргахад хүрэлцэх тооны сорьц авах шаардлагатай. Нэг сорьцонд авч байгаа материал жигд байх ёстой бөгөөд сорьцны жин нь 300-500 г байхад хүрэлцээтэй. Эдгээр сорьцыг лабораторын шинжилгээнд зориулан боловсруулахдаа түүвэр тус бүрт орсон сорьцыг хооронд нь холихгүйгээр тус тусд нь хийвэл зохино. Хүдэр болон хувирсан чулуулгаас авсан сорьцыг бусад сорьцтой хэрхэвч хамт боловсруулж болохгүй. Энэ зорилгоор хийж байгаа сорьцлолтын ажлыг геологийн маршрутын явцад гүйцэтгэж болох хэдий боловч судалж байгаа талбайн геологийн тогтоцын ерөнхий дүр төрх тогтоогдсон хойно энэ ажлыг тусгайлан гүйцэтгэвэл зохино.
Эдгээр ажлын хүрээнд авсан сорьцыг зөвхөн тоон шинжилгээнд өгч элементийн агуулгыг олон улсын хэмжээнд эталон болгон авч буй объектуудтай харьцуулж болох нарийвчлалтайгаар тодорхойлуулна.
Металлогений янз бурийн эрэмбийн нэгжуудийг /металлогений бус, талбай, зангилаа, орд, трэл/ илруулэх зорилгоор гуйцэтгэх геохимийн эрлийн ажил. 1:50000-ын масштабтай геологийн судалгааны үед гүйцэтгэгдэх талбайн судалгааг хоёрдогч хүрээ буюу сарнилын урсгал судлах аргаар явуулах нь зохимжтой юм. Сарнилын урслаар сорьцлолт явуулах үндэслэл нь тухайн талбайн усан шүлжээний нягтшил болж өгдөг. Хэрэв судалгаанд хамрагдаж байгаа талбайн нэгж номенклатурын хавтгайн хэмжээнд бүхэлд нь буюу түүний ихэнх хэсэгт усан шүлжээ эрчимтэй хөгжсөний улмаас энэхүү зааварт дурдсан /хүснэгт № 1/ сорьцлолтын торын нягтыг баримтлан сарнилын урслаар сорьцлолт явуулж болохоор байвал тухайн аргыг хэрэглэх шаардлагатай. Үүнээс бусад тохиолдолд буюу ажлын хэмжээг багасгах, зардал хямдруулах гэх мэт хийсвэр үндэслэлээр тухайн аргачлалыг хэрэглэж, эрлийн ажлын гол зорилго болсон үр дүнд сөргөөр нөлөөлөх нөхцөлийг хэрхэвч бүрдүүлж болохгүй.
Дээр дурдсанаас бусад тохиолдолд хоёрдогч сарнилын хүрээ судлах аргачлалаар сорьцлолт явуулах шаардлагатай. Ийнхүү сорьцлолтын торын хэмжээ болон сорьцны тухайн талбайг төлөөлөх чадвар хоёрыг харгалзан үзсэний үндсэн

дээр геохимийн сорьцлолтын ажлыг хоёрдогч хүрээний ба сарнилын урсгалын аргаар эсвэл эдгээр аргуудыг хослуулах замаар тус тус гүйцэтгэнэ. Энэ хоёр аргыг хослуулан хэрэглэж байгаа бол тэдгээрийн хоорондын шүтэлцээг харгалзан үзэж сорьц авах цэгүүдийг сонговол зохино. Хоёрдогч хүрээгээр сорьцлолт явуулж байгаа тохиолдолд сорьцыг 20x20 м талбайг тодорхойлохоор тооцож дугтуйны аргаар авна. Сарнилын урсгалын аргаар сорьцлолт явуулж байгаа бол голдиролын дагуу урсгалын хурд саарч, материалын хуримтлал явагдах боломж бий болсон газраас сорьцыг цэгэн сорьцлолтын аргаар авах нь зүйтэй.
Г.50 000-ын масштабтай судалгааны үед анхдагч хүрээгээр сорьцлолт явуулах боломжийг эрс багасгаж байгаа учир тийм шаардлага зайлшгүй урган гарсан тохиолдолд зөвхөн геологийн даалгаварт тусгайлан зааж өгсний үндсэн дээр сорьцлолтыг энэхүү зааварт туссан геохимийн нарийвчилсан эрлийн ажил явуулах аргачлалаар гүйцэтгэж болно.
Эрлийн чиглэлээр геохимийн судалгаа гүйцэтгэх шаардлагагүй мезо-
кайнозойн хурдас хуримтлал давамгайлсан болон түүнтэй адилтгаж болох шинж
төлөвтэй талбайнуудаас зөвхөн геоэкологийн судалгааны зорилтыг шийдвэрлэхэд
чиглэсэн судалгаа явуулбал зохино. Энэ зорилгоор авсан сорьцон дахь элементийн
найрлагыг лабораторийн тоон шинжилгээгээр тогтооно.                  ■■;
Хоёрдогч хүрээгээр геохимийн эрлийн ажил явуулах үед хэрэглэвэл зохих аргачлалыг тодорхойлогч гол үзүүлэлтүүд нь сорьцлолтын торыг хэрхэн сонгож авах, сорьц авах гүн, сорьцонд авах материалын мөхлөгийн хэмжээг хэрхэн тогтоох зэрэг асуудлууд болдог.
Сорьцлолтын торын хэмжээг тодорхойлоход тухайн талбайд байж болох орд газрын төрөл, түүнтэй уялдан тогтоогдож болох ордын хэм хэмжээ, түүний элэгдлийн түвшин, энгийн ландшафтын хялбар ба нийлмэл байдал зэргийг харгалзан үзнэ. Эдгээр үзүүлэлтүүдийг харгалзан үзсэний үндсэн дээр нийтлэг шинжтэй үзүүлэлтүүдэд тулгуурлан манай орны нөхцөлд дараах торын нягтралаар /хүснэгт №1 / геохимийн сорьцлолт явуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Хүснэгт №   1
 
Геохимийн эрлийн ажлын явцад   тогтоогдож   болох хүдэржилтийн       төрлийн нийтлэг ангилал
Тухайн төрлийн      орд газартай холбоотой үүсэх хүдэржилтийн талбайн дундаж хэмжээ
1квкм Хүдэржилтййн талбайд оногдох энгийн ландшафтын тоо
Хүдэржилтийн орших     гүн     ба гадаргуугийн элэгдлийн түвшингийн үзүүлэлт
Сорьцлолтын торын     нягт /Зургийн 1 см кв      талбайд ногдох сорьцын тоогоор/
Магмын, гидротермаль, метасоматит, метаморф, вулканоген-тунамал, тунамал төрөлд багтах, изометр буюу сунасан хэлбэртэй /штокверк, массив.хэвтэш гэх мэт/ хүдэр бүхий, хэмжээгээр том буюу үлэмж том ордууд
>3 кв км
1-2
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
4-6
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
6-8
3-4
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
6-8
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
8-10
5 түүнээс олон
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
8-10
20

Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
10-14
Магмын, гидротермаль, метасоматит, метаморф, вулканоген-тунамал, тунамал төрөлд багтах, изометр буюу сунасан хэлбэртэй /штокверк, массив.хэвтэш гэх мэт/ хүдэртэй, хэмжээгээр дунд зэрэгт багтах, эдийн засгийн таатай нөхцөлд орших ордууд
0.5-Зкв км
1-2
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
10-14
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
14-18
3-4
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
14-18
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
18-20
5 түүнээс олон
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
18-20
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
20-25
Дээр     дурьдсан     төрөлд багтах боловч хэмжээгээр бага,       баян       хүдэртэй ордууд, пегматит, грейзен, судлын төрөлд хамаардаг, сунасан хэлбэртэй / судал, линз,үүр,   нимгэн   үе   гэх мэт/ жижиг ордууд.
< 0.5 кв км
1-2
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
20-25
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
25-30
3-4
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
25-30
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
30-40
5 түүнээс олон
Хүдэржилтийн түвшинд хүрсэн
30-40
Хүдэржилтийн түвшинд хүрээгүй
40-50
Энэхүү торыг баримталснаар талбайг жигд судлах боломж Ьпй болох бөгөөд, улмаар геохимийн судалгааг олон талтай явуулах үндсийг тавьж өгөх болно.
Сорьцонд авах материалын мөхлөгийн хэмжээ болон сорьцлолт явуулах гүн /сорьц авах чулуулаг болон хөрсний үе давхрага/-ийг тухай бүрт нь туршилт аргачлалын ажлаар тогтоох шаардлагатай. Гэтэл ихэнх тохиолдолд ийм ажил явуулах объект сонгон авах боломжгүй буюу тухайн ажлыг гүйцэтгэх хэмжээнд бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн боловсон хүчин дутмаг байдгийн улмаас энэ ажил бараг хэрэгжихгүй байгааг харгалзан, манай оронд тухайн чиглэлд урд өмнө хийгдсэн судалгааны материалуудыг ашиглан боловсруулсан нийтлэг аргачлалыг хүснэгт № 2-д харуулав.
Хүснэгт № 2
 
Сорьцлох геологийн объект
Сорьц
Сорьцонд   авах   материалын
Геологийн тогтоц
Түүний төрөл
авах     гүн /м/
мөхлөгийн хэмжээ /мм/
1
Худэржилтийн талбайн өгөршлөөр ууссэн сэвсгэр хурдас                      /кора выветривания/
Гидро-гялтгануурын төрлийн       өгөршлийн гадаргуу
0,2 - 0,4
-1.0
Каолины          төрлийн өгөршлийн гадаргуу
>0.6
-0.25
2
Худэржиптийн талбайг хучигч    сэвсгэр    хурдас
Шаварлаг            хурдас давамгайлсан
>0.8'
-0.25
/покровные отложения/
Шавранцар давамгайлсан
0.1  -0.2 >0.6
-0.25 -0.25
 
Химэрлэг давамгайлсан
>0.8"
-0.15

Эолын гаралтай элс
Зөвхөн   тусгайлсан   судалгааны   үр   дүнд тулгуурлан сорьлолт явуулна.
3
Худэржилтийн талбайд хөгжсөн хөрс
Ортоэлювийн
0.2-0.4
-1.0
Параэлювийн
0.2-0.82
-1.0
Неоэлювийн
<0.33
-0.15
Тэмдэглэл:
1-    Хөрсний усны тувшин заасан гунд хуртэл дээшилдэггуй болох нь тогтоогдвол
соръц авах шаардлагагуй.
2-    Хөрсний уеудийн ялгарлыг харгалзан узэж гунийг сонгож авна.
3-  Биоген хуримтлалд идэвхтэй элементуудийг агуулсан худэр эрэх уед энэ
аргачлалыг хэрэглэнэ.
Гадаргуун исэлдлийн орчинд тогтвортой байж чаддаг нэгдэл үүсгэгч 8п, XV, Ве, Та, ЫЬ зэрэг элементүүдээс бүрдэх хүдэржилтийг тогтооход чиглэсэн эрлийн ажил явуулж байгаа тохиолдолд одоог хүртэл хэрэглэж ирсэн нийтлэг аргачлалыг хэрэглэвэл зохино.
Геохимийн эрлийн аргачлалыг сонгож авахад шаардлагатай аргачлалын асуудлыг
шийдэх зорилгоор явуулах туршилт аргачлалын ажил                    <||
ГЗЕЭА-ын явцад ихэнх тохиолдолд анхдагч болон хоёрдогч хүрээ, сарнилын урсгалын аргуудыг янз бүрийн байдлаар хослуулан хэрэглэдэг тул тэдгээрийн хоорондын уялдаа холбоог тогтоох шаардлагатай. Иймд энэ асуудлыг шийдэх болон сэвсгэр хурдаснаас сорьц авах / тухайн талбайд зохицсон/ аргачлал боловсруулахад туршилт аргачлалын ажлын зорилго оршино. Ийм ажлыг тухайн эрэл явуулах гэж байгаа талбайд урд өмнө тогтоогдсон орд буюу хүдрийн илэрц дээр явуулах бөгөөд талбайн судалгаа явуулж эхлэхээс өмнө гүйцэтгэнэ.
Туршилт аргачлалын ажлын торны хэмжээг сонгож авахдаа сорьцны тоо 50-аас доошгүй байхаар бодож, дэвсгэр утгын /фонын/ ба гажгийн хэсгийн аль алийг нь тодорхойлж байх нөхцлийг хангах ёстой. Анхдагч ба хоёрдогч хүрээний уялдаа холбоог тогтоох, хоёрдогч хүрээгээр сорьцлолт явуулахад хамгийн төлөөлөл сайтай хөрсний үе болон сорьцонд авах материалын мөхлөгийн хэмжээг тогтоох зорилго бүхий сорьцлолтыг хэрэв энэ зориулалтаар хэрэглэж болох уулын малталт байгаа бол түүнийг ашиглан гүйцэтгэвэл зохих бөгөөд үгүй бол 50-60 см гүнтэй копуш нүх ухаж тус бүрээс 2 сорьц авах замаар гүйцэтгэвэл зохино. Уулын малталтыг ашиглаж байгаа тохиолдолд хөрсний бүх үеэс сорьц авах бөгөөд үндсэн чулуулгаас мөн сорьц авна. 50-60 см гүнтэй нүх ухаж авах нь зөвхөн хоёрдогч сарнилын хүрээгээр сорьцлолт явуулах аргачлалын асуудлыг шийдэх боломж олгоно. Энэ тохиолдолд нэг сорьцыг хөрсний дээд үеэс нөгөө сорьцыг хөрсний хуримтлалын үеэс тус тус авна. Сорьцны жин 500-700 г байвал зохимжтой. Сорьц тус бүрийг хатаасны дараа -0,15, +0,15 ба-0,25, +0,25 ба -0,5, +0,5 ба-1, +1ба-3, +3 мм -ийн хэмжээтэй мөхлөгүүдэд зохих шигшүүр хэрэглэн хуваах ёстой. Ийнхүү хуваасан мөхлөгүүдээс тогтох сорьц тус бүрийн жин нь 30 гр -аас багагүй байх шардлагатай.
22

Туршилт аргачлалын ажлын үед авсан сорьцыг шинжилгээнд яаралтай өгөх хэрэгтэй бөгөөд шинжилгээний үр дүнгээр үндсэн индикатор элементүүдийн дувдаж агуулга, дисперсийн утгыг тогтоож харьцуулах замаар сорьцлоход хамгийн тохиромжтой хөрсний үе ба түүний орших гүн, сэвсгэр хурдасны мөхлөгийн хэмжээг тогтоож тэдгээрээс сорьц авах аргачлалыг боловсруулна.
Худрийн илэрц, геохимийн гажгуудад унэлгээ өгөх зорилгоор явуулах нарийвчилсан
геохимийн судалгаа. 1: 50 000- ын ажлын явцад тогтоогдсон тодорхой хүдрийн илэрц
болон геохимийн гажгуудад үнэлгээ өгөх зориулалттай нарийвчилсан /1: 10 000- аас 1:
2000 хүртэл масштабтай / геохимийн судалгаа явуулах зайлшгүй шаардлага гарч
ирдэг. Энэхүү урьдчилсан үнэлгээний шинжтэй нарийвчилсан геохимийн судалгаа нь
тодорхой объектэд үнэлгээ өгөх зорилгоор гүйцэтгэдэг аливаа геологи хайгуулын
ажлын үед гүйцэтгэдэг геохимийн судалгаа явуулахад хэрэглэдэг нийтлэг арга
аргачлалаар гүйцэтгэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хожим тухайн объект дээр
тухайн масштабын бие даасан геологи-эрлийн нарийвчилсан судалгаа явуулахад
геохимийн судалгааг давтан гүйцэтгэх ёсгүй. Энэ ажлын явцад тухайн объект дээр
ухсан бүхий л уулын ажлаар илэрсэн гарш, өрмийн чөмөг зэргийг зохих ёсоор
сорьцлох хэрэгтэй.                                                                                |
Ажлын чанарын түвшин тогтоох зорилгоор гүйцэтгэх хяналт шалгалтын ажлыг тогтмол гүйцэтгэх ба хяналтын сорьцыг үндсэн сорьц авснаас хойш 2-3 өдрийн дотор авах нь зүйтэй. Ийм хяналтын ажлыг сорьцлолт хариуцсан отрядын ахлагч гүйцэтгэх ёстой бөгөөд сорьцын тоо нь бүх сорьцын 3 хувьтай тэнцүү байх ёстой. Хяналтын сорьцыг эрлийн талбайн хэмжээнд аль болохоор жигд авах хэрэгтэй. Үндсэн ба хяналтын сорьцуудыг нэг захиалгад оруулах замаар лабораторын алдаанаас ангижирах арга хэмжээ авбал зохино. Хяналтын ба үндсэн сорьцын дугаар өөр хоорондоо адил байж болохгүй.
Эцсийн /баталгаажуулах/ хяналтыг шинжилгээний үр дүнг боловсруулах үед илэрсэн литохимийн гажиг бодитой эсэхэд үнэлгээ өгөх зорилгоор гүйцэтгэнэ. Баталгаажуулах хяналтын ажлын хэмжээ нь тухайн гажгийн хэмжээнд авсан сорьцны тооноос хамааран 3-аас 10 хувь хүртэл хэлбэлзэлж болно. Энэ ажлыг тусгайлсан мэргэжлийн байгууллага эсвэл захиалагчийн зүгээс эрх олгосон экспертийн удирдлагаар тусгай ажлын групп тус тус гүйцэттгэвэл зохино. Геохимийн сорьц боловсруулах лаборатори шинжилгээний ажлыг хэрхэн зохион байгуулах, түүний чанарт хэрхэн хяналт тавих зэрэг нийтлэг асуудлуудыг 1985 онд баталсан "Литохимийн сорьцлолтын үр дүнг боловсруулах, түүнд тайлал хийх аргачлалын зөвлөмж"-ийн дагуу шийдвэрлэж байвал зохино.
6.21 Геоботаникийн ажиглалт нь ургамлын бүрхэвчийн индикац шинж чанар нь хөрс, чулуулгийн төрөл, доороо байрлах хурдас чулуулгийн хүдэр агуулах ба гарал үүслийн төрөлтэй хэрхэн холбогдож байгааг тогтоох зорилготой. Судалгааны талбайд тархсан ургамлын төрөл, аймаг нь сонгож авсан тулгуур талбайн хэмжээнд АСЗ дээр хэрхэн илэрч буй шалгуурыг тогтооно. Тулгуур талбайтай ойролцоо физик газарзүйн нөхцөлтэй бусад талбайд геологийн ба эрлийн зорилтыг шийдэхэд тэдгээр
23

Геоморфологийн судалгааны бүх үе щатанд (бэлтгэл, хээрийн суурин боловсруулалт) АСЗМ-ийг ашиглах зайлшгүй шаардлагатай.
Хучаас, атираат структур хөгжсөн нутгуудад геоморфологийн судалгаа нь орчин үеийн рельеф, шинэхэн тектоник, хучаас, еуурь чулуулгийн структуртэй хэрхэн холбогдож байгааг тогтоохын тулд морфометрийн анализ хийх хэрэгтэй. Хээрийн ажлын өмнө зохиогдсон морфометрийн схемийг (базис ба оройн гадарга, усан сүлжээний нягтрал, рельефийн энерги г.м) хээрийн судалгааны явцад баяжигдан геоморфологийн зураг зохиоход ашиглагдсан байх ёстой.
I
ГЗЕЭА-ын масштабт багтан илэрч буй рельефийн хэлбэр, тэдгээрийн морфологийн ялгаа, гарал үүсэл нас зэрэг нь рельефийг зураглах ба судлах гол объект байх ёстой. Хэвтээ маягтай ба налуу гадаргуунуудын уулс голын хөндий, плато /тал/ зэрэг яруст тогтоц бүхий рельефүүдийн хоорондын тогтвортой холбоог тогтоосны үндсэн дээр нутгийн геоморфологийн хөгжлийн үе шатуудыг /рельефийн хэрчигдэл, ангилал, угаагдал ба хуримтлалын тэгшрэл/ тодорхойлно.
Субгоризонталь (хэвтээ маягийн) гадаргуу (дэнжүүд, структур-элэгдлийн галт уулын плато, пенетлен, педиплен г.м) усан хагалбар ба голын хөндийн хажуу нь хээрийн ажлын үед морфометр, морфографийн шинж чанар, өгөршлийн бүрхүүлийн байдал, дөрөвдөгчийн хучаасын онцлог зэргээс эртний структур нь орчин үеийн рельефээс хэрхэн хамаарч байгааг тайлбарлах ёстой. Уулын хажуунуудыг судлахдаа тэдгээрийн хэлбэр дүрс, нугалаас (перегиб)-ын байдал болон түүний үүссэн шалтгааныг тайлбарлана.
Геоморфологийн судалгааны иж бүрдэлд эртний ба орчин үеийн мөстлөг, карст, гулсалт, сель, нухалт, асгараг г.м геологийн экзоген үйл ажиллагаанд холбоотой үүссэн рельефийн өвөрмөц төрлүүдийг илрүүлэн ба зураглах ажил бас багтана. Энэ судалгааны хүрээн доор дээрх хэлбэрүүд хөгжсөн талбайнуудын геологи, морфологи ба морфометрийн шинж чанар, тэдгээрийн тархалтын гүн, /зузаан/ орчин үеийн идэвхжил зэргийг тодорхойлно. Цэвдэгшлийн бүсэд (криолитзона) хөлдөлтийн товцог, криотрубаци, солифлюкацийн хурдас, термокарст орчны чулуулгийн байдал г.м судлана (хөлдсөн ба гэсгэлэн чулуулагт). Эдгээр судалгааны үр дүнд 1:50000-ны масштабын геоморфологийн зураг зохиож (заримдаа 1:100 000 масштабын) тайланд хавсаргана.
6.23 ГЗЕЭА-ын үед гидрогеологийн судалгааг газрын доорхи усыг ашигт малтмал ба геологийн объектийг илрүүлэх зорилгоор хийнэ. Газар дээрх усны эх булгууд нь тасралт эвдрэлүүд, ус агуулагч чулуулгийн давхаргын газрын гадаргуу дахь заагч, түүний химийн найрлага нь металл, нефть, халуун хий, иод, бром ба бусад
24

төрлийн ашигт малтмалын эрлийн шалгуурын үүрэг гүйцэтгэдэг учир талбайн хэтийн төлөвийг үнэлэхэд багагүй ашигтай юм.
Гидрогеологийн судалгааны агуулга, хэмжээг төслөөр тодорхойлно.
Гидрогеологийн судалгааг гидрохимийн сорьцлолттой хамтдаа явуулах учир ажиглалт нь гадаргуугийн ус, усан сан, газар доорх усны байгалийн ба хиймэл эх үүсвэрийн бичиглэл хийж дээж авах ажлыг агуулна. Иймд ус агуулагч давхарга, ан цавшилтын бүсийн дагуу илэрсэн усан цэгүүдийг сонгох журмаар байгалийн (булаг шанд) ба хиймэл усан цэгүүдээс (худаг) сорьц авч тэдний химийн ерөнхий, бичил компонентууд, химийн найрлагыг тус тус тодорхойлно.
6.24                                Геоэкологийн  суурь  үнэлгээний  ажлыг  энэхүү  зааварт  хавсаргасан
журмын дагуу хийсэн байна.
6.25                                Суваг, шуудуу, шурф, цэвэрлэгээ зэрэг уулын малталтын ажил нь дараах
зорилгоор хийгдэнэ. Үүнд:
 
•        давхраажсан ба давхраажаагүй бүрдлүүд (бодисын найрлага физик чанар,
байршлын нөхцөл, хоорондын харьцаа, хил заагийн онцлог) мөн тасралтат
эвдрэлийн бүсүүдийн эрдэслэг бүрдэлт, бүтцийг судлах:
•        геофизик ба геохимийн гажлууд, АСЗМ-д шифр тайлалтаар илрүүлсэн
объектуудын мөн чанарыг тогтоох:
•        сэвсгэр хурдсаар хучигдсан структур, геологийн биетүүдийг мөрдөх:
•        ашигт малтмалын шууд ба шууд бус шинж тэмдгүүдийг илрүүлэх, хүдэр
агуулагч ба хүдэр хянагч бүрдлүүд, хүдрийн биетүүдийг илрүүлэн сорьцлох,
тэрчлэн зарим эрлийн талбай, ашигт малтмалын илрэлийн хэтийн төлөвийг
үнэлэх:
•        фаун, флорын үлдэгдлийг илрүүлэн цуглуулах:
•        ашигт малтмалын биетүүдийн параметрүүдийг тогтоох (урт, өргөн, зузаан )
•        хүдрийн биет, хүдэр агуулагч бүс г.м-д агуулагдсан ашигт компонентуудын
агуулга, тархалтын онцлог, эрдэслэг ба химийн найрлагыг тодорхойлох.
Уулын малталтыг аль болох бага хэмжээгээр хийж, их мэдээлэл авахаар
бодолцон, байгаль орчинд бага хохирол учруулсан байх.
Уулын малталт тавих цэгийг геологи, геохими,  геофизик, АСЗ зэрэг бүх боломжит мэдээллийг хослуулан дүгнэх замаар сонгож авна.
6.26        ГЗЕЭА-ын үед геологийн даалгаварт заасан геологийн ба эрлийн ажлын
зорилтыг биелүүлэхийн тулд өрөмдлөгийн ажил явуулна. Геологийн тодорхой нөхцөл
байдлаас   шалтгаалан   өрмийн   цооногийг   босоо   ба   налуугаар   өрөмдөнө.   Бүх
цооногийг  өрөмдөх  газрыг  геологи,   гидрогеологи,   геофизик  ба  АСЗ-зэрэг  бүх
мэдээллүүдийг нэгтгэн дүгнэх замаар сонгож авна.
300 м-ээс дээш гүнтэй цооногийг тавих цэгийг сонгохдоо үндэслэлийг маш нягт нямбай гаргахад онцгой анхаарах хэрэгтэй. Баганат өрөмдлөгийн кернийн гарцын хувийг уг талбайд тархсан ашигт малтмалын онцлог, уул техникийн нөхцөл, өрмийн суурь машины техникийн боломж зэргийг харгалзан төсөлд тусгаж өгнө. Гэхдээ ямарч нөхцөлд геологийн мэдээлэл авах, ялангуяа хүдрийн интервал, чулуулгуудын хил заагийн бүс г.м талаар бүрэн дүүрэн мэдээлэл авах нөхцөлийг хангасан байна.
Бүх керн /шлам/ нь нягт нямбай судлагдахаас гадна түүнээс хими, гэрэл, минералоги, петрографи палеонтологийн үнэмлэхүй нас болон бусад шинжилгээний сорьц авагдсан байх ёстой.
25

Геологийн даалгаварт ашигт малтмал ба чулуулгийн онцлогийг харгалзан тодорхойлогдсон геологийн иж бүрдэл судалгаатай хамт цооногуудад каротаж, гидрогеологийн ажиглалт, гидрохимийн сорьцлолт хийгдсэн байх хэрэгтэй.
Структур байр1плын элементүүдийг тодорхойлохын тулд чиглэсэн керн авдаг бөгөөд харин ГГЗ-ын үед цооног орчим болон цооног хооронд геофизикийн судалгаа хийвэл зохино.
Цооногийн нийт керн /буюу шлам/ нь нарийн нягт судлагдан бичиглэл хийгдсэн байхаас гадна хими, спектр, минералоги, петрографи, палеонтологийн зэрэг шинжилгээнд дээж, сорьц авагдсан байх хэрэгтэй. Хучаас хурдасны хэсгээс керн авахгүйгээр өрөмдөх нөхцөлийг гүний геологийн зураглалын үед тодорхойлж өгсөн байна.
Цооногт каротажийн ба гидрогеологийн ажиглалт, гидрохимийн дээжлэлт болон бусад судалгаанууд хийгддэг бөгөөд эдгээрийн иж бүрдэл нь цооног өрөмдөж буй хэсгийн чулуулаг ба ашигт малтмалын онцлогийг харгалзан үзсэн геологийн даалгавраар тодорхойлогддог. Ямар нэг структурийн байршлын элементийг тодорхойлохын тулд чиглэсэн кернийг /ориентированный керн/ авдаг бөгөөд харин гүний зураглалын үед цооног орчмын ба цооног хоорондын /профилуудын хувьд/ орон зайд геофизикийн судалгаа явуулдаг. Дөрөвдөгчийн ба платформын хучаас хурдсыг нэвт өрөмдөн фундаментэнд хүрч өрөмдөх цооног нь өгөршлийн зоныг нэвтрэн цааш зохих хэмжээнд өрөмдсөн байх ёстой. Энэ нь бүлэгчилсэн, листын ба гүйцээх зураглалын үед 15-20м, гүний зураглалын үед бол 15-30 м-ээс 70 м хүртэл өрөмдсөн байвал зохино.
6.27                                Геологийн бүх төрлийн судалгааны үед авах сорьцлолт, дээжлэлтийн
ажлуудыг холбогдох журам, зааврын дагуу авагдсан байна.
6.28                                Геологийн биет, түүний дотор ашигт малтмалаас авсан ховилон, цэглэн,
задиркийн хусаж авах, шлихийн бусад сорьцуудыг спектр, рентгенспектр, хими,
литологи,   минерологи,   палинологи,   петрографи,   радиологи   ба   бусад   төрлийн
шинжилгээ хийлгэхээр лабораторид илгээнэ. Боломж бүрдсэн газар нутагт шлих,
геохими, валун, хэмхдсийн ба бусад аргуудыг хослуулан сорьцлолтыг иж бүрдэл
байдлаар авч болно.
Эрлийн ажлыг амжилттай явуулах гол үндэс бол сорьцын шинжилгээний үр дүнгийн хариуг шуурхай авч эрлийн ажлын чиглэлийг тодорхойлох явдал юм. Ийм зорилгын үүднээс хээрийн лаборатори ажилллуулах хэрэгтэй. Ийм лабораторийг шлихийн сорьцийг фракцид ялгах урвалжуудаар ханган минерологийн шинжилгээ хийх, усны шуурхай шинжилгээ, дээжийг цөмийн физикийн аргаар шинжлэх багаж (түүний дотор хүдэр, чулуулгийг байгалийн гарш дээр судлах боломжтой) тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.
Өмнө хийгдсэн судалгааны ажлын үр дүнг харгалзан дээжлэлтийн аргуудын иж бүрдэл, хээрийн лабораторийн шинжилгээний төрлүүд, зэргийг төсөлд зааж өгсөн байх ёстой. Энэ нь тухайн нутгийн геологийн тогтоц, ашигт малтмалын эрлийн ажлыг өндөр чанартай болон хурдан шуурхай гүйцэтгэхээр зохион байгуулагдсан байвал зохино.
6.29        Геологи, геоморфологи ба бусад ажиглалтын цэгүүд, шлих болон бусад
дээж авсан цэгүүд, уулын малталтууд, өрмийн цооногууд нь байрлал тодорхойлогч
ОР8-ээр АСЗ ба маршрутын байр зүйн зурагт тэмдэглэгдэнэ. Ажлын явцад шинээр
олдсон ашигт малтмалын илрэлүүдийг дээрх зургуудад тэмдэглэхээс гадна газар дээр
нь чулуун овоо босгох зэрэг онцгой тэмдэг тавих нь түүнийг дараа олоход дөхөмтэй
байдаг билээ.
26

Цооног, уулын малталтууд нь газар дээр нь тэдгээрийн дугаар, ангийн нэр, нэвтэрсэн он, сарыг харуулсан тодорхой таних тэмдэг бүхий овоо, багана, төмөр хоолой г.м босгосон байвал зохино.
Геохими ба бусад төрлийн дээжлэлтийн торыг АСЗ ба байр зүйн зураг ашиглан компас, байрлал тодорхойлогч ОР8 ашиглан татаж болно. Харин нарийвчилсан эрлийн ажил явуулсан талбайд тулгуур шугамуудыг геодезийн багажийн тусламжтайгаар хийх шаардлагатай.
6.30 ГЗЕЭА-ын бүх төрлийн зураглалын үед хээрийн суурин боловсруулалтын /цаашид суурин боловсруулалт/ ажил нь анги, отрядын бааз дээр цаг алдалгүй байнга хийгдэж байх ёстой. Отрядад хийгдэх суурин боловсруулалтын ажил нь өдөр бүр маршрутын дараа, төрөлжсөн суурин боловсруулалтын ажил нь 3-5 удаа маршрут хийсэний дараа, эсвэл тулгуур талбай болон эрлийн участок хийх судалгаа дууссаны дараа хийгдэнэ. Энгийн геологийн тогтоцтой нутгийн хувьд 3-5 удаа маршрут хийгээд 1 өдөр нийлмэл геологийн тогтоцтой нутагт 3 удаа маршрут хийгээд 1-2 өдөр суурин боловсруулалтын ажилд зориулагдсан байхаар тооцож хээрийн судалгааны үед хуримтлагдаж байгаа шинэ мэдээллүүд, ялангуяа төрөлжсөн отрядуудын (эрэл-зураглал, эрлийн) олсон мэдээллүүдийг хооронд нь холбох ажлыг зөв чиглүүлэхийн тулд гүйцэтгэгч нарын хооронд тусгай журмын дагуу мэдээ солилцох ажлыг зохион байгуулбал зохино.
Байрзүйн зураг дээр зохиогдож байгаа ажлын геологийн зураг нь геологийн биетүүд, тэдгээрийн найрлага, хил зааг, чулуулгийн үе, давхарга, хил заагийн байршлын элементүүд, тасралтат эвдрэл г.м-ийг зааврын зохиосон таних тэмдэгийн дагуу хийгдсэн байна.
Хээрийн судалгааны улирал дуусах бүрт цуглуулсан материал зохиосон зураг схем бүрийг эмхлэн цэгцлэх, журамд оруулах ажил хийгдэнэ.
Хээрийн суурин боловсруулалтын ажилд дараах зүйлүүд багтана. Үүнд:
•        геологийн  төсөлд  заасан  хээрийн  зургуудыг  (геологийн, дөрөвдөгчийн
хурдасны, ашигт малтмалын байршлын зүй тогтлын ба прогнозын, баримт
материалын, геохимийн, шлихийн, геоморфологийн, гидрогеологийн г.м)
зохион тодотгох, нэмэлт өөрчлөлт оруулах:
•        тулгуур ажлын легендийг тодотгол хийж нарийвчилсан байх:
•        дээж, сорьцуудын журнал, каталог зэргийг хөтлөх:
•        сорьц  авсан цэгүүдийн координатыг кодлох  (тооцоолон  бодох машин
ашиглах нөхцөлд)
•        маршрут   болон   бусад   судалгаагаар   авсан   дээжүүдийг   нэмж   судлах,
хураангуйлах, сорьцуудыг урьдчилан боловсруулах, тэдгээрийг хээрийн
лабораториор шинжлүүлэх, лабораторид тушаах сорьцуудын захиалгыг
үйлдэх, тэдгээрийг шуурхай явуулан тушаах:
•        хээрийн тэмдэглэлийн дэвтэр, өрмийн цооног, уулын малталтуудын баримт
бичиглэл журнал бусад материалуудад нэмэлт тодотгол хийх, маршрут тус
бүр болон хэд хэдэн маршрутыг нэгтгэн дүгнэлт хийх г.м.
•        геофизикийн    мэдээллүүдийг   боловсруулан    урьдчилсан    зураг   зохиох
(график, эсвэл изолини байдлаар)
•        геохими, шлих ба бусад төрлийн сорьцуудын үр дүнг боловсруулах, журнал,
схем, планд буулган тэмдэглэх, эрлийн хэсгүүдийн зураг, схем зүсэлтүүдийг
зохиох, нэмэлт хийх, тодруулга хийх г.м
•        давхаргазүйн   урьдчилсан   бүрэн   ба   хэсэнчилсэн   багана,   тулгуур   ба
хэсэгчилсэн зүсэлтүүд зохиох (байгалийн гарш, уул-өрөмдлөгийн, геофизик,
шинжилгээний үр дүнгийн боловсруулалтыг ашиглан);
27

•        геофизик, геохими болон геологийн материалуудын үр дүнгээр АСЗ-ийн
нэмэлт тайлалт хийх,
•        хээрийн    суурин    боловсруулалтын    ажлын    үед    геологийн,    эрлийн,
геофизикийн, геохимийн, лабораторийн шинжилгээний үр дүнгээр олж
авсан бүх мэдээллүүдийг боловсруулан харьцуулж нягт шинжилсний үндсэн
дээр ангийн ерөнхий төлөвлөгөөнд засвар оруулах, ойрын үед хийх ажлын
төлөвлөгөөг зохиох зэрэг ажлууд хийгдэнэ.
 
6.31                                Хээрийн геологийн ба бусад зургууд нь энэхүү зааврын  12-р бүлзтт
заасны дагуу маршрутын геологийн зураг, тулгуур ба эрлийн хэсгийн зураг, АСЗ-ийн
тайлалтын үр дүн, геофизик, геохимийн ба бусад мэдээллүүдийг ашигласны үндсэн
дээр ажлын масштабын фотоплан /фотосхем/, байр зүйн зураг дээр зохиогдоно.
6.32                                Хээрийн   судалгааны   ажил   дууссаны   дараа   10-15   хоногийн   дотор
захиалагч   ба   гүйцэтгэгч   (компани,   корпораци,   УҮГ   г.м)-ийн. төлөөлөгчдийг
оролцуулсан тусгай комисст ажлын үр дүнг тухайн судалгааны талбай дээр хүлээлгэж
өгнө.
Хүлээн авч үнэлгээ өгөхөд дараах материалуудыг бүрдүүлсэн байна. Үүнд:
•        хээрийн геологийн зураг (шаардлагатай үед дөрөвдөгчийн хурдасны зураг),
•        ашигт малтмалын байршлын зүй тогтол, хэтийн төлөвийн зураг:
•        эрлийн ажил явуулсан талбай /участок/ ашигт малтмалын хувьд урьдчилсан
үнэлгээ өгсөн объектуудын хээрийн зураг (схем ) эрлийн судалгааны бусад
материалууд:
•        геоморфологийн хээрийн ба бусад зургууд (хэрэв төсөлд тусгасан бол)
•        бүх төрөл судалгааг хамаарсан баримт материалын зураг:
 
•        шифр тайлалт хийгдсэн АСЗ, фото схемүүд, фотопланууд:
•        урьдчилсан   интерпретацийн   мэдээлэл   бүхий   геофизикийн   судалгааны
материалууд
•        геохимийн    ажлыг    явуулах    нөхцлөөр    ангилсан    зураг,    урьдчилан
боловсруулалт хийгдсэн геохимийн ажлын материалууд:
•        геологийн легенд /таних тэмдэг/, давхаргазүй ба геологийн хэсэгчилсэн
багана, зүсэлтүүд, тулгуур талбайнуудын план зураг,
•        үнэлгээний ажил явуулсан талбайнуудын /участок/ зураг, схем ба планууд:
•        хээрийн ажиглалтын үр дүнг тусгасан ажлын зургууд, бусад материалууд:
•        уул, өрөмдлөгийн ажлын баримтжуулалтын журналууд:
•        бүх   төрлийн   хээрийн   ажлаар   хийгдсэн   каталог,    жагсаалт   хээрийн
тэмдэглэлийн дэвтэр, бүх төрлийн сорьцлолтын журналууд:
•        бүх туслах чанарын ба нэмэлт зургууд:
•        10-15 хуудас хээрийн ажлын хэмжээ, үр дүнгийн тухай товч тайлан (анги ба
гүйцэтгэгчдээс хийсэн ажлын хэмжээ, геологийн талаар зарчмын хувьд олж
тогтоосон шинэ мэдээллүүд, эрлийн. ажлын үр дүн, цаашид хийх ажлын
зөвлөмж г.м)
Хээрийн ажил хүлээж авах комисс нь дараах асуудлаар үнэлгээ өгнө. Үүнд:
•        геологийн даалгаврыг бүрэн хангасан эсэх:
•        хээрийн   ажлын   үед   цуглуулсан   анхдагч   мэдээллийн   чанар,   түүний
баримтжуулалт,   бүх   төрлийн   судалгааны   нарийвчлалт,   үнэмшилт,   иж
бүрдэлт,   хангалт,   агуулга  зэрэгт  тавих   шаардлагыг   хангасан  байдал,
бүрдүүлсэн зураг, схем материалуудын өнгө, үзэмж:
•        хээрийн ажлын зохион байгуулалт, сонгосон аргачлал нь зөв эсэх талаар
(ажлын үндсэн хэсгийг зөв зарцуулан байрлуулсан ба дэс дараалал, техник
ба тээврийн хэрэгслэлийг ашигласан  байдал,  судалгааны иж бүрдлийн
байдал г.м)

•        хээрийн суурин боловсруулалтын ажлын чанар (бүх баримт мэдээллийн
хангалт   түүний   дотор   түрүүлүүлэн   ба   дагалдаж   хийгдэх   геофизик,
радиометр, геохими ба бусад төрлийн дээжлэлтийн ажлууд: боловсруулалт
шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх талаар төгс дэвшилтэт аргачлал хэрэглэсэн
байдал:   геологийн   геохимийн   геофизикийн   мэдээллүүд   ба  АСЗМ-ийн
тайлалтын үр дүнг иж бүрнээр нэгтгэн боловсруулсан байдал: өмнөх ажлын
үр дүнд шүүмжлэлтэй хандсан байдал: гаргасан дүгнэлт нь үндэслэлтэй эсэх
г.м);
•        эрлийн ажил үр өгөөж , чанар ба ашигт малтмалын илрэлүүдэд үнэлгээ
өгсөн байдал; Хээрийн ажлын физик хэмжээ /маршрутын урт, ажиглалтын
цэгийн   тоо,   шлихийн   сорьцлолт,   уулын   ба   бусад   ажлууд/   хээрийн
материалын чанарыг үнэлэх шалгуур болох ёсгүй. Хэрэв ГЗЕЭА-50-ийн
чанар   ашигт   малтмалын   эрлийн   ажлын   үр   өгөөжийг   бууруулахад
нөлөөлөхөөр бол төсөлд тусгасан ажлын хэмжээг (уул-өрөмдлөг, сорьцлолт
бусад ажилд) дур мэдэн багасгахыг хориглоно.
•        бүх материалуудын чанарыг (хангалт иж бүрдэл, үнэмшилт, нарийвчлалт,
өнгө үзэмж) дараах байдлаар тодорхойлно:
•        нийт зохиосон зураг схем, зүсэлт г.м материалуудаас 5-10%-ийг сонгон авч
анхдагч хээрийн  ажиглалт,  хэмжилт,  АСЗ-ийн  байдалтай дүйж байгаа
эсэхийг шалгах:
•        АСЗМ-ийн тайлалтанд хяналтын тайлалт хийх (3%) геологийн нэгжүүд,
ашигт малтмал,  эрлийн талбайнууд гэх мэтээс авсан сорьцлолтын иж
бүрдэл, үнэмшилт хангалт, нарийвчлалт зөв эсэхийг шадгах: Хэрэв хээрийн
материалуудын чанарыг шалгах явцад тухайн нутгийн геологийн тогтоц,
ашигт малтмалын эрэл ба үнэлгээний мөн чанарыг бууруулахад нөлөөлөх
алдаа гаргасан байвал, энэхүү материалыг хүлээж авахгүй, харин тэрхүү
алдаануудыг засч залруулах хүртэл хойшлуулах хэрэгтэй.
Зарим нэг гаргасан алдаануудыг дараачийн хээрийн ажлын үед засч залруулахаар даалгавар өгч хойшлуулж болно.
Хээрийн судалгааны үед бүрдүүлсэн материалыг комисс хүлээж авч үнэлгээ өгөхдөө уг ажил нь зааврын шаардлагад нийцэж байгаа эеэх, геологийн даалгавар, төсөлд тусгасан зорилтуудыг ханган биелүүлсэн байдал зэргийг үндэс болгоно. Ийм үнэлэлт өгөхдөө судалгааны талбайн геологийн тогтцын талаар цуглуулсан зарчмын шинэ мэдээлэл, ашигт малтмалын шинэ чухал олдвор, тэрчлэн онол, аргачлал, техникийн шинэ боловсруулалтыг өөрсдийнхөө судалгаанд бүтээлчээр ашигласан байдлын талаар комисс нь өөрсдийн гаргасан дүгнэлтэнд онцгойлон тэмдэглэж өгөх хэрэгтэй. Хээрийн ажлын чанарыг баллын системээр үнэлэх нь зөв.
7.СУУРИН БОЛОВСРУУЛАЛТЫН АЖИЛ
7.1                                       Суурин   боловсруулалтыг   захиалагчийн   баталж   өгсөн   "Геологийн
даалгавар",   түүнийг   үндэслэн   боловсруулсан   төслийн   дагуу   завсрын   (хээрийн
ажлуудын хооронд хийгдэх) ба эцсийн гэсэн хоёр үе шатаар гүйцэтгэнэ.
7.2                                       Завсрын суурин боловсруулалтын шатанд    дараах ажлуудыг хийнэ.
Үүнд:
• Хээрийн судалгаагаар цугларсан анхдагч материал, лабораторийн шинжилгээний үр дүн, өмнөх судалгаануудын холбогдох материалыг төрөлжүүлэн системчлэх. Тухайлбал, дээрхи мэдээллүүдийг хээрийн геологийн зураг дээр буулгах, геологийн биетүүдийн насаар, ашигт малтмалыг төрлүүдээр ангилах гэх мэт.
29

•        Агаар, сансрын зургуудад хийсэн урьдчилсан ба хээрийн тайлалуудын үр
дүнг геологийн зураг дээр буулгах.
•        Хувирлын  бүсүүд  болон  ашигт малтмалын  эрлийн талбайнуудаар том
масштабын схем зургуудыг зохиож,  нэмэлт эрлийн  ажлын (уул,  өрөм,
сорьц) тоо хэмжээг тодорхойлох.
•        Тулгуур талбайнуудыг тодорхойлж, тэдгээрийн схем зургуудыг зохиох.
•        Хоёр дахь жилийн хээрийн судалгаа явуулах дэлгэрэнгүй хөтөлбөр гаргах.
•        Тайлангийн зарим боломжтой бүлгүүдийг бичих.
•        Захиалагчид ашигт малтмалын эрлийн үр дүнгийн талаар илтгэх хуудас,
мэдээллийн тайлан бичиж өгөх.
•        Геологи, геоморфологи, геофизик, геохимийн хээрийн судалгааны анхдагч
мэдээллүүд,    лабораторийн    шинжилгээний    үр    дүн,    палеонтологийн
тодорхойлолтуудыг хээрийн геологийн зураг дээр буулгаж, интерпретаци
хийх.
•        Геологийн  зураглалын  явцад цугларсан геофизикийн  болон  геохимийн
судалгааны бүх материалыг  тухайн чиглэлийн аргачлалаар боловсруулна.
Геохими,      геофизикийн      судалгааны      материалд      хийх      геологийн
интерпретацийг агаар-сансрын зургийн тайлалтай хослуулах ёстой.
•        Маагмын чулуулгийн петрохими ба геохимийн найрлагыг лабораторийн
шинжилгээгээр  тодорхойлж,  үр дүнгээр  нь  тоон  боловсруулалт хийж,
диаграммуудаар үзүүлэх.
•        Тектоникийн,     тулгуур     талбайн,     тулгуур     давхраасуудын,     тасралт
эвдрэлүүдийн,    цагирган    бүтцүүдийн,    палеовулканитуудын,    литологи-
фацийн,   геодинамикийн,   шинэхэн   тектоникийн,   хэтийн   төлөв   бүхий
талбайнуудын дарагдмал хурдасны геологийн тогтоц, өгөршлийн гадаргын
гүний байрлалын зэрэг төрөлжсөн зураг, схемүүдийг 1:100000- 200 000-ын
масштабаар зохиох.
7.3         Геофизикийн   мэдээллийг   боловсруулж   геологийн   тайлал   хийснээр дараах асуудлуудыг шийдвэрлэнэ. Үүнд:
•    Судалгаа хийсэн талбайг   физик орны шинж төрхөөр нъ ангилж, гажгийн
сунал, өөрчлөлт, тасралт, шилжилтийг судлах зэрэг чанарын боловсруулалт
хийх  замаар геологийн биетуудийн хил заагийг тогтоох,  хагарлын болон
хувирлын  бусуудийг илруулэх,  мөрдөх,  зарим ашигт малтмалын байршил,
тархалтын зуй тогтолыг тодорхойлох нэмэлт мэдээллийг бий болгоно.
•        Физик   орны   хэмжилтуудийг   тоон   узууулэлтэнд   шилжуулэн   тооцоолох,
загварчлах замаар гажиг уусгэгч биетуудийн байршил, гун, хэлбэр хэмжээ,
тархалт,    зарим   тохиолдолд   тэдгээрийн    бурэлдэхуун,    агуулга   зэргийг
тогтоож, физик орнуудын болон геологийн биетуудийн хоорондын шутэлцээ,
тэдгээрийн зуп тогтолд тайлбар өгнө.
•        Геофизикийн мэдээлэлд чанарын болон тоон боловсруулалт хийсэн ур дунг
нэгтгэн газрын гун дэх геологийн биетуудийн байршил, тогтоц, эрлийн хэтийн
төлвийн   тухай   таамаглал   бухий   зусэлтууд,   1:50   000-ын   масштабтай
боловсруулалтын план зураг, геологи-геофизикипн тайлалын    зураг зэргийг
зохиосон байна.
1А         Геохимийн чиглэлээр завсрын суурин боловсруулалтанд хийх ажлууд:
•        Судалгааны талбайд тархсан чулуулгийн химийн элементүүд, тэдгээрийн
тархалт, төрөлжилтийг тогтоох,
•        Геохимийн  ба  бусад  сорьцуудын     шинжилгээний  үр  дүнгүүдийг  зураг,
зүсэлтүүд дээр буулгах,
30

•        Талбайн хэмжээнд хийгдсэн геохимийн ажлын урьдчилсан боловсруулалтыг
хийж, дан элементийн болон эвшлийн гажигуудыг ялгах.
•        Прогнозын үнэлгээ өгөгдөх хүдрийн бүс, ашигт малтмалын илрэл, хүдрийн
биетийн элэгдлийн түвшин, далд байгаа биетийн гүн, түүний хэлбэр, хэмжээг
тодруулах.
•        Чулуулгийн химийн элементүүдийн тархалтыг тодорхойлогч итгэлцүүрүүд-
ийн тооцоонуудыг хийх.
Суурин боловсруулалтын ажлын гол асуудлуудыг "Литогеохимийн сорьцлолтын үр дүнг боловсруулах, түүнд тайлал хийх аргачлалын зөвлөмж"- д тулгуурлан боловсруулсан байна.
7.5                                       Завсрын суурин боловсруулалтын үргэлжлэх хугацаа нь хээрийн анги,
хэсэг бууж ирснээс эхлээд дараа жилийн хээрийн ажил эхлэх хүртэл буюу өмнөх оны
10-р сараас дараа оны 5-р сар хүртэл (нийтдээ 7 сар) үргэлжилнэ.
7.6                                       Завсрын суурин боловсруулалтын ажлаар шийдэж чадаагүй асуудлуудыг
тухайлбал, хэтийн төлөв бүхий талбай, гажиг, ашигт малтмалын илрэлүүдийг судлах
аргачлалыг тодорхойлж өгөх ёстой.   Мөн уг ажлын төгсгөлд жил бүрийн хээрийн
судалгааны ажил эхлэхийн өмнө тулгуур судалгаа хийх талбайнууд, голлох маршрут,
тулгуур   зүсэлтүүд,   эрлийн   ажил   тавих   талбай,   үнэлгээ   өгөгдөх   объектууд,
геофизикийн тор шугамууд, өрөмдлөг ба уулын ажлыг төлөвлөсөн схем зураг зохиож,
хээрийн ажлын дэлгэрэнгүй хөтөлбөр гаргана. Өмнөх жилийн хээрийн судалгааны
ажлаар   цуглуулсан   баримт   мэдээллэл   болон   тэдгээрт   хийлгэсэн  лабораторийн
шинжилгээний үр дүнгүүдийг тусгасан завсрын тайлан заавал бичиж,  байгууллагын
ШУТ-ийн (Эрдмийн) зөвлөлийн хурлаараа авч хэлэлцүүлсэн   тухай тэмдэглэл ийн
шийдвэрийн хамт, захиалагчид ирүүлсэн байна.
7.7                                       Завсрын суурин боловсруулалтын ажлыг захиалагчаас    томилогдсон
комисс 7.2-7.5-р зүйлд заасан бүх материалыг шалгаж, дараах үзүүлэлтүүдээр дүгнэн
хүлээж авна. Үүнд:
 
•        Уг материалууд заавар, төсөл, геологийн даалгаврын шаардлагыг бүрэн
хангасан эсэхийг.
•        Нийт материалын  10%-д түүвэрлэн хийлгэсэн хяналтын дүн  (хяналтын
бичиглэл, агаар-сансрын зургийн тайлал, материалын интерпретаци, зураг,
схем, хүснэгт, графикууд) нь анхдагч баримт мэдээлэлтэйгээ хэрхэн нийцэж
байгааг (Хяналтыг хаана хэнээр хийлгэхийг захиалагчаас зааж өгнө).
•        Илэрсэн алдаа мадгийн тоо хэмжээ, хор холбогдол ямар болохыг тус тус
үндэс болгоно.
Комисс тухайн төсөл хэрэгжүүлэгчээс цаашид хийхээр төлөвлөсөн ажлынх нь хөтөлбөртэй танилцаж, хээрийн ажилд гарах бэлтгэл хангагдсан эсэхийг тодорхойлж өгнө. Хэрэв өмнөх жилийн хээрийн ажлаар авсан дээжүүдийн лабораторийн шинжилгээний хариуг бүрэн аваагүй юм уу, эсвэл авсан ч боловсруулалт хийгээгүй бол уг анги, хэсгийн хээрийн ажилд гарах бэлтгэл хангагдаагүй гэж үзэх ёстой.
7.8          Эцсийн суурин боловсруулалтаар дараах ажлуудыг хийж, үндсэн ба
төрөлжсөн зургуудыг эцсийн хувилбараар зохиож, тайлбар бичгийг   боловсруулна.
Үүнд:
•        Сүүлийн жилийн хээрийн судалгааны материалыг боловсруулах,
•        Хээрийн   судалгаа,   лабораторийн   шинжилгээ,   фондын   ба   хэвлэгдсэн
материалуудыг нэгтгэж эцсийн байдлаар боловсруулах,

• Судалгааны талбайн хэмжээнд гүйцэтгэсэн ажлын үр дүнг нэгтгэн дүгнэсэн эцсийн үр дүнгийн тайлбар бичиг, хавсралт зураг бүхий тайланг энэхүү зааврын 7.14-7. 33-ын дагуу боловсруулах,
7.12                               Төгсгөлийн    суурин    боловсруулалт    нь    сүүлийн    жилийн    хээрийн
судалгаанаас хойш эцсийн үр дүнгийн тайлан хамгаалагдах хүртэл үргэлжлэх бөгөөд
түүний   нийт   үргэлжлэх   хугацаа   12   сараас   хэтэрч   болохгүй.   Эцсийн   суурин
боловсруулалтын шатанд тухайн ажлын үндсэн гүйцэтгэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ
заавал оролцсон байна.
7.13                               Төгсгөлийн суурин боловсруулалтын шувтаргаар, тайланг захиалагчийн
ЭБЗ-ийн  хурлаар  хэлэлцэхээс   өмнө     судалгааны   ажлын   анхдагч  бүх  төрлийн
материалууд болох хээрийн тэмдэглэлийн дэвтэр, бүх төрлийн журналууд, физик
параметрүүдийн хэмжилтүүдийн ба лабораторийн тодорхойлолтуудын хүснэгтүүд,
ажлын ба хээрийн зургууд, агаарын зургийн тайлал хийгдсэн перфокартууд г.м-ийг
эмхэлж   цэгцлээд   Геологийн   мэдээллийн   төвийн   архивт   актаар   хүлээлгэн   өгч
хадгалуулна.
7.14                               1:50 000-ын масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлын
тайланг    монгол хэл (шаардлагатай зарим тохиолдолд англи ба орос хэл) дээр
боловсруулж,   компьютерээр   хэвлэгдсэн   текст,   өнгөтөөр   хэвлэгдсэн   үндсэн   ба
төрөлжсөн зургууд, тайлбар бичиг доторхи схем, зургуудаас бүрдэнэ.
Тайланд дараах график материалууд хавсрагдана. Үүнд:
•        Заавал зохиогдох үндсэн зургуудын иж бүрдэл.                   р
•        Зураглалын талбайн онцлог, ашигт малтмалуудаас нь хамаарч геологийн
даалгавар, төсөлд заагдсан төрөлжсөн зураг, схемүүд.
•        Зүсэлтүүд,  геологийн  схемүүд болон  өрөмдлөг  ба  уулын малталтуудтай
холбоотой бусад материалууд.
7.15        1:50  000-ын  масштабаар заавал  зохиогдох  үндсэн  зургуудад дараах
зургууд орно. Үүнд:
•        Геологийн  зураг (гүний геологийн зураглалын  үед-дарагдмал үүсвэрийн
геологийн  зураг,   агаарын  геологийн  зураглалын  үед-аэрофотогеологийн
зураг тус тус зохиогдоно).
•        Ашигт малтмалын зураг (эсвэл ашигт малтмалын байршлын зүй тогтолын
зурагтай хамт байж болно).
•        Ашигт малтмалын байршлын зүй тогтолын ба хэтийн төлөвийн зураг (зохих
тоон үнэлгээтэй байна).
•        Гүйцэтгэсэн   судалгааны   ажлын   бүх   төрлийг   бүрэн   тусгасан      баримт
материалын зураг.
Заавал зохиогдох үндсэн зургууд нь энэ зааврын "Геологийн зурагт тавигдах шаардлага" гэсэн 11-р бүлэгт заагдсан шаардлагыг бүрэн хангасан байх хэрэгтэй.
Төрөлжсөн зургууд (геофизикийн, геохимийн, гидрогеологийн геоморофологийн, геоэкологийн гэх мэт) нь агуулгаараа тухайн нэр төрлийн судалгааны шаардлагыг хангасан байх ба гаднах чимэглэл нь заавал зохиогдох зургийнхтай адил байна.
•    Тайлангийн график хавсралтуудыг тусад нь хийж эхлээд заавал зохиогдох
зураг (баримт материалын, геологийн, ашигт малтмалын, ашигт малтмалын
байршлын зүй тогтолын, прогнозын)-уудыг, дараа нь төрөлжсөн зураг, схем,
зүсэлтүүдийг дарааллуулан дугаарлана.
Зургийн            таних           тэмдэг,           литостратиграфийн            багана,
металлогенограммуудыг    тусгайд    нь    нэгтгэн    үзүүлнэ.    Хавтгай    болгоны
32

геологийн зургийн доод хүрээний дор уг хавтгайн геологийн зүсэлтииг байрлуулна. Энэ зүсэлтийнх нь хэвтээ масштаб зургийнхтай ижил байх ба босоо масштаб нь тухайн дүүргийн рельеф, геологийн тогтоцоос хамаараад илүү том байж болно.
7.16       Геологийн      зураг       (Дарагдмал      хурдасны       геологийн      зураг, аэрофотогеологийн зураг) дээр дараах зүйлүүдийг дүрсэлж үзүүлнэ. Үүнд:
•        Тунамал,   вулканоген-тунамал,   үеллэг   вулканоген,   метаморф,   интрузив
чулуулгуудын тархалт, тэдгээрийн литостратиграфийн албан ёсны (формац,
мэмбэр, бэд, групп, комплекс) ба албан ёсны бус (зузаалаг, мэшил, риф,
биогрем, делюви, олистостром, олистолит, давсны шток, дэл, судал, батолит,
массив, турбидит, флиш, моласс гэх мэт) нэгжүүдээр ангилсан ангиллууд.
•        Литостратиграфийн   нэгжүүдээр   ангилагдсан   геологийн   биетүүдийн  нас,
найрлага.
•        Диноматермаль ба хил заагийн хувирлууд, тэдгээрийн хэмжээ, төрлүүд.
•        Геологийн биетүүдийн үүсгэж байгаа вулкан, вулкан-плутон структурууд.
•        Чулуулгийн үелэл, унал, суналууд.
•        Чулуулгийн занаршилт, ан цавшилт.
•        Өгөршлийн бүрхүүлийн талбайг нас, гарал үүслээр нь ялгаж үзүүлнэ. Хэрэв
өгөршлийн бүрхүүл их талбайг хамарсан байвал тусад нь зураг зохионо.
•        Тектоникийн хагарлууд, тэдгээрийн төрлүүд.
•        Техноген чулуулгийн (овоолго гэх мэт) тархсан талбай, техноген хувирлын
бүсүүд.                                                                                         |
•        Ашигт малтмалын үндсэн биетүүдийг болон тэдгээрийг агуулж байршуулж
байгаа багц, зузаалгууд.
•        Тулгуур буюу тэмдэгт давхраасууд.
•        Дүүргийн геологийн тогтоц, хэтийн төлвийн үнэлгээнд чухал үүрэгтэй байгаа
(дэл, судлууд, хувиралд орсон чулуулгийн бүсүүд гэх мэт) жижиг биетүүд.
 
•        Геологийн хилүүд (тогтоогдсон байдлаараа зэрэглэн ангилагдсан).
•        Чухал ач холбогдолтой өрмийн цооног, уулын малталтууд.
•        Органик үлдэгдэл, археологийн олдвор, радиологийн тодорхойлолт бүхий
цэгүүд.
Геологийн   зургийг   легенд,   геологийн   зүсэлтүүд,   литостратиграфийн багана, туслах чанарын схемүүд заавал дагалдана.
7.17 Дөрөвдөгчийн хурдасны геологийн зураг дээр дараахь зүйлүүдийг үзүүлнэ. Үүнд:
•        Нас ба литологоороо ангилагдсан дөрөвдөгчийн хурдасны гарал үүслийн
төрлүүд, тэдгээрийн тархалт.
•        Дөрөвдөгчийн   хурдас   тархсан   дүүргүүдийн   геоморфологийн   онцлогууд
(хэрэв геоморфологийн зураг зохиогдоогүй бол).
•        Дөрөвдөгчийн хурдасны зузаан (ангилал тус бүрээр).
•        Өгөршлийн гадарга (бүрхүүл)-ын тархалтын хүрээ.
•        Тэмдэгт давхраасууд (хэрэв тэдгээр нь бүрэн биш байсан ч).
•        Геологийн хилүүд (шинж чанар, үнэмшлийн зэрэглэлээр нь ангилсан).
•        Тектоникийн хагарлууд ба тэдгээрийн байрлалын элементүүд.
•        Хөлдүү ба гэсгэлэн чулуулгуудын болон газрын дорхи мөсний тархалтын
талбайнууд.
•        Органик        үлдэгдлүүд,         археологийн         олдворууд,         радиологийн
тодорхойлолтуудтай цэгүүд.
•        Далд байгаа чулуулгийн нас, байрлалын гүнийг заасан заалт бүхий өрмийн
цооног, уулын гүн малталтууд.

•    Дөрөвдөгч галавын үе шатуудын эртний газар зүйн онцлогууд (мөсний
хөдөлгөөний чиглэл гэх мэт).
Дөрөвдөгчийн хурдасны зургийг давхарга зүйн багана (хурдсын зузаан их байвал), цооногийн зүсэлтүүд, дөрөвдөгчийн хучаас хурдасны схемүүд дагалдана. Хучаас хурдасны схем дээр стратиграфи-гарал үүслийн бүх ангиллуудын харьцаануудыг, харин цэвдэгшилтийн схем дээр хөлдүү ба гэсгэлэн чулуулаг, газрын доорхи мөсний тархалтын хүрээнүүдийг үзүүлнэ.
7.18        Ашигт малтмалын зургийг геологийн суурь зураг дээр зохиох ба дараах
зүйлүүдийг зурж үзүүлнэ. Үүнд:
•        Ашигт малтмалын бүх орд, илрэл, эрдэсжилтийн цэгүүдийг үйлдвэрийн,
формацийн, гарал үүслийн төрлүүдээр нь болон хэмжээ, судлагдсан байдлаар
нь ангилж үзүүлнэ.
•        Ордын талбай.
•        Зургийн масштабаар дүрслэгдэж чадаж байгаа ашигт малтмалын биетүүд.
•        Геохимийн ба шлихийн сарнилын хүрээ, потокууд, ашигт малтмалын өндөр
агуулгатай дээжүүд.
•        Ашигт малтмалын холбогдолтой байж болох геофизикийн гажигууд,
•        Уурхайн   овоолго,   баяжуулах  фабрикийн  хаягдал  зэрэг  ашигт  малтмал
агуулсан бусад техноген хурдас.
7.19        Нэг  ярусын  бүтэцтэй дөрөвдөгчийн  тунамал  ба  вулканоген  хучаас
хурдас тархсан нутагт хучаас хурдасны, харин хоёр ба гурван ярусын бүтэцтэй
дүүргүүдэд дарагдмал атираат фундаментын хэмжээнд ашигт малтмалын тархалтын
зүй тогтол, прогнозын зургийг тус тус зохиодог.
Геологийн тогтоц нь нарийн нийлмэл, ашигт малтмалаар баян, шигүү байрлалтай, гарал үүсэл, төрлүүдээрээ олон янз байгаа дүүргүүдэд ашигт малтмалын бүлэг (эндоген ба экзоген), төрөл (өнгөт, үнэт, ховор гэх мэт)-үүдээр нь хоёр буюу түүнээс олон зураг зохионо. Давхаргаар байрладаг ашигт малтмал (нүүрс, төмрийн хүдэр, фосфорит, нефть-хий, боксит гэх мэт) бүхий дүүргүүдэд голлох төрлүүдээр нь төрөлжсөн зургуудыг зохионо.
Ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийн зураг дээр ашигт малтмалын гарал үүсэл, хэтийн төлвийн үнэлгээний аргачлал, үнэлгээнүүдэд хийсэн металлогени (минерагени)-ийн анализ, синтезийн үр дүнг тусгана. Ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлвийн зураг нь сийрүүлж бэлтгэсэн геологийн суурь дээр зохиогдоно. Сийрүүлж бэлтгэсэн геологийн суурь гэдэг нь ашигт малтмалын ордын үүсэл, байрлалыг тодорхойлохгүй байгаа элементүүдийг хассан, бусадтай нь нийлүүлж нэгтгэсэн геологийн зураг юм. Иймд геологийн суурь зургийн үндсэн агуулгыг ашигт малтмалын оршин байгаа газар, хүдрийн бүс, зангилаа, талбай, ордуудын үүсч бий болох нөхцлүүдийг шууд ба шууд бус тодорхойлж байгаа нэг ба хоёрдугаар зэргийн ач холбогдолтой металлогенийн факторууд (геологийн биет, структур, дүүргийн геологийн тогтоц, хөгжлийн бусад элементүүд) бүрдүүлнэ. Металлогенийн ач холбогдолгүй буюу тодорхой бус байгаа геологийн биет, структур, бусад элементүүдийн тархсан талбайг будахгүй.
Ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийн зураг дээр дараах зүйлүүдийг тусгаж үзүүлнэ. Үүнд:
• Ашигт малтмалын бүх орд, илрэлүүд. Тэдгээрийн төрлүүдээр болон хэмжээгээр нь ангилсан байх ёстой. Түүнээс гадна нөөцийг нь өсгөхөөр таамаглаж байгаа ордууд, орд олж илрүүлэхээр таамаглаж байгаа илрэлүүд, тэдгээрийн талбайнуудыг онцгойлон ялгаж өгөх ёстой.

•        Геофизик, геохимийн гажигууд, ашигт бүрдвэрийн өндөр агуулгатай зарим
сорьцууд, ашигт малтмалтай холбоотой буюу металлогенийн ач холбогдол
бүхий агаар-сансрын зураг материалаар тайлал хийгдсэн объектууд.
•        Ашигт малтмалын орд байх боломжийг зааж байгаа шууд ба шууд бус шинж
тэмдэгүүд (сарнилын хүрээнүүд, эндоген ба экзоген хувирлын бүсүүд гэх
мэт).
•        Ашигт малтмал  агуулж  байгаа уурхайн  овоолго,  баяжуулах  фабрикийн
хаягдал, бусад техноген хурдсууд.
•        Металлогенийн факторууд (тэдгээрийн үндсэн дээр үнэлгээ өгөгдөнө).
•        Хүдрийн дүүрэг, бүс, зангилаа, талбайнууд, ордын хилүүд.
•        Эрлийн ба эрэл-үнэлгээний ажил явуулахаар бэлтгэгдсэн хэтийн төлөв бүхий
объектууд.
•        Ашигт малтмал шигүү тархсан дүүрэгт ашигт малтмалын тархалтын зүй
тогтолын, хэтийн төлвийн зургуудыг тус тусд нь зохиож өгнө.
•        Ордын  тодорхой  төрлүүдийг  олж илрүүлэх,  тэдгээрийн  эрдэс  баялгийн
тооцоо,  геологи-эдийн  засгийн үнэлгээнүүдийг  өгөх бололцоотой  ашигт
малтмалын илрэл, эрдэсжсэн цэг, геофизикийн ба геохимийн гажигууд бүхий
регионал ба локал металлогенийн факторуудаар тогтоогдсон хэтийн төлөв
бүхий хэсгүүд,
•        1:50 000-ын масштабын геологийн зураглал, ерөнхий эрлийн ажлаар илрээгүй
боловч регионал факторуудад хийсэн анализаар орд байж болох талбайнууд,
хүдрийн зангилаа, бүсүүдийн хэсгүүд.
Түүнчлэн хэтийн төлөв бүхий объектуудад хэтийн төлөв нь хүдэр хянасан локал факторууд ба эрлийн шууд шинж тэмдгүүдээр давхар батлагдсан илрэлүүд, тэдгээрийн хэсгүүд, чанар ба РгР2 зэргээр үнэлэгдсэн хүдрийн биетүүд, ашигт малтмалын бөөгнөрлийн бүсүүд тус тус багтана.
7.21 Баримт материалын зураг дээр геологи, ашигт малтмал, ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийн зургуудыг зохиоход ашиглагдсан геологийн анхдагч мэдээллүүд (зураглалын ба эрлийн маршрут, ажиглалтын цэг, уулын малталт, өрмийн цооног, дээж ба сорьц авсан цэгүүд гэх мэт)-ийг буулгана. Тухайн төслөөр хийгдсэн ажлаар олж авсан мэдээллээс гадна дээрхи зургуудыг зохиоход ашигласан, урьд өмнө хийгдсэн (уул, өрөм, сорьцлолт, бусад ажлууд) ажлууд мөн нэгэн адил тусгагдах ёстой. Өөрсдийн цуглуулсан мэдээллийг бусдынхаас ялгагдахаар тэмдэглэх хэрэгтэй.
Шлих, литогеохимийн талбайн сорьцлолтууд, геофизикийн ба бусад ажлын баримт материалууд (маршрут, профил, ажиглалтын ба сорьцлолтын цэгүүд)-ыг тэдгээрийн үр дүнгийн зургууд дээр буулгана. Харин ашигт малтмалын ба ашигт малтмалын тархалтын зүй тогтол, хэтийн төлөвийн зураг дээр тэмдэглэгдсэн ашигт бүрдвэрүүдийн өндөр агуулгатай сорьц авсан цэгүүдээс бусдыг буулгахгүй. Тулгуур талбай, эрлийн хэсгүүдийн баримт материалыг тухайн хэсгүүдийнх нь зураг, схем дээр буулгана.
Баримт материалын зураг дээр дараах зүйлүүдийг дүрслэж үзүүлнэ. Үүнд:
•        Геологийн    маршрутын    шугам,    ажиглалтын    цэг,    тэдгээрийн    номер.
Ажиглалтын   цэгүүдийг  дотор  нь  үндсэн   гарш,   элюви,  делюви,  үндсэн
чулуулгийн нуранги, алсаас зөөгдөж ирсэн сэвсгэр хурдас гэсэн төрлүүдээр
ялгаж өгнө.
•        Тулгуур талбайн хил, тулгуур илэрц, уулын малталт, өрмийн цооногууд,
давхраат ба давхраат бус хурдас чулуулгийн тогтоогдсон буюу нарийвчлан
судлагдсан хил зааг, харьцаанууд, зүсэлтүүд, онцлог структурууд, тектоник
структуруудийн харьцаанууд.
•        Нарийвчлан  судлагдсан  зүсэлтийн  шугамууд,   тэдгээрийн  нэр  ба  номер
дугаарууд.
35

•        Эрлийн нарийвчилсан ажил хийсэн хийсэн талбайн хилүүд, тэдгээрийн нэр ба
номер дугаарууд, ажлын нэр төрлүүд.
•        Геофизикийн   хэмжилтүүд   ба   геохимийн   сорьцлолтууд,   тэдгээрийн   нэр
төрөл,, номер дугаарууд (хэрэв тусад нь зураг зохиогоогүй бол).
•        Гидрогеологийн ажиглалтын цэгүүд (булаг шанд, худаг, цооног гэх мэт
төрлүүдээр нь ангилна), тэдгээрийн номер дугаарууд.
•        Уулын малталтууд, өрмийн цооногууд, тэдгээрийн профилийн шугамууд,
номер дугаарууд. Уулын малталтыг дотор нь шурф, суваг гэсэн төрлүүдээр
ангилна. Өрмийн цооногийг дотор нь зураглалын, структурийн, эрлийн,
гидрогеологийн гэсэн зорилгоор нь, мөн керн авсан, аваагүйгээр нь ялгаж
өгнө.
•        Шинжилгээ хийгдсэн бүх төрлийн сорьцыг (зорилгоор нь ялгаж) авсан цэг
номерууд.
•        Амьтан, ургамлын үлдэгдэл, үрцэг-тоосцог (тоосонцор) болон археологийн
олдвортой газруудыг олж цуглуулсан материалынх нь тоо хэмжээ, чанар, үнэ
цэнээс хамаарахгүйгээр зураг дээр тэмдэглэнэ.
•        Тайлан хийгдсэн, тайланд  орсон  агаарын  ба сансрын  зургуудын  хүрээ,
номерууд, агаараас хийсэн ажиглалтын маршрутын шугамууд.
Баримт   материалын   зургийн   чимэглэл   нь   заавал   зохиогдох   бусад зургийнхтай адил байна.
7.22.Төрөлжсөн зураг, схемүүдэд дараахь тойм зургууд хамаарагдана. Үүнд:
•        Дөрөвдөгчийн хурдасны геологийн тойм зураг.                 |
•        Өгөршлийн гадаргын ба тэдгээрийн байрлалын гүний тойм зураг.
•        Геологийн экзоген процессуудын илрэлийн тойм зураг.
•        Нэг ярусын тогтоцтой дүүргүүдийн гүний түвшний геологийн тогтоцын
схем. Масштабыг нь геологийн даалгаварт тодорхой зааж өгнө.
•        1:100 000-1:200 000-ын масштабын тектоникийн схем. Шаардлагатай гэж
үзвэл зэргэлдээх талбайг хамааруулж болно.
•        Экологи-геологийн тойм (бүдүүвчилсэн зураг) зураг.  Түүн дээр тухайн
талбайн геологи-экологийн нөхцөл байдалд нөлөөлж байгаа байгалийн ба
хүний    үйл    ажиллагааны    хүчин    зүйл,    үүсмэл    объектууд,    тодорхой
процессуудыг тусгана.
•        Геофизикийн   судалгаа,    өрөмдлөг,    агаар-сансрын   зургийн   тайлалаар
зохиосон хучаас бүрдлийн онцлог давхраасуудыг харуулсан структурийн
тойм зураг.
•        Структур-геоморфологийн ба геоморфологийн тойм зураг.
•        Экзоген ба криоген (цэвдэгшил) процессуудыг харуулсан 1:50 000-ын (1:100
000-1:200 000) масштабын геоморфологийн зураг.
•        1:50  000-ын  масштабын  шлихийн,  шлих  дэх  эрдсийн  эвшлийн,  шлих-
геохимийн зураг.
 
•        1:50 000-ын масштабын геохимийн мужлалын зураг.
•        1:50  000-ын масштабын литогеохимийн  сорьцлолтын  үр дүнгийн  буюу
хүдэржилтийн    тодорхой    төрөлд    индикатор    болдог    4-5    элементийн
геохимийн гажигийн зураг.
•        1:50 000-ын масштабын геохимийн прогнозын зураг. Түүн дээр геохимийн
хүрээнүүд, хүдрийн талбайнууд, ордын хэмжээнүүд, хүдэр үүсгэгч үндсэн
элементүүд, ордын эрозын огтлолын түвшин зэрэг мэдээллүүд тусгагдсан
байх ёстой.
•        1:50 000-ын масштабын радиометрийн зураг.
•        1:50 000-ын масштабын петрофизикийн зураг.

•        Зураглалын талбайн хэмжээнд буюу эсвэл түүний   аль нэг хэсэгт хийгдсэн
геофизикийн ажлын үр дүнгийн зураг. Масштабыг нь геологийн даалгаварт
зааж өгнө.
•        Геофизикийн материалуудад дүн шинжилгээ хийсний үр дүнд зохиосон
геологи-геофизикийн тайлалын 1:50000-ын масштабын тойм зураг.
•        Ашигт  малтмал   агуулсан  зузаалгуудын  литологи-фацийн,  эртний  галт
уулын, эртний газар зүйн тойм зургууд.
•        1:25 000-ын ба түүнээс том масштабын нарийвчлалтай эрлийн план, тойм
зураг.
Шаардлагатай тохиолдолд гидрохимийн, палеотектоникийн, геодинамикийн, палеомагнитын, вулкан-плутон формацийн, метаморф хувирлын бүсүүдийн, эрозын илэгдэл, эрдэсжилтийн төрлүүдийн, тектоник эвдрэлүүдийн гэх мэт тойм зургуудыг зохионо.
7.23 Тайлангийн тайлбар бичиг нь хээрийн ажлаар олж цуглуулсан болон
өмнөх судалгаагаар хуримтлагдсан геологи, геофизик, геохимийн зэрэг холбогдох
материалуудад анализ хийж, нэгтгэн боловсруулсны үндсэн дээр бичигдсэн тухайн
талбайн геологийн тогтоц, ашигт малтмалын бичиглэл болно. Ашигт малтмалыг
хянаж байгаа факторууд, дүүргийн ба түүний зарим хэсгүүдийн (түүний дотор орд,
илрэлүүдийн) хэтийн төлөвийн үнэлгээ, цаашид геологи-хайгуулын ажил явуулахаар
өгсөн зөвлөмжүүдийн үндэслэлүүдэд онцгой анхаарах ёстой. Геологийн объектуудын
болон ашигт малтмалын бичиглэлд холбогдох хавсралт зургууд, ажиглалтын цэгүүд,
дээж, сорьцууд, тэдгээрийн төрөл, шинжилгээний төрөл үр дүн болон бусад
материалууд дагалдана.                                                                         %
Тайбар бичгийн хэмжээ нь ашигт малтмалын орд, илрэл олонтой, геологийн нийлмэл тогтоцтой, хэмжээгээрээ том (буюу 6 хавтгайгаас олон) талбайд тайлбар бичиг доторхи гар ба фото зураг, хүснэгт, схем, диаграммуудыг оролцуулаад компьютер дээр бичиж хэвэлсэн 200-400 нүүр хуудас байна.
Тайлангийн бичвэрт тавигдах шаардлага:
•        Бичвэрийг компъютер дээр бичиж,  цаасан дээр хэвлэсэн 2 хувь текстийг
дискийн хамт АМХЭГ-ын Геологийн Мэдээллийн Төвд тпушаана.
•        Бичвэрийн формат нь баруун гар талдаа 3,5 см, зуун гар талдаа 1,5 см, дээр ба
доороосоо ижилхэн 2,0 см талбайг тус тус улдээнэ.
•        Гарчгийг "Тгтез Ыеу Котап Моп" шрифтээр 12 р1 -ын Сар$ Ьоск, ВоШ-оор,
зохиогчийн нэрийг мөн шрифтийн 10р1-ын Сарз Ьоск, ВоШ-гуйгээр бичнэ.
•        Бичвэр доторхи 1-р гарчгийг "Тгтез Ыеу Котап Моп" шрифтийн 12 р1-ын
жижиг ВоШ-оор мөр голлож бичнэ. 2-р гарчгийг ИаНс-аар шрифтийн 12 р1-ын
жижигээр ВоЫ-оор бичнэ.  3-р гарчгийг гийг ИаНс-аар шрифтийн  12 р(-ын
жижигээр  ВоЫ-гуйгээу  бичнэ.   Туунээс  цааших   жижиг  гарчгуудыг  бичвэр
дотпроо шинэ мөрнөөс 1(аНс-аар ВоЫ-гуйгээр бичнэ.
•        Гарчиг, зохиогч, бичвэр тус бурипн хооронд 6р1-ын зайтай байна. Харин дотор
гарчиг өмнөх бичвэрээсээ дээд ба доод талаасаа тус бур 6р1-ын зайтай байна.
•        Бичвэр дотор байгаа ишлэл авсан тайлан, ном зохиолын заалтыг дөрвөлжин
хаалтанд тоогоор бичнэ.
•        Ишлэл авсан материалыг "Тгтез Ыем> Котап Моп" шрифтипн 10 р1-аар бичнэ.
Харин зохиогчийн нэрийг усгийн дарааллаар авах албагуй бөгөөд урд нь дэс
дугаар тавина. Зохиогчийн нэрийг 1шИс-аар бичнэ.
Тайлбар бичигт мэдээллийг хүснэгт, графикуудаар түлхүү илэрхийлэх, харин тухайн талбайн геологийн тогтоц,  ашигт малтмалын хэтийн төлвийн үнэлгээнд
47

онцын ач холбогдолгүй бичиглэл оруулахгүй байх хэрэгтэй. Тайлангийн нэрийг геологийн даалгаварт өгөгдсөнөөр өгөх хавтгайнуудын номенклатур, зураглал, ерөнхий эрлийн ажил гүйцэтгэсэн байгууллага, хүмүүсийн нэр, ажилласан оныг бичнэ.
Тайлангийн тайлбар бичигт дараах бүлгүүд заавал бичигдэнэ. Үүнд:
Оршил Энэ бүлэгт судалгаа явуулсан талбайн засаг захиргааны хуваарь, рельеф, ус зүй, уур амьсгал, нэвтрэлт, агаар-сансрын зургийн тайлалтын болон геологийн тогтоцын зэрэглэлүүд, эдийн засаг газар зүйн онцлог, хурдас чулуулгийн гаршын байдал, эрлийн ажил явуулах нөхцөлүүдийг товч бичнэ.    Бэлтгэл ажлын агуулга, хээрийн судалгаа, лабораторийн шинжилгээ (лабораторийн нэрийг бичнэ)-нүүдийн аргачлал, нарийвчлал, үнэмшил, суурин боловсруулалтын ажил, гүйцэтгэгчдийн овог нэр, оролцсон хугацаа, гүйцэтгэсэн ажил зэргийг бичнэ. Бүх төрлийн топо ба фото материалуудын хангамж, чанар, масштаб, нарийвчлал, тэдгээрт хийсэн тайлалуудын үр өгөөжийг тодорхойлно. Нийт гүйцэтгэсэн ажлын  тоо хэмжээ, нэр төрлийг төсөв, гүйцэтгэлүүдээр үзүүлнэ.  Зураглалын ба эрлийн ажлын үр ашгийг тодорхойлно. Информатив   (төсөл,   төсөв   зохиолт,   бэлтгэл   ажил,   хээрийн   судалгаа,   суурин боловсруулалт, лабораторийн шинжилгээ) ба информатив бус (хээрийн ажлын зохион байгуулалт, татан буулгалт, түр барилга, ачаа ба хүн тээвэр гэх мэт) зардлуудын хоорондын харьцаануудыг болон мөн түүнчлэн имформатив зардлуудыг дотор нь ажлын төрлүүдээр нь задалж анализ хийнэ. Хийгдээгүй буюу өөр ажлаар орлуулсан ажлын шалтгааныг бичнэ. Хөдөлмөр зарцуулалтын хүн/сараар тооцож, бэлтгэлийн. хээрийн, суурин боловсруулалтын гэсэн үе шатуудаар задлан төсөв)ба гүйцэтгэлээр нь дүгнэнэ. Хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, ажлын өртгийг бууруулах, зардлын бүтцийг сайжруулах арга замуудыг авч үзэж, судалгааны шинэ арга аргачлал ажилдаа нэвтрүүлснээр олсон эдийн засгийн ба геологийн үр ашгийн тооцоо хийж үнэлгээ өгнө. Бүлгийн төгсгөлд ажлын зохион байгуулалт, ажил гүйцэтгэгчид (албан тушаал, оролцсон хувь хэмжээ), мөн түүнчлэн уг ажилд туслалцаа үзүүлсэн хүмүүсийн нэрийг дурьдана. Энэ бүлэгт төслийн талбайн байрлалын, орогидрографийн, илрэлжилтийн, нэвтрэлтийн, агаар-сансрын зургийн тайлалтын зэрэглэлийн, геологийн тогтоцын зэрэглэлийн,   эрлийн    ажил   явуулах   боломж   нөхцөлүүдээр   хийсэн   мужлалын схемүүдийг хавсаргана.
Талбайн (дуургийн) судлагдсан байдал. Энэ бүлэгт уг талбайн геологийн ба ашигт
малтмалын чиглэлүүдээр хийгдсэн судалгаануудад анализ хийж, тэдгээрт
шүүмжлэлтэй хандсан товч дүгнэлт өгнө.                 1:50 000-ын масштабын_геологийн
зураглал, ерөнхий эрлийн ажил явуулахаас өмнө мэдэгдэж байсан эрлийн объектууд, тэдгээрийн судлагдсан байдал, тэндээс ашигт малтмалын орд олж илрүүлэх боломж, хэтийн төлвийн талаархи ойлголтууд ямар байсныг товч тодорхойлно. Энэ бүлэгт геологийн, геофизикийн, эрлийн судалгаануудын картограмм болон агаар-сансрын зураг бусад топо ба фото материалаар хэрхэн хангагдсаныг схемүүдийг хавсаргана.
Давхрааш хурдас. Бүлгийн эхэнд уг талбайд литостратиграфийн орон нутгийн нэгжүүдээр ангилагдаж байгаа давхраат хурдсын тодорхойлолт, уг ангилал 1:200 000-ын масштабын Улсын геологийн зураг (УГЗ-200)-ийн легендтэй хэрхэн уялдаж, зохицож байгааг товч бичнэ. Дараа нь орон нутгийн литостратиграфийн нэгжүүдээр ангилагдсан давхраат хурдсын бичиглэлийг хөгшнөөс нь залуу руу чиглэлд дараахь асуудалд хариулах байдлаар өгнө. Үүнд:
•        Уг формац (давхаргадас)-ын судлагдсан  байдал.  Урьд нь хэн хэн гэдэг
судлаачид хэдэн онд ямар ажлаар судалсан, юу гэж үзсэн гэх мэт.
•        Тархалт. Хаана, хаана ямар байдалтай тархсан.
•        Нэр. Уг формацийн нэрийг хэн хаана, ямар үндэслэлтэй өгсөн, уг нэрийн
гарал үүсэл, учир утга юу болох тухай.
38

•        Тулгуур талбай, тулгуур зүсэлтүүд. Уг формацийн бүрэн зүсэлт, тэмдэгт
давхраас, стратитип хаана байдаг, тэдгээрийн товч тодорхойлолт.
•        Агаарын фото зураг дээр тайлагдах байдал, онцлог.
•        Литологийн найрлага, зүсэлт, зузаан, стратиграфийн байдлал, чулуулгийн
петрографийн бичиглэлүүд.
•        Метаморф ба хил заагийн хувирлууд.
•        Вулканоген   чулуулгийн   петрохими,   геохимийн   найрлага,   лабораторийн
шинжилгээний  дүнгүүдээр   хийсэн  диаграммууд,   дүгнэлтүүд,   онцлогууд,
фацийн ангилал, өөрчлөлтүүд.
•        Формацийн   дотоод   ангиллууд.   Мэмбэр,   бэдийнх   нь   тодорхойлолтууд.
Дөрөвдөгчийн хурдасны хувьд нас, гарал үүслийн төрлүүд, литологийн
найрлага.
•        Радиологийн ба палеонтологийн тодорхлойлолтууд. Хэн, хаана ямар аргаар
тодорхойлсон. Тодорхойлолтуудыг үнэлэн өгсөн дүгнэлтүүд.
•        Өгөршлийн гадар, түүний хамаарах хүрээ, зузаан.
•        Уг формацийн насны үндэслэл, харьцуулалтууд.
•        Холбоотой ашигт малтмалууд.
Интрузив ба метаморф уусвэр (бурдэл). Бүлгийн эхэнд интрузив ба метаморф бүрдлүүдийн ерөнхий тоймыг өгнө. Дараа нь литостратиграфийн нэгжүүдээр ангилагдсан бүрдлүүдийн бичиглэлийг хөгшнөөс нь залуу руу өгнө. Бичиглэлд бүрдлүүдийн тодорхойлолт, фазын ба фацийн ангиллууд, үүсгэж байгаа массивуудынх нь, байрлал, хэлбэр, хэмжээ, найрлага бүрэлдэхүүн зэрэг мэдээллүүд тусгагдана. Интрузив бүрдлийг литостратиграфийн формацид, фазыг мэмбэрт, фацийг бэдийн түвшинд авч үзнэ. Тэхлээр энэ үүсвэрийн бичиглэлийн дараалал давхраат хурдасныхтай ижил байна. Харин интрузив массивуудынх нь бичиглэл дараах байдлаар үйлдэгдэнэ. Үүнд:
•        Уг формацийн судлагдсан байдал.
•        Тархалт, хэлбэр, хэмжээ.
•        Интрузив массивтай холбоотой геофизикийн гажгуудын онцлогууд, агаар-
сансрын зургийн тайллаар өгөгдөж байгаа дүрслэлүүд.
•        Хил заагуудын морфологи.
•        Интрузив фазуудын найрлага, тэдгээрийн хоорондох харьцаа, дараалал,
тархалт, фацийн өөрчлөлтүүд.
•        Интрузийн прототектоник. Анхдагч структур, текстур, ан цавын хэсэгшил
гэх мэт.
•        Судлын чулуулагдэдгээрийн найрлага, орон зайн байрлал, ан цавуудын
тодорхой системүүдэд болон прототектоникийн элементүүдэд орших байдал,
интрузийн тогтоцоос шалтгаалсан тархалтын хамаарал.
•        Хил заагийн хувирлууд, түүний дотор гибридчлэгдэх процесс, интрузив ба
агуулагч   чулуулгийн   найрлагаас   шалтгаалсан   хамаарал,   хил   заагийн
хувирлын өргөн, тэдгээрийн бүтэц.
•        Автометасоматоз, гидротермаль хувирлууд, тэдгээрийн фазууд.
•        Интрузийн дараах деформаци, метаморфизм, тэдгээртэй холбоотой явагдсан
хувирлууд.
•        Интрузив чулуулгийн петрографийн бичиглэл.
•        Дүүрэг,    регионы    ижил    насны    бүрдлүүдтэй    харьцуулсан    харьцаа,
харьцуулагдаж байгаа шалгуурууд.
•        Металлогенийн    тодорхойлолт,    тухайн    бүрдэлтэй    холбоотой    ашигт
малтмалууд.
•        Насны үндэслэлүүд.
39

Бүлгийн төгсгөлд магматизм, метаморфизмын эволюцийн ерөнхий зүй тогтолуудыг цаг хугацаагаар нь гаргаж, тэдгээрийн металлогенийн өөрчлөлтүүдийг тусгаж өгөх хэрэгтэй.
Тектоник. Зураглал хийсэн талбайнхаа тектоникийг тухайн нутаг регионы фон дэвсгэр дээр товойлгон тавьж үзүүлнэ. Ялгагдаж байгаа тектоник структурууд, тэдгээрийг бүрдүүлж байгаа геологийн формацуудын тодорхойлолтыг үүссэн палеогеодинамикийнх нь байдалтай хамт өгнө. Атираат структурыг болон занаршилт, кливаж, диномометаморфизмын чиглэлийг зааж өгнө. Тасралт эвдрэлүүдийг дотор нь гүний болон кинематик шинжүүдээр нь ангилж, тэдгээрийн параметр, хувирал, хүдэржилтийг дагалдуулсан байдал, эрлийн ба практик ач холбогдлыг нь тодорхойлж өгнө. Вулкан, плутон, цагирган, нуман, шугаман хэлбэрийн структурын бичиглэлүүдийг өгнө.
Геологийн хөгжлийн туух Энэ бүлэгт тухайн талбайн геологийн хөгжлийн үе шатууд (амальгамаци, аккреци, коллиз, эх газрын рифтогенез, шинэхэн тектоникийн идэвхижил, мөстлөг гэх мэт), тэдгээрийн цар хүрээ, үргэлжилсэн хугацаа, онцлогууд, атираа ба тасралт эвдрэлүүд үүсэх процессуудын эволюци хөгжлийг тодорхойлж өгнө. Үе шат бүрийн үндсэн дүр төрх, онцлогуудыг эртнийхээс нь эхлээд дэс дараалалтайгаар тодорхойлж өгнө. Тэлэлт (хотойлт), агшилт (өргөгдөх) явагдсан, атираа, тасралт эвдрэлүүд, региональ метаморфизм, орогенз, деформаци, эроз, өгөршил, мөстлөгийн үйл ажиллагаа, хамрах цар хүрээ, онцлогуудыг нь гаргаж өгнө. Тунамал, магмын, метаморф, метасоматоз хурдас чулуулгийн геологийн формацийн хамаарал, тэдгээртэй холбоотой үүссэн ашигт малтмалуудыг бичнэ.
Геоморфологи. Энэ бүлэгт зураглалын талбайн геоморфологийн ерөнхий тодорхойлолт, рельефийн гарал үүслийн төрөл, хэлбэрүүд (структурын, вулканы, структур-денудацийн, техноген, хуримтлалын)-ийн бичиглэл, тэдгээрийн үүссэн шалтгаан нөхцөл, насны үндэслэлүүдийг өгнө. Голын хөндий, нуурын эрэг, эртний мөстлөгийн геоморфологи, дэнжүүдийн тоо хэмжээ, тэдгээрийн түвшин, дэнжийн хурдасны хадгалагдаж үлдсэн байдал, орчин цагийн геодинамикийн процессууд (хөрсний эвдрэл, гуу, жалга, үүсэх, гулсалт, нуралт, солифлюкци, абрази, карст гэх мэт)-ыг тодорхой бичнэ. Сэвсгэр хурдсанд ашигт малтмал хуримтлагдах геоморфологийн хүчин зүйлүүдийг тодорхойлно. Шинэхэн тектоник хөдөлгөөн, түүнтэй холбоотой газар хөдлөлтийн талаархи мэдээллийг өгнө. Чичирхийллийн хувьд аюултай дүүргүүдэд газар хөдлөлтийн хүчийг баллаар заасан тойм зураг зохиож хавсаргана. Дүгнэлтийн хэсэгт нь геологийн тогтоц, тектоник, неотектоник, сейсмийн процессуудын онцлогоос хамаарсан рельефийн хамаарал, рельеф үүсч хөгжсөн түүх, геоморфологийн хөгжлийн ямар үе шатуудтай ашигт малтмалын ямар төрлүүд холбоотой болохыг тогтоож өгнө.
Гидрогеологи ба инженер геологи.Эпэ бүлгийг геологийн зураглалын үед хийгдсэн гидрогеологи, инженер геологийн ажиглалтууд болон өмнөх судалгааны материалууд дээр тулгуурлан бичнэ. Энэ бүлэгт ус агуулсан чулуулгуудын шинж чанар, янз бүрийн давхраас, бүрдлүүд ан цавын бүсүүдэд байгаа усны байрлалын гүн, усны чанар, булаг, шанд, худгуудын ундарга, өрмийн цооног (хэрэв геологийн даалгавраар өрөмдсөн бол)-уудад хийсэн ажиглалтуудаар олж авсан мэдээлүүдийг бичнэ. Газрын дорхи усны химийн найрлага, эрдэсжилт, ус агуулагч бүрдлүүдийн тархалт байршилтуудыг харуулсан гидрогеологийн зураг зохиож хавсаргана.
Геоэкологипн сууръ унэлгээ. Энэхүү бүлгийг энэ зааврын хавсралтын дагуу гүйцэтгэсэн байна.
40

Ашигт малтмал      Бүлгийн эхэнд зураглал хийсэн талбайд мэдэгдэж байгаа ашигт малтмалын тухай ерөнхий мэдээлэл (байршил, орд /илрэл, эрдэсжсэн цэгууд/-уудын гарал үүслийн төрлүүд, ач холбогдол гэх мэт) өгнө. Дараагаар нь ашигт малтмалын төрлүүдийг дараах дарааллаар тодорхойлно. Үүнд: 1. Шатах ашигт малтмал
1.1 .Газрын тос, шатдаг хий,байгалийн хий 1.2.Нүүрс, шатдаг занар, хүлэр. 2.Металл ашигт малтмал
2.1.Хар металл (төмөр, марганец, хром, титан, ванади). 2.2.Өнгөт  металл  (зэс,  хар тугалга,  цайр,  никель,  кобальт,  молибден, вольфрам,  цагаан  тугалга,  хөнгөн  цагаан,  магни,  мөнгөн  ус,  мышъяк,  сурьма, висмут).
2.3.Ховор металл, сарнимал ба газрын ховор шороон элементүүд (берилл, лити, тантал, ниоби, кадми, германи, циркон, цери, иттри) болон бусад 2.4.Үнэт металл (алт, мөнгө, цагаан алт). 2.5.Цацраг идэвхит элемент (уран, тори). З.Металл бус ашигт малтмал
ЗЛ.Оптикийн материал (исландын жонш, оптикийн ба пьезо-электрик кварц, оптикийн хайлуур жонш).
3.2.Химийн түүхий эд (пирит, пирротин, хүхэр, хайлуур жонш, барит, витерит, стронцианит, целестин, алунит, боратууд, борын силикатууд, ретерит, шохойжин).
З.З.Эрдсийн бордоо (апатит, фосфорит, хүлэр-вивианит, сыннырит, агрокарбонат хүдэр).
ЗАКерамикийн ба галд тэсвэртэй түүхий эд (шилний ба керамикийн кварц, кварцын элс, хээрийн жонш, керамикийн хээрийн пегматит, каолин, галд тэсвэртэй шавар, керамикийн шавар, хөнгөн цагаанаар баялаг материалууд-андалузит, каинит, волластонит, галд тэсвэртэй дунит).
3.5.3үлгүүрийн ба өнгөлөгч материалууд (корунд, анар, пемза, диатомит, трепел, опок, зүлгүүрийн ба өнгөлгөөний чулуу).
З.б.Уул-техникийн түүхий эд (асбестууд, мусковит, вермикулит, флогопит, тальк, талькийн чулуу, бал чулуу, магнезити, цеолит).
ЗЛ.Үнэт эрдэнийн ба гоёл чимэглэлийн чулуу (алмаз, маргад, топаз, хальцедон, гартаам, гоёл чимэглэлийн чулуужсан яс ба мод).
3.8.Барилгын материалын түүхий эд (интрузив ба эффузив чулуулгууд, перлит, туф, гантиг, шохойн чулуу, доломит, шохой, мергель, шохойлог туф, ракушечник, диатомит, тоосгоны ба ваарны шавар, цементийн ба керамзитын шаварлаг занар. кремдорын шавар, дээврийн занар, хэмхдэс материалууд-бал чулуу, элс-хайрга, щебень, барилгын элс, элсэн чулуу).
3.9.Бусад ашигт малтмал (гипс, ангидрит, целестин, кварцит, хэвний элс, шилний элс, чулуун урлалын түүхий эд, өрөмдлөгийн шавар, цайруулагч болон абсорбцлогч шавар-бентонит, глауконит, будгийн ба эрдсийн шаврууд, пеликанит эрдсийн идэвхтэй холигч, литографийн чулуу, глиеж, шатсан чулуу, глауконит, тэжээлийн ракуш, химийн түүхий эд, ялзмаг буюу сапропель, озокерит, асфанит, шатагч, барагшун).
4.Давс (галит, сильвин, карналлит, бишофит, мирабилит, сода, селитр, боратууд, бром, иод).
5.Газрын дорхи ус ба эмчилгээний шавар.
5.1.Үйлдвэрийн эрдэс агуулсан ус (бромын, иодын).
5.2.Эмчилгээний рашаан ус (хүхэрт-устөрөгч-нүүрсхүчлийн, азот-нүүрсхүчлийн, нүүрсхүчлийн, азотын, метаны, азот-метаны, төмөрлөг, радоны, хүхэрт-устөрөгчийн, хүчиллэг).
5.3.Дулааны энергийн термаль ус (20-70°С-ын, 70°С-аас дээш). 5.4.Ундны ус (цэнгэг, сулавтар давслаг). 5.5.Эмчилгээний шавар.
41

5.6.Шатдаггүй хий.
Ашит малтмалын төрөл тус бүрийн бичиглэлийг хүдрийн бүс, зангилаа, талбай зэрэг металлогенийн ангиллын түвшингүүдээр нь товч тодорхойлж өгнө. Тэдгээр ангиллын доторхи бичиглэлийг үндсэн орд, илрэл, эрдэсжсэн цэг, шороон орд, илрэлүүд, шлихийн ба геохиийн сарнилын хүрээ, урсгалууд (поток) гэсэн дарааллаар өгнө. Маш олон тооны орд, илрэлүүдтэй тохиолдолд бусдыгаа төлөөлж чадахуйц хамгийн чухал буюу голлох ордуудын бичиглэлийг өгөөд бусдынх нь тухай мэдээллийг хүснэгтээр үзүүлж болно. Орд, илрэл бүрийн бичиглэлд дараах зүйлүүд тусгагдана. Үүнд:
-Нэр ба түүний адилтгах нэр.
-Газар зүйн байрлал (орших газар),төв цэгийн болон хамрах талбайн захын цэгүүдийн газар зүйн солбилцол
-Орд, илрэлийн олдсон, нээгдсэн тухай мэдээллүүд (он, анх нээсэн хүний нэр, нээх үеийн байдал).
-Хайгуул хийгдсэн, ашиглагдсан байдлууд. Энэ чиглэлээр хийж гүйцэтгэсэн ажлын нэр төрөл, тоо хэмжээ (өөрсдийн хийсэн ажлыг салгаж өгнө).
-Орд, илрэлийн геологийн тогтоц, хүдрийн талбайн бүтэц, геологийн деформацуудтай холбогдсон холбоо.
-Газрын гадрага дээр шууд илэрсэн талбайн хэмжээ, хүдрийн биетийн байрлал, хэлбэр, хэмжээ, агуулагч чулуулгийн тодорхойлолт, түүний хувирал, өөрчлөлтүүд.
-Ашигт малтмалын биетүүдийн бүтэц, эрдсийн ба химийн найрлага,
дагалдагч бүрдвэрүүд.                                                                    ..|_
-Хүдрийн структур, текстур.                                                 |1' 4
-Исэлдлийн бүс байгаа эсэх, байгаа бол түүний тогтоц.       *                     ■
-Орд, илрэлийн гарал үүслийн ба формацийн төрлүүд, элэгдлийн зэрэглэл. -Орд, илрэлийн үнэлгээ, нөөц, хэтийн төлөв, газар зүй эдийн засгийн нөхцлүүд.
Ашигт  малтмалын тархалтын зуй тогтлууд  ба  дуургийн  (талбайн) хэтийн төлвийн унэлгээ.   Бүлгийн эхэнд ашигт малтмалуудыг хянаж байгаа металлогенийн (минерагений) факторуудыг ашигт малтмалын тодорхой бүлэг, формацийн төрөл тус бүрээр тодорхойлно. Үүнд давхарга зүйн, магмын, тектоникийн факторуудаар ашигт малтмалын агуулгын баяжилт, ядууралт, чанарын бусад өөрчлөлтүүдэд нөлөөлсөн региональ  ба хил  заагийн метаморфизм,  метасоматозын процессууд,  экзоген ба эндоген ордуудын үүсэхэд нөлөөлсөн эртний газар зүй, тектоник, палеотектоник, геодинамикийн   нөхцлүүд,   ашигт   малтмалын   ордуудын   хучаас   структуруудаар далдлагдах боломжууд, харин геоморфологийн фактораар шороон ба өгөршлийн гадаргын ордуудын бүрэлдэн тогтох нөхцлүүд тус тус тодорхойлогддог. Хүдрийн ашигт малтмалын байршилд байж болох босоо ба хэвтээ бүсжилт, мөн түүнчлэн ашигт бүрдвэрийн агуулга, эсвэл тунамал ашигт малтмалын чанарын өөрчлөлтүүдийг тэмдэглэнэ.   Хүдэр   үүслийн   эх   үүсвэр,   хүдэржилтийн   локализаци   дахь   гүний структурын үүрэг ролийг өмнөх судлаачдын болон тухайн судалгааны ажлын үр дүнд тулгуурлан авч үзвэл зохино. Ашигт малтмалын орд, илэрлүүдийн хэтийн төлөвийг үнэлнэ.   Геохими,   геофизикийн   болон   бусад   гажгуудыг   мөн   түүнчлэн   ашигт малтмалуудыг    агуулсан    зузаалгууд,    структурууд    тархсан    талбай.    Р-зэргийн прогнозын нөөц, үнэлгээний факторууд бүхий хэсгүүдэд шинээр орд олдох хэтийн төлөв ямар байгааг авч үзнэ. Ашиглагдаж байгаа буюу хайгуул хийгдэж байгаа ордуудын хэтийн төлөвийг дахин үнэлэх, хаагдсан ордуудад хайгуулын ажлыг сэргээх үндэслэлүүд дээр  онцгой анхаарах ёстой.  Хэтийн төлөв  бүхий бүх объектуудад цаашид   явуулах   геологи-хайгуулын   ажлын   дараалал,   аргачлалыг   тодорхойлж, зөвлөмжүүдийг өгнө. Бүлгийн дүгнэлтийн хэсэгт ашигт малтмалуудын байршлын зүй тогтолын ерөнхий   тодорхойлолт, дүүргийн хэтийн төлөвийн үнэлгээ өгнө. Хэтийн
42

төлөвийг ашигт малтмалын нэр төрөл, прогнозын үнэлгээ өгөгдсөн объект тус бүрээр, Р-зэргийн прогнозын нөөцийн үнэлгээгээр тодорхойлно. Ашигт малтмалын цаашдын судалгааны зорилтуудыг зураглал хийсэн нийт талбайн хэмжээнд дэвшүүлж тавина.
Радиометр, гамм-спектрометрийн ажил(зураглал, эрэл)-ын үр дүн болон цацраг идэвхит эрдсийн түүхий эдийн орд олж илрүүлэх хэтийн төлөв ямар байгааг бичнэ.
Дугнэлт. Зураглал, ерөнхий эрлийн ажлын явцад олж авсан онол, практикийн ба аргачлалын (шинэ аргачлал байгаа бол) үндсэн үр дүнгүүдийг товч дурдаад, маргаантай буюу шийдвэрлэгдээгүй чухал асуудлуудыг жагсааж, тэдгээрийг шийдвэрлэх бололцоотой арга замуудыг зааж өгнө.
Ном зохиолын жагсаалт Хэвлэгдсэн ба фондын материалын жагсаалтыг тусд нь өгнө. Жагсаалтыг ном зүйн дүрмээр хийнэ.
Тайлангийн бичвэр хэсэгт дүүргийн (талбайн) тойм зураг, геологийн, геофизикийн, эрлийн судалгааны болон эрэл хийх талбайн схемүүд, тулгуур талбайн ба тулгуур зүсэлтүүдийн давхарга зүйн баганууд, харьцуулалтын схемүүд, гар ба фото зургууд, дүүргийн давхарга зүйн нэгж, тетоник структур, геологийн биетүүдийн уялдаа холбоонуудыг үзүүлсэн агаар-сансрын зургуудыг хавсаргаж оруулна. Текстийн бүх бичиглэлүүд нь баримт материал, график зургууд дээр хийгдсэн ишлэлүүдийг дагалдуулна.
Тайланд ашигт матмалын орд, илрэл, эрдэсжсэн цэг, гажгуудын жагсаалтыг   зохиож хавсаргана.
7.24 Тайлангийн бичвэр доторх хавсралтууд нь геологийн дүгнэлт ба төсөөллүүдэд үндэслэл болж байгаа илэрц, уулын малталтуудын бичиглэл, фото зургууд, органик үлдэгдлийн ба үнэмлэхүй насны бүрэн тодорхойлолтууд (дээж, сорьц, зүсэлтийн байрлалын заалт бүхий), чулуулгийн палеомагнитын тодорхойлолт, геофизикийн ба геохимийн шинж чанар, тайланд ороогүй онц чухал шлиф, аншлифүүдийн бичиглэлүүд, фото зургууд, мөн зүсэлтүүдийн ба өрмийн цооногуудын бичиглэлүүдээс тус тус бүрдэнэ.
Гүний геологийн зураглалын тайланд гаргаж байгаа дүгнэлтүүддээ үндэслэл болж байгаа өмнөх судлаачдын өрөмдсөн цооногуудын бичиглэлийг заавал өгнө. Цооногуудын бичиглэлийг геологийн багана, каротажын диаграммууд дагалдах ёстой.
Тайланд мэдээллийн ба бүртгэлийн картууд, ажлын өртөг, хээрийн материал хүлээж авсан комиссын актуудын хуулбарууд хавсаргана.
Тайланд хавсаргасан буюу тайлал хийгдэж тексэнд орсон агаар-сансрын зургуудаар тухайн дүүрэгт тархсан чулуулгийн эвшлүүд, структурын ба геоморфологийн объектууд, тэдгээрийн талбай дахь дүрслэлийн өөрчлөлтүүд өөр өөр ландшафтын нөхцөлд тодорхойлогдож, судалгаа явуулсан нутаг дэвсгэрийнх нь геологийн тогтоцын тухай үндсэн гол гол дүгнэлтүүд батлагдаж байх ёстой.
8. ТАЙЛАНГИЙН ХАВСРАЛТ ЗУРГУУД БОЛОН ТҮҮНИЙ АГУУЛГАД ТАВИХ ШААРДЛАГА
ГЕОЛОГИЙН ЗУРАГ.
8.1. Геологийн зурагт давхраажсан ба давхраажаагүй чулуулгийн литостратиграфийн ангиллын нэгж тэдгээрийн бүрэлдэхүүнд ялгасан биет, тасралт эвдрэл, хавтгайлаг ба шугамлаг структурийн элемент, өрмийн зарим цооног, бусад мэдээ зэргийг дүрслэн үзүүлнэ. Геологийн зургийн бүрэлдэхүүнд таних тэмдэг, геологийн зүсэлт, давхарга зүйн багана, жижиг масштабын бүдүүвчүүд орно. Дарагдмал хурдасны геологийн зураг нь геологийн зургийн нэг төрөл болно.
43

Давхраажсан хурдсын ангиллыг тэмдэглэх нь:
8.2.         Янз бүрийн насны давхраажсан хурдсын литостратиграфийн ангиллын
нэгжийг өнгө, товъёог, тэмдэгийн тусламжтайгаар, өөрөөр хэлбэл хурдсын насыг
өнгө, товъёогоор, найрлагыг тэмдгээр дүрслэн үзүүлнэ.
8.3.         Давхраажсан хурдсын литостратиграфийн ангиллын будгийн өнгө нь 2003
онд батлагдсан хроностатиграфийн ангиллын хүснэгт дахь өнгөтэй (1-р хавсралт)
тохирч байвал зохино. Хэрэв давхарга зүйн ерөнхий ангиллын нэг нэгжид орон
нутгийн ба туслах ангиллын хэд хэдэн нэгж хамрагдаж байвал тэдгээрийг ижил
өнгөөр ялган будна. Энэ нөхцөлд формац, мэмбэр зэрэг гол нэгжүүд эрс ялгарч
байхаар будна. Будгийн өнгө нь эртний нэгжээс залуу руу шингэрнэ. Хэрэв давхрага
зүйн ерөнхий ангиллын нэгжид орон нутгийн олон тооны нэгж хамаарагдаж байвал
уг нэгжийн өнгийн хүрээнд янз бүрээр будаж болно. Орон нутгийн ангиллын нэгж
зэргэлдээ хоёр тогтолцоог хамаарч байвал аль нэгд нь хэрэглэж буй өнгийг авна.
8.4.      Орон     нутгийн     ангиллын     нэгжийн     товъёог     нь     насны     болон
литостратиграфийн ангиллын утгыг илэрхийлнэ.
8.5.        Насыг тэмдэглэхдээ 2003 онд батлагдсан Хроностратиграфийн ангиллын
хүснэгт дахь насны тэмдэглэгээг авна. Хурдас, чулуулаг нь геохронологийн шатлалын
нэгээс   илүү   нэгжийг   хамарсан   бол   нэмэх   тэмдэг   болон   зураасыг   хэрэглэн
харъяалагдах насыг илэрхийлнэ. Геохронологийн шатлалын хоёр буюу түүнээс дээш
нэгжийг бүрэн хамарсан бол нэмэх тэмдэгийг (Ж/нь: ^ш болон Т+1), геохронологийн
шатлалын дараалсан хоёр нэгжийг бүрэн бус хамарсан насны товъёогд зураасыг
хэрэглэнэ (КЬ2 болон В2-3,).
8.6.        Формацийн бүрэн товъёогийг насны үсгэн тэмдэглэгээний ард уг формацийн
нэр нь нэг үгнээс бүтсэн бол нэрийг латин үсгээр галигалсаны эхний хоёр үсгээр,
формацийн нэр нь хоёр буюу түүнээс дээш үгнээс бүтсэн бол нэрийг латин үсгээр
галигалсаны эхний хоёр үгний эхний үсгүүдээс бүрдүүлнэ. Жишээ нь:
 
-        13зг-дээд юрийн шарил формаци
-        Р^ аг- доод пермийн аргалант формаци (эхний усгийн ард хамгийн эхний
гийгуулэгчийг залган бичнэ)
-        ^ЬЬ-хамар хөөвөр формаци
Хэрэв ижил насны хоёр буюу түүнээс дээш формацийг энэ зарчмаар тэмдэглэхэд адил болох тохиолдолд хоёрдогч үсгийг өөрчилж болно. Монгол үсгийг латин үсгээр хэрхэн орлуулахыг 49-р хүснэгтэнд үзүүлэв.
8.7.          Дөрөвдөгчийн галавын хурдсын ангиллын дагуу индексийг тэмдэглэхдээ
хурдсын гарал үүслийн    латин нэрний эхний үсгийг жижгээр тэмдэглэн өмнө нь
тавьж, ард нь насыг нь Ром тоогоор ялгаж өгнө. Жишээ нь: голын гаралтай, доод
плейстоцений  хурдсыг тэмдэглэвэл  -а  I,  салхины  гарал  үүсэл  бүхий  голоцений
хурдсыг- е 1Ү гэх мэт. Хэрэв нас ба гарал үүсэл нь яг тодорхой биш хавсарсан байвал
гарал үүсэл латин нэрний эхний үсгийг аль давамгайлж байгаагаар нь дараалуулан
аль давамгайлж байгаагаар нь тавьж, насны индексийг нь эртнийхээс хожуу   үеийх
рүү дараалуулан дунд нь зураасаар тусгаарлан  бичнэ. Жишээ нь: нуур, голын гарал
үүсэл бүхий дунд-дээд плейтоцений настай хурдас байвал 1а П-Ш гэх мэт.
8.8.          Давхараат хурдас чулуулгийн  ангилагдсан нэгжийн  бодисын найрлага,
чулуулгийн  структур,  текстурын  онцлогийг  2-р  хавсралт  дахь  тулгуур тэмдэгт
үндэслэн зураас, од, бидэр зэрэг дүрслэлээр хар өнгөөр дүрслэн үзүүлнэ. Формаци,
мэмбэр, бэдийн доторхи литологийн жигд бус бүтцийг (супесийн дагуух найрлагын
өөрчлөлт, мэшил зэрэг) 2-р хавсралт дахь тэмдгүүдийг хослуулах замаар зурагт
дүрслэнэ.
Нэг төрлийн жигд тунамал хурдасаас бүрдэх нэгжид тэмдэг хэрэглэхгүй байж болно. Мөн уг тэмдгийг дөрөвдөгчийн хурдас доорх геологийн хил, тасралт эвдрэлийг үзүүлэхэд саад болохоор бол дөрөвдөгчийн хурдасын талбайд дүрслэн үзүүлэхгүй байж болно.
8.9.   Масштабаас хамаарахгүй үзүүлэх биет (тулгуур ба тэмдэгт үе)-ийг 6-р
хавсралтын дагуу өнгийн шууд үргэлжлэл болох нарийн үе давхрагыг масштабаас
гадуур үзүүлэхдээ хар өнгөөр дүрслэнэ.
44

Тэмдэгт  үеийг  түүний  зонхилох  болон  онцлог  чулуулгийнх  нь  найрлагыг харгалзан дүрслэн үзүүлнэ.
ДАВХРААЖААГҮЙ ЧУЛУУЛГИЙН АНГИЛЛЫГ ТЭМДЭГЛЭХ.
8.10.   Давхраажаагүй чулуулгийн ангиллын нэгжийг зурагт өнгө буюу өнгөт
тэмдэг, товъёог, тэмдэгээр дүрслэн үзүүлнэ.
8.11.                Маагмын   болон   метаморф   чулуулгаас   бүрдсэн   нэгжүүдийг   өнгөөр
дүрслэнэ.    Петрографийн   бүлэг   хүртэл   нарийвчлалтай    тогтоосон   чулуулгийн
найрлагад үндэслэн өнгийг сонгож авна. Петрографийн бүлэг бүр тодорхой өнгөтэй (.
.  . -р хавсралт) байна. Найрлагаараа төсөөтэй янз бүрийн насны чулуугийг нэг
өнгөөр, тэгэхдээ эртнийхээс нь залуу руу өнгө хөнгөрөх байдлаар будна.
8.12.                Мигматит    (мигматитчлагдсан    чулуулаг),    заагийн    метаморфизмийн
чулуулаг, тектонит, меланж, диафторит, метасамотит (гидротермалит), метасоматоз
(гидротермаль) хувиралд орсон чулуулаг, өгөршлийн ба шүүрлийн гадаргуугийн
чулуулаг,  коптоген  чулуулаг,  олистостромоос  бүрдэх  нэгжийг  өнгөт  буюу  хар
тэмдэгээр дүрслэн үзүүлнэ (9-р хавсралт).
Гидротермаль-метасоматоз болон бусад хувирлын зэргийг тэмдгийн хол ойроор дүрслэнэ.
8.13.                Давхраажаагүй   чулуулгийн   орон   нутгийн   ангиллын   нэгжийг   нас,
чулуулгийн   бүлгийн   тэмдэглэгээ,   дэд   бүрдлийн   (фаз)   дэс   дугаар,   бүрдлийн
тэмдэглэгээ зэргээр үзүүлнэ.
8.14.                Магматоген  гаралтай  чулуулгийн  найрлагыг  тэмдэглэхдээ  грек  үсэг,
тэдгээрий хослол, зарим тохиолдолд латин үсэгтэй хослуулан хэрэглэнэ. Порфир
структуртай асхист дэл судлын бүх чулуулаг, субвулкан чулуулгийг тухайн интрузив
чулуулгийн үсгэн тэмдэглэгээний ард грек үсэг залган тэмдэглэнэ.
Диасхист дэл судлын чулуулаг нь тусгай тэмдэглэгээтэй байна. Дэд бүрдэл (фазын) буюу бүрдлийн чулуулгийн бодисын найрлагыг латин жижиг үсгийн тусламжтайгаар тэмдэглэнэ.
8.15.  Дэд бүрдлийн (фазын) дэс дарааллыг эртнийхээс хожуу насных руу нь араб
тоогоор тэмдэглэнэ.
Интрузив, эффузив, субвулкан чулуулгийн аймаг, метаморф чулуулгийн үндсэн бүлгийг хэрхэн тэмдэглэхийг 3-8-р хавсралтанд үзүүлэв.
8.16.       Давхраажаагүй чулуулгийн орон нутгийн ангиллын нэгжийн петрографийн
онцлогийг хар  ба  өнгийн тэмдгээр (3,  7-р хавсралт) дүрслэн үзүүлнэ.  Порфир
структур бүхий экструзив-субвулкан чулуулгийг найрлагаараа адил буюу ойролцоо
төгс талстлаг чулуулгийн тэмдэглэгээн дээр хар тэмдэг нэмж дүрслэнэ. Эффузив төрх
бүхий   найрлагаараа   ойролцоо   чулуулгийг   тухайн   эффузив   ба   вулканокласт
чулуулгаар (4, 5-р хавсралт) дүрслэнэ.
8.17.       Дэд бүрдэл (фаз) болон ангилагдаагүй бүрдлийн петрографийн ба фацийн
жигд бус байдлыг 7-р хавсралтын дагуу тэмдэгээр дүрслэж, геологийн ба фацийн хил
заагийг    зурна.    Метаморф    чулуулгийн    хувьд    түүнийг    тусгай    тэмдэг    буюу
тэмдэглэгээгээр үзүүлнэ.
 
8.18.         Фацийн   болон   петрографийн  төрлүүдийн   бодисын  найрлагыг  3,   7-р
хавсралт дахь тэмдэглэгээний тусламжтайгаар үзүүлнэ.
8.19.         Масштабаас гадуур үзүүлэх биет (тулгуур үе, бага зузаантай силл, дэл
судал, метасоматит, гидротермалит)-ийг найрлагынх нь дагуу (6-р хавсралт) өнгийн
шугмаар дүрслэнэ. Үүнээс гадна тэдгээрийн тусгай товъёог хэрэглэнэ.
БУСАД ТЭМДЭГЛЭГЭЭ.
8.20.  Геологийн хил заагийг хар шугамаар (16-р хавсралт) дүрслэнэ. Хил заагийг
баттай тогтоосон, төсөөлж буй гэж ялгаж өгнө. Геологийн хил заагийг дотор нь янз
бүрийн тэмдгээр үзүүлнэ. Үүнд:
а.  Янз бүрийн нас, найрлагатай чулуулгуудын хил зааг
б. Хурдсаар хучигдсан хил зааг
в. Нэг насны (фацийн) хил зааг
45

Хувирсан чулуулгийн хил заагийг өнгийн шугамаар (9-р хавсралт) дүрслэнэл Фаци, дэд фацийн ба метаморфизмын бүсийн хил заагийг улаан өнгийн тасархай зураасаар үзүүлж, тусгай тэмдэглэгээ (9, 10-р хавсралт) хэрэглэнэ.
8.21.  Тасралт эвдрэлийг дотор нь гол ба туслах гэж хуваана. Тасралт-эвдрэлийг
баттай тогтоосон, төсөөлж буй, түүнчлэн хурдсаар хучигдсан гэж ялган хар зураасаар
(18, 18/а-р хавсралт) үзүүлнэ.
Тасралт эвдрэлийн чиг, чиглэл, шилжсэн хэсгийг харьцангуй хэмжээ, морфологийн онцлогийн нэмэлт тэмдэг ба тоогоор (19, 20-р хавсралт) үзүүлнэ.
8.22.            Хавтгайлаг болон шугамлаг структурийн элементийн (үелэл, атирааны
толь, кливаж, талсжилтын занаршил, гнейсжил, эрдсийн шугамлаг тогтоц, жижиг
атирааны нугас ба урсгалын структур) чиглэлийг 20-р хавсралт дахь тусгай тэмдгээр
үзүүлнэ.
8.23.            Өрмийн цоонгуудыг сонгон авч тэмдэглэнэ.  Тулгуур цооногт түүгээр
огтолсон чулуулгийн бүх үндсэн нэгж, орших гүнийг үзүүлнэ. Бусад цооногт чухал
нэгжүүдийн зузаан, орших гүн, товъёогийг тэмдэглэнэ (21-р хавсралт). Зүсэлтэнд
үзүүлсэн цооногийг зурагт зөвхөн дэс дугаараар нь тэмдэглэнэ.
8.24.    Геологийн зурагт нас нь баттай тодорхойлогдсон палеонтологийн чухал
олдворыг тэмдэглэнэ. Амьтан, ургамлын үлдэгдэл, археологийн олдвор, чулуулаг,
эрдэс, яс зэргийн үнэмлэхүй нас тодорхойлсон цэгүүдийг 22-р хавсралт дахь тэмдэгээр
үзүүлнэ.
ЖИЖИГ БИЕТИЙГ ДҮРСЛЭН ҮЗҮҮЛЭХ НЬ, ХУРААНГУЙЛСАН ТОВЪЁОГ.
8.25.  Зурагт 1 мм-ээс багагүй өргөнтэй зурвас, 4 мм2-ээс багагүй талбайтай
биетийг дүрслэн үзүүлнэ. Шинж чанар, байршлын хэлбэрээр адил ойролцоо орших
хэд хэдэн жижиг биетүүд (мэшил, ан цавын интрузив, галт уулын цорго, интрузив
биетийн захын хэсэг зэрэг)-ийг нэгтгэн үзүүлж болно.
Зургийн масштабаар үзүүлэх боломжгүй байвч тухайн дүүргийн геологийн тогтоцыг танин мэдэх болон ашигт малтмалын хэтийн төлөвийг үнэлэхэд онцой ач холбогдолтой жижиг биетийг масштабаас гадуур дүрслэн үзүүлнэ. Тулгуур (тэмдэгт) үеийг өргөсгөсөн зузаантайгаар, өнгийн бүдүүн шугамаар (6-р хавсралт), биетүүдийг 4 мм2 хүртэл томсгон үзүүлэх ба богино дэл судал^ судлуудыг суналынх нь дагуу 2 мм-ийн урттайгаар дүрслэнэ. Хувирсан чулуулгийн биет, солирын ормыг тусгай тэмдэгээр (11-р хавсралт) зурагт дүрслэн үзүүлнэ.
8.26. Зургийн ачаалал хэт их тохиолдолд давхраажсан жижиг биетүүдэд насыг нь
тавилгүйгээр хураангуйлсан товъёог хэрэглэж болно.
8.27.   Давхраажаагүй чулуулагт мөн энэ тохиолдолд хураангуйлсан (насыг нь
тэмдэглэхгүйгээр) товъёог хэрэглэж болно.
Нэг бүрдэлд хамаарагдах дэл судал ихтэй талбайд 2-3 дэл судлын дэргэд бүрэн товъёогийг бичиж бусдад нь найрлагынх нь тэмдгийг бичнэ.
Интрузив бөөндлийн хүрээнд буюу залгаа хэсэгт түүнтэй холбоотойгоор гидротермаль ба метасамотоз хувиралд орсон чулуулаг байвал түүний товъёогийг найрлага, фазынх хүртэл хураангуйлж болно.
Янз бүрийн насны, нэг төрлийн давхраажаагүй чулуулгийн ангиллын нэгжид хураангуйлсан товъёог хэрэглэж болохгүй.
ГЕОЛОГИЙН ЗҮСЭЛТ.
8.28.  Геологийн зургийг дүүргийн тектоник структурын ба геологийн тогтоцын
ерөнхий онцлог, геологийн биетүүдийн байршлын нөхцлийг тодорхой харуулсан
геологийн зүсэлтүүд заавал дагалдана.
Геологийн зүсэлтийн чиглэлийг зурагт нарийн хар шугамаар үзүүлнэ. Уг шугам нь геологийн биетүүдийн суналд хөндлөн чиглэлд зургийн нэг захаас нөгөө зах хүртэл үргэлжлэх бөгөөд аль болохоор цөөн нугарсан байвал зохино. Зүсэлтийн шугамын эхний ба нугарсан цэг, төгсгөлийн цэгүүдийг баруун гар талаас эхлэн кирилл цагаан толгойн үсгийн дарааллаар тэмдэглэнэ.
46

8.29.    Зүсэлтэнд   газрын   гадаргуугийн   рельефийг   үзуүлэхээс   гадна,   босоо
масштабын шатлал (0,5 см-ийн хуваарьтайгаар), зурагт тэмдэглэсэн үсгүүд (зусэлтипи
шугамын цэгуудийг тэмдэглэсэн)-яяг үзүүлнэ. Зүсэлтийн шугам дайран өнгөрөх газар
зүйн чиглүүр (гол, нуур, уулын орой)-ийг тэмдэглэж, нэрийг нь бичнэ. Тэдгээр
чиглүүрийн болон геологийн хил зааг нь зураг дахь байрлалтай яг тохирж байх ёстой.
Зүсэлтийн хэвтээ масштаб нь зургийнхтай нэг байвал зохино. Зөвхөн чулуулаг нь хэвтээ ба налуувтар байрлалтай дүүрэгт босоо масштабыг (5-10 дахинаас ихгүйгээр) өсгөж болно. Чулуулгийн атираажил, эвдрэл ялгаатай нутгуудад зүсэлтийн босоо масштабыг өөр өөрөөр авч болох бөгөөд зүсэлтийн шугам дээр уг масштаб өөрчлөгдөж байгаа цэгт 0,5 мм-ийн зайтай хоосон зай гаргаж орхино.
Уртрагийн дагуу бусад уртрагаас зүүн тийш хазайсан чиглэлтэйгээр зүсэлтийн шугам зураг дээр байрласан бол зүсэлт дээр өмнө зүг зүүн гар талд байхаар, бусад тохиолдолд бол зүүн гар талд баруун зүг байхаар бодолцон тус тус зурж үзүүлнэ.
8.30.              Геологийн зүсэлтийг зохиохдоо геологийн ажиглалт, уул-өрмийн ажил,
геофизикийн судалгааны мэдээ баримтуудыг ашиглах шаардлагатай. Геофизикийн
(соронзон ба гравиметрийн зэрэг) мэдээ сэлтийг геологийн зүсэлтэн дээр дүрслэн
үзүүлж  болно.   Зарим   шаардлагатай  тохиолдолд  геологийн  зүсэлт  дээр  тухайн
дүүргийн геофизикийн өвөрмөц шинж чанарыг үзүүлж болно.
8.31.              Геологийн  зураг дахь хил зааг,  өнгө будаг, тэмдэг, товъёогтой нягт
уялдаатайгаар зүсэлтийг зохиож, будаж товъёолно.
Бага зузаантай хурдсын нэгжүүдийг зүсэлтийн масштабад тохируулан нэг нэгжид нэгтгэж болох бөгөөд зургийн таних тэмдэгт нэмэлт тэмдгээр тусгаж, зөвхөн зүсэлтэнд хэмээн зааж өгнө. Дөрөвдөгчийн хурдас нь зүсэлтийн масштабад багтан дүрслэгдэх зузаантай үед эсвэл онцгой ач холбогдолтой гэж үзвэл түүнийг зүсэлт дээр дүрсэлнэ. Зүсэлтэд газрын гадаргуугаас дээш төсөөлж буй геологийн хил заагийн үргэлжлэлийг тасархай шугамаар (зураасаар) үзүүлж болно. Шаардлагатай тохиолдолд жижиг атираажилтын төрхийг нарийн хар зураасаар дүрсэлж (дурслэн узуулж) болно.
Геологийн структуруудын жинхэнэ нэрийг (зусэлт дээр) бичиж болно. Зүсэлтийн шугам дээр буюу түүний ойролцоо байгаа цооногийг бүдүүн хар шугамаар тус тус үзүүлнэ. Цооногийн мөргөцгийг зүсэлт дээр хөндлөн богино шугамаар тэмдэглэж цооногийн гүнийг дэргэд нь бичнэ.
ТАНИХ ТЭМДЭГ БОЛОВСРУУЛАХ.
8.32.  Таних тэмдэгт геологийн зураг дээр ялгасан бүх нэгжийг насных нь дэс
дарааллаар (. . .-р хавсралт) 2 эгнээнд, зүүн гар талд нь хурдсын нэгжүүд, баруун гар
талд нь давхраажаагүй чулуулгийн нэгжүүд (бүрдэл, дэд бүрдэл, фаз)-ийг байрлуулна.
Эдгээр тэмдгийн зүүн гар талд геохронологийн шатлалын ба түгээмэл давхарга зүйн бүдүүвчийн шаардлагатай зүйлсийг бичиж өгнө.
Шатлал, бүдүүвчийн нарийвчлал нь судалгаа хийж буй дүүргийн ангиллын түвшинтэй тохирж байвал зохино. Давхраажаагүй чулуулгийн тэмдэг нь геохронологийн шатлал дахь тодорхой нэгжтэй дүйж бай байх ёстой. Уг чулуулгийн тэмдэгийн зүүн гар талд түүний нас, гарал үүслийг зааж өгнө. Жишээ нь: Хожуу силурын интрузив чулуулаг.
8.33.  Давхраажсан хурдсын нэгжүүдийн таних тэмдэгийг босоо багана байдлаар
дороос дээш тэгш өнцөгтүүдээр үзүүлнэ. Формаци, мэмбэрийн, фацийн өөрчлөлттэй
буюу дүүргийн янз бүрийн хэсэгт ангиллын зэрэг өөр өөр байх нөхцөлд дээрхи
баганын баруун гар талд тухайн формаци, мэмбэр бэдийн насны товъёогийг бичиж
өгнө. (1-р хавсралт)
Хэрэв давхарга зүйн нэг түвшинд структур-формацийн бүс (дэд бүс)-үүдэд янз бүрийн формаци, мэмбэр, бэд ялгагдаж байвал бүс (дэд бүс) тус бүрт нь тусгай багана байгуулна. Насны хувьд маргаангүй шилжсэн нэгжийн хил заагийг давхарга зүйн тодорхой түвшинд нь налуу шугамаар үзүүлнэ.
47

8.34.   Давхраажаагүй чулуулгийн таних тэмдгийг дээрхийн адил багануудаар
үзүүлэх бөгөөд дэд бүрдэлийн дэс дугаар нь дороос дээш нэмэгдэнэ. Уг тэгш
өнцөгтүүдийг  чулуулгийн  бүлэг  (аймаг)-т     тохирсон  өнгөөр  будах буюу  өнгөт
тэмдгээр тэмдэглэнэ (1, 3-р хавсралт).
Хэрэв бүрдэл нь зөвхөн нэг насны петрографийн төрлөөс бүрдэж байвал таних тэмдгийг хүснэгт байдлаар үзүүлнэ.
Магматизмийн тодорхой фаз, метаморфизмийн үе шаттай холбоотой үүссэн гидротемаль-метасоматоз чулуулгийг тухайн дэд бүрдэлийн хүснэгтийн баруун талд тусгай хүснэгтээр үзүүлнэ.
8.35.           Таних тэмдэгийн формаци, мэмбэр, бүрдэл бүрийн бичиглэлд тэдгээрийн
доторх жижиг нэгжүүдийн талаар бичнэ. Мөн энд тэдгээр нэгжүүдийн литологийн
(петрографийн)  талаарх  товч  баримтыг   өгүүлнэ.   Давхраажсан   хурдсын  зузаан,
амьтан, ургамлын үлдэгдлийн төрөл, ангийн нэрийг зааж өгнө. Формаци нь группд
хамаарагдаж байвал тухайн таних тэмдгүүдийг хамруулсан тэмдэг (хаалт) тавьж, дээр
нь уг серийн нэрийг бичнэ. Вулканоген-тунамал, вулканоген-интрузив болон бусад
сериүдийг нэг адил ингэж дүрслэн үзүүлнэ.
8.36.           Геологийн ангиллын нэгжүүдийн хоорондох хил заагийг (нийцлэг байрлал,
давхарга зүйн ба структурийн үл нийцлэг, хил зааг нь ажиглагдаагүй) багана буюу
тэгш өнцөгтийн дор үзүүлнэ.
8.37.           Таних тэмдэгт бусад тэмдэглэгээнүүдийг тусгаж өгнө.
ДЛВХАРГА ЗҮЙНБАГАНА.
8.38.   Давхарга зүйн баганыг структур-формацийн (фацийн) бүсүүдээр зохионо.
Тухайн дүүрэгт нэг насны буюу өөр өөр насны формацийн хэд хэдэн бүс ялгагдаж
байвал бүс тус бүрт давхарга зүйн багана босгоно.                            Л
8.39.           Давхарга зүйн баганад дөрөвдөгч галав хүртэлх бүх насны гадаргууд
илэрсэн болон уул,  өрмийн ажлаар тогтоосон хурдсуудыг насны дарааллаар нь
үзүүлнэ. Мөн геологийн ялгасан бүх групп, формаци, мэмбэр, бэд тэмдэгт үе зэргийг
харуулна. Баганын зүүн гар талд насны түгээмэл болон ерөнхий нэгжүүдийг орон
нутгийн ба туслах нэгжүүдтэй харьцуулан үзүүлнэ. Энэ тохиолдолд түгээмэл болон
ерөнхий ангилал нь геологийн зураг дахь таних тэмдэгтэй тохирч байна. Давхарга
зүйн   баганыг   геологийн   зурагтай   адил   өнгөөр   будна.   Чулуулгийн   найрлагын
ангиллыг хар тэмдэгээр (2, 4, 5, 7, 8-р хавсралт) үзүүлнэ. Нэгжүүдийн хоорондох
харьцааг (нийцлэг байрлал, структурийн үл нийцлэг зэрэг) тусгай тэмдгээр (17-р
хавсралт) дүрслэнэ. Амьтан, ургамлын үлдэгдлийн тэмдгийг (22-р хавсралт) давхарга
зүйн тухайн түвшинд үзүүлнэ. Баганын зүүн гар талд ангиллын нэгжийн товъёогийг,
баруун гар талд   орон нутгийн нэгжийн нэр, зузааныг метрээр бичнэ. Багануудын
хооронд харьцуулалтын шугам татаж өгнө. Онцлог болон практик ач холбогдолтой
бага зузаантай буюу нарийвчилсан ангилал бүхий нэгжүүдэд харьцуулалт хийж
болно.
8.40.   Баганын босоо масштабын нэгжүүдийн дотоод бүтцийн үндсэн онцлогийг
харуулхуйц байдлаар сонгож авна.
Баганыг хурдсын үнэмлэхүй зузаанаар' байгуулна. Хэрэв нэг буюу хоёр нэгж их зузаантайн улмаас уг багана хэт урт болохоор байвал нэг төрлийн хурдсаас тогтсон зүсэлтийн хэсэг дунд тасалж (баганад 2-3-аас илүүгүй гарган) хоорондоо 2 мм-ийн зайтай хоёр зэрэщээ долгиолог шугамаар тэмдэглэнэ. Давхарга зүйн зарим хэсгүүдийн (Жишээ нь: палеозойн ба мезозойн хурдсын) зузаан эрс ялгаатай байвал тус бүрт нь өөр өөр масштабаар давхарга зүйн багана байгуулахыг зөвшөөрөх бөгөөд энэ тухай баганын доор тайлбар бичих шаардлагатай.
8.41.  Давхарга зүйн баганыг геологийн зурагийн таних тэмдэгтэй нэг хуудсанд
байрлуулна. Хэрэв багана нь олон буюу урт болох тохиолдолд тэдгээрийг тусгай
хавтгайд хийж болно. (Энэ өөрчлөгдөхөөр яригдаж байгаа болно)
ТУСЛА X БҮДҮҮВЧҮҮД.
48

8.42. Ашигласан зураг зүйн материалын, онцгой ач холбогдолтой чулуулгийн
гаршийн,    тектоникийн    мужлалын    зэрэг    бүдүүвчүүдийг    1:50000- 1:1000000-ын
масштабаар зохиож, таних тэмдэг , давхарга зүйн баганатай нэг хуудсанд байрлуулна.
Ашигласан материалын бүдүүвчид геологийн зураг зохиоход ашигласан зураг зүйн
гол чухал материал, тэдгээрийн зохиогчдын овог, нэр, зохиосон буюу хэвлэсэн цаг
хугацаа зэрэг мэдээ сэлтийг үзүүлнэ. Гол чухал ач холбогдолтой гарш, хэсгүүдийн
бүдүүвчид   янз   бүрийн   хурдас,    чулуулгийн   хоорондын   харьцааг   найдвартай
тогтоосон, структурийн онцлог хэлбэр ба хослолыг илрүүлсэн, палеонтологийн чухал
олдвор олдсон гарш, цооног, уулын малталт, геологийн зүсэлт, талбайн хэсгүүдийг
үзүүлнэ. Тектоникийн мужлалын бүдүүвчид давхарга зүйн хувьд ялгаатай формацийн
бүс, дэд бүсүүдийн хил заагийг үзүүлнэ.
ДӨРӨВДӨГЧИЙН ХУРДСЫН ГЕОЛОГИЙН ЗУРАГ.
8.43.  Хурдсын үндсэн болон нийлмэл тогтоцтой гарал үүслийн төрлийг өнгөөр
харуулдагаараа геологийн зургаас ялгаатай. Давхарга зүйн нэгжүүдийг.гарал үүслийн
төрлөөр нь өнгөөр ялгахдаа эртнийхээс нь залуу руу нь өнгийг шингэлэн будаж
ялгана.
8.44.         Дөрөвдөгчийн хурдсын литологийн найрлагыг 21-р хавсралтанд заасан
тэмдгүүдийн тусламжтайгаар үзүүлнэ. Хурдсын найрлага хэлбэлзэх тохиолдолд уг
тэмдгүүдийн хэмжээг өөрчлөн хослуулан хэрэглэнэ.
 
8.45.   Давхарга зүй-гарал үүслийн нэгжийн бүрэн товъёог нь  өөртөө салаа
давхраас буюу дэд давхраас болон гарал үүслийн тэмдэглэгээг агуулна. Тэмдэглэгээг
энэхүү зааврын 8.5-8.7-д заасны дагуу хийнэ.
8.46.   Дөрөвдөгчийн геологийн зурагт ялгасан орон нутгийн ба туслах нэгжүүд
формац, мэмбэр, бэдийг хэсэг, нэгжийн тэмдэглэгээ, нэгжүүдийн дэс дугаарыг заасан
тоогоор товъёглоно.
8.47.          Дөрөвдөгчийн хурдастай гарал үүслийн холбоотой мөрөгцөг, мөстлөгийн
ба усны үйл ажиллагааны зэрэг геоморфологийн элементийн хэлбэр хил заагийг ...
21-р хавсралтын дагуу дүрслэн үзүүлнэ.
Хуримтлал (аккумулятивный) гадаргын хэлбэр, түүний хэсгийг холбогдох гарал үүслийн төрөл тархсан хил заагаар дүрслэн үзүүлнэ. Уг хил зааг нь байр зүйн суурь зурагтай нягт уялдсан байвал зохино.
Зарим онцгой газруудад дөрөвдөгчийн хурдасны нийт буюу гадаргууд илэрсэн зузаалагыг тэмдэглэж өгнө. Зузааны талаархи мэдээ баримт хүрэлцэхүйц хэмжээтэй байвал изопо хитаар дүрслэн үзүүлнэ. Хурдсын давхарга зүйн ангилалд ашигласан палеонтологийн болон бусад үлдэгдэл цуглуулсан газрыг 22-р хавсралтын дагуу тэмдэглэнэ.
Өрмийн цооногийг 21-р хавсралтын дагуу дүрслэнэ. Геологийн зүсэлт дээр уг цооногийн тэмдэг, дэс дугаарыг үзүүлнэ.
8.48.   Дөрөвдөгч галаваас өмнөх чулуулгийг нас, найрлагаас нь үл хамааруулан
дөрөвдөгчийн хурдсын зураг ба зүсэлт дээр ягаан өнгөөр үзүүлнэ.
8.49.   Таних тэмдэгийг хүснэгтийн байдлаар боловсруулж хүснэгтийн хэвтээ
чиглэлд гарал үүслийн, босоо чиглэлд насны нэгжүүдийг хоорондын харьцааны хамт
тэмдэглэнэ.   Дөрөвдөгчийн   хурдсын   үнэмлэхүй   насны   тодорхойлолтын   мэдээ
баримтыг таних тэмдгийн зүүн хэсэгт тусгаж өгнө.
8.50.        Геологийн зүсэлтийг 8.28-8.31-р зүйлд заасан дагуу зохионо. Дөрөвдөгчийн
хурдсын нэгжүүд бага зузаантай тохиолдолд босоо масштабыг хэвтээтэй харьцуулбал
10-20 дахин ихсгэж болно. Тэгш талархаг нутагт зүсэлтийг цооногийн мэдээ сэлтээр
харьцуулсан багана байдлаар зохионо.
8.51.        Дөрөвдөгчийн хурдас ихээхэн зузаантай тохиолдолд давхарга зүйн баганыг
8.38-8.41-р зүйлд заасны дагуу байгуулна.
Бусад тохиолдолд давхарга зүйн баганын оронд уг хурдсын тогтоцын бүдүүвчийг боловсруулна.
8.52. Дөрөвдөгчийн хурдсын тогтоцын бүдүүвч нь дээд талаараа гадаргуугийн
шугам, доод талаараа үүнээс өмнөх насны чулуулгийн гадаргуугаар зааглагдсан
49

нэгдсэн зүсэлт байдалтай байна. Зүсэлт дээр зурагт үзүүлсний адилаар давхарга зүй-гарал үүслийн бүх нэгж, тэдгээрийн хоорондох харьцааг харуулна.
Босоо масштабын хамгийн бага зузаантай нэгжийг дүрслэн үзүүлж болохуйцаар сонгон авна. Түүний баруун ба зүүн гар талд босоо масштабын шугамыг 1 см-ийн хуваарьтайгаар татна. Гадаргуугийн шугам дээр газар зүйн чухал нэрсийг бичнэ.
Энэхүү бүдүүвчийг таних тэмдэгтэй нэг хуудсан дээр байрлуулна.
АШИГТ МАЛТМАЛЫН БАЙРШЛЫНЗҮЙ ТОГТЛЫН ЗУРАГ.
8.53.  Уг зургийг газрын гадаргын рельеф геологийн хил зааг, тасралт эвдрэл,
геологийн нэгжүүдийн товъёог бүхий тусгай суурь буюу геологийн (дөрөвдөгчийн ба
дарагдмал хурдсын) зураг дээр зохионо. (ХавсралтШ)
Ашигт малтмалын байршилд чухал ач холбогдолтой структурын элемент, чулуулгийн найрлага, структур, текстурын онцлогийг сонгон тэмдэглэнэ.
Суурь зураг дээр:
-Ашигт малтмалын биетийг ордын бүх (илрэл, эрдэсжсэн цэг)-ийг дүрслэн үзүүлнэ.
-Ашигт малтмалын эрлийн шинж тэмдэг (геохимийн ба шлихийн сарнилын хүрээ, геофизикийн гажил, хувирсан чулуулгийн хүрээ, эртний малталт, овоолго, геоморфологийн шинж тэмдэг зэрэг)-ийг
-Металлогений нэг ба хоёрдугаар хүчин зүйлийг буулгана.
Уг зурагт таних тэмдэг, металлогенограмм хавсгаргана.
АШИГТ МАЛТМАЛЫН ТЭМДЭГ.
8.54.  Ашигт малтмалын орд, эрдэсжилтийн цэгийг зохих хэлбэр, хэмжээ бүхий
(23, 24-р хавсралт) тэмдгүүдээр дүрслэн үзүүлнэ. Эдгээр тэмдэгт орд (илрэл, эрдэсжсэн
цэг) ба ашигт малтмалын онцлог шинжийг харуулсан нэмэлт өнгө, тэмдэг, тоон ба
үсгэн товъёогийг тусгаж өгнө.
8.55.               Шатах   ашигт   малтмалыг   24-р   хавсралтын   дагуу   тэмдэглэнэ.   Үсгэн
товъёгоор нефтийн нягт, хийн найрлага, хатуу ашигт малтмалын төрлийг зааж өгнө.
8.56.               Металлын үндсэн орд (илрэл, эрдэсжсэн цэг)-ыг 24-р хавсралтын дагуу
тэмдэглэнэ. Хүдрийн эрдсийн төрлийг тусгай тэмдгээр (тасархай) үзүүлж болно.
 
8.57.        Металл бус хатуу ашигт малтмалын үндсэн орд (илрэл, эрдэсжсэн цэг)ыг
24-р хавсралтын дагуу тэмдэглэнэ. Тэдгээрийн дотор нь байгалийн (боловсруулалт
бараг хийхгүйгээр ашиглах) түүхий эд гэж ангилна. Энэ хоёр бүлэг ашигт малтмал нь
эрдэс буюу чулуулаг хэлбэртэй байгаа. Тэдгээрийг түүхий эд болгон ашиглах хүрээг
үсгэн товъёгоор үзүүлнэ.
8.58.        Эрдсийн давсыг 24-р хавсралтын дагуу тэмдэглэнэ.
8.59.        Газрын доорхи ус, эмчилгээ ба үйлдвэрлэлд ашиглах нуур, эрдсийн шавар,
шатдаггүй хийг 24-р хавсралтын дагуу тэмдэгэлэнэ. Тэдгээрийн найрлага болон
халуун усны температурыг тоо-үсгэн товъёгоор үзүүлнэ.
Цооногоор илрүүлсэн усны орших гүнг (метрээр) тухай орд (илрэл)-ын дэс дугаарын дор тэмдэглэнэ.
8.60.        Орд, илрэлийн ашигласан байдлыг 26-р хавсралтын дагуу тэмдэглэнэ.
8.61.        Металл ба металл бус ашигт малтмалын (эрдсийн) гарал үүслийн төрлийг
26-р хавсралтын дагуу дүрслэн үзүүлнэ. Эрдэсжсэн цэгийн гарал үүслийг тэмдэглэхгүй
бөгөөд зарим тохиолдолд тэмдэглэхгүй байж болно.
Уулын үйлдвэрийн дүүргийн ашигт малтмалын ордын ашиглалтыг зориулсан үйлдвэрийн төрлийг зааж өгнө.
Ордын формацийн хамаарлыг 26-р хавсралтын дагуу тэмдэглэнэ. Илрэл, эрдэсжсэн цэгийн формацийн хамаарлыг үзүүлэхгүй байж болно. Мөн металл бус ашигт малтмал болох чулуулгийн ордод уг хамаарлыг үзүүлэхгүй.
8.62.  Ашигт малтмалын биет, ордын талбайг 27-р хавсралтын дагуу тэмдэглэнэ.
Тодорхой давхарга дахь  ашигт малтмалын  шинж  чанарыг  тоо-үсгэн товъёгоор
үзүүлэхдээ түүнийг хучиж буй хурдсын гүнийг тэмдэглэнэ.
50

Масштабаас гадуур үзүүлэх биетийн орших гүнийг (метрээр) тухайн орд (илрэл)-ын дэс дугаарын дор бичнэ.
Ашигт малтмалын биетийг байгаль дахь хил заагаар нь үзүүлэх бөгөөд уг хил зааг нь хувирсан чулуулгийн талбайг хамарч байвал зохино. Ашигт малтмалын орд (илрэл), биет, талбай нь зургийн масштабаар дүрслэж болохгүй тохиолдолд түүний тэмдэгийн төв нь тухайн цэгтэй давхцаж, тэмдгийн босоо тэнхлэг нь хурдсын хүрээтэй зэрэгцээ байхаар дүрслэнэ. Ямар нэгэн шалтгаанаар ордын тэмдгийг зурагт буулгаж болохооргүй нөхцөлд түүнийг зайтай газарт байрлуулж, сумаар жинхэнэ орших цэг рүү зааж өгнө.
Хэрэв орд нь томоохон талбай эзэлж байвал тэмдгийг түүний хүрээн доторхи зайтай газарт буюу хил заагийн завсарт тавина. Энд уг ордын нэрийг бичиж болно.
Зарим ордын талбай сав газарт хамрагдаж байвал түүний хүрээг зөвхөн геологийн баримтаар тодорхой ялгагдсан нөхцөлд татаж өгнө. Бусад шинж тэмдгүүдээр (Жишээ нь: ашигт малтмалын нөхцлөөр) ордын хүрээ ялгагдаж байвал түүнийг таталгүйгээр тэмдгийг тавьж, ордын нэрийг бичнэ.
8.63.   Шороон ордыг 28-р хавсралтын дагуу тэмдэглэнэ. Зурагт түүний дараахи
шинж чанаруудыг дүрслэнэ. Үүнд: Шороон ордын гарал үүсэл, төрөл, түүний орших
гүн, ашигт малтмалын тархалтын байдал, түүний хүрээний гадна орших өндөр
агуулгатай сорьц, хайгуул хийгдсэн алтны ордын алтны ширхгийн том жижигийн ба
сорьцын хэмжээг үзүүлнэ.
Зохиогчийн үзэж буй бусад онцлогуудыг зурагт дүрслэн үзүүлнэ. Ашигт бүрдвэрийн агуулгыг (шоо метр "элсэнд" буюу 1м.кв талбайд (босоо нөөц) тооцоолсоноор үзүүлж болно.
8.64. Тухайн номенклатур бүхий хуудас бүрт бүх орд, илрэл, эрдэсжсэн цэгийг
зүүн  гар  талын  дээд  өнцгөөс   1-ээс  эхлэн  баруун  гар  тал  руу  (дээрээс доош)
дугаарлана. Цөөн ордод (олон ашигт малтмал бүхий) нэг дугаар хэрэглэнэ.
Объектуудыг эрж олоход хялбар болгохын тулд зургийн хуудсыг 1:10 000-ын масштабын тарпецуудад хуваана. Зурагт уг трапецуудын хэвтээ эгнээг рим тоогоор, босоо эгнээг араб тоогоор тус тус дугаарлана. Янз бүрийн бичиглэл, орд (илрэл)-ын жагсаалтанд объект бүрийг 3 тоогоор тэмдэглэнэ. Жишээ нь: Ш-4-15 гэвэл хэвтээгээр 3 дахь босоогоор 4 дэх эгнээг хамрах трапец дахь 15-р орд (объект) гэсэн заалт болно.
Орд (илрэл, эрдэсжсэн цэг)-ын дугаарыг тэмдгийн зүүн гар талд бичих бөгөөд ингэх боломжгүй тохиолдолд уг тэмдгийн дэргэдэх аль нэг зайд бичнэ.
ЛШИГТ МАЛТМАЛЫН ЭРЛИЙН ШИНЖ ТЭМДГҮҮДИЙГДҮРСЛЭХ НЬ.
8.65.   Ашигт  малтмалын  орд,  илрэлийг  илрүүлэх  боломжтой  литогеохими,
гидрохими, биохими, атомохимийн хүрээ, сарнилын урсгал, шлихийн   хүрээ, өндөр
агуулга бүхий литохими, гидрохими, атомохимийн ба шлихийн зарим сорьцуудыг 29-
р хавсралтын дагуу тэмдэглэнэ.
8.66.  Хүрээ (ореол) урсгал, гажгуудыг бага, дунд, их бөөгнөрөлтэй гэсэн 3 хэсэгт
хуваана. Тодорхой болон ашигт малтмалын төрөл бүрт уг хэсгүүдийг хүрээ (урсгал,
сорьц) дэх ашигт бүрдвэрийн агуулгыг дэвсгэр агуулгатай харьцуулах үндсэн дээр
тогтооно.
Мөн уг хэсгүүдийг хүрээ болон түүний хэсэгт тохиолдох өндөр агуулга бүхий сорьцын давтамжаар тогтоож болно.
8.67.                  Ордын талбай дахь хүрээ (урсгал, сорьц) тэмдэглэхгүй.
8.68.                  Ашигт   малтмал    илрүүлэх   боломжтой,    геофизикийн   гажгийг   30-р
хавсралтын дагуу тэмдэглэнэ. Уг гажгийг илрүүлсэн геофизикийн арга, гажил үүсгэж
буй биетийн орших тооцоолсон гүнг үсгэн ба тоон товъёогоор дүрслэн үзүүлнэ.
8.69.  Ашигт малтмалын эрлийн бусад шууд ба шууд бус өмнөх бичлэгт заагаагүй
шинж тэмдгүүдийг баталгаажуулсан шинэ тэмдэглэгээгээр дүрслэж болно.
8.70. Шлихийн ба геохимийн сарнилын хүрээ, урсгал, өндөр агуулга бүхий сорьц, геофизикийн гажгийг ордынхтой нэг адилаар, түүнээс дараалуулан дугаарлана. Жишээ нь: 1:50 000-ын масштабын хуудсанд орд (илрэл, эрдэсжсэн цэг)-ын сүүлчийн дугаар 35 байсан бол 36-аас эхлэн хурдсын зүүн гар талын дээд өнцгөөс
51

дугаарлана. Сарнилын хүрээ (урсгал)-ний дугаарыг түүний хүрээний шугам завсар, ашигт малтмалын агуулга, тэмдэглэгээнд саад болохооргүй газарт хар өнгөөр бичнэ. Сорьцын дугаарыг тэмдгийн зүүн гар талд, геофизикийн гажгийнхийг дээр нь бичнэ.
МЕТАЛЛОГЕНИЙ ХҮЧИН ЗҮЙЛИЙГДҮРСЛЭХ НЬ.
8.71.       Металлогений хүчин зүйлсийг 25-р хавсралтын дагуу тэмдэглэнэ.
8.72.   Металлогений тэргүүн зэргийн ач холбогдолтой давхарга зүйн, маагмын,
метаморфогены   хүчин   зүйлийг   геологийн   зураг   дахь   хүрээ,   өнгөний   адилаар
дүрслэнэ. Металлогений хүчин зүйлийг сайн судалсан нөхцөлд сэвсгэр хурдас болон
геологийн бусад биетийн дор тэмдэглэж болно. Металлогений хүчин зүйлс гадаргууд
илрээгүй дүүргийн сэвсгэр хурдсын хил зааг, товъёогийг геологийн зургаас буулгах
буюу  нэгдсэн   байдлаар  үзүүлэх  эсвэл  түүнийг  буулгахгүй.   Гадаргууд  илрээгүй
металлогений хүчин зүйлсд товъёог бичихгүй.
Хүдэр үүсгэсэн буюу хянаж буй чулуулгийн петрографийн онцлогийг геологийн зураг дахь тэмдгээр дүрслэж болно.
8.73.   Хэрэв геологийн зурагт өнгөөр дүрсэлсэн объект нь металлогений хүчин
зүйл биш нөхцөлд ашигт малтмалын байршлын зүй тогтлын зурагт түүнийг хар
тэмдгээр үзүүлнэ. Зургийн ачаалал хэт их нөхцөлд энэ тэмдгийг тавихгүй байж болно.
8.74.    Металлогений  хүчин  зүйлсийн  таних  тэмдгийг  түүний  дотоод  бүтэц,
найрлагын өвөрмөц онцлогийг үзүүлэх шаардлагатай нөхцөлд (геологийн зурагтай
харьцуулбал) өөрчлөх буюу тодотгож болно. Нэлээд тохиолдолд ашигт малтмалын
гарал үүсэл болон илрүүлэхэд чухал ач холбогдолтой хил зааг, шугамыг нэмэлт
тэмдгээр нийлмэл болгох шаардлага гарна. (Жишээ нь: интрузив биетийн эрозийн
огтлолыг үзүүлэх гэх мэт)                                                                      х
ТАНИХ ТЭМДГИЙГБОЛОВСРУУЛАХ.                                      -
8.75.         Ашигт малтмалын байршлын зүй тогтлын зургийн таних тэмдэг нь ашигт
малтмалын байршлыг тодорхойлох геологийн обьект, ашигт малтмал гэсэн хоёр
хэсгээс бүрдэнэ.
8.76.         Эхний хэсгийг геологийн зургийн таних тэмдэг боловсруулах зарчмаар
зохионо.
Таних тэмдгийн бичлэгт формац (мэмбэр), бүрдэл бүрийн онцлогийг нарийвчилсан нэгжүүд (мэмбэр, бэд, багц үе, үе, фаз, нэг төрлийн чулуулаг)-ээр тодорхойлно. Мөн уг нэгжүүдийн петрографийн онцлогийг үзүүлнэ. Металлогений хүчин зүйл болох нэгжүүдийн тодорхой ашигт малтмалтай үүсгэх гарал үүслийн болон хам гарал, түүнчлэн хүдэр орчмын гидротемаль-метасоматоз хувирмал чулуулаг, тэдгээрийн хүдэр хянах ба агуулах байдлын талаар бичнэ.
8.77.   Металлогений хүчин зүйл болох нэгжүүдийг геологийн зургийн таних
тэмдэгт будсантай адилаар будах бөгөөд бусад нэгжийг будахгүй.
8.78.        Таних тэмдэгт геологийн нэгжүүдийн тэмдгийн зэрэгцээ бусад тэмдэглэгээг
тусгана.  Мөн энд металлогений 2-р зэргийн болон гүнд орших объектын хүчин
зүйлсийн тэмдгийг оруулна. (25-р хавсралт)
8.79.        Геологийн зурагт тусгагдаагүй геологийн биетийн хил заагийг (Жишээ нь:
сэвсгэр хурдас доорх хил зааг) үзүүлнэ. Металлогений хүчин зүйл болж буй тасралт
эвдрэлийг улаан өнгөөр (25-р хавсралт) дүрслэнэ.
8.80.        Таних тэмдгийн 2-р буюу ашигт малтмал гэсэн хэсэгт ашигт малтмалын
байгалийн бүх төрлийн хуримтлал болох орд, илрэл, эрдэсжсэн цэгийг хүснэгт
байдлаар дүрслэн үзүүлнэ.
Орд (илрэл, эрдэсжсэн цэг)-уудыг ашигт малтмалын төрөл, бүлгээр ангилж, орд (илрэл)-ын гарал үүслийн төрөл, хүдрийн формац, хүдрийн эрдсийн төрлийн талаархи мэдээ баримтыг хавсаргана.
Үндсэн хүснэгтийн доор орд (илрэл)-ын туслах чанарын үзүүлэлт, түүнчлэн ашигт малтмалын эрлийн шинж тэмдгийн талаарх мэдээ баримтыг бичнэ.
МЕТАЛЛОГЕНОГРАММ.
52

8.81.   Металлогенограмм ашигт малтмалын геологийн формац, ангиллын нэгж,
тасралт эвдрэл, атираашил, формацийн бүс, геологийн хөгжлийн үе шатуудтай үүсгэх
гарал үүсэл, хам гарлын холбоог хүснэгт байдлаар дүрслэн үзүүлнэ. Хүснэгтийн зүүн
гар тал дахь насны дэс дараажилтад тектоник маагмын мөчлөг, геологийн хөгжлийн
үе шат, геологийн ба хүдрийн формацуудыг, баруун гар талд геологийн нэгжүүдийн
тэмдгийг  (давхраажсан хурдсынхыг  босоо, давхраажаагүй  чулуулгийнхыг хэвтээ
эгнээгээр) үзүүлнэ.
Давхарга зүйн нэгжүүдийн хил заагийг геологийн зургийн таних тэмдгийн нэг адилаар дүрслэнэ.
Маагмын ба метаморф бүрдлүүд үүссэн цаг үеийн давхарга зүйн тасалдлыг онцгой тэмдгүүдээр засна.
Металлогенограмм дээр ашигт малтмалын орд, илрэл эрдэсжсэн цэгийг ашигт   . малтмалын байршлын зүй тогтлын зурагтай адил тэмдгээр тэмдэглэнэ. Хүдрийн эрдсийн төрлийг үзүүлэхгүй. Ашигт малтмалын байршилд тодорхой үүрэг бүхий багц үе, давхраас, фаз, дэд бүрдэл болон металлогений хүчин зүйл болж буй гидротермаль-метасоматоз чулуулгийг мөн уг зургийн таних тэмдэгт дүрсэлсэн тэмдгээр үзүүлнэ.
8.82.   Орд (илрэл, эрдэсжсэн цэг) түүнчлэн гидротермаль-метасоматоз чулуулаг
нэг нэгжийн дотор байрласан боловч бусад нэгжтэй гарал үүслийн ба хам гарлын
холбоотой байвал уг холбоог тусгай заалтуудаар дүрслэн үзүүлнэ.
8.83.   Металлогений хүчин зүйл болж буй геологийн таних тэмдгийг геологийн
зурагтай адил өнгөөр будна.
8.84.   Хүдрийн нэг формацид хамаарагдах, ашигт малтмалын байршилд таатай
нөхцөл бүхий геологийн объектын талбайг дурын өнгийн жигд зураасаар (хувирсан
чулуулгийг  дүрслэхэд  хэрэглээгүй,  металлогений дэвсгэр  өнгөөс  сайн  ялгагдах)
бүрхэж өгнө.
ДӨРӨВДӨГЧИЙН БА ДАРАГДМАЛ ЧУЛУУЛАГДАХЬ АШИГТ МАЛТМАЛЫН БАЙРШЛЫНЗҮЙ ТОГТОЛЫН ЗУРГИЙГ ЧИМЭГЛЭХ
онцлог.
8.85.         Эдгээрт дээрх шаардлагуудыг үндсэнд нь баримтлана.
8.86.  Дөрөвдөгчийн хурдсан дахь ашигт малтмалын байршлыи зүй тогтлын
зургийг чимэглэхдээ дараах өвөрмөгц шаардлагыг тавина. Үүнд:
-Металлогений хүчин зүйл болж буй геологийн биетүүдийг өнгө, тэмдгээр дүрслэнэ.
-Таних тэмдгийн эхний хэсэг болох "ашигт малтмалын байршлыг тодорхойлох геологийн объект" (металлогенийн хүчин зүйлс) гэсэн хэсгийг дөрөвдөгчийн хурдсын геологийн зургийн таних тэмдгийн үндсэн дээр хүснэгт байдлаар байгуулна. Тодорхой ашигт малтмалын геологийн нэгж, чулуулаг, хүдэр орчмын гидротермаль-метасоматоз хувиралтай үүсгэх гарал үүслийн ба хам гарлын холбоо, түүнчлэн эдгээр нэгжийн хүдэр байрших ба хянах үүргийн талаар үзүүлнэ.
-Дөрөвдөгчийн хурдсын бүтцийн бүдүүвчийн үндсэн дээр металлогенограмм байгуулна.
8.93. Дарагдмал чулуулаг дахь ашигт малтмалын байршлын зүй тогтолын зурагт газрын гадаргууд илэрсэн геохимийн гажгийг дүрслэх шаардлагатай тохиолдолд 29-р хавсралтын дагуу гүний элэгдлийн гадаргууд түүний проекцийг буулгах маягаар үзүүлнэ. Энэ нөхцөлд байршлын гүнийг тэмдэглэсэн тооны оронд газрын гадаргууг тодорхойлох "Г" гэсэн үсгэн товъёг бичнэ.
АШИГТ МАЛТМАЛЫН ПРОГНОЗЫН ЗУРАГ.
8.87.     Уг зургийг ашигт малтмалын байршлын зүй тогтлын зурагт давхцуулсан
байдлаар тунгалаг материал дээр боловсруулан буулгана.
8.88.              Прогноз хийж буй ордыг  31-р хавсралтын дагуу тэмдэглэнэ. Геологи
хайгуулын ажлаар тооцсон нөөц, Р2 зэргийн нөөцийг хамарсан ордын прогнозын
ерөнхий нөөцийг үсэг-тоон товъёгоор тэмдэглэнэ.
53

8.89.         Хэтийн төлөв бүхий хэсгийг 31-р хавсралтын дагуу тэмдэглэнэ. Хэтийн
төлөвийн байдал, прогнозын нөөцийн тоон үнэлгээний шалгуур, хэсгийн прогнозын
нөөцийн ерөнхий үнэлгээ, түүний зэргийг үсэг-тоон товъёгоор тэмдэглэнэ.
8.90.         Прогноз хийж буй ордын хэтийн төлөв бүхий хэсэг, талбайд явуулах
геологи   хайгуулын   ажлын   төрлийг   31-р   хавсралтын   дагуу   тэмдэглэнэ.   Ажил
явуулахаар төлөвлөж буй дарагдмал ордын гүнийг тоогоор зааж өгнө.
8.91.         Прогноз хийж буй бүх объект, хэсэг, талбайг 1:50 000-ын масштабын хуудас
дээр дугаарлана.  Ашигт малтмалын байршлын зүй тогтлын зураг дээрх  ордын
дугаарыг хэвээр үлдээнэ. Хэтийн төлөв бүхий хэсэгт хэд хэдэн объект (илрэл, гажиг
зэрэг)   байвал   тэдгээрийг   шинээр  дугаарлана.   Хэтийн   төлөв   бүхий   хэсэгт  дэс
дараалсан дугаар бүхий хэд хэдэн илрэл байвал захын дугаарыг бичиж дунд нь зураас
тавина.   (Жинээ  нь:   45,46,47,48  гэсэн дугаар  бүхий  илрэлүүд  байвал  45-48  гэж
дугаарлана)   Прогноз   хийж   буй   объект,   хэсгийн   дугаарыг   хуудас   бүрт   ашигт
малтмалын   байршлын   зүй   тогтлын   зураг   дахь   дугаараас   цааш   үргэлжлүүнэ,
Тухайлбал уг хуудсанд орд, илрэлийн дугаар 1-ээс 27, бусад гажгийн дугаар 28-аас 48
гэж байвал прогноз хийж буй объектуудыг 49-өөс эхлэн дугаарлана. Прогноз хийж
буй объектыг дугаарлахдаа 8.64-р зүйлд заасан журмыг баримтлана.
8.92.         Прогнозын зургийн таних тэмдгийг дараах дарааллаар байрлуулна.
-прогноз хийж буй ордуудын тэмдэглэгээ -хэтийн төлөв бүхий хэсгийн тэмдэглэгээ -явуулах ажлын төрлийн тэмдэглэгээ
1:50 000-ЫН МАСШТАБЫН ГЕОЛОГИЙН БОЛОН ТУСГАЙ ЗУРГУУДЫН ИЖ БҮРДҮҮЛЭЛТИЙН БА ХҮРЭЭНИЙГАДНАХ ЧИМЭГЛЭЛИЙН ЖУРАМ.
8.93.   Геологийн   зураг   нь   тухайн   дүүрэг   болон   хэсгийн   талаар   нэгдмэл
агуулгатай,    зургуудын   цогц   (атлас)   байдлаар   хэлбэржинэ.    Энэ   нь   дараахь
материалуудаас бүрдэнэ. Үүнд:
-дүүргийн нэр, хуудсуудын нэр ба номенклатур, зохиосон байгууллага, зохиогч ба редакторын овог нэр, дүүргийн болон хуудсуудын байршлын бүдүүвч (32-р хавсралт)-ийг үзүүлсэн нүүр хуудас.
-гарчиг (бүх хавсралт зургуудын жагсаалт)
-геологийн зургийн таних тэмдэг, давхрага зүйн багана, туслах бүдүүвчүүд
-геологийн /структурийн/ зүсэлт бүхий геологийн зургийн хуудсууд
-ашигт малтмалын байршлын зүй тогтлын зургийн таних тэмдэг, металлогенограмм
-ашигт малтмалын байршлын зүй тогтлын зургийн хуудсууд
-ашигт малтмалын прогнозын зургийн таних тэмдэг
-ашигт малтмалын прогнозын зургийн хуудсууд
Дөрөвдөгчийн ба дарагдмал хурдсын (геологийн, ашигт малтмалын байршлын зүй тогтлын, прогнозын) болон бусад тусгай зургуудыг дээр дурдсан зургуудын дараа эхлээд таних тэмдэг, дараа нь зураг гэсэн дарааллаар бүрдүүлнэ.
8.94.   Шаардлагатай болон тусгай зураг бүрийг стандарт хэмжээ бүхий хуудас
дээр зохиож хэвлэнэ. Хэвлэлийн нэг хуудсанд нэг юм уу хоёр зэрэгцээ хуудсыг
байрлуулна. Энэ тохиолдолд хэвлэлийн хуудас бүрт зургийн хүрээний дээр зургийн
нэр, номенклатурыг (32-р хавсралт) зааж өгнө.
8.95.   Зургийн хүрээний дээр дараах зүйлсийг дэс дараалуулан (дээрээс доош)
бичнэ.Үүнд:
-Улсын нэр (МОНГОЛ УЛС)
-Захиалагч байгууллагын нэр (ҮХЯ), хэрэгжүүлэгч байгууллагын нэр (АМГТХЭГ), гүйцэтгэгч байгууллага, аж ахуйн нэгжийн нэр төрөл ("ХӨВСГӨЛГЕОЛОГИ" ХК), гүйцэтгэгч нэгжийн нэр (ШИНЭ-ИДЭРИЙН АНГИ)
54

-Зургийн   нэр   (ГЕОЛОГИЙН   ЗУРАГ,   АШИГТ   МАЛТМАЛЫН БАЙРШЛЫН ЗҮЙ ТОГТОЛЫН ЗУРАГ гэх мэт) -Зургийн тоон масштаб (М1:50 000) -Хуудсын нэр, номенклатур
Хүрээний зүүн дээд өнцөгт зураг зохиосон оныг бичнэ. (2001 он) Хүрээний баруун дээд өнцөгт хавсралт, хуудасны дугаарыг бичнэ.
(ХАВСРАЛТ № 1, ХУУДА С-2) Хүрээний доор дараах зүйлсийг бичнэ. Үүнд: -Голд нь шугман мастшаб
-Хүрээний зүүн доор зургийг зохиогчийн нэр, редакторын нэр -Хүрээний   баруун   доор   зургийг   хэвлэхийг   зөвшөөрсөн   (Эрдэс Баялгийн Зөвлөлийн хуралдааныг даргалсан хүний нэр, гарын үсэг буюу штамп=дардас) байгууллагын зөвшөөрөл.
8.96.  Геологийн зургийн структурын зүсэлтийг зургийн хүрээний гадна, зургийн
доод талын зайд (32-р хавсралт) байрлуулна. Тийм зайгүй тохиолдолд структурын
зүсэлтийг таних тэмдэгтэй хамт нэг хуудсанд хийх буюу эсвэл тусгай хуудсан дээр
хийж болно.
8.97.   Тайлангийн   хавсралтанд   орох   зургуудыг   (геологийн   зураг,   ашигт
малтмалын тархалтын зүй тогтлын зураг, ашигт малтмалын прогнозын зураг, баримт
материалын зургууд, геохимийн ба шлихийн сорьцлолтын нэр бүхий зургууд гэх мэт)
нэг номенклатурын хуудсаар тус тусд нь хэвлэх бөгөөд таних тэмдэг, давхарга зүйн
багана, металлогенограммуудыг геологийн зургийг хэвлэсэн хуудсын хэмжээтэй адил
хэмжээтэй буюу түүний 1/2 хэмжээтэй хуудсан дээр хэвлэнэ.
8.98.   Эрлийн хэсгүүд болон геологийн зургаас жижиг масштабтайгаар үзүүлж
болох зургуудыг (тектоник, гидрогеологи, экологи-геологи, геоморфологи) геологийн
зургуудыг зурсан хуудсын хэмжээтэй хуудсан дээр зурах бөгөөд түүний бичиглэл,
чимэглэл нь геологийн зургийнхтай адил байна. Уг зургийн таних тэмдгийг зургийн
хүрээний гадна баруун талд, эсвэл доор нь зургийн зохицол, зохиомжийг харгалзан
хийж өгнө.
55

9.   ГЕОЛОГИЙН РЕГИОНАЛЬ СУДАЛГААНЫ ҮЕД ГЕОЭКОЛОГИЙН СУУРЬ ҮНЭЛГЭЭ ӨГӨХ ТУХАЙ АРГАЧИЛСАН ЖУРАМ
А. Техноген объекш /сисгпем, цогцолбор/-ын бусипн дэвсгэр тпалбайн
хэмжээнд
Түлхүүр үг:                                                                           •    .
Экосистем-Бүх төрлийн амьд биет, тэдгээрийн оршин тогтнох, амьдрах нөхцлийг бүрдүүлэгч хүрээлэн буй байгаль орчин болон амьдралын идэвхтэй үйл ажиллагааны орон зайн хамрах хүрээ, хоорондын харилцан шүтэлцээ, холбооны нэгдмэл зүй тогтолыг багтаасан цогц систем.
Геологийн орчин-Хүний аливаа (аж ахуйн ба инженерийн) үйл ажиллагаа болон байгалийн хүчин зүйлийн нөлөөлөлд байнга өртөгдөж, бүтэц бүрэлдүүн, шинж чанар, төлөв байдал нь өөрчлөгдөж буй чулуулаг бүрхүүлийн дээд хэсэг, түүн дэхь газрын доорхи усан мандал, агааржилтын бүс, газрын гадаргуугийн хөрсөн бүрхэвчийн нийлмэл бүрдэл.
Экологи-Бүх төрлийн амьд биетүүдийн хоорондын харилцан шүтэлцээ, ханисалт болон хүрээлэн буй орчинтой харилцах үйл ажиллагаа, түүнчилэн хүний амьдрах орчин, экосистемийн ерөнхий зүй тогтлыг судалдаг шинжлэх ухаан.
Геоэкологи-Экосистемийн үндсэн бүрэлдүүн хэсэг болох геологийн орчны бүтэц, шинж чанар, төлөв байдлыг геологи, гидрогеологи, инженер геологи, геохими, геокриологи, геодинамики зэрэг байгалийн шинжлэх ухааны онолын үндсэн үзэл баримтлал дээр тулгуурлан судалж, экологийн асуудлыг шийдвэрлэдэг салбар дундын залуу шинжлэх ухаан.
Техноген үйл ажиллагаа-Үйлдвэрлэлийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж ашиглан инженерийн тодорхой шийдэлтэйгээр явуулж буй үйл ажиллагаа.
Антропоген үйл ажиллагаа-Аж ахуйн шинж төрхтэй практик үйл ажиллагааны цогц.
Техноген объект-Аж ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалттай ганцаар-чилсан бэсрэг барилга байгууламж, бичил цощолбор, бусад харьцангуй жижиг байгууламжууд.
Техноген систем-Тодорхой хэсэгчилсэн талбайд байрлаж буй хэд, хэдэн техноген объектын нэгдсэн тогтолцоо.
Техноген цогцолбор-Орон нутгийн болон улсын зэрэглэлтэй томоохон хот, тосгон,түүнчилэн хүн ам нилээд шигүү суурынсан бусад төвлөрсөн суурин газрууд.
Литомониторинг-Хүний аливаа үйл ажиллагаа болон байгалийн тодорхой хүчин зүйл, үзэгдлийн нөлөөгөөр өөрчлөгдөж буй геологийн орчны төлөв байдлыг байнга хянаж судлах, цаашид гарч болзошгүй сөрөг өөрчлөлт, хор хөнөөл, зохисгүй үр дагавар, учирч болох гарз хохирлыг урьдчилан прогнозчилох, үнэлэлт дүгнэлт өгөх систем.
Байгалийн ландшафт-гадаргын болон газрын доорхи ус, усан сүлжээ, агааржилтын бүс, хөрс, ургамал, ойн сан, газрын гадаргуугийн хотгор гүдгэрийн хэв шинж (уул зүй), амьтны аймгийн төрөл зүйл, газрын гадаргуу орчмын агаар мандал, уур амьсгалын нөхцлийн өвөрмөц онцлогын нэгдсэн тогтолцоо.
Геоморфологийн ландшафт-Газрын гадаргуугийн тодорхой дүр төрх, хэв шинжийг агуулсан   геоморфологийн биеэ даасан элементүүд.
56

1.   Суурь үнэлгээний зорилго, хамрах хүрээ
1.1.  Манай   орны   хэмжээнд   сүүлийн   жилүүдэд   хотжилт,   төвлөрөл   бөөгнөрөл,
үйлдвэржилт, хангамж үйлчилгээ, суурин соёл иргэншлийн хэвшил нилээд өргөн
цар хүрээтэй нэмэгдэж, хүний аж ахуйн болон инженерийн тодорхой зорйлготой
үйл ажиллагаа эрс эрчимжсэний улмаас хүрээлэн буй байгаль орчны суурь төрх,
экосистемийн   байгалийн   тэнцвэрт      байдалд   зохих   түвшинд   мэдэгдэхүйц сөрөг
үүсмэл өөрчлөлт,  тааламжгүй  техноген  үр  дагавар  гарч, зарим  тохиолдолд  хүн
амын   эрүүл   мэнд, амьдрах   орчинд    гэнэтийн  хор  хөнөөл, гарз  хохирол  учирч
болох бодит нөхцөл бүрдэж байна.
Аливаа техноген объект (систем, цогцолбор)-ын үндсэн голомт болон дэвсгэр талбайн хэмжээнд, түүнчилэн тэдгээрийн шууд ба шууд бус нөлөөллийн бүсийн дотор байгаль орчны (экосистемийн) гол бүрэлдүүн хэсгүүд, ялангуяа геологийн орчны тухайн үеийн ерөнхий төлөв байдал, шинж чанарт анхан шатны геоэкологийн суурь үнэлгээ өгсний үр дүнд шинээр бий болсон үүсмэл сөрөг өөрчлөлтийн үйл явц, идэвх, чиглэлийг үнэлж тогтоох, шаардлагатай нөхцөлд цаашид саармагжуулах, багасгах, арилгах арга хэмжээг төлөвлөж хэрэгжүүлэх бодит боломж   бүрдэнэ.
1.2.     Хүний аж ахуйн ба инженерийн үйл ажиллагаа, түүнчилэн байгалийн   аливаа
хүчин зүйлийн үйлчлэлээр геологийн орчинд шинээр үүссэн сөрөг өөрчлөлт, хор
хөнөөлтэй үр дагавар нь ихэнх тохиолдолд байгалийн ландшафтыи үндсэн бүрэлдүүн
болох  гадаргын  болон  газрын доорхи ус, усан  сүлжээ, агааржилтын  бүс, хөрсөн
бүрхэвч, ургамлын нөмрөг,  ойн сан, газрын гадаргуугийн хотгор гүдгэрийн хэв
шинж (уул   зүй),   амьтны   аймгийн   төрөл   зүйл,   агаар   мандал,   уур   амьсгалын
нөхцөлд    тодорхой хэмжээгээр зохисгүй нөлөөлөл үзүүлж, тэдгээрээр дамжуулан
экологийн     нэгдсэн     систем   (экосистем)-д  шууд     сөргөөр   нөлөөлж,     ихээхэн
тааламжгүй    зохиомол    төлөв байдлыг бий болгодог. Нөгөөтэйгүүр аливаа бүс
нутгийн    байгалийн   ландшафтад   гарсан өөрчлөлт, сөрөг   үр дагавар геологийн
орчинд   эргээд   дамжиж   нөлөөлдөг учраас геологийн региональ   судалгааны үед
геоэкологийн  суурь  үнэлгээний  ажлыг ландшафтын  төлөв  байдлын  судалгаатай
хамтруулан явуулах шаардлагатай байдаг.
1.3. Хүний аж ахуйн болон инженерийн үйл ажиллагаагаар бий болсон бүх төрлийн техноген объект (систем, цогцолбор)-ын шууд ба шууд бус нөлөөллөөр байгалын ландшафтын үндсэн бүрэлдүүн хэсгүүдэд (уул зүй, газрын гадаргуугийн хотгор, гүдгэрийн хэв шинж, хөрс, ургамал, ой сан, гадаргын болон газрын доорхи ус, усан сүлжээ, амьтаны аймаг, агаар мандал, уур амьсгалын нөхцлийн онцлог гэх мэт) гарсан үүсмэл өөрчлөлт, сөрөг үр дагавар, учирч болзошгүй хор хөнөөлийг энэхүү геоэкологийн суурь үнэлгээний явцад сайтар судалж, холбогдох үнэлэлт дүгнэлтийг өгнө. Дээр дурьдсан геоэкологийн суурь үнэлгээний ажлын үр дүнд тулгуурлан тухайн дэвсгэр талбайн хэмжээнд хүрээлэн буй орчны ерөнхий төлөв байдал болон хүний эрүүл мэнд, амьдрах орчны шинж төлөвт хяналт шинжилгээ явуулж, чанарын үнэлгээ, тодорхойлолтыг гаргана. Үүний зэрэгцээ судалгаанд хамрагдсан бүс нутгийн оршин суугчдын дунд эмнэлэг-хүн ам зүйн чиглэлийн лавлагаа явуулахын зэрэгцээ орчны ариун цэвэр, эрүүл ахуйн биет үзлэг, хяналтыг газар дээр нь явуулж, шаардлагатай мэдээлэл, анхдагч тулгуур материалыг цуглуулж бүрдүүлэх, эмхэтгэж боловсруулах, дүгнэж нэгтгэх ажлыг гүйцэтгэнэ.
57

1.4.     Техноген    объект (систем, цогцолбор)-ын    хэмжээнд    геологийн    региональ
судалгааны үед гүйцэтгэсэн геоэкологийн суурь үнэлгээний тулгуур мэдээлэл, бодит
үр дүнг үндэслэн урьдчилан сонгож ялгасан хэсэг, талбайд зөвхөн шаардлагатай
тохиолдолд хүрээлэн буй орчны ерөнхий төлөв байдал, цаашид гарч болзошгүй
сөрөг өөрчлөлт, түүний гол чиглэл, эрчим, хамрах хүрээг зохих түвшинд судалж
тогтоох     зорилгоор     байгаль     орчинд     нөлөөлөх     байдлын     ерөнхий     болон
нарийвчилсан   үнэлгээний   ажлыг   явуулах талаар мэргэжлийн санал, зөвлөмжийг
боловсруулж, төрийн    захиргааны холбогдох байгууллагад    албан    ёсоор   тавьж
болно.
Түүнчилэн хүний зүй зохисгүй үйл ажиллагааны улмаас байгаль орчны, ялангуяа геологийн орчны экологийн суурь төрх байдал харьцангуй хүндэрч хурцадсан, ихээхэн доройтож хямарсан тодорхой газарт байнгын ажиллагаатай литомониторингийн харуул, сүлжээг шинээр байгуулж, хяналт-шинжилгээний ажил явуулах, тухайн бүс нутгийн экосистемийн хэмжээнд болон түүний зарим үндсэн бүрэлдүүн хэсэгт илэрч буй гидрогеологи-геодинамикийн сөрөг үйл явц, геоэкологийн хор хөнөөлтэй үр дагаварын цаашдын чиглэл, хандлага, шинж төлөв, эрчмийн талаар прогнозчилсон үнэлгээ өгөх онол-практикийн үндэслэлийг боловсруулж гаргана.
1.5.  Аливаа  бүс  нутагт  явуулж  буй геологийн  региональ  судалгааны  ажлын  үе
шатанд техноген   объект (систем, цогцолбор)-ын   дэвсгэр талбайн   байгаль   орчны
үндсэн   төлөв   байдал   болон   шинээр   бий   болсон   үүсмэл   сөрөг   өөрчлөлтөд
геоэкологийн    суурь үнэлгээ өгөх    ажлыг    зохих    арга    зүй, аргачлалын    дагуу
гүйцэтгэж, шаардлагатай мэдээлэл, материалыг цуглуулж бүрдүүлнэ.
Техноген объект (систем, цогцолбор)-ын үндсэн голомт, дэвсгэр талбай, нөлөөллийн бүсийн геоэкологийн суурь үнэлгээний ажлыг геологийн региональ судалгааны ажлын бүрэлдүүнд оруулан төлөвлөж, гүйцэтгэж байх шаардлагатай бөгөөд уг үнэлгээний холбогдох үр дүн, тулгуур мэдээлэл, материал нь цаашид байгаль орчинд нөлөөлөх байдлын геоэкологийн ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ хийх, литомониторингийн хяналт-шинжилгээний байнгын ажиглалт, судалгаа явуулах үед тус бүс нутгийн экосистемийн талаархи анхдагч суурь үзүүлэлт болдог.
1.6.    Шаардлагатай   зарим   тохиолдолд   техноген   объект (систем, цогцолбор)-ын
бүсэд явуулсан геоэкологийн суурь үнэлгээний ажлын үр дүнг үндэслэн, тухайн
бүс   нутгийн    байгаль    орчныг   хамгаалах, нөхөн    сэргээх, экологийн   тэнцвэрт
байдлыг  хадгалах   болон   байгалийн   баялгийг   зүй   зохистой, оновчтой   ашиглах
талаар  мэргэжлийн   чиглэлийн   санал, зөвлөмж, үзэл   баримтлалыг   анхан  шатны
хувилбараар боловсруулан гаргаж болно.
2.   Техноген    объект (систем, цогцолбор)    ба   тэдгээрийн    нөлөөлөлд   өртөгддөг байгаль орчны үндсэн бүрэлдүүн хэсгүүд.
2.1. Тухайн бүс нутгийн байгаль орчин болон хүний эрүүл мэнд, амьдрах орчинд гарч болзошгүй сөрөг нөлөөллийн шинж төрх, эрчим, хор хөнөөл болон шинээр бий болсон үүсмэл өөрчлөлтийн төлөв байдал, цаашдын хандлага, чиглэл, хамрах хүрээг харгалзан техноген объект (систем, цогцолбор), түүнчилэн тодорхой төрлийн аж ахуйн ба инженерийн практик үйл ажиллагааны холбогдох үр дагаврыг дараах байдлаар ангилан төрөлжүүлж болно. Үүнд:
- Эрчим хүч, уул уурхай, хими-технологи, газрын тос, хөнгөн, хүнсний аж үйлдвэр, дэд бүтэц, усан хангамж, тээвэр, харилцаа холбоо, эрүүл мэнд, соёл гэгээрэл, үйлдвэрлэл-үйлчилгээний чиглэлийн биеэ даасан томоохон техноген систем, иж бүрэн цогцолбор бүхий хүн ам нилээд шигүү суурьшсан улсын ба
58

орон   нутгийн чанартай хот, тосгон болон сум, багийн төв,  бусад төвлөрсөн суурин газрууд
-        Ил болон далд аргаар ашиглалт явуулж буй уул уурхайн баяжуулах, олборлох
үйлдвэр, тэдгээрийн бусад дагалдах тоног төхөөрөмж, машин механизм
-        Усны   аж  ахуйн   барилга, байгууламж (хуурайшуулалтын   ба  услалтын систем,
уруйн үерийн хамгаалалтын хаалт далан, сувгийн бичил байгууламж, төвлөрсөн
болон  төвлөрсөн  бус  усан  хангамжийн  ус  авах  инженерийн  байгууламж, ус
дөхүүлэх-түгээх  шугаман сүлжээний систем)
-        Ойн аж ахуйн мод бэлтгэлийн болон тээвэрлэлтийн үйл ажиллагаа
-        Хөдөө   аж   ахуйн   зориулалттай   техноген   объект (систем) болон   аж   ахуйн
практик хэрэглээ ба ахуйн хэвшлийн чиглэлийн үйл ажиллагааны нөлөөллийн
хүчин    зүйлс (бэлчээрийн    эдэлбэр    газрын    ашиглалт, газар    тариалангийн
үйлдвэрлэл,   фермерийн   эрчимжсэн   мал   аж   ахуйн      цогцолбор,   тэдгээрийн
үйлдвэрлэл-технологийн үйл ажиллагаа)
-        Барилга, барилгын материалын болон хөнгөн, хүнсний үйлдвэр, бусад дагалдах
тоног төхөөрөмж, туслах чанарын бэсрэг байгууламж, бичил цогцолбор
-        Төрөл   бүрийн сэлбэг  хэрэгсэл,   эд   анги, тоног  төхөөрөмж, машин  механизм,
шатах тослох материал, бүх төрлийн бордоо, эрдсийн бодис, бусад эд зүйлсийн
төвлөрсөн    болон    төрөлжсөн    агуулахын    техноген    байгу.уламж, тэдгээрийн
туслах чанарын барилга, объект                                                     * *
-        Дамжуулан     тээвэрлэх, түгээх    зориулалттай     шугаман    техноген     барилга,
байгууламжууд    (авто ба    төмөр    зам, төрөл    бүрийн нүхэн гарц, гүүрийн
байгууламж, эрчим  хүчний  эх  үүсвэрийн зориулалттай   өндөр  хүчдэл, дулаан,
холбооны     шугам,   бусад     газар     доорхи     инженерийн     бичил     шугаман
байгууламжууд)
 
-        Эрчим хүчний үйлдвэрлэлийн объект (усан болон дулааны цахилгаан станц),
тэдгээрийн дагалдах техноген байгууламж
-        Нефть олборлох, боловсруулах үйлдвэр, бусад дагалдах инженерийн байгууламж
-        Нефтийн    бүтээгдэхүүн (бензин, дизель    түлш, техникийн    зориулалттай    бүх
төрлийн тос гэх мэт) түгээх, хадгалах газар
-        Нийтийн эзэмшлийн орон сууц, ахуйн үйлчилгээний цэг, амины орон сууцны
бэсрэг цогцолбор, тэдгээрийн дэвсгэр талбайн тохижуулалт
-        Хувийн     хашаа     байшин, гэр    хорооллын     оршин     суугчдын     ахуйн    үйл
ажиллагааны сөрөг нөлөөлөл, тааламжгүй үр дагавар
Хувийн     хэвшлийн     үйлдвэрлэл-үйлчилгээний     хэсэгчилсэн     объект     болон тодорхой аж ахуйн нэгжийн албан байр, тохижуулсан талбай
-    Амралт-зугаалга    болон   рашаан-сувиллын    зориулалттай бэсрэг цогцолборын
барилга байгууламж, тохижуулсан дэвсгэр талбай, зурвас бүс
2.2. Техноген объект (систем, цогцолбор)-ын эерэг, сөрөг нөлөөлөл болон хүний аж ахуйн   ба   инженерийн   үйл   ажиллагаанд   байнга   өртөгдөж,   шинж   чанар, төлөв
59

байдал нь зохих хэмжээгээр өөрчлөгддөг байгаль орчны (экосистемийн) үндсэн бүрэлдүүн хэсгүүдийг доор тодорхойлж байна. Үүнд: Геологийн орчин, агааржилтын бүс, хөрс, ургамал, газрын доорхи ба гадаргын ус, ил задгай усан сан, амьтны аймгийн төрөл зүйл, ойн сан, агаар мандал, уур амьсгал, уул зүй, газрын гадаргуугийн хотгор, гүдгэрийн хэв шинжийн онцлог.
Байгаль орчны үндсэн бүрэлдүүн хэсэг болох геологийн орчин нь аливаа төрлийн антропоген болон техноген үйл ажиллагааны шууд ба шууд бус нөлөөлөлд ихээхэн хэмжээгээр автагдаж өртөгдсөн тохиолдолд уг бүс нутгийн экосистемийн ерөнхий төлөв байдал, хүний эрүүл мэнд, амьдрах орчинд нилээд зохисгүй үр дагавар, сөрөг өөрчлөлт, гэнэтийн аюул, хор хөнөөл гарч болох магадлалтай байдаг. Үүний зэрэгцээ геологийн орчинд шинээр бий болсон техноген өөрчлөлт, сөрөг үр дагавар нь агааржилтын бүс, хөрс, ургамлын нөмрөг, гадаргын ус, агаараар дамжин цаашид экосистемийн ерөнхий төлөв байдал, шинж чанарт мэдэгдэхүйцээр нөлөөлдөг. Иймд геологийн орчныг экосистемийн хувьд авч үзэхэд экологийн нээлттэй бөгөөд нилээд хувьсамтгай байгалийн систем байна. Нөгөөтэйгүүр геологийн орчны ихээхэн хөдөлгөөнтэй бүрэлдүүн хэсэг болох газрын доорхи усан мандал нь тухайн орчинд хүний аж ахуйн болон инженерийн (техноген) үйл ажиллагаагаар өдөөгдөж бий болсон аливаа эерэг, сөрөг үр дагавар, үүсмэл өөрчлөлтийг идэвхтэйгээр экосистемийн бусад бүрэлдүүн хэсгүүдэд тодорхой хугацаанд шууд ба шууд бус байдлаар дамжуулдаг.
3.   Геоэкологийн суурь үнэлгээний ерөнхий арга зүй, аргачлал |
Геоэкологи нь гидрогеологи, инженер геологи, геологи, геохими, уул уурхай, газар зүй зэрэг шинжлэх ухааны суурь онолын үндсэн үзэл баримтлал, практик үйл ажиллагаанд тулгуурласан салбар дундын нилээд залуу шинжлэх ухаан юм. Аливаа бүс нутгийн дэвсгэр талбайд геоэкологийн зохих шатны судалгааг явуулахад геологи, гидрогеологи, геохими, радиогеохими, инженер геологи, геокриологи, геодинамик, гидрологийн шинжлэх ухааны уламжлалт арга зүй, аргачлалыг гол чиглэл болгохоос гадна шаардлагатай тохиолдолд экологи, хөрс судлал, байгалийн шинжлэлийн бусад аргуудыг тодорхой хэмжээгээр авч ашигладаг. Түүнчилэн газрын гадаргуугийн шинж төрхийн тандан сонжилтын арга(ландшафтно-индикационный метод) болон агаар-сансарын зургийн тайллын бодит үр дүнг өргөн ашиглах замаар дээр дурдсан үндсэн судалгааны ажлыг голлон төвлөрүүлэх шаардлагатай тодорхой талбай, хэсгийг оновчтойгоор сонгон авах нь чухал болно.
Экосистемийн ерөнхий шинж төрх ба хүний эрүүл мэнд, амьдрах орчинд тухайн бүс нутгийн хөрс, ус, агаар, геологийн орчин шууд ба шууд бус хэлбэрээр бодитой нөлөөллийг мэдэгдэхүйцээр үзүүлдэг.
Иймд тодорхой техноген объект (систем, цогцолбор)-ын хэмжээнд геоэкологийн суурь үнэлгээ өгөх судалгааны ажлын явцад, ялангуяа хөрс, ус, агаар, геологийн орчныг онцлон судалж, анхдагч тулгуур мэдээлэл, материалыг бүрдүүлж, зохих тайлал, боловсруулалтыг хийж, геоэкологийн чиглэлээр холбогдох үнэлэлт дүгнэлт, заавар зөвлөмжийг гаргах хэрэгтэй.
3.1. Геоэкологийн суурь үнэлгээнд хамрагдаж буй техноген обьект (систем, цогцолбор)-ын дэвсгэр талбайд болон тэдгээрийн шууд ба шууд бус нөлөөллийн бүсд тухайн орчны агаарын чанар, найрлага, бохирдлогыг тодорхойлох зорилгоор зөвхөн хээрийн үйлдвэрлэлийн үед агаараас сорьц авч, зохих шинжилгээг мэргэжлийн лабораторид хийлгэж, гарсан үр дүнд холбогдох үнэлэлт дүгнэлтийг өгнө. Дээрхи шинжилгээний явцад ялангуяа агаар дахь хүхэрлэг хий (ЗО2), азотын дутуу (N0) болон давхар (ИО2) исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл (СО) буюу угаарын хий, тоос, тоосонцорын хэмжээнд гол анхаарлыг хандуулах ёстой.  Нөгөөтэйгүүр тодорхой түвшинд  бохирдсон  агаарын давхрага
60

аливаа талбайн хэмжээнд хөрсийг бүхэлд нь бохирдуулах   гол эх үүсвэр,   үндсэн хүчин зүйл болдог.
3.2.  Хөрсийг   агаар,   гадаргын   болон   газрын   доорхи   ус,   ургамалжилт   зэрэг
экосистемийн   бусад   бүрэлдүүн   хэсгүүдтэй   харьцуулахад анх тархсан талбайдаа
удаан хугацаагаар харьцангуй хөдөлгөөнгүй оршдог байгалийн нилээд тогтвортой
систем тул   антропоген болон   техноген   үйл     ажиллагааны   ул мөр, нөлөөллөөр
өдөөгдөж шинээр буй  болсон төрөл бүрийн бохирдуулагч  бодис,  бусад   химийн
нэгдэл,   элементүүдийг   өөртөө   шингээж   удаан   хугацаагаар   агуулж     хадгалах
өвөрмөц онцлог чадвартай байдаг. Иймд хөрс, хөрс бүрэлдүүлэгч болон үндсэн
чулуулаг,   гольдрилын   хагшаас   хурдасны   литогеохимийн   судалгаа нь тодорхой
объектын хэмжээнд   явуулах   геоэкологийн  суурь үнэлгээний   ажлын гол үндсэн
хэсэг   болдог. Нөгөөтэйгүүр хөрсөн бүрхэвч нь байгаль-хүний   аж   ахуйн   болон
техноген  үйл    ажиллагааны    харилцан    үйлчлэлийг    шууд    тусгадаг     өвөрмөц
тогтолцоо    учраас    гадны    хүчин      зүйлийн    аливаа    эерэг,    сөрөг нөлөөлөлд
харьцангуй амархан    автагддаг.  Үүний  улмаас   хөрсөнд техноген гарал үүсэлтэй
хүнд   элементүүд     болон     химийн   бусад хортой   нэгдлийн   агууламж,   оролцоо
зохиомлоор    эрс    нэмэгдэж,  хэт  давамгайлах, цаашид хүний эрүүл мэнд, амьдрах
орчинд тодорхой хэлбэрээр мэдэгдэхүйц хор  хөнөөл, зохисгүй  үр дагаварыг бий
болгож    болзошгүй    тохиолдол  байдаг. Геоэкологийн  суурь үнэлгээний    ажлын
явцад хөрсний бүтэц   бүрэлдүүн, бохирдлогыг нарийвчилан судлах, ялангуяа хүнд
элемент (РЬ, 8п,    Сп,    7л,   №, Со, Сг, V, Мо, Аз, Н§, Сё зэрэг)-ийн    агуулгийг
мэргэжлийн   аттестачлагдсан  лабораторид  тодорхойлуулах  зорилгоор     техноген
объект (систем, цогцолбор)-ын үндсэн   голомтод   болон тэдгээрийн   шууд   ба хам
нөлөөллийн дэвсгэр бүсэд   200-200 хавт. дөрвөл.м талбайд  1-3 ш литогеохимийн
дээж        оногдохоор        тооцож     зохих  дээжлэлтийг        явуулах     шаардлагатай.
Нөгөөтэйгүүр хөрсөн бүрхэвчийн      талбайн    болон    шугаман    угаагдал-идэгдэл,
эвдрэл     элэгдэл,     ургамлын     төрөл     зүйл,   ургамалжилтын     ерөнхий     төлөв
байдлыг   зохих   түвшинд   судалж тогтоох, зураглах бодит   шаардлага тавигддаг.
3.3.    Тухайн   орчны   газрын   гадаргуугийн   хотгор   гүдгэрийн   хэв   шинж, төрх
байдлын өвөрмөц онцлог болон антропоген ба техноген үйл ажиллагааны сөрөг
нөлөөллөөр   өдөөгдөж   бий   болсон гадаргуугийн   геомеханик   өөрчлөлт, үүсмэл
бичил    хэлбэрийг    нэг бүрчлэн   судалж,    эвдэрсэн    газрын    морфометрийн   гол
үзүүлэлтүүдийг  газар дээр  нь  хэмжиж тогтоох  шаардлагатай. Тухайлбал, үүсмэл
овоолго, асгамал ул хөрс, мөрөгцөг, далан хаалт, суваг шуудуу, уурхайлсан болон
суурийн ухмал, гуу жалга, хиймэл   нуур-цөөрөм, бэсрэг усан   сан, лагийн талбай,
намагжсан нуранги, засмал ба сайжруулсан автозам, бусад шугаман байгууламж,
газар доорх инженерийн шугаман сүлжээний цощолбор, түүнчилэн гол, горхи, ил
задгай урсацын өөрчилж   салаалсан гольдрил, уулын хажуу налуу, ташлаг, хуурай
сайр, гуу   жалгыг   дарж   засч, бэхэлж   тэгшилсэн   хэсэг,   барилгажуулсан   талбай
зэрэг    газрын     гадаргуугийн (хотгор гүдгэрийн үндсэн хэв  шинжийн) техноген
өөрчлөлтүүдийн морфометрийн үзүүлэлтийг судалж тогтооно.
3.4.  Экосистемийн  нилээд хөдөлгөөнтэй харьцангуй хувьсамтгай  бүрэлдүүн  хэсэг
болох  гадаргын   ба    газрын    доорхи  ус  нь   геологийн   орчны болон   байгалийн
ландшафтын техноген    өөрчлөлтийн үйл   явц,  эрчим, чиглэл   хандлагад ихээхэн
нөлөөтэй   байдаг. Иймд   тухайн   бүс   нутгийн   хэмжээнд   байгаа   уст   цэг (булаг,
энгийн уурхайн болон инженерийн хийцтэй худаг)-ийн ундрага, тогтонги түвшин,
бууралт, хашлагын төрөл, амсарын    байгууламжийг сайтар    судалж, холбогдох
бичиглэл,  баримтжуулалтыг  гүйцэтгэхээс  гадна    гол,  горхи,  гадаргын бусад  ил
задгай   урсац, усан   сан-нуур, цөөрөмд   анхан   шатны   гидрометрийн   хэмжилтийг
хийж, тэдгээрийн үндсэн параметр (урсацын өнгөрөлт, урсгалын хурд, усны түвшин,
усан мандалын талбай болон гүний хэмжээ)-ийг нарийвчилан тодорхойлох ёстой.
Үүний зэрэгцээ зөвхөн хээрийн   үйлдвэрлэлийн ажлын   үед газрын   доорхи   усны
61

гидрохимийн дээжлэлтийг улиралд 1 удаа, харин агаарын хур тунадас болон гадаргын усны хувьд сар тутамд 1 удаа дээжлэлт хийх нь илүү зохистой болно.
Бутлаг ургамал, ойн сангийн тухайн үеийн төлөв байдал (нөөц, байршил, хэрэглээ, түймэрт орсон болон хортон шавьжинд идэгдсэн, хувхайрч устсан байдал гэх мэт)-д холбогдох үзлэг, ажиглалт, зураглалыг явуулж, баримтжуулахаас гадна өвслөг ургамлын нөмрөгийн гандалт, гэмтэлт, усталт ба амьтны аймгийн төрөл зүйл, тархалт, байршлын талаар орон нутгийн байнгын оршин суугчдаас үнэн зөв ам мэдээллийг авч,   зохих үнэлэлт дүгнэлт өгнө.
3.5.            Судалгааны бүс   нутгийн   хэмжээнд   зонхилон илэрч буй байгалийн   болон
техноген   хүчин   зүйлийн нөлөөллөөр өдөөгдөж   үүссэн   геодинамикийн үйл явц
(хөндийлж, дулааны хөндийлж, гулсалт, суулт, хотойлт, цөмрөлт, шилжилт, хүйтний
овоолтын довцог, халианы дошин, цэвдгийн   улиралын   бөөрөг,   хөлдөлтийн   ан
цавшил, усанд авталт, уруйн үер, уулын хажуугийн асга-курум, солифлюкци, суффози,
газрын  доорхи  хөлдөлтийн  дошин-гидролакколит,  гадаргуугийн  элэгдэл  эвдрэл,
талбайн угаагдал, хажуугийн ба ёроолын шугаман идэгдэл, намагжилт,   гуу жалга,
ховил   үүсэх гэх   мэт)-ын   шинж    төлөв, эрчим,   хамрах хүрээ,   хэтийн чиглэлийг
нарийвчилан судалж тогтооно. Ялангуяа газрын гадаргуугийн талбайн угаагдал,
шугаман   идэгдлийн   үйл   явц, үндсэн   горим болон   уулын   налуу   энгэр, хажуу
ташлаг,   бэл   хормойг   хөндлөн   хэрчсэн   гуу   жалга, ховил, хуурай сайр, голын
гольдрил,    дэнжийн    мөрөгцөг, тэдгээрийг дарж тэгшлэн, бэхэлж зассан    үүсмэл
гадаргын бичил хэлбэрүүдэд гол анхаарлыг хандуулах шаардлагатай.
3.6.            Тухайн техноген обьект (систем, цогцолбор)-ын дэвсгэр   талбайд   аль болох
ойрхон оршдог   цаг   уурын   харуул,   өртөөнөөе   уг   бүс   нутгийн   уур   амьсгалын
талаархи   үндсэн   мэдээлэл,   анхдагч   материалыг   цуглуулан   авч,   зохих   үнэлэлт
дүгнэлт хийх хэрэгтэй.
3.7.            Техноген объект (систем, цогцолбор)-ын үндсэн голомтод   болон   тэд-гээрийн
шууд   ба   шууд   бус   нөлөөллийн   бүсэд     байгалийн     гаралтай   цацраг вдэвхт
элементүүдийн тархалтын суурь дэвсгэр агуулгыг урд өмнө явуулсан аэрогамма-
спектрометрийн региональ судалгааны тулгуур мэдээллийг үндэслэн тодорхойлохын
зэрэгцээ  тухайн  орчинд  ихэвчлэн     үйлдвэрлэлийн     үйл  ажиллагааны     улмаас
зохиомлоор үүсч болзошгүй өндөр утга бүхий цацрагжилтын гажиг (аномали)-ыг
гадаргуугийн биет үзлэг, тандан шалгах ажиглалтаар урьдчилан таамагласан нөхцөлд
зохих    шатны    геофизикийн    нарийвчилсан   судалгаа   явуулж,       хянаж       үзэх
шаардлагатай.
 
3.8.            Судалгааны  бүс нутгийн хэмжээнд хүн  амын  зонхилон  эрхэлж буй үндсэн
аж  ахуйн хэвшлийн онцлог болон амьжиргааны гол   эх   үүсвэр, ялангуяа мал аж
ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар  холбогдох   мэдээлэл,   материалыг
цуглуулахын   зэрэгцээ   эмнэлэг-хүн ам   зүйн   анхан     шатны   статистик   судалгаа
явуулах шаардлагатай.
3.9.            Аж ахуйн үйл    ажиллагааны болон үйлдвэрлэлийн зориулалттай    томоохон
техноген обьект (систем, цогцолбор), түүнчилэн ахуйн чиглэлийн бэсрэг барилга
байгууламж, бичил   цогцолбор, бусад харьцангуй жижиг байгууламж ба хотжилт,
хүн    амын    төвлөрөл,    бөөгнөрөл,    суурьшлын      талбайн    зураглалыг    гаргаж,
тэдгээрийн   хүрээлэн   буй   орчиндоо үзүүлж   болзошгүй эерэг,   сөрөг   нөлөөлөл,
зохисгүй   үр дагавар, гэнэтийн аюул, хор хөнөөлийн талаар зохих шатны судалгаа
явуулж, бодит үнэлэлт дүгнэлтийг өгөх хэрэгтэй.
3.10.   Техноген обьект (систем, цогцолбор)-ын үндсэн голомт, нөлөөллийн бүсийн
дэвсгэр   талбайд хүний   аж   ахуйн   болон   инженерийн   үйл   ажиллагааны  улмаас
62

техноген ба байгалийн хүчин зүйлийн үйлчлэлээр өдөөгдөж бий болсон геоэкологийн аливаа сөрөг үр дагавар, ялангуяа геомеханик, гидрогеологи, гидрологи, хими, физик-механик, дулааны орчин зүйн өөрчлөлт, тэдгээрийг өдөөгч үндсэн эх үүсвэр, хүчин зүйлийг судалж, цаашид учирч болзошгүй гэнэтийн аюул, хор хөнөөлийн талаар бодитой үнэлэлт дүгнэлтийг өгөх ёстой.
4.   Гарах үр дүн
4.1.                     Аливаа   техноген    объект (систем,    цогцолбор)-ын    үндсэн   голомт   болон
тэдгээрийн   шууд   ба шууд   бус   нөлөөллийн   бүсэд   байгаль   орчны,   ялангуяа
геологийн   орчны    ерөнхий   төлөв   байдлын   анхан   шатны   геоэкологийн   суурь
үнэлгээ    өгч,    тухайн    талбайд    шинээр    үүссэн    сөрөг    өөрчлөлт, зохисгүй    үр
дагаврын үйл явц, идэвх, цаашдын чиглэл, хандлагыг тодорхойлно.
4.2.                     Байгаль орчин болон   хүний   эрүүл мэнд, амьдрах орчинд   сөрөг нөлөөлөл
үзүүлэхүйц дээр дурьдсан    техноген    өөрчлөлт, тааламжгүй үр    дагавар, учирч
болзошгүй      хор      хөнөөлийг      саармагжуулах,   багасгах,   арилгах      зорилгоор
шаардлагатай     тохиолдолд     байгаль  орчинд     нөлөөлөх  байдлын     ерөнхий  ба
нарийвчилсан   үнэлгээ   хийх,   түүнчилэн   литомониторингийн      сүлжээг   шинээр
байгуулж,   байнгын     горимын     ажиглалт, хяналт-шинжилгээний   ажил   явуулах
талаар мэргэжлийн заавар, зөвлөмжийг   өгнө.   Үүний   зэрэгцээ байгаль   орчинд
нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээ    хийх,    литомониторингийн
сүлжээг шинээр    байгуулж, горимын      ажиглалт, хяналт- шинжилгээний    ажил
явуулах зайлшгүй шаардлагатай хэсэг, талбайг онцлон ялгаж, цаашид хэрэгжүүлэх
цогцолбор     арга     хэмжээний     үндсэн     хөтөлбөрийг     зөвлөмжийн     хэлбэрээр
боловсруулж   болно.                                                                             5 «
4.3.  Техноген объект (систем, цогцолбор)-ын үндсэн голомт, түүнчилэн тэдгээрийн
шууд   ба шууд   бус   нөлөөллийн   бүсэд   явуулсан   геоэкологийн   суурь үнэлгээний
ажлын үр дүнгээр геологи-гидрогеологийн болон ландшафт-геохимийн биеэ даасан
онцлог дэвсгэр нөхцөлтэй  геоморфологийн бичил  нэгжүүдийг(элемент-бүрэлдүүн
хэсэг) ялгасан дөрөвдөгчийн геологийн (инженер-геологийн) давхрага зүйн ангиллын
суурь дээр тулгуурлан   1:5000-1:25000   хураангуйлалтай экологи-геологийн   зургийг
зохиож боловсруулана.
Харин судалгааны бүс нутгийн геологи-экологийн нөхцлийн өвөрмөц онцлог, шийдвэрлэж буй геоэкологийн зорилтын хамрах цар хүрээ болон зохиож байгаа зургийн талбайн ачааллын байдлаас шууд шалтгаалан, экологи-геологийн ба экологи-гидрогеологийн зургуудыг салангид цуврал зургуудын хэлбэрээр тус, тусад нь зохион боловсруулж болно.
Тухайн бүс нутгийн геологи-экологийн нөхцөлийг нарийвчилан тусгах зорилгоор техноген элементийн ачаалал, эх үүсвэр, хүчин зүйл, геоморфологийн ландшафт, геодинамикийн идэвхтэй бүс, гео-гидрохимийн гажиг, экзоген геологийн ба физик-геологийн үйл явц, биеэ даасан уст давхрага, цогцолбор, газрын доорх усны нөөц баялгийн хэмжээ болон бохирдлогоос хамгаалагдсан байдал, гадаргын усны сүлжээ, ил задгай усан сан, уур амьсгалын онцлог, ургамалжилт, хөрсөн бүрхэвчийн ерөнхий төлөв байдлыг дээр дурьдсан экологи-геологийн зурагт ялган харуулахдаа 1 дүгээр хавсралтад үзүүлсэн тусгай тэмдгүүдийг ашиглана. Тухайлбал, техноген объект(систем, цогцолбор), тэдгээрийн төрлүүдийг латин цагаан толгойн үсгээр, ургамлын нөмрөг болон хөрсөн бүрхэвч бүрэн устаж үгүй болсон, түүнчилэн эвдэрсэн газрын хэсэгчилсэн талбайг зэрэгцээ зураасан тэмдгээр, гео-гидрохимийн гажиг, экзоген геологийн процессын талбайн илэрлийг бидэр одоор, геологи-гидрогеологийн болон ландшафт-геохимийн биеэ даасан онцлог дэвсгэр нөхцөлтэй геоморфологийн бичил нэгжүүдийг(элемент-бүрэлдүүн хэсэг) ялгасан дөрөвдөгчийн геологийн (инженер-геологийн) давхрага зүйн ангиллын хил заагийг зураасан шугамаар, харин газрын доорх усны нөөц баялгийн тархалтын бүс
63

болон бохирдлогоос хамгаалагдсан байдал, уур амьсгалын онцлог, ургамалжилт, хөрсөн бүрхэвчийн ерөнхий төлөв байдлыг шугаман тэмдгээр ялгаж экологи-геологийн зурагт тодотгон харуулж болно.
Б. Хун ам  бөөгнөрч төвлөрсөн техноген суурыиилгуй бус нутгийн хэмжээнд
Түлхүүр үг:
Бүх төрлийн уст цэг- Булаг, энгийн    уурхайн   болон    инженерийн   хийцтэй (өрөмдмөл, богино яндант болон бетонон хашлагат) худаг.
Физик-геологийн үйл явц- Шохойжингийн хөндийлж, дулааны хөндийлж, гулсалт, суулт, хотойлт, цөмрөлт, шилжилт, хүйтний овоолтын довцог, халианы дошин, цэвдгийн улиралын бөөрөг, хөлдөлтийн ан цавшил, солифлюкци, суффози, газрын доорхи хөлдөлтийн дошин-гидролакколит үүсэх.
Байгалийн ландшафтын төлөв байдал-Гадаргын усны сүлжээ, хөрсөн бүрхэвч, ургамлын нөмрөг, ойн болон усан сан, газрын гадаргуугийн хотгор гүдгэр (уул зүй)-ийн үндсэн хэв шинж, дүр төрх, амьтны аймгийн төрөл зүйл, газрын гадаргуу орчмын агаар мандал, геологийн тогтоц, уур амьсгалын нөхцлийн өвөрмөц онцлогын нэгдмэл цогц.
Байгалийн нөхцөл дэхь газрын гадаргын геомеханик өөрчлөлт-Талбайн угаагдал, гадаргуугийн элэгдэл эвдрэл, шугаман идэгдлийн дагуух зөөгдмөл ул хөрсний хуримтлал, мөрөгцөг дэнж, хуурай сайр, ховил, гуу жалга болон рельефийн бусад бичил хэлбэр үүсэх байгалийн үйл явц.
Геологийн орчин дахь геоэкологийн үүсмэл сөрөг үр дагавар, техноген өөрчлөлт (геомеханик, гидрогеологи, гидрологи, хими, физик-механик, дулааны орчин зүйн) -Газрын гадаргын механик эвдрэл, өөрчлөлт, үүсмэл овоолго, асгамал ул хөрс, зохиомол мөрөгцөг, далан хаалт, суваг шуудуу, уурхайлсан ба бусад төрлийн ухмал, лагийн талбай, намагжсан нуранги, газар доорхи инженерийн шугаман сүлжээний цогцолбор, уулын хажуу налуу, ташлаг, хуурай сайр, гуу жалгыг дарж засч, бэхэлж тэгшилсэн хэсэг, барилгажуулсан талбай, зохиомолоор бий болгосон бичил рельеф, хиймэл нуур, бэсрэг усан сан, тунаах цөөрөм, инженерийн хийцтэй гидротехникийн болон дэд бүтцийн шугаман байгууламж, газрын доорхи усны дренажийн систем, гол, горхи, ил задгай урсацын гольдрилийн өөрчлөлт, салаалуулалт, агаар, ус, хөрс, ургамлын нөмрөгийн бохирдолт, төрөл бүрийн умбамал бодис, тоосонцорын хольц бүхий хаягдал ус, усан орчинд бохирдуулагч бодисын тархсан байдал, агаарын найрлага, шинж чанар өөрчлөгдөх үйл явц гэх мэт.
Гадаргын усны сүлжээ, байгалийн усан сан-нуур, цөөрмийн гидрометрийн үндсэн параметр - Урсацын өнгөрөлт, урсгалын хурд, усны түвшин, усан мандалын талбай болон гүний хэмжээ.
1.   Суурь үнэлгээний зорилго, чиглэл, хамрах хүрээ
1.1. Геологийн региональ судалгаанд хамрагдаж буй бүс нутгийн дэвсгэр талбайн хэмжээнд байгаль орчны, ялангуяа геологийн орчны тухайн цаг үеийн үндсэн суурь төлөв байдлыг зохих түвшинд тодорхойлж, улмаар экосистемийн биеэ даасан тодорхой бүрэлдүүн хэсгүүдийн бүтэц, шинж чанар, төрх байдалд холбогдох үнэлэлт, дүгнэлтийг өгөх, түүнчилэн цаашид аливаа төрлийн аж ахуйн болон үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад гадны зохиомол хүчин зүйлсийн нөлөөллөөр шинээр үүсч болзошгүй сөрөг үр дагавар, техноген өөрчлөлт, учирч болох хор хөнөөл, гарз   хохиролын   талаар   урьдчилан    прогнозчилж, зайлшгүй
64

хэрэгжүүлэх шаардлагатай цогцолбор арга хэмжээний шаталсан хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн холбогдох заавар, зөвлөмжийг арга зүй, аргачлалын хувилбар хэлбэрээр боловсруулахад гол зорилго нь чиглэгдэнэ.
Үүний зэрэгцээ тухайн бүс нутгийн хэмжээнд ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөгдөж буй тодорхой салбарын аж ахуйн болон инженерийн үйл ажиллагаатай холбогдуулан байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий ба нарийвчилсан үнэлгээний ажлыг гүйцэтгэхэд дээрхи геоэкологийн дэвсгэр судалгааны бодит үр дүн, зохих мэдээлэл нь үндсэн баримт, тулгуур материал болдог.
1.2. Геологийн региональ судалгааны шатанд хүн ам бөөгнөрч төвлөрсөн техноген суурыдилгүй бүс нутгийн хэмжээнд геоэкологийн суурь үнэлгээ өгөх явцад гидрогеологи, геодинамик, геоморфологи, геокриологи, гидрохими, литогеохими, гидрологийн судалгааг голлон явуулахаас гадна уур амьсгал, агаар мандал, дэвсгэр цацрагжилт, геоботаникийн чиглэлийн нэмэлт ажлыг гүйцэтгэж, амьтны аймгийн төрөл зүйл, хүн ам зүйн байдал болон орон нутгийн уламжлалт үндсэн аж ахуйн зонхилох хэвшлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, холбогдох баримт материалыг бүрдүүлэнэ.
Түүнчилэн газрын гадаргуугийн шинж төрхийн тандан сонжилтын арга(ландшафтно-индикационный метод) болон агаар-сансарын зургийн тайллын бодит үр дүнг өргөн ашиглах замаар дээр дурдсан үндсэн судалгааны ажлыг голлон төвлөрүүлэх шаардлагатай тодорхой талбай, хэсгийг оновчтойгоор сонгож авах нь чухал байдаг.
2.  Үндсэн болон дагалдах судалгааны төрөл ба арга зүй, аргачлал:
л_
2.1. Литогеохими.                                                                                    «
1:50000, 1:200000 хураангуйлалтай геологийн зураглал-эрлийн ажлын шатанд тухайн бүс нутгийн ландшафт-геохимийн дэвсгэр нөхцлийн ерөнхий зүй тогтолт, геохимийн байгалийн гажиг, хөрсний үндсэн бүтэц бүрэлдүүн, шинж чанар, ялангуяа хүнд элемент (РЬ, 8п, Си, 2п, №, Со, Сг, V, Мо, Аз, Н§, Сс1 зэрэг) болон химийн бусад хортой нэгдлийн агуулгийг мэргэжлийн аттестачлагдсан лабораторид тодорхойлуулах зорилгоор усан хагалбарын бүс, уулын энгэр, хажуу ташлаг, бэл хормой, дэнж мөрөгцөг, гуу жалга, хөндий, шаварлаг хучаастай гадагш урсгалгүй бэсрэг хотгор, хужир-мараалаг тойром, голын татам, гольдрилийн хэсгийг жигд хамарсан литогеохимийн талбайн судалгааны ажлыг харьцангуй сийрэг тороор (9.0-16.0, заримдаа гадаргуугийн хэрчигдэл харьцангуй багатай бөгөөд ой модоор битүү бүрхэгдсэн нөхцөлд 25.0 хүртэлх хавтгай дөрвөлжин км талбайд 6 хүртэлх тооны литогеохимийн дээж оногдохоор тооцож тухайн төрлийн дээжлэлтийг хөрс, хөрс бүрэлдүүлэгч чулуулага, үндсэн массив, хүлэр, хүлэрт намаг, пролюви-аллювийн гаралтай ёроолын хагшаас хурдсанд хийх шаардлагатай) явуулж, холбогдох мэдээлэл, материалыг бүрдүүлнэ.
Литогеохимийн судалгаанд хамрагдсан талбайн хэмжээнд тэмдэглэгдсэн хөрсөн бүрхэвчийн талбайн угаагдал, шугаман идэгдэл, элэгдэл эвдрэл (байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр ургамлын нөмрөг, хөрсөн бүрхэвч бүрэн устаж эвдэрсэн газрын дэвсгэр бүс) болон ургамлын төрөл зүйл, ургамалжилтын ерөнхий төлөв байдлыг судалж тогтоох, зураглан гаргах бодит  шаардлага тавигдцаг.
2.2 Геоморфологи.
Тухайн бүс нутгийн газрын гадаргуугийн хотгор гүдгэрийн ерөнхий хэв шинж болон байгалийн тодорхой хүчин зүйлийн нөлөөллөөр шинээр бий болсон гадаргын геомеханик өөрчлөлт, үүсмэл бичил хэлбэр, ялангуяа тууз маягийн шугаман идэгдлийн гольдрилийн дагуух зөөгдмөл ул хөрсний хуримтлал, мөрөгцөг дэнж, уулын налуу энгэр, хажуу ташлаг, хуурай сайр, ховил, гуу жалгын үндсэн төрх байдлын морфометр (хөндлөн огтлолын талбайн хэлбэр, хэмжээ, суналын дагуух урт, хэвгийн налуу, идэгдлийн гүн)-ийн өөрчлөлтийг нэг бүрчлэн судалж, эвдэрсэн газрын бүсчилсэн талбайг газар дээр нь зураглан тогтоох шаардлагатай.
65

Түүнчилэн байгалийн нөхцөл дэхь дээр дурдсан гадаргуугийн өөрчлөлтийн үйл явц, үзэгдлийн гол эх үүсвэр, өдөөгч хүчин зүйлс болон тэдгээрийн цаашдын чиглэл, хандлагыг тандан судалж, холбогдох тайлал, үнэлэлт дүгнэлтийг гаргах ёстой.
2.3  Геодинамик, геокриологи.
Судалгааны бүс нутгийн дэвсгэр талбайн хэмжээнд зонхилон илэрч буй байгалийн аливаа хүчин зүйлийн нөлөөлөл дор үүссэн геодинамикийн болон геокриологийн үйл явц (шохойжингийн хөндийлж, дулааны хөндийлж, гулсалт, суулт, хотойлт, цөмрөлт, шилжилт, хүйтний овоолтын довцог, халианы дошин, цэвдгийн улиралын бөөрөг, хөлдөлтийн ан цавшил, усанд авталт, уруйн үер, уулын хажуугийн асга-курум, солифлюкци, суффози, газрын доорхи хөлдөлтийн дошин-гидролакколит, гадаргуугийн элэгдэл эвдрэл, талбайн угаагдал, хажуугийн ба ёроолын шугаман идэгдэл, намагжилт, гуу жалга, ховил үүсэх гэх мэт)-ын шинж төлөв, эрчим, хамрах хүрээ, цаашдын чиглэл, хандлагыг баримтжуулан судалж тогтооно. Ялангуяа газрын гадаргуугийн талбайн угаагдал, хажуугийн ба ёроолын шугаман идэгдлийн үйл явц, тэдгээрийн байгалийн горим болон уулын налуу энгэр, хажуу ташлаг, бэл хормойг хөндлөн хэрчсэн гуу жалга, ховил, хуурай сайр, бэсрэг хөндий, голын гольдрил, дэнжийн мөрөгцөг зэрэг гадаргын бичил хэлбэрүүдэд гол анхаарлыг хандуулах шаардлагатай.
2.4 Гидрогеологи, гидрологи.
Байгалийн экосистемийн нилээд хөдөлгөөнтэй бөгөөд харьцангуй хувьсамтгай бүрэлдүүн хэсэг болох гадаргын ба газрын доорхи ус нь геологийн орчны болон бүс нутгийн ландшафтын үндсэн төлөв байдал, цаашдын өөрчлөлтийн үйл явц, эрчим, чиглэл хандлагад ихээхэн нөлөөтэй байдаг. Иймд тухайн бүс нутгийн хэмжээнд нилээд түгээмэл хэлбэрээр тархсан газрын доорхи усыг илрүүлж буй бүх төрлийн уст цэгийн ундрага, тогтонги түвшин, бууралт, хашлагын төрөл, амсарын байгууламж, талбайн байршил, түүнчилэн ус агуулагч чулуулгийн өвөрмөц онцлог(биеэ даасан уст үе давхарга, цогцолборын зузааны хэмжээ, литологи-петрографын бүрэлдүүн, ан цав, нүх сүвшлийн байдал, гидравлик буюу шингэн зүйн шинж чанар)-ыг сайтар судалж, геологи-гидрогеологийн холбогдох бичиглэл, тайлал, баримтжуу-лалтыг гүйцэтгэсний үндсэн дээр гидрогеологийн давхрага зүйчлэлийг хийх бодит нөхцөл боломжийг бүрдүүлэнэ.
Гидрологийн судалгааны хувьд гол, горхи, гадаргын бусад ил задгай урсац, усан сан, нуур, цөөрөмд анхан шатны гидрометрийн хэмжилтийг хийж, тэдгээрийн үндсэн параметр (урсацын өнгөрөлт, урсгалын хурд, усны түвшин, усан мандалын талбай болон гүний хэмжээ)-ийг тодорхойлох ёстой. Үүний зэрэгцээ зөвхөн хээрийн үйлдвэрлэлийн ажлын үед газрын доорхи болон гадаргын ус, агаарын хур тунадас(цас, борооны ус)-ны гидрохимийн дээжлэлтийг улиралд 1 удаа гүйцэтгэх нь илүү зохистой. Нийтдээ 5.0-15.0 км хүртэл тасралтгүй үргэлжилсэн байнгын урсацтай гадаргуугийн усан сүлжээний эх ба адгийн хэсэгт, харин бэсрэг болон харьцангуй томоохон голуудын урсацын дагуу 15.0-25.0 км тутамд гидрометрийн анхан шатны хэмжилт, гидрохимийн дээжлэлтийг зайлшгүй явуулах шаардлагатай.
2.5.     Судалгааны дэвсгэр   талбайд   аль болох ойрхон байгаа цаг уурын   харуул,
өртөөнөөс уг бүс нутгийн уур    амьсгалын талаархи үндсэн    мэдээлэл,    анхдагч
тулгуур материалыг цуглуулан авч, зохих үнэлэлт дүгнэлт өгөх хэрэгтэй.
Үүний зэрэгцээ зөвхөн хээрийн үйлдвэрлэлийн ажлын үед 20.0-25.0x25.0-30.0 хавт. дөрвөл. км хэмжээтэй талбай тутамд агаарын чанар, найрлага болон тоосжилтыг лабораторийн аргаар тодорхойлоно.
2.6.     Бүс   нутгийн   хэмжээнд   өмнө   нь   явуулсан   агаарын   геофизикийн   гамма-
спектрометрийн   региональ   судалгааны   холбогдох   үр   дүнг   ашиглан   байгалийн
гаралтай      цацраг   идэвхт   элементүүдийн   талбайн   тархалтын   дэвсгэр   агуулгыг
тодорхойлохын зэрэгцээ хүдрийн бүс, зангилаанд үүссэн цацрагжилтын өндөр утга
66
 
Батлав. Үйлдвэр, Худалдааны сайд

"Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх
геологийн судалгааны ажлыг төлөвлөх,
санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт
тавих, үр дүнг хүлээн авах журам"-ын
1 дүгээр хавсралт
Батлав. Сангийн сайд

200. . . оны дугаар сарын . . .-ний өдөр

Геологийн судалгааны ажлын 200. . . оны төлөвлөгөө

Төслийн   нэр, талбайн байршил, код
0

Өмнөх      оны
ажлын
гүйцэтгэл, (өссөн
дүнгээр)_______
1

Геологийн даалгавар, шийдвэрлэх асуудал, хугацаа

Тухайн       онд хийх ажил

(сая төгрөг)
Тухайн оны санхүүжилтийн
хэмжээ

Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн бодлого, зохицуулалтын газар АМГТХЭГ-ын Геологийн алба
.    "Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх
геологийн судалгааны ажлыг төлөвлөх,
санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт
тавих, үр дүнг хүлээн авах журам"-ын
2 дугаар хавсралт

Огноо

Геологийн судалгааны ажлын төсөл хэрэгжүүлэгчид олгох санхүүжилтийн хуваарь
(Мянган төгрөг)

ЗөвшӨӨрсӨн: АМГТХЭГ-ын дарга Геологийн албаны дарга Хуваарь үйлдсэн: Мэргэжилтэн
 
Төсөл хэрэгжүүлэгч
Эрхийн дугаар
Олгох хэмжээ
 
"Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх. ^ геологийн судалгааны ажлыг төлөвлөх, *
санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт тавих, үр дүнг хүлээни авах >курам"-ын
3 дугаар хавсралт

(Төгрөгөөр)

Геологийн судалгааны ажлын 200. . . оны . . . дугаар сарын гүйцэтгэлийн нэгтгэл

Төсөл хэрэгжүүлэгчийн
нэр
Төслий н нэр
200.     .     .
ОНЫ ТӨСӨВ
Ажлын гүйцэтгэл
Санхүүжилт
Тайлант сард
Оны
эхнээс
Тайлант сард.
Оны эхнээс
 
АМГТХЭГ-ындарга Геологийн албаны дарга Мэргэжилтэн
Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх
геологийн судалгааны ажлыг төлөвлөх,
санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт
тавих, үр дүнг хүлээн авах журам"-ын
4 дүгээр хавсралт
Батлав. АМГТХЭГ-ын Геологийн албаны дарга

Ажлын гүйцэтгэлийн акт
200. . . оны .. . дугаар сарын 1-ээс . . . дугаар сарын 1-ний өдөр хүртэл
Төслийн нэр:                                                                                        Төсвийн дүн:

(Төгрөгөөр)

Захирал Ахлах геологич Эдийн засагч, нябо
 
Ажлын төрөл
Хэмжих нэгж
Нэгжийн өртөг
Тайлант     .           сарын гүйцэтгэл
Оны      эхнээс      гарсан гүйцэтгэл
Тоо
Дүн
Тоо
Дүн
 
"Улсын төсвийн хөрөнгөөр гүйцэтгэх
геологийн судалгааны ажлыг төлөвлөх,
санхүүжүүлэх, хэрэгжилтэнд хяналт
тавих, үр дүнг хүлээн авах журам"-ын
5 дугаар хавсралт
Геологийн мэдээллийн төвд тайлан, материал хүлээн авсан тухай мэдэгдэл

1.         Төслийн тайлангийн нэр, хувийн дугаар
2.         Төслийн талбайн байршил.................................
3.         Судалгааны төрөл, үе шат..................................
4.         Тайлан зохиогч................................................
5.         Геологийн даалгаврын хугацаа:
(Хугацаа: он, сар)
6. Төслөөр гүйцэтгэсэн үндсэн ажил:

эхэлсэн: дууссан: өөрчилсөн

Гүйцэтгэсэн
Хэмжих
Төсөл
Гүйцэтгэл
ажил
нэгж
Тоо
Дүн
тоо
ДҮН
Төсөвт        өртөг
МЯН.ТӨГ
 
Геол.    зураглал
км
 
Шлих
сорьц
 
Маршрутын
 
судалгаа
т/км
 
Геохими
сорьц
 
Суваг
м>
 
Шурф
т/м
 
Өшмдлөг
т/м
 
7.      Тайлан хамгаалсан хугацаа:
Геологийн албанд ирүүлсэн: ЭБЗ - өөр хэлэлцсэн : ГМТ- д хүлээлгэн өгсөн:   ...
8.      Тэмдэглэл:.
(ГМТ-д хүлээлгэн өгсөн тайлангийн боть, хувь, хавсралт зураг, бичвэрийн дискийн тоо, хээрийн судалгааны анхдагч материал
хүлээн авсан актын дугаар зэргийг тэмдэглэнэ)
Тайлан хүлээн авсан :                                              Тайлан хүлээлгэн өгсөн :

Геологийн мэдээллийн төвийн
захирал
(тамга)
Мэргэжилтэн
огноо

[Гүйцэтгэгч байгууллагын] -ын захирал
(тамга)
Ерөнхий геологч огноо

    - ■       -■]