A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ДЭД БҮТЦИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ

ДҮРЭМ, ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгох тухай дүрэм, Геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх журам/

1996 оны 8 дугаар сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 216

Монгол улсын Засгийн газрын "Геодези, зураг зүйн улсын хяналтын дүрэм батлах тухай" 1996 оны 262 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

1. Тус улсын нутаг дэвсгэрт байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс төлөвлөлт, үйлдвэрлэл, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны болон сурталчилгааны чиглэлээр явуулж байгаа геодези, зураг зүйн ажил, улсын нууц газрын зураг, геодезийн тоон мэдээллийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт, фондын материалын арвижуулалттай холбогдсон үйл ажиллагааг журамтай олгох зорилгоор "Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/ олгох тухай дүрэм"-ийг нэгдүгээр хавсралтаар, "Геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх журам"-ыг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж 1996 оны 08 дугаар сарын 15-наас эхлэн улсын хэмжээнд мөрдүүлсүгэй.

2. "Геодези, зураг зүйн үйлдвэрлэл эрхлэх зөвшөөрөл /лиценз/, геодези, зураг зүйн ажил гүйцэтгэх зөвшөөрлийг зохих дүрэм, журмыг үндэслэн мэргэжлийн дагуу эрхлэн олгож байхыг Улсын геодези, зуран зүйн газар /Ж.Санжаажамц/-т зөвшөөрсүгэй.

3. Энэ тушаалын хэрэгжилт, явц үр дүнгийн талаар жил бүрийн 6, 12 дугаар саруудад сайдын зөвлөлийн хуралд танилцуулж дүгнүүлж байхыг Геодези, зураг зүйн улсын ерөнхий байцаагч /Ж.Санжжамц/-д даалгасугай.

САЙД Г.НЯМДАВАА

1997 оны 12 дугаар сарын 27-ны өдөр улсын бүртгэлийн 1115 дугаарт бүртгэсэн.